| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00430/И |
| Дугаар | 00472 |
| Огноо | 2019-10-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 00472
| 2019 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 153/ШШ2019/00472 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Өлзий суманд байрлах, Г ХХК /.../-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оын нэхэмжлэлтэй,
хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 8... тоотод оршин суух, Ноосой овогт Д-ын Г //-д холбогдох,
шатахууны үнэ 1,100,823 төгрөг, алданги 550,411.5 төгрөг, нийт 1,651,234.5 /нэг сая зургаан зуун тавин нэгэн мянга хоёр зуун гучин дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 153/2019/00430/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Д.Г нь 2016.1.8-ны өдөр Г ХХК-тай зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2016.12.31-ний өдөр дуусгавар болсон байна. Иргэн Д.Г нь Г ХХК-ийн үнээн ус шатахуун түгээх салбараас 2016.12.03-ны өдөр 159,000 төгрөгний шатахууныг, 2016.12.03-ны өдөр 121,023 төгрөгний шатахууныг, ээв шатахуун түгээх салбараас 2016.12.03-ны өдөр| 58,000 төгрөгний шатахууныг, зэгэстэй шатахуун түгээх салбараас 2016.12.4-ний өдөр 155,000 төгрөгний шатахууныг, зам зуур шатахуун түгээх салбараас 2016.12.9-ний өдөр 133,300 төгрөгний шатахууныг, ээв шатахуун түгээх салбараас 2016.12.11-ний өдөр 50,000 төгрөгний шатахууныг, зэгэстэй шатахуун түгэг салбараас 2016.12.10-ны өдөр 156,500 төгрөгний шатахууныг, өлзийт шатахуун түгээх салбараас 2016.12.10-ны өдөр 100,000 төгрөгний шатахууныг, үнээн шатахуун түгээх салбараас 2016.12.11 -ний өдөр 168,000 төгрөгний шатахууныг тус зээлээр авсан бөгөөд 2019.08.21-ний өдөр хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Зээлийн гэрээний 2.2-д зээлдүүлэгчээс 1 жилийн хугацаанд зээлдэгч хэдэн удаа зээл авч болох бөгөөд зээл авсан бол тухайн зээлийн хугацаа календарийн 15 хоног байна. Гэрээний 2.3-д зээлдэгч гэрээнд заасан календарийн 15 хоног хэтэрсэн хоног тутам 0.5% алданги тооцно гэж заажээ. Гэрээний хугацаа 2016.12.31-ний өдөр дуусгавар болсон байна.
Иймд иргэн Д.Гоос шатахууны үнэ 1,100,823 төгрөг, алданги 550,411.5 төгрөг, нийт 1,651,234.5 төгрөгийг Г ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г ХХК-ийн нэхэмжилж байгаа шатахууны үнэ 1,100,823 төгрөг, алданги 550,411 төгрөг, нийт 1,651,234.5 төгрөгийг төлнө татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь Д.Год холбогдуулан2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хооронд авсан шатахууны үнэ 1,100,823 төгрөг, алданги 550,411.5 төгрөг, нийт 1,651,234.5 /нэг сая зургаан зуун тавин нэгэн мянга хоёр зуун гучин дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох шатахууны үнэ 1,100,823 төгрөг, алданги 550,411.5 төгрөг, нийт 1,651,234.5 /нэг сая зургаан зуун тавин нэгэн мянга хоёр зуун гучин дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг Г ХХК-д төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,370 төгрөгийн тал хувь болох 20,685 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 20,685 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Гоос 1,651,234.5 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 41,370 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 20,685 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Гүнзэгэсэй ХХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Д.Г нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Год холбогдох, шатахууны үнэ 1,100,823 төгрөг, алданги 550,411.5 төгрөг, нийт 1,651,234.5 /нэг сая зургаан зуун тавин нэгэн мянга хоёр зуун гучин дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,651,234.5 /нэг сая зургаан зуун тавин нэгэн мянга хоёр зуун гучин дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч Г ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,370 /дөчин нэгэн мянга гурван зуун дал/ төгрөгийн тал хувь болох 20,685 /хорин мянга зургаан зуун наян тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 20,685 /хорин мянга зургаан зуун наян тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Гоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 20,685 /хорин мянга зургаан зуун наян тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Гүнзэгэсэй ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ