Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 00491

 

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2019/00491

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 1-3 тоотод оршин суух, Торгуудаа овогт З-ийн Т /..../-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 153/2019/00470/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч З.Т нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1959 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. 1975 онд Улаанбаатар хотын Төмөр замын техникумд элсэн орсон. 1978 онд цэргийн албанд татагдаж 1981 онд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Төмөр замын техникумдаа үргэлжлүүлэн сураад 1982 онд төгссөн. Төгсөж ирээд Ховд аймгийн Тээврийг удирдах газар 4 баазад автын механикаар 1982-1995 он хүртэл тасралтгүй ажилласан. Тухайн үед Тээврийг удирдах газар гэдэг нэртэй байсан. Ажиллаж байх хугацаанд нэр нь өөрчлөгдсөн байсан. Би тэрийг нь мэдэхгүй байна. Шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан. Намайг Ховд аймгийн Тээврийг удирдах газарт 1982 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл засварчнаар, 1982 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл шалгах механикаар, 1989 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг дуустал техникийн үйлчилгээний механикаар, Ховд аймгийн Тээврийг удирдах газрын 4 дүгээр авто баазад 1990 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл механикаар, Ховд аймгийн Аянчин ХК-д 1992 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мотор цехийн механикаар, 1994 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Т нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч З.Т нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Тээврийг удирдах газарт 1982 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл засварчнаар, 1982 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл шалгах механикаар, 1989 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг дуустал техникийн үйлчилгээний механикаар, Ховд аймгийн Тээврийг удирдах газрын 4 дүгээр авто баазад 1990 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл механикаар, Ховд аймгийн Аянчин ХК-д 1992 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мотор цехийн механикаар, 1994 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч З.Т нь Ховд аймгийн Тээврийг удирдах газарт 1982 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл засварчнаар, 1982 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл шалгах механикаар, 1989 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг дуустал техникийн үйлчилгээний механикаар, Ховд аймгийн Тээврийг удирдах газрын 4 дүгээр авто баазад 1990 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл механикаар, Ховд аймгийн Аянчин ХК-д 1992 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мотор цехийн механикаар, 1994 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1084 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймийн Тээврийг удирдах газрын даргын 1982 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 144 дугаартай Түр засварчин авч ажиллуулах тухай тушаалын хуулбар, Ховд аймийн Тээврийг удирдах газрын даргын 1982 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 162 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 55 дугаартай Ажлаас чөлөөлж ажил өөрчлөн томилон ажиллуулах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 194 дугаартай Ховд аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байсан Авто тээврийн 4-р бааз нь 1992 оны 3 сарын 25-нд Аянчин ХК болж өөрчлөгдөн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх бичвэртэй лавлагаа, 1983 оны 7 дугаар сарын 2-ны өдөр гэх огноотой Баярын бичиг, 1985 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэх огноотой Баярын бичиг, 1988 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гэх огноотой Сайшаалын үнэмлэх, гэрч Л.Дэмбэрэлийн ....З.Т нь Ховд аймгийн Тээврийг удирдах газрын автотээврийн 4 дүгээр бааз нь 1982 оноос тус баазыг тарах хүртэл механикчаар ажиллаж байсан. Ховд аймгийн Тээврийг удирдах газрын автотээврийн 4 дүгээр бааз нь 1990 онд тараад нэг компани болсон гэдэг. Би тус баазыг тарахад гарсан компаний нэрийг мэдэхгүй байна. 4 дүгээр бааз тарсны дараа З.Т нь Аянчин компанид механик, жолооч зэрэг ажлуудыг хийж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Б.Баатарнямын ....Намайг 1984 оны намар Ховд аймгийн Тээврийг удирдах газрын автотээврийн 4 дүгээр баазад жолоочоор ажилд ороход З.Т манай баазын үйлчилгээний хэсэг хариуцсан механикчаар ажиллаж байсан. З.Т нь намайг баазаас гарах хүртэл механикчаар ажиллаж байсан. Ховд аймгийн Тээврийг удирдах газрын Автотээврийн 4 дүгээр бааз нь 1990 оны үед тарсан байх би тарж эхлэх үед нь ажлаасаа гарсан юм.... гэх мэдүүлэг, 1983 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Тээврийг удирдах газраас олгосон 065687 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-8, 17, 20-22, 30-31, 32-33, 34-58 дугаар тал/

Нэхэмжлэгч З.Т нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1994 оны 7 дугаар сараас 1998 оны 10 дугаар сарыг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600000001 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, НАХЯ-ны сайдын 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 337 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 558 дугаар тушаалаар цэргээс халагдсан тухай Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 02/1728 дугаартай архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 13-14 дүгээр тал/

Хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд авагдсан иргэн Л.Дэмбэрэл, Б.Баатарням нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Торгуудаа овогт Замбуугийн Т / /-ийн Ховд аймгийн Тээврийг удирдах газарт 1982 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл засварчнаар, 1982 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл шалгах механикаар, 1989 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг дуустал техникийн үйлчилгээний механикаар, Ховд аймгийн Тээврийг удирдах газрын 4 дүгээр авто баазад 1990 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл механикаар, Ховд аймгийн Аянчин ХК-д 1992 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мотор цехийн механикаар, 1994 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          С.ОЮУНЖАРГАЛ