| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 136/2017/0009/э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2017-01-26 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрбаяр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг,
Улсын яллагч Д.Дэлгэрбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг,
Иргэдийн төлөөлөгч Б.Одончимэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас:
Эрүүгийн .... дугаартай хэргийн шүүгдэгч:
Д.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Адъяагийн хэлэлцүүлснээр хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Д.М нь 2016 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө ... тоотод Б.Гтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хохирогч Б.Гийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж түүний цээжин тус газар нь 3 удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Мын шүүхийн хэлэлцүүлэгт: Би Гийг 3 удаа хутгалсан гэдгээ сайн санахгүй байна. Г гэртээ орж ирээд надтай хэрүүл маргаан хийсэн. 2 хүүхэд хашгираад би хартал Гийг хутгалсан байсан. Тэгээд цагдаа, эмнэлэг дуудсан. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Д.Мын мөрдөн байцаалтанд өгсөн : ...2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байхад хөдөөнөөс У гэдэг зүс таних залуу ирээд хажуу айлын С бид 3-уулаа 2 шил найруулсан архи айлаас худалдаж авч манай гэрт хувааж уусан. ... Г намайг гэр орноор янз бүрийн хүн цуглуулж архидлаа гэхэд нь би их айж цочирдсон. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд 2 хүүхэд орилж чарлаад та Г ахыг дүрчихлээ гэсэн, энэ үед миний баруун гарт манай гэрийн хар иштэй хутга байхаар нь сандарсандаа шкафны араар шидчихсэн юм. Энэ үед Г “та намайг яачихваа” гээд байсан. Тэгээд би тэврээд газар хэвтүүлсэн юм. Миний дүү А 2 хүүхэдтэйгээ байсан. Хүний амь нас хохирсонд маш их харамсаж байна. ...Би Гтэй барилцаж аваад хувцас хунараас нь зууралдсан тэгэхэд цамц нь урагдаж ханзарсан байх. Надаас өөр хүн Гтэй зууралдаж ноцолдоогүй. ...Хэрэг болохоос хэд хоногийн өмнө би худаг руу ус авах гэж очоод унахдаа тохойгоо шалбалчихсан юм. Би хутга хаанаас авснаа санахгүй байгаа юм. ... гэсэн мэдүүлэг /хх- 168-169, 171-177 /,
Гэрч Д.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Б.Г нь миний нөхөр, Д.М нь миний төрсөн ах юм. 2016 оны 10 дугаар сарын 18-ны 17 цаг өнгөрч байхад .... гэх газраас нөхөр Гийн хамт гэртээ ирсэн юм. Бид 2-ыг гэртээ ирэхэд манай гэрт охин У, Ү 2 орон дээр суугаад зурагт үзэж байсан. Миний ах М, С, У, мөн танихгүй нэг хүүхэн, 2 залуу нар найруулсан бололтой ундааны жижиг савтай зүйл уугаад халамцуу байж байсан. Би Мт хандаж “гэр оронд байнга архидаж байна” гээд уурлаад хамт байгаа хүмүүсийг нь “явцгаа” гээд хөөсөн. ...М нөгөө хүмүүстэйгээ гарч яваад манай нөхөр 2 охинтойгоо гэртээ байж байсан. 21 цаг өнгөрч байхад М, У, С, Э нар бас найруулсан архи авчираад манай гэрт ирээд ууна гэхээр нь би уурлаад хөөгөөд гаргасан. Тэгсэн 22 цаг өнгөрөөд 23 цаг болж байхад М, У, С, Э нар орж ирээд М ганц юм уучихаад гарлаа тэгэх үү гээд гуйхаар нь чимээ гаргахгүй ууж идээрэй хүүхдүүд унтах гэж байна гэж хэлсэн. Тэгсэн С, У нар хоорондоо чанга чанга яриад байхаар нь би 23 цаг өнгөрч байна. Бид хэд одоо унтлаа гэж хэлсэн. Тэгсэн талийгаач “та хэд одоо яв, яв эхнэр уурлаад байна би Этай жоохон ярьж сууя” гэсэн. М, У, С, 3 гэрээс гарч явсан. 24 цаг өнгөрч байхад М ах гаднаас ганцаараа орж ирээд “чи манай найзуудыг явуулчихаад өөрийнхөө найзыг авч үлдлээ” гээд манай нөхөрт уурлаад агсам тавиад байсан. Манай нөхөр “явья” гээд Эын гэр лүү нөхөр бид 2 хоёр охиноо дагуулаад явцгаасан. ... Манай нөхөр Этай ярьж сууж байхдаа нөгөө найруулсан архинаас талыг нь хувааж уугаад хүүхдүүд даараад байна гээд 4 цаг 40 минутын үед гэр лүүгээ гараад гэртээ ирээд хаалгаа цохиход М онгойлгож өгсөн. М “та хэд хаагуур яваад ирэв” гэж асуухад манай нөхөр найзындаа очоод ирлээ гэж хэлсэн. Би сонсгол муутай болохоор чанга хэлэхгүй бол зарим зүйлсийг сонсож чаддаггүй юм. М ах зөөлхөн юм хэлээд байсан. Тэгсэн манай талийгаач уурлаад тэгээд “яадаг юм та хүүхэд харсан зүйл байхгүй, өдөр болгон архи уулаа” гээд хэрэлдэх тийшээ болохоор нь би “та 2 архи уучихаад хэрэлдээд байх юм” гээд би хөрш айл болох төрсөн дүү Цийг гэрээс нь дуудаж оруулж ирсэн. Ц орж ирээд “та 2 яагаад муудалцаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Би Цт чи байж бай би бие засчихаад ороод ирье гээд гарсан. Бие засчихаад ороод ирэхэд Ц гэртээ орчихсон байсан. М талийгаач 2 барилцаад байж байсан. М баруун гараараа талийгаачийн цээж рүү чичээд цохих шиг болсон чинь талийгаач шалан дээр унаад эргэж босож ирээд яагаад байгаа юм бэ, чи гээд шүүгээний тэнд Мыг талийгаач түлхээд барилцаад авахад Мын баруун гарт хутга харагдсан, тэгэхээр нь би “ахын гарт хутга байна, Ц эгчийгээ дуудаарай” гэж охиндоо хэлсэн. Ц орж ирээд “болиочээ” гээд барилцаад байж байхад нь бид 2 талийгаачийг татсан чинь талийгаачийг М цээжинд нь хутгалчихсан байсан. Тэгээд талийгаач газар хэвтээд өгсөн. М “би хүн хутгалчихлаа цагдаа, эмнэлэг дуудаач” гээд орилоод хутгаа шүүгээний цаана ханаруу шидсэн. …гэсэн мэдүүлэг /хх- 43-49 /,
Насанд хүрээгүй гэрч А.Уийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр би хичээлдээ яваад орой тараад, дүүгээ сургуулиас нь аваад гэртээ ирэхэд М ах танихгүй 5 хүнтэй архи ууж байхад орой ээж, Г ах 2 хөдөөнөөс ирээд дахиад архи авчирч тэд нар уусан. ...01 цагийн үед ээж, дүү, бид 2-ыг дагуулаад Г ахтай хамт нэг танихгүй айлд очоод тэд нар архи уусан. Тэр айлд нилээн удаж байгаад бид 4 шөнийн 03 цагийн үед гэр лүүгээ явсан. Гэрт ирэхэд М ах ирчихсэн байсан. Тэгтэл М ах гал тогооны шургуулГс хар иштэй жижиг хутгыг аваад Г ахыг хутгалчих шиг болсон. ...М ах Г ахыг хутгалах үед ...би гэрийнхээ телевизорын хажуугийн орон дээр суугаад харж байсан… гэсэн мэдүүлэг /хх- 50-54 /,
Гэрч Д.Цийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...би 39 дүгээр байрны 16 тоотод ...амьдардаг юм. Манай хажууд буюу 17 тоотод миний төрсөн эгч А ...амьдардаг юм. 2016 оны 10-р сарын 18-нд ...шөнө дунд унтаж байтал хүн хаалга нүдэхээр нь босч очоод онгойлготол манай эгчийн охин У байсан ба цаанаас эгч хүн хутгалчихлаа гээд орилохоор нь би шууд гэрт нь гүйгээд ортол М ах Г 2 хананы шүүгээний дэргэд барилцсан байсан. Би явж очоод салгах гэтэл Гийн цээжнээс цус гараад цамц нь нэвтэрчихсэн байсан, тэгээд Г газар уначихсан …. гэсэн мэдүүлэг /хх- 55-56 /,
Гэрч Д.Нын мөрдөн байцаалтанд өгсөн: ...бид нар Мын гэрт байхад нэг нь гарч яваад 200 гр спирт авчраад тэрийг найруулж ууцгаасан юм. ...М ахын төрсөн дүү нь нөхөртэйгөө хамт хөдөөнөөс ирлээ гээд орж ирсэн ба бид нарыг “гэрт архи уулаа” гээд уурлаад бид нар гараад явсан юм. Тухайн үед бид нар гэрээс нь гараад гадаа нэг хэсэг суусан. ... Тухайн үед М ахын дүү О эгч гэрт хүмүүс цуглуулж архи дарс уулаа гээд уурлаад байсан харин М ах дүүтэйгээ бага зэрэг түр тар хийгээд маргаад байсан юм. Тэгээд би тэрнээс хойш дахин М ахтай уулзалдаагүй. Би тэр үед нилээн халамцуу байсан гэхдээ бол нээх айхтар ухаанаа алдтал согтуу байгаагүй гэсэн мэдүүлэг /хх- 57-59 /,
Гэрч Г.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 10 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед гэрээсээ гараад явж байтал Мээ ахын цонх нь гэрэлтэй байхаар нь ганц тамхи байвал татъя гэж бодоод гэрт нь яваад ортол ...хуванцар савтай найруулсан архи хувааж уугаад сууж байсан. ... Талийгаач Г бага охиндоо гутал хийлгэж өөртөө хуучин муу монгол гутал хийлгэж хөдөө өмсье гэж хэлээд манайх руу архиа ууж дуусаад талийгаач Г 2 охиноо эхнэртэйгээ дагуулаад явсан. Манай гэрт очоод би М гэх айлаас найруулсан архи худалдаж аваад манай гэрт хувааж уусан. Би нилээн согтсон ба цаг ч нилээн орой болсон байсан учраас нөгөө хэд манай хононо гэж байсан ба 2 хүүхэд нь ч унтчихсан байсан. би шөнө дунд сэрээд хартал талийгаач эхнэр хүүхдээ аваад явчихсан байсан. ...Би түрүүлээд унтаад өгсөн, хэзээ явсныг нь мэдээгүй гэсэн мэдүүлэг /хх- 62-63 /,
Гэрч Д.Дын мөрдөн байцаалтанд өгсөн: ... У гэдэг найзтайгаа тааралдаад Мээ ахынд ороход Мээ ах дүүгийнхээ охинтой байж байсан. Мээ ах гараад нэг шил найруулсан архи авчраад тэрийг нь ууж байхад Мээ ах айлынхаа Гийг дуудъя гээд оруулж ирээд үлдсэн архиа хувааж уусан. Төдөлгүй Мээ ахын дүү А нөхөртэйгөө орж ирээд архи ууж байна гээд бид нарыг гэрээсээ хөөхөөр нь бид нар цөмөөрөө гэрээс нь гарсан. ...Намайг байх хугацаанд ямар ч хэрүүл маргаан, зодоон цохион болоогүй. 2 шил найруулсан архи уугаад салсан гэсэн мэдүүлэг /хх- 64 /,
Гэрч А.Уийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Талийгаач Б.Г нь одоогоос 2 жилийн өмнөөс манай ээжтэй хамтран амьдрах болсон хүн байгаа юм. ...Хэрэг болох үед би ээжийнд байгаагүй гэртээ байсан бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 19-ны үүрээр намайг гэртээ унтаж байхад манай хамаатны Ц утсаар яриад “энэ хэд чинь зодолдоод байна, чи ирэхгүй юмуу” гэхээр нь би “хүүхэд халуураад байна очиж чадахгүй нь ээ” гэхэд удалгүй эргэж залгаад “М ах Гийг хутгалчихлаа, яанаа гэхээр нь түргэн хурдан дууд” гэж хэлээд шууд гэрээсээ гараад ээжийнд яваад очиход ээж өмнөөс Гийг эмч үзээд нас барчихсан байна гэсэн. Гэрт ороход Г ах толгой нь хаалгаруу харчихсан дээшээ хараад үхчихсэн хэвтэж байсан ба хувцас хунар нь цус болчихсон байсан. М ах хажууд нь уйлчихсан сууж байсан. ...хутгыг нь ээж шкафны араас гаргаж зааж цагдаа нарт өгсөн гэсэн мэдүүлэг /хх- 78-80 /,
Гэрч Б.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 10 дугаар сарын 18-ны орой би ажлаасаа тарж ирээд 23 цагийн үед унтсан шөнө дунд яг цагийг нь санахгүй байна. А эгчийнд хэрүүлтэй байгаа нь сонсогдоод байсан. Тэгэхээр нь би У рүү утсаар яриад “танайд хэрүүл болоод байх шиг байна, чи ирэхгүй юм уу” гэсэн чинь “хүүхэд халуураад байна очиж чадахгүй нь ээ” гэсэн. Ингээд удаагүй байтал А эгч хаалга нүдээд “М ах Гийг хутгалчихлаа” гэсэн гэсэн мэдүүлэг /хх- 81-83 /,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн .... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Шинжилгээнд ирүүлсэн Д.Мын гэх цусанд 2,6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусан дахь 2,6 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэжээ /хх- 104 /,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн .... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан хар өнгийн бариултай хутган дээр цус илэрсэн. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутган дээр илэрсэн цус нь А /II/ бүлгийн харьяалалтай байна. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хар өнгийн бариултай хутган дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь хохирогч Б.Гийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэжээ. /хх- 117 /,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ... Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн богино ханцуйтай цамцны энгэр доод ирмэгээс эгц дээш 39 см, баруун хажуу оёдлоос зүүн тийш 22 см зайд 9 мм хэмжээтэй шинэ зүсэгдсэн уранхай, түүнээс зүүн дээш 4,2 см зайд 15мм хэмжээтэй шинэ зүсэгдэлт байна. Уг богино ханцуйтай цамцны захны хэсэгт 55мм, 66мм хэмжээтэй шинэ ханзарсан уранхайтай байна. ... Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн богино цамцны ирмэгт хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн 2 ширхэг үүссэн шинэ уранхай байна. Уг богино ханцуйтай цамцны захны хэсэг татаж чангаах, хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзарсан уранхай байна гэжээ. /хх- 126-127 /,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ... Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Б.Гийн өмсөж явсан хар саарал өнгийн урд хэсэгтээ цахилгаантай улаан хүрэн өнгийн дотортой, улаан өнгийн эмжээртэй зузаан цамц, цэнхэр өнгийн босоо захтай футболк, хар өнгийн даавуун өмдөн дээр цус илэрсэн. ... Хар саарал өнгийн урд хэсэгтээ цахилгаантай улаан хүрэн өнгийн дотортой, улаан өнгийн эмжээртэй зузаан цамц, цэнхэр өнгийн босоо захтай футболк, хар өнгийн даавуун өмд, хар өнгийн дотуур өмдөн дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь хохирогч Б.Гийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэжээ. /хх- 130-132 /,
Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ... Амь хохирогч Б.Гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон задлан шинжилгээгээр цээжний гол дээд хэсэгт 1,3х0,4см урттай 1,5см гүнтэй, цээжний зүүн хэсэгт зүүн 5,6-р хавирганы түвшинд 2,3х1,8см урттай 7,5см гүнтэй хөндлөн хэлбэртэй, зүүн шууны дотор дээд хэсэгт 2х0,5см урттай 2см гүнтэй зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Амь хохирогч Б.Гийн цогцост учирсан дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба нас барахын өмнө үүссэн шинэ гэмтэл байна. ... Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Б.Гт эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн амь насыг аврах боломж муутай. Амь хохирогчийн цогцосноос авсан цус нь А/II/ бүлгийн харъяалалтай байна. Амь хохирогчийн цогцосноос цусанд 3,7 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарах ба ийм согтолттой хүн өөрийн биеийг ухамсарлан авч явах чадвар муутай байна. Амь хохирогч Б.Г нь цээжний зүүн хэсэгт зүүн 5,6 дугаар хавирганы завсраар орсон 7,5см гүнтэй хатгагдсан шарх нь хавирга орчмын булчинг гэмтээж, 6 дугаар хавирганы дээд буланг сэтлэн, өвчүүний зүүн хавиргатай холбогдох хэсгийн мөгөөрс завсрын мах булчинг гэмтээж, цээжний хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальсыг гэмтээн үнхэлцгийн хөндий рүү нэвтэрч, зүрхний булчинг гэмтээн, зүрхний баруун ховдлын хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас нас барсан байна гэжээ. /хх- 136-137 /,
Шүүх сэтгэц гэм судлалын шинжээчийн 17 дугаартай магадлагаанд: ... Д.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байна. Д.М нь одоо илэрхий сэтгэцийн эмгэггүй байна. Д.М нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /хх- 141-142 /,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-4-15/,
Цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-16-23/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-183 / зэрэг болно.
Шүүгдэгч Д.М нь 2016 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө ... тоотод хохирогч Б.Гтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний цээжин тус газар нь 3 удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч Д.Мын шүүхийн хэлэлцүүлэгт: Би Гийг 3 удаа хутгалсан гэдгээ сайн санахгүй байна. 2 хүүхэд хашхираад би хартал Гийг хутгалсан байсан. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байна гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Д.Мын мөрдөн байцаалтанд өгсөн : ... Г намайг гэр орноор янз бүрийн хүн цуглуулж архидлаа гэхэд нь би их айж цочирдсон. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд 2 хүүхэд орилж чарлаад та Г ахыг дүрчихлээ гэсэн, энэ үед миний баруун гарт манай гэрийн хар иштэй хутга байхаар нь сандарсандаа шкафны араар шидчихсэн юм. Энэ үед Г “та намайг яачихваа” гээд байсан. Тэгээд би тэврээд газар хэвтүүлсэн юм. Миний дүү А 2 хүүхэдтэйгээ байсан. Хүний амь нас хохирсонд маш их харамсаж байна. ... гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Намайг ... суманд гэртээ байж байхад ... суманд байдаг манай ээжийн хамаатан хүн утсаар надтай яриад Б.Г ахыг аймгийн төв дээр хүнд хутгалуулаад алуулчихсан байна гэж ярьсан ... гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... М талийгаач 2 барилцаад байж байсан. М баруун гараараа талийгаачийн цээж рүү чичээд цохих шиг болсон чинь талийгаач шалан дээр унаад эргэж босож ирээд яагаад байгаа юм бэ, чи гээд шүүгээний тэнд Мыг талийгаач түлхээд барилцаад авахад Мын баруун гарт хутга харагдсан, тэгэхээр нь би “ахын гарт хутга байна, Ц эгчийгээ дуудаарай” гэж охиндоо хэлсэн. Ц орж ирээд “болиочээ” гээд барилцаад байж байхад нь бид 2 талийгаачийг татсан чинь талийгаачийг М цээжинд нь хутгалчихсан байсан. Тэгээд талийгаач газар хэвтээд өгсөн. М “би хүн хутгалчихлаа цагдаа, эмнэлэг дуудаач” гээд орилоод хутгаа шүүгээний цаана ханаруу шидсэн. …гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч А.Уийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... М ах гал тогооны шургуулГс хар иштэй жижиг хутгыг аваад Г ахыг хутгалчих шиг болсон. ...М ах Г ахыг хутгалах үед ...би гэрийнхээ телевизорын хажуугийн орон дээр суугаад харж байсан… гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Цийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 10-р сарын 18-нд ...шөнө дунд унтаж байтал хүн хаалга нүдэхээр нь босч очоод онгойлготол манай эгчийн охин У байсан ба цаанаас эгч хүн хутгалчихлаа гээд орилохоор нь би шууд гэрт нь гүйгээд ортол М ах Г 2 хананы шүүгээний дэргэд барилцсан байсан. Би явж очоод салгах гэтэл Гийн цээжнээс цус гараад цамц нь нэвтэрчихсэн байсан, тэгээд Г газар уначихсан …. гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Нын мөрдөн байцаалтанд өгсөн: ...бид нар Мын гэрт байхад нэг нь гарч яваад 200 гр спирт авчираад тэрийг найруулж ууцгаасан юм. ...М ахын төрсөн дүү нь нөхөртэйгөө хамт хөдөөнөөс ирлээ гээд орж ирсэн ба бид нарыг “гэрт архи уулаа” гээд уурлаад бид нар гараад явсан … гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 10 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед гэрээсээ гараад явж байтал Мээ ахын цонх нь гэрэлтэй байхаар нь ганц тамхи байвал татъя гэж бодоод гэрт нь яваад ортол ...хуванцар савтай найруулсан архи хувааж уугаад сууж байсан. ... Талийгаач Г бага охиндоо гутал хийлгэж өөртөө хуучин муу монгол гутал хийлгэж хөдөө өмсье гэж хэлээд манайх руу архиа ууж дуусаад талийгаач Г 2 охиноо эхнэртэйгээ дагуулаад явсан. Манай гэрт очоод би М гэх айлаас найруулсан архи худалдаж аваад манай гэрт хувааж уусан… гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Дын мөрдөн байцаалтанд өгсөн: ... нэг шил найруулсан архи авчраад тэрийг нь ууж байхад Мээ ах айлынхаа Гийг дуудъя гээд оруулж ирээд үлдсэн архиа хувааж уусан. ... 2 шил найруулсан архи уугаад салсан гэсэн мэдүүлэг, Гэрч А.Уийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 10 дугаар сарын 19-ны үүрээр намайг гэртээ унтаж байхад манай хамаатны Ц утсаар яриад “энэ хэд чинь зодолдоод байна, чи ирэхгүй юмуу” гэхээр нь би “хүүхэд халуураад байна очиж чадахгүй нь ээ” гэхэд удалгүй эргэж залгаад “М ах Гийг хутгалчихлаа, яанаа гэхээр нь түргэн хурдан дууд” гэж хэлээд шууд гэрээсээ гараад ээжийнд яваад очиход ээж өмнөөс Гийг эмч үзээд нас барчихсан байна гэсэн. Гэрт ороход Г ах толгой нь хаалгаруу харчихсан дээшээ хараад үхчихсэн хэвтэж байсан ба хувцас хунар нь цус болчихсон байсан … гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... А эгч хаалга нүдээд “М ах Гийг хутгалчихлаа” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн .... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Шинжилгээнд ирүүлсэн Д.Мын гэх цусанд 2,6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусан дахь 2,6 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэжээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн .... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан хар өнгийн бариултай хутган дээр цус илэрсэн. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутган дээр илэрсэн цус нь А /II/ бүлгийн харьяалалтай байна. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хар өнгийн бариултай хутган дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь хохирогч Б.Гийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэжээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ... Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн богино ханцуйтай цамцны энгэр доод ирмэгээс эгц дээш 39 см, баруун хажуу оёдлоос зүүн тийш 22 см зайд 9 мм хэмжээтэй шинэ зүсэгдсэн уранхай, түүнээс зүүн дээш 4,2 см зайд 15мм хэмжээтэй шинэ зүсэгдэлт байна. Уг богино ханцуйтай цамцны захны хэсэгт 55мм, 66мм хэмжээтэй шинэ ханзарсан уранхайтай байна. ... Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн богино цамцны ирмэгт хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн 2 ширхэг үүссэн шинэ уранхай байна. Уг богино ханцуйтай цамцны захны хэсэг татаж чангаах, хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзарсан уранхай байна гэжээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ... Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Б.Гийн өмсөж явсан хар саарал өнгийн урд хэсэгтээ цахилгаантай улаан хүрэн өнгийн дотортой, улаан өнгийн эмжээртэй зузаан цамц, цэнхэр өнгийн босоо захтай футболк, хар өнгийн даавуун өмдөн дээр цус илэрсэн. ... Хар саарал өнгийн урд хэсэгтээ цахилгаантай улаан хүрэн өнгийн дотортой, улаан өнгийн эмжээртэй зузаан цамц, цэнхэр өнгийн босоо захтай футболк, хар өнгийн даавуун өмд, хар өнгийн дотуур өмдөн дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь хохирогч Б.Гийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэжээ, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ... Амь хохирогч Б.Гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон задлан шинжилгээгээр цээжний гол дээд хэсэгт 1,3х0,4см урттай 1,5см гүнтэй, цээжний зүүн хэсэгт зүүн 5,6-р хавирганы түвшинд 2,3х1,8см урттай 7,5см гүнтэй хөндлөн хэлбэртэй, зүүн шууны дотор дээд хэсэгт 2х0,5см урттай 2см гүнтэй зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Амь хохирогч Б.Гийн цогцост учирсан дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба нас барахын өмнө үүссэн шинэ гэмтэл байна. ... Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Б.Гт эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн амь насыг аврах боломж муутай. Амь хохирогчийн цогцосноос авсан цус нь А/II/ бүлгийн харъяалалтай байна. Амь хохирогчийн цогцосноос цусанд 3,7 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарах ба ийм согтолттой хүн өөрийн биеийг ухамсарлан авч явах чадвар муутай байна. Амь хохирогч Б.Г нь цээжний зүүн хэсэгт зүүн 5,6 дугаар хавирганы завсраар орсон 7,5см гүнтэй хатгагдсан шарх нь хавирга орчмын булчинг гэмтээж, 6 дугаар хавирганы дээд буланг сэтлэн, өвчүүний зүүн хавиргатай холбогдох хэсгийн мөгөөрс завсрын мах булчинг гэмтээж, цээжний хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальсыг гэмтээн үнхэлцгийн хөндий рүү нэвтэрч, зүрхний булчинг гэмтээн, зүрхний баруун ховдлын хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас нас барсан байна гэжээ, Шүүх сэтгэц гэм судлалын шинжээчийн 17 дугаартай магадлагаанд: ... Д.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байна. Д.М нь одоо илэрхий сэтгэцийн эмгэггүй байна. Д.М нь хэрэг хариуцах чадвартай байна гэсэн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.
Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон өөрчилөх нь зүйтэй байна. Учир нь хохирогч Б.Г нь тухайн өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө гэрээсээ эхнэр 2 охиноо дагуулан гарч айлд очин архи ууж байгаад шөнийн 4 цагт эхнэр болон 2 хүүхдээ дагуулан гэртээ ирж шүүгдэгчтэй муудалцсан нь гэрч нарын болон шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогчийн энэхүү үйлдэл нь хүнд согтолтын улмаас биеэ хамгаалах, хянах чадваргүй байсан гэж үзэх үндэслэл болохгүй байна. Хохирогчийн дээрхи идэвхтэй үйлдэл нь биеэ хамгаалах чадваргүй байна, болж байгаа үйл явдалыг ухамсарлах, эсэргүүцэл үзүүлэх боломжгүй байна гэж шүүгдэгч ойлгож, ухамсарлах нөхцөл байдал үүсээгүй гэж шүүх үзэж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон өөрчилсөн болно.
Иймд шүүгдэгч Д.Мыг хүнийг санаатай алсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх үзэв.
Хохирогч Б.Г нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “ оршуулгын зардалд 500000 төгрөг өгсөн, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Д.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, түүний нас, эрүүл мэнд, хувийн байдал зэргийг харгалзан оногдвол зохих ял шийтгэлийг жирийн дэглэмд эдлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.М нь 99 хоног цагдан хоригдсон, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогч Б.Гийн өмсөж явсан саарал өнгийн цамц, цэнхэр өнгийн футволк, хар өнгийн даавуун өмд, хар өнгийн дотуур өмд, хар өнгийн дотоож, хар өнгийн оймс 1 хос, шүүгдэгч Д.Мын өмсөж явсан улаан хүрэн өнгийн ноосон цамц, цагаан эрээн өнгийн өмд болон хар өнгийн иштэй хутга зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 294-298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
1. Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Д.Мыг хүнийг санаатай алсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Д.Мт 10 / арав / жил 10 / арав / хоног хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Мт оногдуулсан 10 жил 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Мын урьд цагдан хоригдсон 99 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.9 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогч Б.Гийн өмсөж явсан саарал өнгийн цамц, цэнхэр өнгийн футволк, хар өнгийн даавуун өмд, хар өнгийн дотуур өмд, хар өнгийн дотоож, хар өнгийн оймс 1 хос, шүүгдэгч Д.Мын өмсөж явсан улаан хүрэн өнгийн ноосон цамц, цагаан эрээн өнгийн өмд болон хар өнгийн иштэй хутга зэргийг устгасугай.
7. Шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар үйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧИД Н.АДЪЯА
Д.АДЪЯАСҮРЭН