| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2023/0142/Э |
| Дугаар | 136/ШЦТ/2023 |
| Огноо | 2023-04-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрсүрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 136/ШЦТ/2023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:176/2023/0142/Э
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
улсын яллагч Д.Дэлгэрсүрэн,
шүүгдэгч М.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц овгийн М.От холбогдох эрүүгийн 2334000010093 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Их-Уул суманд 1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч нарын хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
1. Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 4 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, дугаарын регистртэй, Ц овгийн М.О.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч М.О нь үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тод Ган Дриллинг” ХХК-ийн үйлдвэрт баяжуулагчаар ажиллаж байхдаа 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 8.7 грамм, 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 5.1 грамм, нийт 13.8 грамм алтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.603.172 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч М.О:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу... гэж мэдүүлжээ.
Үйл баримт
Эрүүгийн 2334000010093 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч М.О нь үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тод Ган Дриллинг” ХХК-ийн үйлдвэрт баяжуулагчаар ажиллаж байхдаа 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 8.7 грамм, 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 5.1 грамм, нийт 13.8 грамм алтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.603.172 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 07/23 дугаартай ...Зах зээлийн хандлагаарх нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ үнэлгээний өдрөөр 2.603.172 /хоёр сая зургаан зуун гурван мянга нэг зуун далан хоёр/ төгрөг гарсан... талаарх дүгнэлт /хх-ийн 31-42 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Чимэдбаатарын ...Би "Топ Ган Дриллинг" ХХК-нд уурхайн даргаар ажилладаг бөгөөд манай захирал П.Ганболд нь ажлын шаардлагаас хамаарч намайг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилуулах хүсэлт гаргасан учраас би оролцож байна. 2022 оны 08 дугаар сараас манай баяжуулагч ажилтай М.О нь ажил үүргээ гүйцэтгэх үедээ алд аваад байна гэх яриа өгүүллэг уурхайн ажилчдын дунд гарсан ингээд М.Оыг баримтжуулах зорилгоор хяналтын камер тавьж хяналт тавьж эхлэхэд ямар нэгэн зүйл авч байгаа тохиолдол гаргаагүй, гэхдээ ямар нэгэн зүйл авч буцааж тавьж байсан үйлдлүүд анзаарагдсан ингээд манай компаниас шалгуулах хүсэлтийг цагдаагийн байгууллагад гаргасан... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Гэрч Б.Хосбаярын ...Би "Топ ган Дриллинг” ХХК-д уурхайн даргаар ажилладаг, манай компанид 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр усан буучнаар Магсаржавын О ажилд орсон тэгээд манай компанид ажиллаж байгаад 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс Баяжуулагч ажилд томилогдон ажилласан байдаг, тухайн хүний тушаал дээр Заамар Гоулд ХХК гэж бүртгэлтэй байдаг яагаад гэхээр уг компани нь “Топ ган дриллинг” ХХК-ний толгой компани, Би 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө 08 цаг 30 минутын орчимд ажил дээрээ байж байхад манай захирал П.Ганболд ирээд надад хоёр хүний хоорондоо ярьж байгаа бичлэг сонсгосон уг хоёр хүн Оыг Баяжуулах байгууламжаас ажил хийх хугацаандаа алт нууцаар авдаг нэлээн хэдэн удаа авсан мөн эдийн засгийн байдал нь өндөр болсон надад энэ 5 сая гаран төгрөгийн алт байгаа би үүнээс гадна, унагатай гүү авсан банкны зээлээ дарсан гэх зэрэг яриа өгүүллэг байсан тухайн яриаг манай компанийн ажилтан Э.Мөнхчулуун, Н.Насанбаяр хоёр хоорондоо ярьсан байсан тэгээд тухайн хоёр ажилтантай уулзаж ярилцаха утсаны ярианы бичлэг үнэн гэх бөгөөд Мөнхчулуун би урьд өмнө нь алт ав байгаагүй бөгөөд өчигдөр нэг алт авсан тэгсэн чинь болохгүй санагдах алтаа өчигдөр орой Насанбаярт агсан юм өөр зүйл байхгүй гэсэн уг асуудлаас болж От, болон баяжуулах ажилчдад тавих хяналт сайжруулахаар баяжуулах байгууламжид хяналтын камер нэмж хяналтын ажилтны хяналтыг сайжруулсан, энэ хугацаанд О 2 удаа баяжуулах ажил хийж байхдаа хяналтын ажилтан орж ирэхээс өмнө хоёр удаа алт гартаа авч, хяналтын ажилтан орж ирэхэд тухайн барьж байсан алтаа буцаагаад унгаж байгаа нь бичлэгт үлдсэн байсан, үүний дараа бид нар удирдлагын хэмжээнд ярилцаад Оыг баттай авч байгаа бичлэг баримттай болгоод цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөх санаатай байтал, О ажиллах 20 хоног нь дуусаагүй байхад би ажиллах хугацаагаа дуусгаад үргэлжлүүлээд сунаж ажиллана гэж ярьж байгаад хоногоо дуусахаас 4 хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 02-ны өдөр цөөхөн хоногийн чөлөө авч яваад өнөөдрийг хүртэл утсаа салгаад, утсаа унтраагаад зарим тохиолдолд утас нь дуудаад байгаа мөртөө утсаа авахгүй байсан мөн ар гэртэй нь манай хүний нөөц холбогдож Оыг ажилдаа ирэхгүй байна хаана байгаа талаар асуухад ажилдаа явсан гэж хэлээд ар гэрээс нь буцааж залгаад ажилдаа явсан хүн яагаад очоогүй байдаг юм гэх зэргээр өөдөөс Оыг асууж эхэлсэн ингээд өнөөдрөөс 10 орчим хоногийн өмнө би утсаар холбогдож чи хаана байна яагаад ирэхгүй байна гэхэд би самарт яваад ирлээ гэхээр нь би чи яахаараа хэл ус байхгүй алга болдог юм гэж зэмлэх янзтай яриад за за би завгүй байна дараа ярья гээд утсаа салгасан иймд Оыг манай компанийн зүгээс ажиллах хугацаандаа баяжуулах байгууламжаас тодорхой хэмжээний алт хулгайлан авч өөртөө ашигласан гэж үзэж байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч О.Дашцэрэнгийн ...Би "Топ ган дриллинг ХХК-д уурхайн геологичоор ажилладаг, Давхар хяналтын ажилтан хийдэг манай захирал П.Ганболд нь надтай уулзаад хяналтаа сайжруулмаар, анхаармаар байна манай компанийн баяжуулах байгууламжаас О гэх баяжуулах ажилтан нь удаа дараа ажлын байран Дээрээсээ хяналтын ажилтнуудаас нууцаар алт авсан байна, уг асуудлын талаар Насанбаяр гэх ажилтан надад хэллээ цуг ажилладаг Мөнхчулуун нь алт аваад авсан алтаа болохгүй юм байна гээд Насанбаярт өгөөд Насанбаяр надад өглөө гэж хэлсэн тэгээд тухайн баяжуулах байгууламжид хяналтын камер нэмж байршуулаад хяналт тавихад О нь хоёр удаа алт авах оролдлого хийгээд хяналтын ажилтан орж ирэхэд барьж байсан алтаа буцааж саванд нь унгасан үйлдэл харагдсан үүний дараа бүрэн баталгаажуулах санаатай хяналт тавьж байхад О нь ажил дуусах хугацаанаасаа өмнө чөлөө авч яваад өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа уг асуудлаас болж манай байгууллага цагдаагийн байгууллагад хандсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Гэрч М.Жанчивдоржийн ...Би Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Топ ган дриллинг ХХК-д уурхайн баяжуулагчаар ажилладаг, 2022 оны 10 дугаар сарын эхээр манай нөгөө ээлжийн баяжуулагч О ажлын байрнаасаа алт авсан гэх яриа өгүүлэг ажилчид дунд яригдаж би сонссон өөр мэдэх зүйл байхгүй, уга асуудлууд нь намайг амарч байх хугацаанд болсон байна лээ. Би тийм зүйл харж байгаагүй мөн манай нөгөө ээлж учраас би мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Гэрч Ч.Оюунчимэгийн ...Би мартаж санаад байдаг болохоор мөнгө шилжүүлэхдээ 1124 гэсэн утгыг хийдэг би О гэх хүнийг би танихгүй, гэхдээ энэ намар би өөртөө алтан бөгж хийлгэх санаатай байж байхад нэг залуу орж иргээд алт авах уу гэж надаас асуулсан бөгөөд 8.7 грамм алт надад өгсөн тэр л болж таарлаа өөр би хунд 1 сая 200 мянган төгрөг шилжүүлсэн асуудал байхгүй, өөр мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Гэрч Э.Мөнхчулууны ... Би "Топ Ган Дриллинг” ХХКомпанид 2022 оны 04 дүгээр сараас 2022 оны 10 сар хүртэл баяжуулагчаар ажиллаж байсан. Энэ хугацаанд надтай хамт М.О гэх залуу цуг ажиллаж байсан мөн бид хоёр нэг өрөөд амьдардаг байсан бид хоёроос өөр хүмүүс бас байдаг, нэг өдөр Б.О надад баяжуулан шорооноос алт олсон гэж харуулж байсан хумсны толгойн чинээ алт олсон гэж харуулж байсан үүний дараа би Насанбаяртай архи уугаад байж байхдаа О алт надад харуулсан тухайн алтыг баяжуулахын шороогоо авсан гэсэн болдог юм уу гэж хэлсэн тэгэхэд Насанбаяр бид хоёр архи уугаад нэлээн халсан байсан Насанбаяр уурхайн даргад хэлсэн үүний дараа бид хоёр халагдсан өөр мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч Н.Насанбаярын ...Би "Топ Ган Дриллинг" ХХК-д 2022 оны 02 дугаар сараас 2022 оны 11 сар хүртэл баяжуулагчаар ажиллаж байгаад 2022 оны 11 дүгээр сард ажлаасаа гарсан, энэ хугацаанд буюу 2022 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө хамт ажилладаг Мөнхчулуунтай архи уусан тэгэхэд Мөнхчулуун цуг ажилладаг О нь ажиллаж байхдаа шорооноос алт аваад байна гэх яриа өгүүллэг гаргасан бөгөөд тэр үед нь яриаг нь бичиж авсан, мөн Мөнхчулуун хумасны толион чинээ 3 ширхэг алт надад харуулсан тэгээд тухайн алтаа надад өгсөн би захиралд өгсөн. болсон асуудал бол нь, Мөнхчулуун бол Оын талаар алт аваад байна гэж ярьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Сэжигтэн М.Оын ...Би Орхон аймаг Жаргалант суманд эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр маань сургуулийн үйлчлэгч би ажилгүй ингээд манай аавын төрсөн ахын хүүхэд Э.Нямдаваа, Э.Даваадорж, манай аавын ахын охины хүүхэд О.Лхагваа, аавын ахын охины нөхөр Сүхээ бид тав 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө 12 цагийн орчимд Эрдэнэт хотоос Заамар сумын Хайлааст баг руу Банкны өрөө төлөх санаатай ажил хийхээр ирсэн. тэгээд Хайлааст багийн Туулийн гүүр гэх газарт байж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 20-ны едер дуу нар олон жилийн өмнө ашиглаж байсан газар байгаа тухайн газарт алт байгаа эсэхийг очиж үзье гэж бид нар ярилцаад Өлийн давааны урьд Хайлааст гэх газарт газар очиж газар ухаж байгаад цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. Хаан банкны 5090624073 дугаарын данс бол миний эзэмшлийн Данс, 10 гаран жил ашиглаж байна. Уг гурван дансыг би мэдэхгүй, алт өгөөд авсан мөнгө, 8 грамм арай хүрээгүй алт өгсөн яаг хэд гэдийг нь мэдэхгүй байна ямар ч байсан нэг цэн буюу 3,8 грамм алтыг 520000 төгрөгт бодоод нийт /1.200.000/ нэг сая хоёр зуун мянган төгрөг авсан. Алт өгөөд авсан мөнгө, хэдэн 5 грамм арай хүрээгүй алт өгсөн яаг хэд гэдийг нь мэдэхгүй байна ямар ч байсан нэг цэн буюу 3,8 грамм алтыг 520000 төгрөгт бодоод нийт /766.000/ долоон зуун жаран зургаан мянган төгрөг авсан. Би тухайн алтнуудыг Топ Ган Дриллинг ХХК-нд угаагчаар ажиллаж байхдаа уналт буюу шороо сэгсэрдэг ширээн дээрээс бөөгнөрөн унасан шороон дундаас бөөрөнхийн шороонд багцлагдсан хумсны толио шиг алт байхаар нь авсан угааж байгаа төхөөрөмжөөс алт авах болж байхгүй унасан шорооноос харагдсан болохоор авсан. Би дээр дурдсан хоёр удаа л авсан өөр авсан удаа байхгүй. Миний хувьд хараагүй гэж бодож байна, гэхдээ Мөнхчулуунд би 1200000 төгрөгөөр зарсан алтаа амрах байрандаа харуулж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Яллагдагч М.Оын ...Тиймээс одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл алга байна. Би Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрсүрэнгийн 2023 оны дугаар сарын 03-ны өдрийн надад холбогдуулж эрүүгийн хуулийн тусгай анг 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагд татсан тогтоолтой уншиж танилцлаа. Надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүс Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт алт олборло чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Топ Ган Дриллинг ХХК-д баяжуулах үйлдвэр дээр алт угаагч баяжуулагчаар ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа байх 2022 оны 08 дугаар сард наадмын өмнөхөн ажил дээрээ ээлжид гарч байгаад алт угаах төхөөрөмжийн сэгсэрдэг ширээнээс шороон дотроос үлдсэн алтыг угааж авсан. Тэгээд тухайн алтаа угааж цэвэрлээд Хайлааст баг руу оруулж алтны ченжид грамлаад зарчихсан юм. Би граммлаж зарсан алтныхаа мөнгийг өөрийнхөө дансаар авсан бөгөөд дансныхаа хуулгыг харахад миний 5090624073 дугаарын дансанд 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1 200 000 төгрөг, мөн 08 сарын 22-ны өдөр 766 000 төгрөг орсон. Тэгэхээр би дээрх 8.7 грамм буюу 1 200 000 төгрөгийн алтыг 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр харин сүүлийн 5.1 грамм буюу 766 000 төгрөгийн алтыг 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр уурхайгаас авсан юм. Би яагаад гэвэл алт авснаасаа хойш яг 2 хоногийн дараа уурхайгаас түр гарч яваад Хайлааст баг буюу Сов руу оруулж зарж байсан юм. Учир нь бид нар уурхай дээр кемп дээр харуул манаатай байдаг тул шууд тэр дороо алтыг аваачаад тушаах боломж байхгүй байсан. Надад энэ өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй. Би одоогоор бусдад учруулсан хохирлоо нөхөж барагдуулаагүй бөгөөд ойрын хугацаанд төлж барагдуулах болно... гэх мэдүүлэг /хх-ийн 121-122 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч М.Оын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 96-101 дүгээр/ хуудас зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч М.О нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч М.Оыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруу
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Д.Дэлгэрсүрэн:
...Шүүгдэгч М.О нь үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тод Ган Дриллинг” ХХК-ийн үйлдвэрт баяжуулагчаар ажиллаж байхдаа 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 8.7 грамм, 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 5.1 грамм, нийт 13.8 грамм алтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.603.172 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна. Иймд М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч М.О:
...Миний буруу. Өөр хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн шүүгдэгч М.Оыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.О нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч М.О дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч М.Оын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
“Хулгайлах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхитэй гэмт үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.
Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагддагийг дурдах нь зүйтэй.
“Хулгайлах” гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн үндсэн болон “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн”, “түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлс хулгайлсан”, “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан”, “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэм бүлэг үйлдсэн бол” гэсэн онц хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн гэмт хэрэг нь гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.001 /гурван зуун мянга нэг/ төгрөг, түүнээс дээш хохирол, хор уршиг учруулсан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйг материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг юм.
Шүүгдэгч М.О “Топ Ган Дриллинг” ХХК-нд ажиллаж байхдаа 13.8 грамм алтыг хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч буй гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”-с дээш буюу 940.000 /есөн зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Тэрээр шүүгдэгч М.Оыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Чимэдбаатарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг
Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, үнэлгээний тайлан зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч М.Оын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Чимэдбаатарт 2.603.172 /хоёр сая зургаан зуун гурван мянга нэг зуун далан хоёр/ төгрөгийн хохирол учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.Оын гэмт хэрэг үйлдэж олж авсан гэмт хэрэгт 2.603.172 /хоёр сая зургаан зуун гурван мянга нэг зуун далан хоёр/ төгрөгийн үнэ бүхий 13.8 грамм алтны үнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Чимэдбаатарт бүрэн барагдуулж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Д.Дэлгэрсүрэн:
...Шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч М.О:
...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Иймд шүүх шүүгдэгч М.Оыг хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тохирно гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.От оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Орхон аймгийн Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч М.От нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2234000010093 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.12., 36.13.,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус
заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц М.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц М.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц овгийн М.От шүүхээс оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, ялыг Орхон аймгийн Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц овгийн М.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц овгийн М.От шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн 2334000010093 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц овгийн М.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц овгийн М.От шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц овгийн М.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН