| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2023/0160/Э |
| Дугаар | 174/ШЦТ/2022 |
| Огноо | 2023-04-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрсүрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 174/ШЦТ/2022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
улсын яллагч Д.Дэлгэрсүрэн,
шүүгдэгч С.У, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр,
хохирогч Н.Ц, түүний өмгөөлөгч Г.Минжмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б С.Ут холбогдох эрүүгийн 2334000160083 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Батсүмбэр суманд 1998 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч гал сөнөөгч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, дугаарын регистртэй, Б С.У.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч С.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Deep” гэх бааранд иргэн Н.Цтай маргалдан мөрнөөс нь гараараа барьж аваад нүүрэн хэсгээр нь газарт унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч С.У:
...2022.11.30-ны орой Deep гэх баар луу 21 цаг өнгөрч байхад орсон. Ажлынхаа 5 залуутай явж байсан. 5-лаа нэг нэг лаазтай пиво авч уугаад ар тал МД гээг бааранд орсон .Тэр хооронд хохирогчтой манай ажлын хэдэн залуучууд маргалдсан байсан. Шатан дээрээс намайг өвлийн куртикнийхээ карманд гараа хийсэн байхад намайг шатнаас түлхэж унагаагаад толгой руу 4- 5 удаа цохисон... гэж,
Хохирогч Н.Ц:
...2022.12.30-ны өдөр эхнэр найз Баагий үеэл Ганбаяр, Алтансувд нартай баар луу 11:30 үед орсон. Би пиво захиалахаар ширээ рүү суусан. Эхнэр Алтансувд Бат-Эрдэнэ 3 бүжиглэхээр гарсан. Тэгээд захиалгаа өгөөд ширээндээ сууж байтал нд нартай цуг явж байсан залуу Бат-Эрдэнийн мөрийг мулталсан юм байна лээ, тэгээд манай эхнэр очоод юу болоод байгаа юм бэ гэхэд эхнэрийг минь түлхэж унагаасан. Тэгээд маргаан үүсэн. Эхний маргалдсан хүнтэй цуг явж байсан залуу над руу дайраад ирж цохичхоод бүгдээрээ гараад явсан. Гарч явчхаад 5,6-лаа болоод ороод ирсэн. Би анх маргалдаж байсан хүндээ л үг хэлсэн. Тэгтэл шатан дээрээс бөөнөөр ирээд зодсон. Намайг бөөнөөрөө гаргаж байгаад зодох гэж байсан байна лээ. Тэр хооронд намайг У унагааж ухаан алдуулсан байна лээ. Намайг тархиндаа цус харвасан байна гэсэн. 14 хоног эмнэлэгт хэвтээд гарсан ажилласан хугацаа байхгүй цалин байхгүй өрийн дарамтад орж эхэлсэн. Цагаан сарын өмнө 500.000 төгрөг, өнөөдөр нэг 200.000 төгрөг өгч байх шиг байна. Ажилдаа явж чадаагүй хугацаандаа маш их харамсалтай байна... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2334000160083 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч С.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Deep” гэх бааранд иргэн Н.Цтай маргалдан мөрнөөс нь гараараа барьж аваад нүүрэн хэсгээр нь газарт унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 122-127 дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 657 дугаартай ...Н.Цын биед зүүн чамархайн дэлбэнд няцралт, хатуу хальсан доорх цусан хураа, тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун чамархай хэсэгт цус хуралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцралт, баруун дээд 1-рх шүд, баруун доод 4-р шүдний эмтэрсэн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн чамархайн дэлбэнгийн няцралт, хатуу хальсан доорх цусан хураа нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун чамархайн цус хуралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцралт, шүдний эмтэрсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
хохирогч Н.Цын ...Би 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр би 23 цагийн үед би эхнэр Ууганцэцэг, найз Бат-Эрдэнэ түүний эхнэр Алтансувд, үеэл ах Ганбаяр бид 5 "Deep" гэх баар руу ороод Алтансувд жолоо барьж байгаа болохоор уухгүй гээд бусад бүгд 1 1 лаазтай пиво авсан. Тэгээд манай эхнэр Ууганцэцэг, найз Бат-Эрдэнэ түүний эхнэр Алтансувд тэр 3 бүжиглээд харин би 4 лааз пивоо захиалаад ширээн дээр сууж байсан. Харин Ганбаяр нь үүдэнд таньдаг хүнтэйгээ уулзаж байсан. Тэгээд тэр 3 бүжиглэж байхад зааланд хамт бүжиглэж байсан 4 залуугийн нэг нь Бат-Эрдэнэтэй барилцаад баруун мөрийг мулталсан. Тэгээд түүний эхнэр Алтансувд нөхрөө өмөөрөхөд түүнийг тэр залуу хойшоо түлхсэн. Тэгээд манай эхнэр хажуугаас ороод хэлтэл эхнэр Ууганцэцэгийг бас түлхсэн. Тэгээд би цаанаас босож ирээд тэр залууд хандаж Чи яагаад эмэгтэй хүнд гар хүрээд байгаа юм бэ" гэхэд цаанаас шар өнгийн царайтай 165 см орчим өндөртэй залуу хүрч ирээд миний нүүрэн тус газар 1 удаа цохиод мөн анх маргалдсан залуу бас миний нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд Ганбаяр ах бид нарыг салгаад нөгөө залуучуулыг "Deep" гэх баарны ажилтнууд гаргасан. Тэгээд тэд нар нэмэгдээд 6 залуу орж ирээд миний тал талд гараад над руу дайрсан. Би юу болоод байгааг ойлгоогүй байж байтал сандал дээрээс нөгөө Salcas залуучууд чирч босгоод намайг зодсон. Тэгээд би мэдсэн эмнэлэгт хэвтэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
гэрч Х.Ганбаярын ... Би 2022 оны 11 сарын 30-ны өдөр 22 цагийн үед би найз Бат-Эрдэнийн хамт "Хурд" гэх караокед дүү Цогтбаяр, түүний эхнэр Ууганцэцэг нар дээр очсон. Тэгээд бид 4 дуулж байгаад хүний 2, 2 пиво уугаад Бат-Эрдэний эхнэр Алтансувд ирээд бид нарыг авч гараад бид тав 00 цагийн үед "Deep" бааранд орсон. Тэгээд би арван жилийн найзтайгаа таараад үүдэнд байхад дүү Цогтбаяр, түүний эхнэр Ууганцэцэг, найз Бат-Эрдэнэ, түүний эхнэр Алтансувд нар бүжиглэж байгаад манай дүү Цогтбаярыг нэг өндөр хар бараан өнгийн хувцастай бор залуу түлхээд цаанаас нэг шар царайтай цагаан өнгийн подвалктой залуу хүрч ирээд манай дүү Цогтбаярыг баруун гараараа толгой руу 1 удаа цохиход би найз Бат-Эрдэнэ, Ууганцэцэг, Алтансувд бид бүгдээрээ очиж салгасан. Тэгээд дүү Цогтбаярыг суулгаад зодоон цохион хийж болохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд нөгөө 4 залуу гадаа гараад хэсэг хугацааны дараа зургуулаа орж ирээд шууд дүү Цогтбаяр дээр очиход би найз Бат- Эрдэнэ, Ууганцэцэг, Алтансувд нартай тэр залуучуудыг болиулах гэтэл найз Бат- Эрдэний мөрийг нэг нь мулталсан байсан. Би хэн мулталсныг хараагүй юм. Тэгээд шар царайтай цагаан өнгийн подвалктой залуу манай дүү Цогтбаяр цохих шиг болсон. Тэгээд би тэр залуучуудыг хориод дийлэхгүй байсан. Тэгээд нэг хар өнгийн хувцастай нэг залуу хүрч ирээд би найзуудаа салгая гэж хэлээд хажуугаа гараад дуу Цогтбаярын нүүрэн тус газар 1 удаа гараараа цохисон. Тэгээд бөөндөө нийлээд манай дүү Цогтбаярыг унагааж чирээд цохиод байсан. Би салгах гээд дийлээгүй юм. Тэгээд бөөндөө нийлж манай дүү Цогтбаярыг барьж аваад дугуй бор царайтай залуу дүү Цогтбаярыг дээш нь өргөөд доошоо пилтан дээр 2 удаа шидэхэд дүү Цогтбаяр нь ухаан алдаад нөгөө хэдэн залуучууд зугтаагаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
гэрч Г.Алтансувдын ...Би 2022 оны 11 сарын 30-ны өдөр 23 цагийн үед "Хурд" караокед очиж нөхөр Бат-Эрдэнэ, найз Цогтбаяр, түүний эхнэр Ууганцэцэг, найз Ганбаяр нарыг аваад 00 цагийн үед "Deep" гэх бааранд орсон. Тэгээд би нөхөр Бат-Эрдэнэтэй бүжиглэж байхад нэг өндөр онцгойгын хувцастай бор залуу нь шууд манай нөхрийг түлхэхэд би яаж байгаа гэхэд манай нөхөр Бат-Эрдэнийг гараад ир үзье гээд байсан. Тэгээд тэр залуутай байсан 2 залуу хүрч ирээд манай нөхрийг барьж аваад ноцолдоход найз Цогтбаяр нь салгах гэж дундуур нь орсон. Тэгээд намайг цагдаа дуудсан гэж хэлэхэд 3 залуу баарнаас гарч явсан. Тэгээд буцаагаад олуулаа болоод орж ирээд шууд дайрч хүрч ирээд нөхөр Бат-Эрдэний мөрийг нэг нь мулталсан. Би хэн гэдэг ямар хувцастай хүн байсныг хараагүй. Тэгээд найз Цогтбаяр нь хар өнгийн куртиктэй нэг залуу барилцаж аваад ноцолдоод байсан. Би тэгээд цагдаа дуудсан ирж байна уу гэж харах гээд гараад буцаад ороод иртэл найз Цогтбаяр нь ухаан алдсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
гэрч Д.Бат-Эрдэнийн ... Би 2022 оны 11 сарын 30-ны өдөр 22 цагийн үед найз Цогтбаяр, түүний эхнэр Ууганцэцэг, найз Ганбаяр нарын хамт “Хүрд” караокед очиж дуулж 2, 2 лаазтай пиво уусан. Тэгээд эхнэр Алтансувд нь бид дөрвийг ирж аваад "Deep” бааранд очиж болоод бүжиглэж байтал нэг өндөр онцгойгоо хувцастай нэг залуу бүжиглэж байгаад намайг эхлээд мөрлөөд дараа нь гараа саваад ташаа цохихоор нь би яаж байгаа юм бэ гээд маргалдаад байж байтал ард талаас нэг залуу хүрч ирээд миний цамцнаас татахаар нь би гарыг тавиулах гэж байтал цаана нь манай эхнэрийг нэг бор онцгойгын хувцастай залуу цохих шиг болохоор нь очоод салгах гэтэл бөөндөө бужигнаад нэг залуу миний гарыг мушгиад миний мөрийг мулталсан. Тэгээд би гараа бариад суухад цаана бужигнаад байсан. Тэгээд тэр залуучууд гарч орж ирээд нэмэгдээд байсан. Тэгээд бөөндөө Цогтбаяр руу дайраад ялангуяа нэг шар царайтай залуу орилоод дайраад байсан. Тэгээд нэг харсан Цогтбаяр ухаан алдсан байсан. Тэгээд тэр залуучууд зугтаагаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
гэрч Б.Ууганцэцэгийн ...Би 2022 оны 11 сарын 30-ны өдөр 23 цагийн үед би нөхөр Цогтбаяр, нөхрийн үеэл ах Ганбаяр, Бат-Эрдэнэ түүний Алтансувд бид 5 "Deep" гэх баар руу ороод Алтансувд жолоо барьж байгаа болохоор уухгүй гээд бусад бүгд 1 1 лаазтай пиво авсан. Тэгээд би Бат-Эрдэнэ түүний эхнэр Алтансувд бид 3 бүжиглээд харин нөхөр Цогтбаяр 4 лааз пивоо захиалаад ширээн дээр сууж байсан. Харин Ганбаяр нь үүдэнд таньдаг хүнтэйгээ уулзаж байсан. Тэгээд бид 3 бүжиглэж байхад зааланд хамт бүжиглэж байсан 4 залуугийн нэг нь болох улаан хүрэн өнгийн юүдэнтэй цамцтай залуу нь Бат-Эрдэнэтэй барилцаад баруун мөрийг мулталсан. Тэгээд түүний эхнэр Алтансувд нөхрөө өмөөрөхөд түүнийг улаан хүрэн өнгийн юүдэнтэй цамцтай залуу нь хүчтэй хойшоо түлхсэн. Тэгээд би хажуугаас ороод хэлтэл намайг бас түлхсэн. Тэгээд манай нөхөр хүрч ирээд улаан хүрэн өнгийн юүдэнтэй цамцтай залууд хандаж "Чи яагаад эмэгтэй хүнд гар хүрээд байгаа юм бэ" гэхэд цаанаас нэг шар өнгийн царайтай 165 см орчим өндөртэй залуу хүрч ирээд манай нөхрийг гараараа зүүн талын шанаа руу нь 1 удаа цохиод цамцнаас нь зуураад чирээд үүд рүү явахад ах Ганбаяр нь нь салгаад манай нөхрийг ширээн дээр авчирсан. Тэгээд "Deep" гэх баарны 2 ажилтан нь тэр манай нөхөртэй маргалдаад байсан 2 залууг хөөгөөд гарахад араас нь нөгөө 2 залуу нь дагаад гарсан. Тэгээд удалгүй "Deep" гэх баарны хаалгыг нүдээд байхаар нь "Deep" гэх баарны ажилтан цагдаа гэж бодоод онгойлготол эхлээд өмнө нь байсан 4 залуу орж ирээд эхлээд шар өнгийн царайтай W HBC 165 см орчим өндөртэй залуу гүйж ирээд манай нөхрийн баруун талын шанаа руу 1 удаа цохисон. Тэгээд Цогтбаяр нь болиоч гээд хэлтэл ард улаан хүрэн өнгийн юүдэнтэй цамцтай залуу нь хүрч ирээд зүүн талын шанаа руу нь "Та дуугай бай" гэж хэлээд цохисон. Тэгээд гаднаас хар өнгийн куртиктэй залуу нэмэгдэж орж ирээд манай нөхрийг зааснаа хүрч ирээд баруун талын шанаа руу Тэгээд анх маргалдсан Цогтбаяр руу дайраад би Ганбаяр ахтай хамт салгах гээд н руу нь 1 удаа цохисон. хориглоод байж байтал тэр бужигнаан дунд манай нөхөр доошоо хараад шалан дээр унаад хөдөлгөөнгүй байхаар нь очиж байтал дундаас нь хар саарал өнгийн ноосон цамцтай бор царайтай залуу манай нөхөр Цогтбаярын цамцны захнаас нь татаж өргөөд пилтан шалан дээр нүүрээр нь 1 удаа савхад цаанаас шар өнгийн царайтай 165 см өндөртэй залуу хүрч ирээд тэр хоёр манай нөхрийг дахин 1 удаа пилтан шалан савсан. Тэгээд би очоод дээш харуултал ухаан алдаад амьсгалгүй байхаар нь цээжин дээр дарж массаж хийхэд ухаан орохгүй байсан. Тэгээд 15-20 минутын дараа амьсгал авч эхэлсэн юм. Тэгээд түргэн цагдаа нар орж ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
гэрч А.Оюуны ...Би 2022 оны 11 сарын 30-ны өдөр 21 цагийн үед 6 залуу манай "Deep" гэх бааранд орж ирээд суугаад дээр 2 давхрын зааланд дуулж байгаад доошоо баар руу орж бүжиглэж байсан. Тэгээд 2022 оны 00 цаг 20 минутын орчим гаднаас 5 хүн орж ирсэн. Тэгээд би 01 цагаас хаана гээд 4 лааз пиво зарсан. Тэгээд намайг хөгжим дээр очоод нэг ая солих гэтэл онцгойгийн хар өнгийн хувцастай нэг залуу ноосон саарал өнгийн цамцтай 165 см орчим өндөртэй нэг залуутай маргалдаад барилцаж авахаар нь би хөгжмөө унтраагаад тэр хоёрыг салгаад онцгойгийн тэр залуучуудыг хөөж гаргаад хаалгаа түгжсэн. Тэгээд удалгүй хаалга нүдээд байхаар нь би онгойлготол 3 залуу дайрч орж ирээд доор бааранд байсан ноосон саарал өнгийн цамцтай 165 см орчим өндөртэй залуутай маргалдаад байсан. Тэгээд би гадаа байсан хамт явж байсан залууг дуудаад хүмүүсээ авчихаа танайхан муудалцаад байна гэж хэлээд тэр залууг оруулсан. Тэгээд би доошоо буугаад хартал шар өнгийн хувцастай нэг залуу доор "Би учраа олох гэж зөндөө оролдлоо, одоо болоо шдээ" гээд байсан. Тэгээд хоорондоо бужигналдаад би нэгийн татаж аваад хориод эргээд хартал ноосол саарал өнгийн цамцтай 165 см орчим өндөртэй залуу газар шал мөргөөд унаад ухаан алдсан. Би хэн шалан дээр унагааж ухаан алдуулсныг хараагүй юм. Тэгээд би түргэн дуудаад, дараа нь цагдаад дуудлага өгсөн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
гэрч Г.Ганбаярын ...Би 2022 оны 11 сарын 30-ны өдөр 21 цагийн үед У, Цэрэндаваа, Батжаргал, Отгонбаатар. Тэгшбаяр бил 6. Төл аймгийн Зуунмод сум Номт 1-р багийн нутагт үйл ажиллаа явуулдаг "Deep max бааранд орсон. Тэгээд 0.75 литрийн "Архи" гэсэн бичигтэй 1 шил архийг бид 6 бөөндөө хувааж уугаад дараа нь бүгд 1 1 лаазтай "Сэнгүүр" гэсэн пиво уугаад бааранд бүжиглэж байсан. Тэгээд найз У Цэрэндаваа. Батжаргал нар "Титэм" паб руу орохоор явсан. Тэгээд гаднаас 4-5 хүн орж ирээд 2 эгч хамт бүжиглээд байж байтал ноосон саарал өнгийн цамцтай 165 см орчим өндөртэй нэг ах гараа саваад миний баруун мөр руу цохихоор нь би зүгээр бүжиглэж байхад яагаад цохиж байгаа юм бэ гэхэд тэр ах шууд гэдэсний хэвлий хэсэг рүү жийгээд би эргэж харахад Отгонбаатар салгах Отгонбаатарыг хүзүү хэсгээр нь уургалах шиг болсон чинь Отгонбаатар гараараа гэж голоор орж ирэхэд шанаа хэсэг рүү нь түлхсэн. Тэгэхээр нь би дундуур нь ороод Отгонбаатар. Тэгшбаяр хоёрыг аваад дээшээ шатаар өгсөөд бид 2 "Deep гэх баарнаас гараад би ганцаараа "Титэм" гэх баар руу явсан. Тэгээд тэндээ 10 минут орчим болоод гэр рүүгээ явах санаатай урд таксины буудал дээр явж байхад цагдаагийн эргүүлийн машин ирээд авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
гэрч Л.Отгонбаатарын ...Би 2022 оны 11 сарын 30-ны өдөр 21 цагийн үед У, Цэрэндаваа, Батжаргал, Ганбаяр, Тэгшбаяр бид 6 Төв аймгийн Зуунмод сум Номт 1-р багийн нутагт үйл ажиллаа явуулдаг "Deep" гэх бааранд орсон. Тэгээд 0.75 литрийн "Архи” гэсэн бичигтэй 1 шил архийг бид 6 бөөндөө хувааж уугаад дараа нь бүгд 1 1 лаазтай "Сэнгүүр" гэсэн пиво уугаад бааранд бүжиглэж байсан. Тэгээд найз У, Цэрэндаваа, Батжаргал нар "Титэм" паб руу орохоор явсан. Тэгээд гаднаас 4-5 хүн орж ирээд 2 эгч хамт бүжиглээд байж байтал нэг харсан Ганбаяр нь ноосон саарал өнгийн цамцтай 165 см орчим өндөртэй нэг ахтай маргалдаад байсан. Би ямар учраас маргалдаж байсныг нь мэдэхгүй. Би дундуур нь орж салгах гээд ноосон саарал өнгийн цамцтай 165 см орчим өндөртэй нэг ахыг нүүрэн тус газар баруун гараараа түлхэж ходуулсан. Тэгээд цаанаас Ганбаяр, Тэгшбаяр нар хүрч ирээд намайг "Deep" баарнаас аваад гарсан. Тэгээд удаагүй буцаад би найз Цэрэндаваа, У бид 3 буцаад "Deep" бааранд орж ирээд би ах Цэрэндаваагийн таньдаг хүн болох эгчээс юу болсон талаар асуухад ноосон саарал өнгийн цамцтай 165 см орчим өндөртэй нэг ах найз Уыг хавирч унагаагаад дээр нь суугаад толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд Цэрэндаваа бид хоёр ноосон саарал өнгийн цамцтай 165 см орчим өндөртэй нэг ахыг түлхэж холдуулаад Уыг аваад гарсан. Тэгээд буцаад би Цэрэндаваа, У нарын хамт "Deep" бааранд орж ирээд У нь ноосон саарал өнгийн цамцтай 165 см орчим өндөртэй нэг ах руу дайрахад би болиулаад ойртуулаагүй юм. Тэгээд Батжаргал ах ноосон саарал өнгийн цамцтай 165 см орчим өндөртэй нэг ахыг орилоод байхаар нь тэр хоёр зууралдаад тэр ахын эхнэр гээд хүн дундуур Батжаргалын арагшаа түлхэхэд зууралдаж байсан залуу нь тавихгүй байж урагшаа гараараа тулаад унасан. Тэгээд У нь ноосон саарал өнгийн цамцтай 165 см орчим өндөртэй нэг ах руу дайраад тэр ахыг дээш өргөөд доош нь тавих шиг болтол тэр ах газар унаад хөдөлгөөнгүй хэвтсэн. Тэгээд тэр ахын эхнэр хүн алчихлаа гээд орилоод байсан. Тэгээд Батжаргал, Цэрэндаваа, У бид 4 "Deep" гэх баарнаас гарч явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
гэрч Д.Тэгшбаярын ...Би 2022 оны 11 сарын 30-ны өдөр 21 цагийн үед У, Цэрэндаваа, Батжаргал Ганбаяр. Отгонбаатар бид 6 Тев аймгийн Зуунмод сум Номт 1-р багийн нутагт үйл ажиллаа явуулдаг Deep гох бааранд орсон. Тэгээд 0 75 литрийн "Архи" гэсэн бичигтэй 1 шил архийг бид 6 бөөндөө хувааж уугаад дараа нь бүгд 1 1 лаазтай "Сэнгүүр" гэсэн пиво уугаад бааранд бүжиглэж байсан Тэгээд найз У Цэрэндаваа Батжаргал нар Ruste musae Тэгээд гаднаас 4-5 хүн орж ирээд 2 эгч хамт ба Ганбаяр. Отгонбаатар бид нар бүжиглээд байж байтал нэг харсан Ганбаяр нь ноосон саарал өнгийн цамітай 165 см орчим өндөртэй нэг ахтай маргалдаад байсан Би учраас маргалдаж байсныг нь мэдэхгүй Тэгээд Отгонбаатар дундуур нь орж салгах гээд ноосон саарал өнгийн цамцтай 165 см орчим өндөртэй нэг ахыг нүүрэн тус газар баруун гараараа түлхэж холуулсан. Тэгээд цаанаас би хүрч ирээд. Отгонбаатарыг Deep баарнаас аваад гарахад араас Ганбаяр нь араас куртик аваад гарч ирсэн. Тэгээд би Ганбаяр. Отгонбаатар нартай Deep rox баарнаас гартал зөрөөд У Цэрэндаваа нар ороход дагаад Отгонбаатар бас орсон. Тэгээд би цаашаа ганцаараа Титэм" тох паб руу яваад Батжаргалтай таараад цаанаас цагдаагийн эргүүлийн муудалцаан болоод байгаа юм бэ гэх асуухаар нь танд болж байгаа гээд заатал намайг машиндаа суулгаад аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,
гэрч Б.Цэрэндаваагийн ...Би 2022 оны 11 сарын 30-ны өдөр 21 цагийн үед У, Отгонбаатар, Батжаргал, Ганбаяр, Тэгшбаяр бид 6 Төв аймгийн Зуунмод сум Номт 1-р багийн нутагт үйл ажиллаа явуулдаг "Deep" гэх бааранд орсон. Тэгээд 0.75 литрийн "Архи" гэсэн бичигтэй 1 шил архийг бид 6 бөөндөө хувааж уугаад дараа нь бүгд 1 1 лаазтай "Сэнгүүр" гэсэн пиво уугаад бааранд бүжиглэж байсан. Тэгээд би найз У, Батжаргал нарын хамт "Титэм" паб руу орохоор явсан. Тэгээд "Титэм" гэх пабас 1 1 лааз пиво аваад сууж байтал "Deep" гэх бааранд ажилдаг эмэгтэй орж ирээд танайхан тэнд маргалдаад байна гэж хэлсэн. Тэгээд У бид хоёр "Deep" гэх баар руу буцаад орсон. Тэгээд бид хоёрыг ороход маргаан дууссан байталтай босоод зогсож байсан. Тэгээд би Алтансувд гэх танилаасаа юу болсон талаар асуухад чамтай цуг явж байгаа хүмүүс юм уу, энэ хүмүүсээ аваад яв гэж хэлсэн. Тэгээд саарал ноосон өнгийн өнгийн цамцтай залуу нь У дээр гараад цохиод байхаар нь би Отгонбаатартай хамт очоод салгаад Уыг аваад "Deep" rex баарнаас гарсан. Тэгээд У, Отгонбаатар бид 3 асуудлаа шийдэх гээд буцаад "Deep" гэх баар руу ороод ноосон саарал өнгийн цамцтай Цогтбаяр гэх хүнтэй уулзах гэтэл хамт явсан хүмүүс нь уулзуулахгүй байсан. Тэгээд Батжаргал гаднаас орж ирэхэд ноосон саарал өнгийн цамцтай Цогтбаяр гэх хүн Батжаргал дайраад салаавч гаргаад цохих гээд байхаар нь Батжаргал барилцаж аваад байж байтал араас нь тэр ахын эхнэр нь Батжаргалыг түлхэхэд зууралдсан байсан ноосон саарал өнгийн цамцтай ах дөрвөн хөллөөд унасан. Тэгээд У нь ноосон саарал өнгийн цамцтай ахыг дээш өргөж байгаад босгож байгаа харагдсан. Тэгээд би нэг харахад шалан дээрээ доошоо хараад хэвтэж байсан юм. Тэгээд бид 4 гараад явсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,
сэжигтэн С.Уын ...Би 2022 оны 11 сарын 30-ны өдөр 21 цагийн үед Цэрэндаваа, Отгонбаатар, Батжаргал, Ганбаяр, Тэгшбаяр бид 6 Төв аймгийн Зуунмод сум Номт 1-р багийн нутагт үйл ажиллаа явуулдаг "Deep" гэх бааранд орсон. Тэгээд 0.75 литрийн "Архи" гэсэн бичигтэй 1 шил архийг бид 6 бөөндөө хувааж уугаад дараа нь бүгд 1, 1 лаазтай "Сэнгүүр" гэсэн пиво уугаад бааранд бүжиглэж байсан. Тэгээд би Батжаргал, Цэрэндаваа нарын хамт "Титэм" паб руу орохоор явсан. Тэгээд "Титэм" гэх пабаас 1 1 лааз пиво аваад сууж байтал "Deep" гэх бааранд ажилдаг эмэгтэй орж ирээд танайхан тэнд маргалдаад байна гэж хэлсэн. Тэгээд Цэрэндаваа бид хоёр "Deep" гэх баар руу буцаад орсон. Тэгээд бид хоёрыг ороход маргаан дууссан байдалтай хүмүүс босоод зогсож байсан. Тэгээд ноосон саарал өнгийн өнгийн цамцтай залуу нь намайг унагаагаад дээр гараад толгой руу 2-3 удаа цохиход нь Цэрэндаваа, Отгонбаатар нар нь очиж салгаад намайг аваад "Deep" гэх баарнаас гарсан. Тэгээд би Цэрэндаваа, Отгонбаатар нарын хамт асуудлаа шийдэх гээд буцаад "Deep" гэх баар руу ороод ноосон саарал өнгийн цамцтай Цогтбаяр гэх хүнтэй уулзах гэтэл хамт явсан хүмүүс нь уулзуулахгүй байсан. Тэгээд Батжаргал гаднаас орж ирэхэд ноосон саарал өнгийн цамцтай Цогтбаяр гэх хүн Батжаргал руу дайраад салаавч гаргаад цохих гээд байхаар нь Батжаргал барилцаж аваад байж байтал араас нь тэр ахын эхнэр нь Батжаргалыг түлхэхэд зууралдсан байсан ноосон саарал өнгийн цамцтай ах дөрвөн хөллөөд унасан. Тэгээд би ноосон саарал өнгийн цамцтай ахыг баруун гараараа мөрөн дээрээс нь зүүн гараараа зүүн талын цээж хэсгээс нь бариад дээшээ өргөөд босгох гэтэл тэр ах өөрөө газар пилтан дээр эгц нүүрээрээ тогойгоо газар цохиод унасан юм. Тэгээд би Батжаргал, Цэрэндаваа, Отгонбаатар бид 4 "Deep" гэх баарнаас гарч явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,
шинжээч И.Ганболорын ...Дээрх гэмтэл нь цохигдох үед үүсэх боломжтой. Тархи доргилт гэдэг нь тархины эдийн няцралтын үед үүсэж байгаа юм. Энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний зовхинд үүссэн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хохирогч толгойгоор газар унах үед үүсэх боломжтой... гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 дугаар хуудас/,
гэрч Л.Отгонбаатарын ...Би Уыг хохирогч руу дайраад барьж авах гээд байхаар нь би дундуур нь ороод Уыг цээжнээс нь тэврээд холдуулж байгаад алдаад араас нь тэврээд байж байхад У хохирогчийг мөрнөөс нь татах шиг болоод хохирогч доошоо унаад босож ирээгүй бөгөөд цаанаас нэг эмэгтэй хүн алчихлаа гээд орилоод ирэхээр нь би Уыг чирээд баарнаас гараад явсан. Би Утай хамтарч хохирогчийг газар унагаасан үйлдэл хийгээгүй. Би Уыг хориод салгах гэж л тэнд байж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 129 дүгээр хуудас/,
хохирогч Н.Цын дахин өгсөн ...Эмчилгээний зардалд баримтаар-1,979,496 төгрөгийн нэхэмжилнэ. Мөн хуваарийн дагуу ажиллах ёстой байсан 2022 оны 12 дугаар сарын ажлын цалинг нэхэмжилнэ. Би нэг сард 14 хоног ажиллаад, 14 хоног амардаг. 2022 оны 12 дугаар сард 14-ний өдрөөс 27-ны хооронд өдрийн ээлжинд ажиллах ёстой байсан. Миний сарын үндсэн 1325 ам.доллар буюу Монгол мөнгөөр 4,637,000 төгрөг байдаг бөгөөд үүн дээр хэвийн бус нөхцөл 3,2-р зэрэг буюу 13%-н нэмэгдэл, ажилдаа бэлэн байх 50 ам.долларын нэмэгдэл, хээрийн нэмэгдэл /яг сайн мэдэхгүй байна/ 200,000-аас 300,000 төгрөгийн нэмэгдэл, тэгээд мөн өмнөх 3 сард авсан цалингийн дунджыг харгалзан үзэж бодогддог. Нийгмийн даатгалд дурдсан сүүлийн 9, 10, 11 сарын цалингийн дунджаар 12 дугаар сарын цалинг нэхэмжлэх болно. Дунджыг бодож үзэхэд 16,647,988 төгрөг болж байна. Мөн өмгөөлөгчийн зардал 2,000,000 төгрөг төлсөн, ингээд нийт 20,627,484 мянган төгрөгийг нэхэмжилнэ. Үүнээс одоо надад 500,000 төгрөг өгсөн байгаа. Ажлын зүгээс урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан бөгөөд, намайг толгойдоо гэмтэлтэй учраас нэмэлт төлбөртэй шинжилгээнүүд хийлгэ гэж хэлсэн, тэгж байж би цаашдаа ажилдаа явах үгүй нь шийдэгдэх болно... гэх мэдүүлэг /хх-ийн 146 дугаар хуудас/,
яллагдагч С.Уын ...2334000160083 дугаартай тогтоолтой уншиж танилцлаа. Би 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Deep бааранд ажлын газрын найзуудын хамт ганц нэг пиво ууж байгаад Цэрэндаваа, Батжаргал хоёрын хамт Титэм баар руу очоод сууж байхад Deep баарны үйлчлэгч танайхан тэнд зодолдоод байна гэхээр нь Deep баар руу Цэрэндаваа бид хоёр шууд явж ороод доошоо бууж байхад энэ хэргийн хохирогч намайг хоёр гар куртикний энгэрийн халаасанд байхад барьж авч унагаагаад дээр гарж суугаад толгой руу хэд хэд цохиод манай хэд салгаад намайг Отгонбаатар, Цэрэндаваа хоёр босгоод баарнаас авч гарсан. Тэгээд Цэрэндаваа, Отгонбаатар бид гурав учраа ольё гэж бодоод буцаж ороод би сандал дээр куртикээ тайлаад нөгөө хохирогч залуу руу явах гэхэд Отгонбаатар намайг хориод байсан бөгөөд тэр хохирогч залуу шал согтуу хүн, хүн рүү салаавч гаргаад орилоод явж байснаа Батжаргал дээр очоод барилцаж аваад, цаанаас ирээд салгах гэж байгаад тэр хоёр зууралдаад унахаар нь би Отгонбаатарын түлхчээд хохирогч дээр очоод дөрвөн хөллөсөн байхад нь хоёр мөрнөөс нь дээш аргаж байгаад гараа тавьтал хохирогч фелта шалан дээр нүүрээрээ унаад, цаанаас эхнэр нь ухаан алдсан байна шдээ гээд орилохоор нь гараад явсан. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би одоогоор 930,000 төгрөгийг өгсөн байгаа. Би хохирогчийн баримтаар гаргаж агсан бодит хохирлыг барагдуулах болно... гэх мэдүүлэг /хх-ийн 141-142 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч С.Уын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 150, 155-158, 164 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Д.Дэлгэрсүрэн:
...Хэрэгт авагдсан гэрч хохирогч шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтуудаар гэм буруутай нь тогтоогдож байх тул гэм уруутайд тооцуулахаас саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг битүүмжилсэн байхгүй. Нийгмийн даатгалын лавлагаагаар ирүүлсэн 107.012.528 төгрөг байгаа. 13.059.377 төгрөг авах ёстой цалин байсан. Баримтаар гарсан 1.630.096 төгрөгөөс шүүгдэгчээс гаргаж өгсөн. Нийт 5.945.091 төгрөгийг хохирогчоос гаргуулан нэхэмжлэгчид олгуулах саналтай байна... гэсэн,
Хохирогч Н.Ц:
...Хэлэх зүйл байхгүй.... гэсэн,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Минжмаа:
...Гэм буруу дээр санал хүсэлтгүй. Хохирол дээр 2023.02.14-ний өдрийн 609 тоот албан бичгээр хохирогчийн цалин хөлсийг тодорхойлж ирүүлсэн байдаг. 12 сарын 30-наас хойш ажиллаагүй гээг нь хавтас хэрэг авагдсан баримтуудаар тогтоогддог. 40 өдөр ажилгүй байсан. Сард 18.928.523 төгрөгийн цалинг 14-18 хоног ажиллаад авдаг байсан байна. Сард 2 удаа цалин авдаг, цалин 25, 10-наар тасалж авдаг гэсэн. Сардаа 14 хоног тооцлоо л бол үндсэн цалингаа авдаг байсан байна. Листний мөнгийг бол хасуулж тооцоход маргахгүй. 30.092.664 төгрөгийг нэхэмжилж байна. 12 сард 22 өдөр 01 сард нийт 40 өдөр ажиллаагүй байна. 1.880.236 төгрөг хохирлын баримтаар тогтоогдож байгаа. Эмчилгээний зардалд 1.004.236 төгрөг нэхэж байгаа. 2.000.000 төгрөг өмгөөлөгчид өгсөн хөлс байгаа хор уршиг гэж үзэж байгаа... гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр:
...Гэм буруу хэргийн зүйлчлэл дээрээ маргахгүй байгаа. Нөхцөл байдал дээрээ хохирогчийн данс руу мөнгө ороод нарийвчлаад тэд хоног амраад тэд хоногт нь ажилласан бол ийм орлого олох байсан гэсэн баримт алга. 12 сарын цалин орсон авсан гэх ийм цалингийн хүснэгт байгаа учраас үүн дээр дүгнэлт хийж өгнө үү . манай зүгээс 723.000 төгрөг төлсөн. Цалин хөлстэй холбоотой баримтыг одоо шийдвэрлэх боломжгүй. Нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломж байхгүй.. гэсэн,
Шүүгдэгч С.У:
... Гэм буруутай үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч С.Уын гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Учир нь шүүгдэгч С.У гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутай гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч С.У дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Прокуророос шүүгдэгч С.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч С.Уын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч С.У нь хохирогч Н.Цыг цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч С.У нь хохирогч Н.Цыг мөрнөөс нь гараараа барьж аваад нүүрэн хэсгээр нь газарт унагаасны улмаас хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд зүүн шаант яс, тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч С.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.Уын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Цын биед зүүн чамархайн дэлбэнд няцралт, хатуу хальсан доорх цусан хураа, тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун чамархай хэсэгт цус хуралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцралт, баруун дээд 1-р шүд, баруун доод 4-р шүдний эмтэрсэн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирчээ.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хохирогч Н.Ц эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 20.627.484 /хорин сая зургаан зуун хорин долоон мянга дөрвөн зуун наян дөрөв/ төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч С.У 723.000 /долоон зуун хорин гурван мянга/ төгрөгийг төлсөн болох нь дансны хуулгаар тогтоогдож байна.
Гэвч хохирогч Н.Ц болон түүний өмгөөлөгч нар шүүхийн шатанд ажилгүй байсан хугацааны цалин, хөлсөнд 37.857.046 /гучин долоон сая найман зуун тавин долоон мянга дөчин зургаа/ төгрөг, эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд үлдэгдэл 1.004.236 /нэг сая дөрвөн мянга хоёр зуун гучин зургаа/ төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 /хоёр сая/ төгрөг, нийт 40.861.282 /дөчин сая найман зуун жаран нэгэн мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг нэхэмжилсэн.
Шүүх хохирогч Н.Цын нэхэмжилсэн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардлын үлдэгдэл 1.004.236 /нэг сая дөрвөн мянга хоёр зуун гучин зургаа/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд харин ажилгүй байсан хугацааны цалин хөлс 37.857.046 /гучин долоон сая найман зуун тавин долоон мянга дөчин зургаа/ төгрөгийг нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзсэн.
Харин доорх аргачлалаар бодож гаргах нь зүйтэй байна.
Тодруулбал: Нэг сарын дундаж цалинг 11.318.774 төгрөгөөр, нэг өдрийн цалинг 665.808 төгрөг, 10 хоногийн цалин 6.658.085 төгрөг, нийт ажилгүй байсан хугацааны цалин хөлс 17.976.859 төгрөгөөс листний 7.764.382 төгрөгийг хасаж, үлдэх 10.212.477 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн.
Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлс 10.212.477 төгрөг дээр эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардлын үлдэгдэл 1.004.236 /нэг сая дөрвөн мянга хоёр зуун гучин зургаа/ төгрөгийг нэмж нийт 11.216.713 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгож шийдвэрлэлээ.
Түүнээс хохирогч болон түүний өмгөөлөгч нарын нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Гэм буруугийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч С.Уын өмгөөлөгч нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж “шүүх хуралдааныг завсарлуулах” тухай хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг ажлын 5 өдөрт багтаан завсарлуулж, шүүх хуралдааныг эхлүүлэхэд шүүгдэгч С.У 11.216.713 /арван нэгэн сая хоёр зуун арван зургаан мянга долоон зуун арван гурав/ төгрөгөөс 7.600.000 /долоон сая зургаан зуун мянга/ төгрөгийг төлсөн “хохирол баримтыг шүүхэд ирүүлсэн” болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч С.Уаас үлдэгдэл 3.616.713 /гурван сая зургаан зуун арван зургаан мянга долоон зуун арван гурав/ төгрөгийг гаргуулан хохирогч Н.Цт олгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн хохирогч Н.Ц нь шүүхийн шатанд ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой баримт мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
шүүгдэгч С.Уаас тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Д.Дэлгэрсүрэн:
..Шүүхээс шүүгдэгч С.Уыг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч С.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.0000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай байна... гэсэн,
Хохирогч Н.Ц:
...Үлдэгдэл мөнгөө богино хугацаанд төлбөл сайн байна.... гэсэн,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Минжмаа:
...Улсын яллагчтай санал нэг байна... гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр:
...Шүүгдэгч нь 11.216.713 төгрөгийн хохирол төлөхөөр завсарлага авсан. Энэ хугацаанд 7.600.000 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлсөн. Үлдэгдэл хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж оролцож байна... гэсэн,
Шүүгдэгч С.У:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүх шүүгдэгч С.Ут хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийг торгох ял тохирно гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Ут торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2334000160083 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.У энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6., 36.7.,
36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б С.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б С.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б С.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянга нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б С.Ут шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2334000160083 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.У энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч дугаарын регистртэй, Б С.Уаас нийт 3.616.713 /гурван сая зургаан зуун арван зургаан мянга долоон зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж, хохирогч дугаартай регистртэй, Ш овгийн Н.Ц олгосугай.
7. Хохирогч Н.Ц нь ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой баримтаа, мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б С.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б С.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН