| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00448/И |
| Дугаар | 00466 |
| Огноо | 2019-10-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 00466
| 2019 оны 10 сарын 01 өдөр | Дугаар 153/ШШ2019/00466 | Жаргалант сум |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 28-... тоотод оршин суух, Молхы овогт Ө-н Х /..../-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: хариуцагч Баян-Өлгийн аймгийн Булган сумын 2 дугаар багт бүртгэлтэй, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 2-р байрны .. тоотод оршин суух, Секел овогт С-ийн А /..../-д холбогдох,
580,000 /таван зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 153/2019/00448/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.Х миний бие хариуцагч С.Атай 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 06 дугаар сар хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 2-р байрны 28 тоотод хамтран амьдарч байсан. Хамтран амьдарч байх хугацаандаа хэрэглээний зардлаа хувааж төлдөг байсан. Би 2019 оны 1 дүгээр сард С.А нь утас байхгүй боллоо гэхэд нь 380,000 төгрөгөөр утас авч өгсөн. Мөн 2019 оны 06 дугаар сард төлбөрийн мөнгө байхгүй боллоо гэхэд нь 200,000 төгрөг бэлнээр өгсөн. Нийт би С.Ад 580,000 төгрөг өгсөн. Одоо 580,000 төгрөгөө өгөөч гэхээр надад мөнгө байхгүй гэдэг. Утас авсан, 200,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд маргадаггүй. Харин өгч чадахгүй надад боломж байхгүй гэдэг.
Иймд иргэн С.Ааас 580,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ө.Х нь тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Ө.Х миний бие хариуцагч С.Ааас 580,000 төгрөгөө бүрэн барагдуулан авсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Х нь С.Ад холбогдуулан 580,000 /таван зуун наян мянга/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ө.Х нь хариуцагч С.Ааас нэхэмжлэлийн шаардлага болох 580,000 /таван зуун наян мянга/ төгрөгийг бүрэн барагдуулж авсан гэх тайлбарыг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Хийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр д зааснаар нэхэмжлэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,500 төгрөгийн тал хувь болох 9,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 9,250 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Ааас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,250 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ө.Хд олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Хийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Ад холбогдох, 580,000 /таван зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 580,000 /таван зуун наян мянга/ төгрөгийг бүрэн барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Ө.Хийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,500 төгрөгийн тал хувь болох 9,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 9,250 /есөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Ааас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,250 /есөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ө.Хд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ