Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 00555

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багт оршин суух, ПЕхххххххх регистрийн дугаартай, И.С-т холбогдох 521,751 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: И.С нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 41011450 тоот гэрээ байгуулж 99677912 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулж Huewei Y5 /2017, black/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. И.С нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд И.С-аас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 399,000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 122,751 төгрөг буюу нийт 521,751 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч И.С-т холбогдуулан 521,751 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, хариуцагч И.С нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлсэн байх бөгөөд тус эвлэрлийн гэрээнд хариуцагч И.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 521,751 төгрөгөөс 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 121,751 төгрөгийг Мобиком корпораци ХХК-ийн ХААН банкны 5007065056 тоот дансанд төлөхөөр, үлдэгдэл 400,751 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сар бүр 100,000 төгрөгөөр Мобиком корпораци ХХК-ийн ХААН банкны 5007065056 тоот дансанд төлөхөөр тус тус харилцан тохиролцож байна гэжээ.

Зохигчдийн эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 16,303 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Энэхүү захирамжийг хариуцагч И.С нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч И.С-т холбогдох 521,751 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, хариуцагч И.С нар нь хоорондоо ярилцаж тохиролцож, хариуцагч И.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 521,751 төгрөгөөс 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 121,751 төгрөгийг М ХХК-ийн ХААН банкны 5007065056 тоот дансанд төлөхөөр, үлдэгдэл 400,751 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сар бүр 100,000 төгрөгөөр М ХХК-ийн ХААН банкны 5007065056 тоот дансанд тус тус төлөхөөр эвлэрсэн байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч 

Мобиком корпораци ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,303 /арван зургаан мянга гурван зуун гурав/ төгрөгийн тал хувь болох 8,151 /найман мянга нэг зуун тавин нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 8,151 /найман мянга нэг зуун тавин нэг/ төгрөгийг хариуцагч И.С-аас гаргуулан  нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч И.С нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                               Б.МАРИНА