Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 480

 

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 153/ШШ2019/00480

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                    

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 9-31 тоотод оршин суух, Хөгшөнийхөн овогт М-ийн Ө /.../-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт байрлах, Ховд аймаг дахь Х /.../-д холбогдох,

ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5,983,887 /таван сая есөн зуун наян гурван мянга найман зуун наян долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 153/2019/00408/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Нэхэмжлэгч М.Ө нь Ховд аймаг Хд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2018 оны 08 сарын 13-ны өдрийн 523 дугаартай шийдвэрээр М.Өийг эргүүлэн ажилд нь тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулсан байдаг. М.Ө нь 2018 оны 08 сарын 13-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг авсан бөгөөд 2018 оны 08 сарын 13-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан боловч давж заалдах журмаар гомдлоо гаргаад шүүх хуралдаан болсон. Харин хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоосоо хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсан байсан. Ингээд 2019 оны 03 сарын 18-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх хуудсын дагуу М.Өийг ажилд нь эгүүлэн тогтоосон бөгөөд энэ хугацааны цалингаа нэхэмжилсэн. Тухайн ажилгүй байсан хугацааны цалинг бодохдоо М.Ө нь өөрөө нягтлан бодогч хүн учраас цалингийн дундажаар аргачлалын дагуу бодсон гэж тайлбарладаг. Иймд 5,983,887 төгрөгийг Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежоос гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна....2017 оны 09 сарын 04-ний өдрийн Б/147 дугаартай Ховд аймаг дахь Хйн захирлын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн....гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Баярмаа тус шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус сургуулийн ерөнхий нягтлан бодогч Мунаа овогтой Өийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 5986887 төгрөгийг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гаргуулах хүсэлтэй байгааг үүгээр уламжилъя гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ө нь Ховд аймаг дахь Хд холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5,983,887 /таван сая есөн зуун наян гурван мянга найман зуун наян долоо/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгч нь ....нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр гаргуулна.... гэх тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

М.Ө нь Ховд аймаг дахь Хйн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/147 тоот тушаалаар ерөнхий нягтлан бодогчийн ажлаас халагдаж, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2018/00523 дугаартай шийдвэрээр Ховд аймаг дахь Хйн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шүүхэд гомдол гаргаж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 46 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2018/00523 дугаартай шийдвэрийн хуулбар, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 46 дугаартай магадлалийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо /хх-ийн 3-11, 12-13, 14 дүгээр тал/.

Ховд аймаг дахь Хйн захирлын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар нэхэмжлэгч М.Өийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилжээ /хх-ийн 15 дугаар тал/.

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2018/00523 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх хугацаанд тооцож олгосон байна.

Иймд нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсны маргааш өдрөөс ажилд томилсон ажил олгогчийн тушаал гарсан өдрийг хүртэлх хугацаа буюу 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

Ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д "...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан заасан ба нэхэмжлэгчийн 0560843 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар дундаж цалин хөлсийг тодорхойлов /хх-ийн 44-45 дугаар тал/.

/2017 оны 6 дугаар сар 741,218 төгрөг + 7 дугаар сар 741,218 төгрөг + 8 дугаар сар 1,082,089 төгрөг = 2,564,525 төгрөг / 3 = 1 сарын дундаж цалин хөлс 854,841 төгрөг / 20.3 хоног = 1 өдрийн цалин хөлс 42,110 төгрөг х 147 хоног = 6,190,170 төгрөг/, /дундаж хоногийг тооцоход: 2017 оны 6 сард ажлын 21 хоног + 7 сард ажлын 17 хоног + 8 сард ажлын 23 хоног = 61 хоног / 3 = 20.3 хоног/.

Ажилгүй байсан хугацаа 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл буюу ажлын нийт 147 хоногийн цалин хөлс 6,190,170 төгрөг байх боловч нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5,983,887 төгрөг гаргуулах бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5,983,887 /таван сая есөн зуун наян гурван мянга найман зуун наян долоо/ төгрөгийг Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймаг дахь Хд даалгахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.Өийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,700 төгрөгөөс 110,692 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 8 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежээс 5,983,887 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 110,692 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч М.Өт олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежээс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5,983,887 /таван сая есөн зуун наян гурван мянга найман зуун наян долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Өт олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч М.Өийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймаг дахь Хд даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Өийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,700 /нэг зуун арван мянга долоон зуу/ төгрөгөөс 110,692 /нэг зуун арван мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 8 /найм/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежээс улсын тэмдэгтийн хураамж 110,692 /нэг зуун арван мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч М.Өт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ОЮУНЖАРГАЛ