Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 118/ШШ2022/0007

 

Эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би Завхан аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох 2021 оны 11 сарын 15-ны өдрийн Б/07 тоот захирамж, мөн өдрийн Б/09 тоот захирамжийн Ч.*******г томилсон хэсгийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* сумын ******* багийн Засаг даргын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, мөн ******* сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 тоот захирамжийн Д.*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн Д.*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн оролцогч нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Д.*******ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 11 сарын 15-ны өдрийн Б/07 тоот захирамж, мөн өдрийн Б/09 тоот захирамжийн Ч.*******г томилсон хэсгийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* сумын ******* багийн Засаг даргын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, мөн ******* сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн Б/03 тоот захирамжийн Д.*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгч ******* овгийн ******* овогтой *******, хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг дарга, түүнийг төлөөлж О.******* бид нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд: Нэхэмжлэгч Д.******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас бусад бүх нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагаас татгалзаж, хариуцагч ******* сумын Засаг дарга О.******* нь нэхэмжлэгчид 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор 3.400.000 төгрөгийн цалин хөлсийг олгох, дахиж тухайн асуудлаар хэн аль нь нэхэмжлэл гомдол гаргах эрхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрэл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.5, 68 дүгээр зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгох эрхтэй ба энэ тухайгаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул хэрэг хэлэлцэх ажиллагааг дуусгавар болгож эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэн хэлэлцсэнийг баталж, иргэн Д.*******ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох Засаг даргын 2021 оны 11 сарын 15-ны өдрийн Б/07 тоот захирамж, мөн өдрийн Б/09 тоот захирамжийн Ч.*******г томилсон хэсгийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* сумын ******* багийн Засаг даргын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, мөн ******* сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн Б/03 тоот захирамжийн Д.*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР