Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 00520

 

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 153/ШШ2019/00520

Жаргалант сум

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Өлзий суманд байрлах, Г ХХК /../-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух, Чойрод овогт А-ийн Зд холбогдох,

шатахууны үнэ 297,500 /хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 153/2019/00474/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Буянт сумын иргэн А.З нь 2018.1.17-ны өдөр Г ХХК-тай зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2018.12.31-ний өдөр дуусгавар болсон байна. Иргэн А.З нь Г ХХК-ийн шатахуун түгээх салбараас 297,500 төгрөгний шатахууныг зээлээр авсан бөгөөд 2019.09.27 хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна.

Зээлийн гэрээний 2.2-д худалдан авагч нь энэхүү гэрээний 2.1-д заасан хугацаанд шатахууныг зээлээр худалдан авч болох бөгөөд худалдан авсан шатахууныхаа төлбөрийг шатахуун хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 15 хоногт багтаан бүрэн төлнө. Гэрээний 2.3-д энэ гэрээний 2.2-д заасан хугацаа хэтрүүлбэл хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги төлнө гэж заажээ. Гэрээний хугацаа 2018.12.31-ний өдөр дуусгавар болсон байна.

Иймд иргэн А.Згоос шатахууны үнэ 297,500 төгрөгийг Г" ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Н.О нь тус шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн тайлбартаа: Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О миний бие хариуцагч А.Згоос шатахууны үнэ 297,500 төгрөгийг Г ХХК-д гаргуулахаар нэхэмжпэл гаргасан. Хариуцагч А.З нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О миний ХААН банкны данс руу шатахууны үнэ 297,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 9575 төгрөгний тал хувь болох 4,787.5 мөнгө, нийт 302,287 төгрөгийг хийсэн байна.

Иймд хариуцагч А.З нь нэхэмжпэлийн шаардлагыг биелүүлсэн тул итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О миний бие шатахууны үнэ 297,500 төгрөгийг Г ХХК-д гаргуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь А.Зд холбогдуулан шатахууны үнэ 297,500 /хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь хариуцагч А.З нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Цэрэндэндэв нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 19/142 дугаартай албан бичгээр Н.Оад итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оад нэхэмжлэлээс татгалзах эрхийг олгосон болохыг дурдлаа. /хх-ийн 10 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,575 төгрөгийн тал хувь болох 4,787.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 4,787.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгохоор тогтов. 

Хариуцагч А.З нь улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,787.5 төгрөгийг төлсөн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татгалзсан тайлбартаа дурдсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Зод холбогдох, шатахууны үнэ 297,500 /хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь хариуцагч А.Зо нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,575 төгрөгийн тал хувь болох 4,787.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 4,787.5 /дөрвөн мянга долоон зуун наян долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                      С.ОЮУНЖАРГАЛ