Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 00493

 

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2019/00493

Жаргалант сум

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 15-02 тоотод оршин суух, Тайжууд овогт Цын Г /-/-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт байрлах, Төрийн банкны Ховд салбар /

/-т холбогдох,

ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 30,480,567 /гучин сая дөрвөн зуун наян мянга таван зуун жаран долоо/ төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 153/2019/00423/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Ц.Г, хариуцагчийн төлөөлөгч А.Батмөнх нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Г миний бие нь Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19 дугаартай магадлалаар шийдвэрлэснээр Тын захирлын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/38 дугаартай тушаалаар Тын Жаргалант тооцооны төвд теллерийн ажилд орсон.

Миний бие нь 2015 оны 08 дугаар сард жирэмсний амралтаа авч хүүхдээ төрүүлээд байж байтал 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Жирэмсний амралттай хүнийг ажлаас чөлөөлсөн үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байх тул шүүхэд хандсанаар буцааж ажилдаа томилогдон орсон.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19 дугаартай Магадлалд : ... нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгах тухай нэхэмжпэлийн шаардлагаа Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2016/00512 дугаартай Шүүгчийн захирамж биелсний дараа шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжпэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Ажлаас чөлөөлөгдсөн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/38 дугаар тушаал гарч ажилд орсон өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор болох 30.480.567 төгрөгийг Таас гаргуулах,

2. Хариуцагч байгууллага болох Тт эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэх шаардлагуудыг гаргаж байна гэжээ.

.... Нэхэмжлэгч Ц.Г би Тт холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 30,480,567 /гучин сая дөрвөн зуун наян мянга таван зуун жаран долоо/ төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагчийн төлөөлөгч А.Батмөнхтэй шүүх хуралдаанд дараах нөхцлөөр эвлэрлээ. Үүнд: Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 30,480,567 /гучин сая дөрвөн зуун наян мянга таван зуун жаран долоо/ төгрөг гаргуулахаас хариуцагч Т нь 10,000,000 /арван сая/ төгрөгийг бэлнээр, ямар нэгэн татвар, суутгалгүйгээр, нэг удаагийн үйлдлээр 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор надад төлөхөөр, миний бие нэхэмжлэлээс 20,480,567 /хорин сая дөрвөн зуун наян мянга таван зуун жаран долоо/ төгрөгийг хариуцагч Таас нэхэмжлэхээс татгалзаж, 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд сар бүр 737,000 /долоон зуун гучин долоон мянга/ төгрөгөөр тооцож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтрүүдэд 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бичилтийг хийхээр тус тус эвлэрлээ. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмаар гаргуулахад татгалзах зүйлгүй бөгөөд бид эвлэрлэснээр уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй гэдгээ ойлгосон гэв.

Хариуцагчийн төлөөлөгч А.Батмөнх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 30,480,567 /гучин сая дөрвөн зуун наян мянга таван зуун жаран долоо/ төгрөг гаргуулахаас хариуцагч Т нь 10,000,000 /арван сая/ төгрөгийг бэлнээр, ямар нэгэн татвар, суутгалгүйгээр, нэг удаагийн үйлдлээр 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ц.Гт төлөхөөр, нэхэмжлэгч Ц.Г нь нэхэмжлэлээс 20,480,567 /хорин сая дөрвөн зуун наян мянга таван зуун жаран долоо/ төгрөгийг хариуцагч Таас нэхэмжлэхээс татгалзаж, 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд сар бүр 737,000 /долоон зуун гучин долоон мянга/ төгрөгөөр тооцож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтрүүдэд 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бичилтийг хийхээр тус тус эвлэрлээ. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмаар гаргуулахад татгалзах зүйлгүй. Бид эвлэрлэснээр уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй гэдгээ ойлгосон гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Г нь Тт холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 30,480,567 /гучин сая дөрвөн зуун наян мянга таван зуун жаран долоо/ төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Т нь 10,000,000 /арван сая/ төгрөгийг бэлнээр, ямар нэгэн татвар, суутгалгүйгээр, нэг удаагийн үйлдлээр 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжпэгч Ц.Гт төлөхөөр, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд сар бүр 737,000 /долоон зуун гучин долоон мянга/ төгрөгөөр тооцож, Ц.Гийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтрүүдэд 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бичилтийг хийхээр, нэхэмжлэгч Ц.Г нь нэхэмжлэлийн шаардлагаас 20,480,567 /хорин сая дөрвөн зуун наян мянга таван зуун жаран долоо/ төгрөгийг хариуцагч Таас гаргуулахаас татгалзаж, талууд улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулахаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч Ц.Г, хариуцагчийн төлөөлөгч А.Батмөнх нар эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Гийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 310,353 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийн тал хувь болох 87,475 төгрөгийг хариуцагч Таас гаргуулан нэхэмжлэгч Ц.Гт олгохоор тогтов.

Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Т нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Тт холбогдох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 30,480,567 /гучин сая дөрвөн зуун наян мянга таван зуун жаран долоо/ төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэрэгт хариуцагч Т нь 10,000,000 /арван сая/ төгрөгийг бэлнээр, ямар нэгэн татвар, суутгалгүйгээр, нэг удаагийн үйлдлээр 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжпэгч Ц.Гт төлөхөөр, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд сар бүр 737,000 /долоон зуун гучин долоон мянга/ төгрөгөөр тооцож, Ц.Гийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтрүүдэд 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бичилтийг хийхээр, нэхэмжлэгч Ц.Г нь нэхэмжлэлийн шаардлагаас 20,480,567 /хорин сая дөрвөн зуун наян мянга таван зуун жаран долоо/ төгрөгийг хариуцагч Таас гаргуулахаас татгалзаж, талууд улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулахаар нэхэмжлэгч Ц.Г, хариуцагчийн төлөөлөгч А.Батмөнх нар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,353 /гурван зуун арван мянга гурван зуун тавин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 87,475 /наян долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Таас гаргуулан нэхэмжлэгч Ц.Гт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЖАРГАЛ