| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00485/и |
| Дугаар | 00559 |
| Огноо | 2019-11-29 |
| Маргааны төрөл | Садан төрлийн холбоо тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 00559
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Ховд сумын Цагаанбургас багт оршин суух, ПЛххххххххх регистрийн дугаартай, М овогт К.Ж-ийн хүсэлттэй *******н ******* нь өөрийн төрсөн эх болохыг тогтоолгох, ******* овогтой ******* нь 1913 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох, миний төрсөн эцэг болох ******* овогтой ******* нь 1894 оны 2 дугаар сарын 01-ний өдөр төрсөн болохыг тогтоолгох, миний төрсөн эцэг болох ******* овогтой ******* нь 1938 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нас барсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч К.Ж, орчуулагч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч К.Ж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2019/00010 тоот шийдвэрээр төрсөн эцгээ ******* *******ын төрсөн охин мөн болохыг тогтоолгосон. Мөн Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2019/00258 тоот шийдвэрээр ******* овогтой ******* нь 1958 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр нас барсныг тогтоолгосон. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 872 дугаартай Архивын тасгийн лавлагаагаар ...Дэлүүн сумын 1944 оны хүн амын тооллогоор 10 дугаар багийн 2 дугаар өрхөд ...*******н ******* 31 настай, Ивраким Жухай нь 8 настай, мөн Жупар 7 настай... гэж бүртгэгдсэн. Энэхүү лавлагаагаар миний ээж ******* овогтой ******* нь 1913 онд Ховд аймгийн Хошоог /одоогоор Баян-Өлгий аймгийн Дэлүүн/ суманд төрсөн.
Тагнуулын Ерөнхий газрын тусгай газрын лавлагаагаар миний төрсөн эцэг ******* овогтой ******* нь 1894 онд Ховд аймгийн Хошоог /одоогоор Баян-Өлгий аймгийн Дэлүүн/ суманд төрсөн. ******* овогтой *******ыг 1938 оны 7 дугаар сарын 01-ний өдөр улс төрийн хэрэгт баривчилж, Онцгой бүрэн эрх комиссын 1938 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 29 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 42, 43, 47 дугаар зүйлээр дээд хэмжээгээр буудан алах ялаар, одоогийн Ховд аймгийн Ховд хотод нас барсан. Гэтэл улсын бүртгэлийн нэгдсэн санд миний ээж *******н *******гээр бүртгэгдээгүй байна.
Иймд *******н ******* нь миний төрсөн эх болохыг тогтоолгох, ******* овогтой ******* нь 1913 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох, миний төрсөн эцэг болох ******* овогтой ******* нь 1894 оны 2 дугаар сарын 01-ний өдөр төрсөн болохыг тогтоолгох, миний төрсөн эцэг болох ******* овогтой ******* нь 1938 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нас барсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч К.Ж нь *******н ******* нь өөрийн төрсөн эх болохыг тогтоолгох, ******* овогтой ******* нь 1913 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох, өөрийн төрсөн эцэг болох ******* овогтой ******* нь 1894 оны 2 дугаар сарын 01-ний өдөр төрсөн болохыг тогтоолгох, өөрийн төрсөн эцэг болох ******* овогтой ******* нь 1938 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нас барсан болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэг.*******н ******* нь хүсэлт гаргагч М овогт К.Ж-ийн төрсөн эх болохыг тогтоолгох тухай шаардлагын хүрээнд:
Хүсэлт гаргагч М овогт К.Ж-ийн эх Т.******* нь 1930-аад онд Н.*******тай гэр бүл болж, улмаар нөхөр Н.******* нь 1938 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нас барсан, дараа нь эх Т.******* нь Келемжантай гэр бүл болсон болох нь гэрч Х.Шилдебайгийн шүүхэд өгсөн ...1947 онд манай сумын дунд сургууль байгуулагдахад К.Ж нь анхны сурагч болж байсан. Түүний төрсөн эцгийг би мэдэхгүй, хэлмэгдсэн гэдэг. Тэр үед би хүүхэд байсан. К.Жухайг эсэргүүгийн хүүхэд гэдэг байсан. Түүний эхийг Т.******* гэдэг байсан. Т.******* нь Келемжантай гэр бүл болсон байдаг. Би 2008 онд Ховд аймгийн казак иргэдийн ургийн бичиг номыг бичсэн. Энэ үед К.Ж-тай уулзаж түүхийг яриулсан. Келемжан нь 2, 3 эхнэртэй байсны нэг нь Т.******* юм... гэх мэдүүлэг, гэрч Х.Тилеуханы шүүхэд өгсөн ...миний эмээг Т.******* гэдэг. Келемжан нь миний ээжийн хойд аав юм. Бид Келемжаныг өвөө гэдэггүй, харин бидний жинхэнэ өвөө бол ******* юм... гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлт гаргагч К.Жухайгийн тайлбараар нотлогдож байна.
Мөн хавтаст хэргийн 11 дүгээр хуудаст авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 872 дугаартай лавлагаагаар ирүүлсэн Дэлүүн сумын 1944 оны хүн амын тооллогоор 10 дугаар багийн 2 дугаар өрхөд Ивраким Хапиз 10 настай, Мустапа Зейнеп 58 настай, ******* ******* 31 настай, Ибраким Жухай 8 настай, Жупар 7 настай гэж бүртгэгдсэн байна гэх бүртгэл, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 552 дугаартай лавлагаагаар ирүүлсэн Дэлүүн сумын 1944 оны хүн амын тооллогын 3 дугаар багийн 29 дүгээр өрхөд Бажабай Камажан 55 настай, Ахбай Нургази 38 настай гэж бүртгэгдсэн гэх бүртгэл, Үндэсний төв архивын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 03-1/4802 дугаартай лавлагаагаар Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 3 дугаар багийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 48 дугаар хуудсанд Бажабайн Келемжан эрэгтэй, 50 настай, Келемжаны Сайрхан эрэгтэй 20 настай, Бахырайн Тайша эмэгтэй, 20 настай, Келемжаны Хажайхан эрэгтэй, 10 настай, Келемжаны Хажыйхан эрэгтэй, 5 настай гэж бүртгэгдсэн байна гэж, Үндэсний төв архивын мөн өдрийн өдрийн 03-1/4801 дугаартай лавлагаагаар Баян-Өлгий аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн 1947 хүн амын тооллогын бүртгэлийн 11 дүгээр хуудасны 271 дугаарт Бажабайн Келемжан эрэгтэй, 55 настай, Муликийн Нурбан эмэгтэй, 44 настай, Келемжаны Есмат эрэгтэй, 10 настай, Келемжаны Кеурхан эмэгтэй, 9 настай, Келемжаны Жахсыхан эмэгтэй, 6 настай, Келемжаны Шаленхан эмэгтэй, 3 настай гэж бүртгэгдсэн байна гэж тус тус бүртгэгдсэнээс үзэхэд хүсэлт гаргагч К.Жухайгийн эх Т.******* мөн болох нь нотлогдож байна.
Хоёр.******* овогтой ******* нь 1913 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай шаардлагын хүрээнд:
Хүсэлт гаргагч К.Ж-ийн эх *******н ******* нь 1958 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан болохыг Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 258 дугаартай шийдвэрээр /хх-25-28/ сэргээн тогтоосон байх бөгөөд Токтарбайн ******* нь 1958 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 45 настайдаа нас барсан болох нь хэрэгт авагдсан 225345 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байдаг. Иймд ******* овогтой ******* нь 1913 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох нь зүйтэй байна.
Гурав.Хүсэлт гаргагч М овогт К.Ж-ийн төрсөн эцэг болох ******* овогтой ******* нь 1894 оны 2 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 1938 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нас барсан болохыг тогтоолгох тухай шаардлагын хүрээнд:
Хүсэлт гаргагч К.Ж нь өөрийн эцгийн нэр болох Келемжаныг ******* болгож өөрчлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаартай шийдвэрээр /хх-23-24/ К.Ж-ийн эцгийн нэр болох Келемжаныг ******* болгож өөрчилсөн байна.
Хэрэгт авагдсан Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 05/5663 дугаартай архивын лавлагаагаар ******* ******* нь Ховд аймгийн харьяат, казак, лам, 1938 оны байдлаар нас 44, ам бүл 8, хоёр эхнэр, 5 хүүхэд /нэр дурдаагүй/, тэмээ 8, үхэр 14, адуу 15, хонь ямаа 450, гэр 2, урьд ял шийтгүүлж яваагүй, баригдахын өмнө Дэлүүний голоор нутаглаж байсан. Н.*******ыг 1938 оны 7 дугаар сарын 01-ний өдөр улс төрийн хэрэгт баривчилж, онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 29 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 42, 43, 47 дугаар зүйлээр дээд хэмжээгээр шийтгэжээ. Хэргийг хянаад Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1990 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 40 дүгээр магадлалаар цагаатгажээ гэжээ. Мөн хавтаст хэргийн 8-10 дугаар хуудаст авагдсан Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1990 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 40 дүгээр магадлалаар ******* *******ыг цагаатгасан байна.
Мөн хавтаст хэргийн 11 дүгээр хуудаст авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 872 дугаартай лавлагаагаар Дэлүүн сумын 1944 оны хүн амын тооллогоор 10 дугаар багийн 2 дугаар өрхөд Ивраким Хапиз 10 настай, Мустапа Зейнеп 58 настай, ******* ******* 31 настай, Ибраким Жухай 8 настай, Жупар 7 настай гэж бүртгэгдсэн байна гэж бүртгэгдсэнээс үзэхэд ******* овогтой ******* нь 1894 оны 2 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 1938 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нас барсан болох нь нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч К.Ж-ийн шүүхэд гаргасан *******н ******* нь өөрийн төрсөн эх болохыг тогтоолгох, ******* овогтой ******* нь 1913 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох, өөрийн төрсөн эцэг болох ******* овогтой ******* нь 1894 оны 2 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 1938 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нас барсан болохыг тус тус тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар *******н ******* нь ПЛххххххххх регистрийн дугаартай, М овогт К.Ж-ийн төрсөн эх мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-д зааснаар ******* овогтой ******* нь 1913 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-д зааснаар ПЛххххххххх регистрийн дугаартай, М овогт К.Ж-ийн төрсөн эцэг болох ******* овогтой ******* нь 1894 оны 2 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 1938 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нас барсан болохыг тус тус тогтоосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 280,800 /хоёр зуун наян мянга найман зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА