Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 00517

 

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 153/ШШ2019/00517

Жаргалант сум

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 12-04 тоотод оршин суух, Төнхөн овогт Д-ийн Ц /../-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 12-04 тоотод оршин суух, Тэргүүн овогт Лууяагийн О / /-т холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019  оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 153/2019/00451/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ц миний бие 1987 онд төрсөн. Ховд аймгийн Мөнххайрхан сумын 10 жилийн дунд сургуулийг 2005 онд төгссөн. 2005-2008 он хүртэл Мөнххайрхан сумын ус, цаг уурын байгууллагад ажилладаг байсан.

2009 онд Л.Отай танилцсан. Л.О нь Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123-р ангид Зенитын албаны дарга ажил хийдэг. 2012 онд Л.Отай Ховд аймагт хуримаа хийж албан ёсоор гэр бүл болсон. 2010 онд том хүү О.Оюунбадрах, 2011 он охин О.Есүй нар төрсөн.

Гэр бүл болсоноос хойш байнга зодож дарамтладаг байсан. Тухайлбал том хүү гэдсэнд байхад архи ууж, ирээд намайг хоол хийсэнгүй, муу янхан гээд намайг гутлаар авч цохьсон бөгөөд гэдсэн дээр гутлын мөр үлдсэн байсан. Миний бие сална гээд Мөнхххайрхан сум руу явсан. Гэтэл Л.О нь би ахиж зодохгүй уучлаарай гээд намайг ирж авсан. Тэгээд итгээд, уучлаад хамт амьдарсан. 2013 онд хэвтэрт ортол намайг зодсон /зургуудийг хавсргав./ Байнга намайг хэнтэй ч хамаагүй хардаж, хэл үгэн намайг байнга янхан гэж зоддог, дарамтлаж доромжилдог гомдолтой байна. 2014 он, 2016 онуудад Л.Оыг архины эмчилгээнд оруулсан боловч архинаас гараагүй улам архинд орсон. Архи ууж ирэхээрээ ааш зан нь хүн хамт байхад хэцүү байдаг. Хамгийн сүүлд 2018 оны 04 сарын 28-ны манай бага охин О.Есүйгийн үсэглэлийн баяр болсон. Би бага охиныхоо ангийнхан эцэг, эхчүүдийн зөвлөлийн гишүүнээр явдаг. Бага охины ангийнхан эцэг, эхчүүд, зөвлөлийн гишүүд нь X караокед тэмдэглье гээд тэнд очиж тэмдэглэсэн. Миний бие нөхөр Л.Отай хамт очсон. Тэгээд манай нөхөр орж гараад яваад явсан би нээх тоогоогүй. Гэтэл хүмүүс намайг гарч нөхөрөө хараач гээд байхаар нь гарсан чинь нэг хүүхэнтэй үнсэлцээд, хөхийн барьчихсан зогсож байсныг нь миний бие нүдээрээ харсан. Тэгээд би очоод уурлаад чи яаж байнаа гээд хойноос татсан чинь би яагаачгүй зүгээр л зогсож байсан гээд байсан тэгэхээр нь хаячихаад гэрлүүгээ явсан. Тэр шөнө манай нөхөр Л.О гэртээ ирж хоноогүй. Тэгээд маргааш нь буюу 4 сарын 29-нний шөнө 4 цагт ирээдчи намайг зүгээр явж байхад өөр шигээ янхан гэж бодоо юу гээд үсдээд, багалзуурдаад, гараараа толгой хөл рүү хамаагүй зодсон. 2013 онд Л.О нь Ховд аймгийн Цагдаагийн газраар шалгагдаж байгаад, Прокурорын байгууллага руу шилжүүлээд хэрэг нь прокурор байгууллагт очоод хаагдсан. Мөн 2018 оны 06 сард Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс өгсөн эвлэрлийн хугацаанд эвлэрч нэхэмжлэлээ буцаан татан авсан. Ингээд 2018 оны 7 сараас хамт амьдарсан. Амьдарч байх хугацаанд Л.Оыг засарч хүмүүжиж үр хүүхдийнхээ төлөө сайхан амьдрах болов уу гэж итгэсэн боловч засарч хүмүүжээгүй, эрүүл байсан ч согтуу байсан ч байнга зоддог архи уусан гэх сургаар нь айдастай байдаг болсон. 2019 оны 9 сарын 14-нд согтуу ирж миний нүд рүү хөлөөрөө өшиглөсөн, бүх бие хөх няц болсон. Мөн миний 60 настай ээжид хүртэл гар хүрсэн, миний 2 хүүхэд хүртэл багаасаа ийм айдастай байдаг. Одоо миний бие 2 хүүхдийнхээ хамт ээжийнхээ хажууд амьдарч байгаа, ээжийн гэрт ирж бид бүхнийг дарамталж, зодож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл учирсан тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах арга хэмжээ авч өгнө үү. Иймд:

1/.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Тэргүүн овогт Лууяагийн О, Төнхөн овогт Даржаагийн Ц бидний гэрлэлтийг цуцлах,

2/.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2010 оны 02 сарын 25-ны өдөр төрсөн том хүү О.Оюунбадрах, 2011 оны 08 сарын 15-ны өдөр төрсөн охин О.Есүй нарыг эх Д.Ц миний асрамжид үлдээх,

3/.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу 2010 оны сарын өдөр төрсөн том хүү О.Оюунбадрах, 2011 оны сарын өдөр төрсөн охин О.Есүй нарт хариуцагч Л.Оаар тэжээн тэтгүүлэх тэтгэлэг гаргуулах,

4/.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан Ховд аймаг, Жаргалант сум Буянт багийн 12-04 тоот байрлах 4 тал газар, байшин, 38-93 ХОА дугаартай pruis- 20 маркийн автомашин өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах,

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлал дахь эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14.4-т заасны дагуу гэрлэлтийг цуцлуулах хүсэлттэй байна. Учир нь хариуцагч Л.О нь байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, миний бие болон миний хоёр хүүхэд байнга гэр бүлийн хүчирхийлэлд байдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Тус шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохигчоос ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч Л.О бид дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

1. Нэхэмжлэгч Д.Ц нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг шаардлагаас хүүхийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна.

Хариуцагч Л.О нь дахиж архи дарс ууж, агсам согтуу тавихгүй, эхнэр, хүүхдүүдээ хайрлан халамжилж явна гэсэн тул эвлэрч байна.

2. Хариуцагч Л.О нь нэхэмжлэгч Д.Цаас уучлалт гуйсан, архи дарс ууж агсам согтуу тавихгүй, эхнэр хүүхдүүдээ хайрлан халамжилж явахаар эвлэрч байна.

Энэхүү гэрээг талууд хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүйгээр сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан бөгөөд энэ асуудлаар дахин маргахгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц нь Л.От холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.О нь Д.Цаас уучлалт гуйсан, архи дарс ууж агсам согтуу тавихгүй, эхнэр хүүхдүүдээ хайрлан халамжилж явахаар, нэхэмжлэгч Д.Ц нь нэхэмжлэлийг шаардлагаас хүүхийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар тус шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 153/ШЗ2019/01735 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Д.Цын хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудад урьдчилан төлөх улсын тэмдэгтийн хураамж нийт 575,420 /таван зуун далан таван мянга дөрвөн зуун хорь/ төгрөг төлөхийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Цын 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн сангийн 100160000945 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч Л.Оаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Д.Цд олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Цын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.От холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.О нь Д.Цаас уучлалт гуйсан, архи дарс ууж агсам согтуу тавихгүй, эхнэр хүүхдүүдээ хайрлан халамжилж явахаар, нэхэмжлэгч Д.Ц нь нэхэмжлэлийг шаардлагаас хүүхийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа татгалзан нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч Л.О нар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар тус шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 153/ШЗ2019/01735 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Д.Цын хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудад урьдчилан төлөх улсын тэмдэгтийн хураамж нийт 575,420 /таван зуун далан таван мянга дөрвөн зуун хорь/ төгрөг төлөхийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгөөс тал хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч Л.Оаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Д.Цд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                  С.ОЮУНЖАРГАЛ