Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 191/ШЦТ/2023

 

 

 

 

 

 

 

 


  

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

улсын яллагч Д.Дэлгэрсүрэн,

хохирогч О.Ж, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С Б.Охолбогдох эрүүгийн 2334001050096 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хот, Налайх дүүрэгт 1987 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ хувиараа мал маллаж, малчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, дугаарын регистртэй, С овгийн Б.О 

 

                                        Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.О нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 09 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Шар гуя” гэх газарт эхнэр О.Жын нүүр рүү гутал шидэж нүд, нүүрэн тус газар нь онож, мөн баруун шилбэ рүү өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.О:

...2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би найзтайгаа Төв аймгийн Жаргалант сумруу яваад 2023 оны 02 дугаар сарын 03-ны шөнө ирсэн. Манайд манай ахын хэдэн мал байдаг юм. Жаргалант явж байх замд манай эхнэр энэ хэдэн мялангууд чинь тэглээ ингэлээ ахиж маллаж чадахгүй гээд мессеж бичээд байсан. Манай ах тэжээлээ авч өгдөг. Тэгээд шөнө нь ирээд энэ талаар маргасан... гэж,

 

Хохирогч О.Ж:

...2023 оны 02 дугаар сарын 03-ны шөнө О ирсэн. Ер нь бол хүний хэлсэн үгийг надад хэлдэг манай ах дүү нар ингэж байна тэгж байна гэж намайг дарамталдаг. Дандаа л иймэрхүү хэрүүл болдог байсан. Маргааш өглөө маргалдаад  намайг доромжлоод гэрээсээ хөөж туугаад, гутлаа шидсэн. Маргаан гарангуут л  намайг хөөгөөд гэрээ цоожилдог. Намайг явахаар араас ирж уучлалт гуйдаг. Шүүх цагдаагаар явбал үхнэ гэж хэлдэг. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал нэхэмжилнэ... гэж тус тус мэдүүлдэг.

 

Үйл баримт

Эрүүгийн 2334001050096 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Б.Оийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 09 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Шар гуя” гэх газарт эхнэр О.Жын нүүр рүү гутал шидэж нүд, нүүрэн тус газар нь онож, мөн баруун шилбэ рүү өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-7 дугаар хуудас/,

шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 83 дугаартай ...О.Жын биед баруун шилбэнд цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 84 дугаартай ...Л.Оюунгэрэлийн биед зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдгөнд зөөлөн эдийн няцралт, баруун доод зовхи, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 87 дугаартай ...Б.Оийн биед дагзанд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

Хохирогч О.Жын ...Манай нөхөр Б.О нь 2-3 хоногийн өмнө Улаанбаатар хот руу ажлаар яваад 2023 оны 02 дугаар сарын 02-ны шөнө ирсэн. Тэгээд өглөө нь буюу 2023 оны 02 сарын 03-ны өглөө босоод малд өгөх өвснөөс болоод О бид 2 хэрэлдээд миний баруун нүд хэсэгт газар хэвтэж байсан хар өнгийн түрүүтэй гутал байсаныг аваад надруу далайхаар нь би арай шидчихгүй байх гэж бодтол надруу шидээд миний нүдийг оносон юм. Тэгээд би гараад хашаанд тэжээж байсан 1 ямааг модоор цохиод нөгөө ямаа нь газар унасан чинь О бичлэг хийгээд байсан. Тэгээд намайг өөрийнхөө эд зүйлийг аваад яв зайл гэхээр нь би өөрийнхөө эд зүйлийг баруун орон дээр хурааж тавьчихаад ээжийн орж унтсан юм. Би өнөөдөр өглөө босоод хониндоо явчихаад ирсэн чинь ээжтэй хэрэлдэж муудалцсан гэсэн би мэдээгүй. 2019 оноос эхлэн хамтран амьдарч байна. Дундаасаа хүүхэд байхгүй. Ямар нэгэн хүн гаднаас байгаагүй Б.О эрүүл байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний баруун нүд хөхөрсөн. Баталгаа байгаа. 2021 онд гэрлэлтээ батлуулж байсан. 2021 онд 1 удаа цагдаад шалгагдаж байсан юм. Гэр бүлийн хүчирхийллээр. Надад гомдол байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Хохирогч Л.Оюунгэрэлийн ...Манай хүргэн Б.О 2 хоног байхгүй байж байгаад 2023 оны 02 сарын 02-ны шөнө гэртээ ирсэн. Ирэх үедээ нэлээн чанга чанга дугараад байсан. Тэгээд 2023 оны 02 сарын 03-ны өглөө 08 цаг өнгөрч байхад О манай гэрт орж ирээд энэ янхан пиздаадаа юм хэлээч гэхээр нь би яасан юм бэ гэж хэлээд гадаа гартал Жавзандулам гадаа уйлчихсан үхэр туугаад явж байхаар нь би хашаа руу яваад очтол Жавзандуламын баруун нүд нь хавдаад цус гарчихсан бололтой байхаар нь би яасан гэж асуухад О шөнө ирсэн цагаасаа эхлээд хэмлээд унтуулсангүй шөнө нойргүй хонолоо намайг есөн шидээр нь хэлээд гэж хэлсэн. Намайг гэртээ орохоор гаднаас О байн байн орж ирээд хэрүүл өдөөд энэ пиздаагаа хараач гэхээр нь би Оөд чи миний охиныг галзууруулсан байна шүү дээ очоод тэврээд аргадчихаач гэж хэлэхэд би энэ янхан пиздааг чинь юу гэж тэвэрдэг юм бэ гээд байсан. 2023 оны 02 дугаар сарын 04-ны өглөө Жавзандулам бид 2 гэртээ цайгаа чанаж уугаад байж байтал гаднаас О гаднаас орж ирээд янхан пиздаа нар минь юугаа хийгээд байгаа юм гэхээр нь би хаалга хаа битгий хэрүүл хийгээд бай цаагуураа юмаа хийгээч гэж хэлсэн чинь надруу дайраад юм авч шидэх гээд байхаар нь Жавзандулам хориод байхаар нь би зуухны ард байсан гутлыг аваад Оийг 2 удаа нуруу хэсэгт нь цохисон. Тэгтэл О ахиад дайраад байхаар нь Жавзандулам цааш нь түлхээд гаргах гэтэл намайг үсдээд чирээд гэрээс гарсан. Тухайн үед миний баруун өвдөг хатавчинд цохигдоод одоо их хөндүүрлэж байна. Бас надруу өшиглөх гэж байгаад хий өшиглөсөн. Гэрийн гадаа гараад О Жавзандулам руу дайраад байхаар нь би угаацны хувин аваад Оийн ар нуруу хэсэгт 2 удаа цохиод О гэрийн хажууд байсан ширмэн тогоо аваад шидэх гэхээр нь Жавзандулам бид 2 зугтаагаад гэрт ороод дотроосоо юм. О ер нь намайг ална гэж байнга дарамталж байгаа. 2017 оны үед Төв аймгийн Баяндэлгэр суманд Ойдов гэх хүний малыг маллаж байхад нь анх харж байсан. Манай охин Жавзандулам байсан. О эрүүл байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний толгой өвдөөд баруун өвдөг, бас нуруу гэмтэл авсан юм шиг байна. 2022 оны 11 сарын 10-ны өдөр намайг Баяндэлгэр суманд байж байхад ээжийгээ авч явж цуг өвөлжинө гэж хэлээд айл буусан юм. Урьд нь 2020 онд Б.О гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд би цагдаад өгч шалгуулж байсан юм. Жавзандуламын охиныг зодож гэмтэл учруулсан байсан. Надад гомдол байхгүй. Б.О хэзээч ямар ч ааш араншин гаргаж байж болзошгүй хүн би айдастай байна. Намайг 2022 оноос хамт байх хугацаанд байнга хэл амаар доромжилж байгаа. Би шөнө унтаж чадахгүй сэтгэл санааны асар их дарамттай байна... /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

Холбогдогч Б.Оийн ...Би Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар баг Шар гуя гэх газар эхнэр Жавзандулам охин Түвшинзаяа 2-н хамт амьдардаг. Хадам ээж Оюунгэрэл гэх хүн Төв аймгийн Баяндэлгэр суманд мал маллан амьдардаг юм. Манай хонь хадам ээжийн хонинд байдаг байсан юм тэгээд өнгөрсөн намар цас их орохоор нь өөрийн 150 орчим хонио авах гээд Төв аймгийн Баяндэлгэр суманд хадам ээж Оюунгэрэлийн очсон. Тэгтэл Хадам ээж Оюунгэрэл цас их орсон зуд болж байна малаа аваад цуг нүүж очъё гэхээр нь би дургүй байсан эхнэр Жавзандулам аваад явъя цуг өвөлжинө гэж намайг шахсаар байгаад аваад явсан юм. Тэгээд манай өвөлжөөн дээр нүүж ирсэн цагаас эхлээд хадам ж Оюунгэрэлтэй идэшний үхэр, малын өвс тэжээлээс болоод хэрүүл гардаг болсон. Тэгээд сая манайхаас дууслаа та малдаа өвс аваач манайх өвсгүй болчихлоо гэтэл эхнэрээр дамжуулж надад янз бүрийн үг хэрүүл ирээд байхаар нь би тэсэлгүй эхнэр Жавзандуламыг баруун гараараа баруун нүдний орчим 1 удаа цохисон. Учир нь Жавзандулам миний төрсөн ах Бат-Эрдэнийн 1 тугалыг савар болон модоор цохиж элдээд хашаанаас гаргаж хөөгөөд байсан юм. Тэгээд би гадаа үхрийн баас арилгаад байж байтал хашааны хойн хонины хашаан дотор хонь үргээд ямаа чарлаад байхаар нь очоод хартал Жавзандулам банз барьчихсан ямаа цохиод байсан. Тэрнээс болоод хэрүүл зодоон болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

Гэрч Л.Оюунгэрэлийн ...Намайг 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хүүгийн өвөлжөө болох Төв аймгийн Эрдэнэ сум байдаг өвөлжөөн дээр очих үед хүргэний болон хүргэний ах болох Бат- Эрдэнийн малуудыг хүргэн болон охин маань маллаж байсан. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өглөө гэртээ байхад хүргэний гэрт шуугилдаад, хаалга үүд нь дугарсны удалгүй гэрт хүргэн болох О нь орж ирэхээр нь юу болсон яасан юм гэхэд тэр гичийгээ аваач мал зодоод байна гэхээр нь гэрээс гарж харахад охин Жавзандулам нь малын хашаан дотор банзны хугархайгаар нэг ямааг цохих үед ямаа ухаан алдаа унасан удалгүй босож байх шиг харагдсан бас хашаан дотор үхэр болон тугалыг ийш тийш нь хөөж туугаад байсан. Тэгээд намайг харж байхад О нь малын хашаан дотор охин Жавзандуламын хойноос нь сандал шидээд хөөгөөд байсан би тэгээд хүргэнийг чи миний охиныг яах гэж ингээд байгаа юм гээд шаардлага тавьтал О нь битгий хуц яаж байсан ч та нарт ямар хамаатай юм алцан байсан ч миний Турлаж хэлэх охин болох Жавзандуламын нүд, хацар, шанаа нь хөхөрсөн байхыг би харсан. Охин хониндоо явахдаа намайг Ганаа ахынд очоод байж байгаарай хонинд яваад иртэл байж байгаарай тэгэхгүй бол О нь яачхаж магадгүй гэж хэлээд охин хониндоо яваад би Гэртээ байж байтал хүргэн О нь манай гэрт удаа дараа орж ирж хэрүүл хийгээд байсан. дэгээд би гэрийн гадна байсан морийг унаад Ганаа ах айлынд очиж тэдний утсаар цагдаад дуудлага өгчхөөд 18 цагийн үед гэртээ очиход охин хониноос ирчихсэн надад Оийн хур нь гараагүй байна гээд манайд хоол, цай уучхаад амарсан. Маргааш нь болох 02 сарын 04-ний өглөө 08 цагийн үед О нь манайд орж ирээд янхан писданууд юугаа хийгээд байгаа юм гэхэд нь дуугүй цаашаа яв битгий хэрүүл хийгээд бай болсон биш үү гэхэд О нь жуухын халуун таглааг авч над руу дайрах үед Жавзандулам нь Оийг хориод улам над руу дайраад байхаар нь газар байсан гутлаар Оийг 2 удаа ар нуруу хэсэгт цохисон. Тэгээд охин Оийг цааш түлхэх үед О нь намайг үсдээд ирээд гэрээс гаргах үед үүдний унь оочсон. Тэгээд гэрийн гадна намайг өшиглөх гэж байхад охин Жавзандулам нь миний ээжийг битгий алцаарай гэж хэлээд гэрт дотор унасан униар Оийг цохиж байсан. Тэгэхээр нь би гэрийн зүүн өмнө байсан угаацны хувингаар Оийн нуруу хэсэгт 2 удаа цохиод О нь гэрийн хажууд байсан ширмэн тогоог аваад шидэх гэхээр нь охины хамтаар гэртээ ороод дотроосоо түгжсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,

Гэрч Б.Ганбатын ...Манайхтай өвөлжих үед хэрүүл маргаан үүсэж байгаагүй. Гэр бүлийн шинжтэй үйлдэл хийсэн гэж сонсогддоггүй байсан. О нь архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглээд байхгүй. Хааяа найз нөхөд болон баяр ёслолын үеэр л бага зэргийн уучихсан байдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ элдэв янзын зан ааш гаргаад байдаггүй... гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,

Гэрч Ш.Гэрэлсайханы ...Намайг О болон Жавзандулам нарын гэрт очих үед хоорондоо маргалдаж муудалцсан асуудал байдаггүй байсан. Харин сүүлд хоорондоо маргалдсан гэхийг сонсоод Оөөс асуухад хадам ээж ирснээс хойш бид хоёр бага зэргийн хэрүүл маргаантай болоод байгаа гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/,

Гэрч Б.Оийн ...Би Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар баг Шар гуя гэх газар эхнэр Жавзандулам охин Түвшинзаяа2-н хамт амьдардаг. Хадам ээж Оюунгэрэл гэх хүн Төв аймгийн Баяндэлгэр суманд мал маллан амьдардаг юм. Манай хонь хадам ээжийн хонинд байдаг байсан юм тэгээд өнгөрсөн намар цас их орохоор нь өөрийн 150 орчим хонио авах гээд Төв аймгийн Баяндэлгэр суманд хадам ээж Оюунгэрэлийнд очсон. Тэгтэл хадам ээж Оюунгэрэл цас их орсон зуд болж байна малаа аваад цуг нүүж очъё гэхээр нь би дургүй байсан эхнэр Жавзандулам аваад явъя цуг өвөлжинө гэж намайг шахсаар байгаад аваад явсан юм. Тэгээд манай өвөлжөөн дээр нүүж ирсэн цагаас эхлээд хадам ээж Оюунгэрэлтэй идэшний үхэр, малын өвс тэжээлээс болоод хэрүүл гардаг болсон. Тэгээд сая манай өвс дууслаа та малдаа өвс аваач манайх өвсгүй болчихлоо гэтэл эхнэрээр дамжуулж надад янз бүрийн үг хэрүүл ирээд байхаар нь би тэсэлгүй эхнэр Жавзандуламыг баруун гараараа баруун нүдний орчим 1 удаа цохисон. Учир нь Жавзандулам миний төрсөн ах Бат-Эрдэнийн 1 тугалыг савар болон модоор цохиж элдээд хашаанаас гаргаж хөөгөөд байсан юм. Тэгээд би гэрийн гадна баас арилгаад байж байтал хашааны хойно хонины хашаан дотор хонь үргээд, ямаа чарлаад байхаар нь очоод хартал Жавзандулам банз барьчихсан ямаа цохиод байсан. Тэрнээс болоод хэрүүл зодоон болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Оийн ...Би уг тогтоолтой танилцлаа тогтоолыг ойлгосон би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл үнэн болно... гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Оийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 70, 83-88 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхэд иргэн Л.Оюунгэрэлээс шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчээр биечлэн оролцуулж өгнө үү гэсэн хүсэлтийг амаар гаргасан бөгөөд хавтаст хэргийн 48 дугаар хуудсанд иргэн Л.Оюунгэрэлийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байна.

 

Улмаар хавтаст хэргийн 89, 98 дугаар хуудсуудад иргэн Л.Оюунгэрэл, Б.О нарыг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус бүрийг нь “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол” гэсэн үндэслэлээр 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 0276828, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0669202 дугаартай шийтгэлийн хуудсуудаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

 

Дээрх иргэн Л.Оюунгэрэл, шүүгдэгч Б.О нарын харилцан бие биедээ халдсан үйлдэлд шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй болох нь хавтаст хэргийн 32-33 дугаар хуудсанд авагдсан 2023 оны 02 дугаар сарын 08-ны 84, 38 дугаар хуудсанд авагдсан 2023 оны 02 дугаар сарын 08-ны 87 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байна.

 

Гэтэл дээрх шинжээчийн дээрх дүгнэлтүүдийг үндэслэн иргэн Л.Оюунгэрэл, Б.О нарт Зөрчлийн тухай хуульд зааснаар тус бүрийг нь торгох шийтгэл оногдуулсан ба хэрэгт Мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор иргэн Л.Оюунгэрэлийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ... зааснаар иргэн Л.Оюунгэрэлд эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол учраагүй байх тул иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлгүй байна.

 

Иймд иргэний нэхэмжлэгч Л.Оюунгэрэлийг шүүх хуралдаанд заавал оролцуулах шаардлагагүй гэж шүүх үзсэн.

 

Гэм буруу

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Д.Дэлгэрсүрэн:

...Хохирогч Жавзандуламын мэдүүлэг, гэрч Оюунгэрэл, Гэрэлсайханы мэдүүлгээр шүүгдэгч О  нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр эхнэр Жавзандуламын нүүрэн тус газар гутал шидэж, өшиглөсөн үйл баримт тогтоогдож байна. Дээрх үйлдлийн улмаас Жавзандуламын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн :::дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна. Тиймээс шүүгдэгч Оийн эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Жавзандуламын эрүүл мэндэд хохирол учирсан тул хохирогчийн нэхэмжилсэн 1.209.095 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох санал гаргаж байна... гэсэн,

 

Хохирогч О.Ж:

...Хэлэх зүйлгүй... гэсэн,

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр:

...Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмт хэрэг учруулсан нь тогтоогдож байна. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлын баримт гаргаж өгсөн байгаа. Хохирогчийн нэхэмжилсэн 1.209.095 төгрөгийг олгож өгнө үү... гэсэн,

 

Шүүгдэгч Б.О:

...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Б.О гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.О нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.О дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 Шүүгдэгч Б.Оийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчидаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол, хор уршиг учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Шүүгдэгч Б.О хохирогч О.Жыг цохиж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Тэрээр хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршиг

Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч Б.Оийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч О.Жын эрүүл мэндэд биед баруун шилбэнд цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Шүүхийн шатанд хохирогч О.Ж нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 1.209.095 /нэг сая хоёр зуун есөн мянга ерэн тав/ төгрөгийг нэхэмжилсэн ба энэ талаарх баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүхийн шатанд шүүгдэгч Б.О нь хохирогч О.Жын шүүхийн шатанд нэхэмжилсэн 1.209.095 /нэг сая хоёр зуун есөн мянга ерэн тав/ төгрөгийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд төлөхөө илэрхийлсэн хэдий ч тухайн хохирлыг хэрхэн яаж ямар хугацаанд төлөх талаараа бодиттой илэрхийлсэн талаарх баримт авагдаагүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Оөөс нийт 1.209.095 /нэг сая хоёр зуун есөн мянга ерэн тав/ төгрөгийг гаргуулан хохирогч О.Жд олгож, тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

  Эрүүгийн хариуцлага  

  Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

  Улсын яллагч Д.Дэлгэрсүрэн:

...Шүүгдэгч Оөд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд төлж барагдуулах санал гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас тооцон гарах зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна... гэсэн,

 

Хохирогч О.Ж:

...Хэлэх зүйлгүй... гэсэн,

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр:

...Улсын яллагчийн саналыг сонслоо шүүгдэгч Оийн хувьд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж 450 нэгжээр торгуулсан, мөн хүүхэд зодсон үйлдэлдээ торгуулсан байдаг. Торгуулаад засрахгүй байна. Тиймээс торгуулиас өөр төрлийн хариуцлага хүлээлгэж өгнө үү... гэсэн,

 

Шүүгдэгч Б.О:

...Эхнэр хадмынх руу явсан би ганцаараа надад туслах хүн байхгүй.  Бид хоёрын дундын малыг манай эхнэр аваад явсан. Намар бид 2 машин авна гээд банкнаас  зээл авсан. Тэгээд хавар ямаагаа самнаад зээлээ төлнө гэж бодож байсан боловч эхнэр хонь ямаагаа аваад явчихсан. Би ганцаараа тул надад ажил хийх боломж байхгүй. Торгуулийн мөнгийг багасгаж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

  Шүүх шүүгдэгч Б.Охуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж дөрвөн зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тохирно гэж шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч Б.Ооногдуулсан дөрвөн зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Онийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Бусад асуудал

Эрүүгийн 2334001050096 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

     Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1

       дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг

                                       удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овгийн Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч С овгийн Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С Б.Ошүүхээс оногдуулсан дөрвөн зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, ялыг Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С Б.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун  хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

     

5. Шүүгдэгч С Б.Ошүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.   

 

6. Эрүүгийн 2334001050096 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С овгийн Б.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч дугаарын регистртэй, С овгийн Б.Оөөс нийт 1.209.095 /нэг сая хоёр зуун есөн мянга ерэн тав/ төгрөгийг гаргуулж, хохирогч дугаартай регистртэй, Б овгийн О.Ж олгосугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С Б.Оурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

  

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С Б.Оавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ш.ГАНДАНСҮРЭН