| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00418/И |
| Дугаар | 00479 |
| Огноо | 2019-10-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 00479
| 2019 оны 10 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2019/00479 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Дуут сумын Босго багт оршин суух, Дархад овогт Дийн С /.../-ийн нэхэмжлэлтэй,
садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 153/2019/00418/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгонмандал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгонмандал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: : Манай эхийн эцэг Даржаа нь 1938 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр цаазаар авагдсан. З.Даржааг 1992 онд цагаатгасан байгаа. Нөхөн олговор олгон гэхээр би хөөцөлдөхөд Ховд аймагт 1930 аад оны баримтууд байхгүй гэсэн учраас би Улаанбаатар хот орж бичиг баримтаа бүрдүүлсэн. Намайг сарын дараа мөнгөө ав гээд явуулсан. Заавал садан төрлийн холбоо тогтоолгох шаардлагатай байна. Ээжийн 1 дүгээр маягтын лавлагаанаас Даржаагийн С гэж гарч ирээд Даржаагийн овог нь гарч ирэхгүй байгаа юм. Тэгээд садан төрлийн холбоо тогтоолго гэсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би Т.Чимэд, М.Отгон гэдэг хоёр хүнийг гэрчээр асуулгасан. Манай эх 1935 онд З.Даржаа гэдэг хүний 6 дахь хүүхэд болж төрсөн. Хамгийн том эгч нь Д.Амбиа гэдэг хүн байсан. Дараагийн ах нар нь Д.Намнан, Д.Содов, Д.Сэнгэдорж, эгч нь Д.Дулам хамгийн бага нь манай эх байгаа. Манай эхийг 3 настай байхад нь эцэг нь хэлмэгдсэн талаар ээж нь хэлдэг байсан гэж ярьдаг. Хэлмэгдэгч Занын Даржаагийн төрсөн охин Даржаагийн С мөн болохыг тогтоож өгнө үү....Миний ээж Сг багад нь Ядамс гэж дууддаг байсан юм билээ. Тэгээд бичиг баримтад Ядам нь алга болоод Сгээр бүртгэгдсэн гэдэг....гэв.
Прокурор Ш.Сувд-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлмэгдэгч Занын Даржаагийн төрсөн охин С мөн болохыг тогтоолгох буюу садан төрлийн холбоо тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд төрийг төлөөлж прокуророор оролцож байна. Нэхэмжлэгч Д.С нь хэлмэгдэгч Занын Даржаагийн төрсөн охин мөн болохыг тогтоолгох зүйтэй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Занын Даржаа нь 1938 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн Онцгой б эрхт тусгай комиссын 1 дүгээр хурлын тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн боловч З.Даржаад холбогдох хэргийг Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 79 дугаартай магадлалаар цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 79 дугаартай магадлалын хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 25/775 дугаартай архивын лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 4-5 дугаар тал/
Нэхэмжлэгч Дарханд овогт Даржаагийн С нь нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Занын Даржаагийн төрсөн охин мөн болох нь Үндэсний төв архивын 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 03-8/649 дугаартай лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 103/004529 дугаартай 1 дүгээр маягтын лавлагаа А, гэрч М.Отгон, Т.Чимэд нарын тус шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо.
Иймд нэхэмжлэгч Дарханд овогт Даржаагийн С нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Занын Даржаагийн төрсөн охин мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар нэхэмжлэгч Дарханд овогт Даржаагийн С / / нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Занын Даржаагийн төрсөн охин мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ