Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 118/ШШ2022/0010

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг

баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг би  тус аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох, ******* сумын Засаг даргын 2021 оны 11 сарын 15-ны өдрийн Б/06 дугаартай захирамжийг болон 2021 оны 11 сарын 15-ны өдрийн Б/09 тоот захирамжийн Ш.*******ыг томилсон хэсгийг, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаар захирамжийн ******* багийн Засаг дарга Ц.*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* сумын ******* багийн Засаг даргын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх шаардлага бүхий  иргэн Ц.******* нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Ц.******* миний бие Завхан аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргад нэр дэвшиж багийн Засаг даргыг сонгох хуралд оролцон багийн иргэдийн санал хураалтын дүнд ******* багийн иргэдийн Нийтийн хурлын тогтоол гарч, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, ...нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхын буюу 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэсэн заалтын дагуу Завхан аймгийн ******* сумын Засаг даргад хүргэгдсэн. Улмаар сумын Засаг даргын 2018 оны 02 сарын 06-ны өдрийн Б/02 тоот "Ажилд томилох тухай" захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Авлигатай тэмцэх газрын 2018 оны 01 сарын 29-ний өдрийн 05/838 тоот албан бичгүүдийг үндэслэн намайг ******* сумын ******* багийн Засаг даргаар томилсон. ******* сумын Засаг даргын 2018 оны 02 сарын 06-ны өдрийн Б/02 тоот захирамж нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.6, Жинст багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоолын дагуу ******* багийн Засаг даргаар Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны хурлаас нэр дэвшүүлж, ...харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ...баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй гэж заасны дагуу 4 жилийн хугацаагаар томилогдсон. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сумын Засаг даргаар сонгогдсон О.******* нь 2021 оны 11 сарын 15-ны өдрийн Б/06 тоот захирамжаар ******* багийн Засаг дарга намайг бүрэн эрхийн хугацаа дууссан гэх шалтгаанаар хууль бусаар чөлөөлсөнд гомдолтой байна...гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, тайлбартаа:... ******* сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг шүүх дээр хавтаст хэргээс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан харлаа. Уг захирамжид намайг багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч болгосон байна. Надад тухайн үед захирамжийг танилцуулаагүй, гарсан гэдгийг мэдээгүй, хэрэв танилцуулсан бол ямар үндэслэлээр үүрэг гүйцэтгэгч болгож байгаатай танилцаж тайлбар өгөх, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл арга хэмжээ авах байсан... Б/03 тоот захирамжтай шүүхийн явцад танилцахад намайг тухайн захирамжаар багийн Засаг даргаас чөлөөлөөгүй байна. Багийн Засаг даргаас чөлөөлсөн захирамж гаргаагүй байж шууд үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна... хуульд заасан бүрэн эрхийн хугацаа тухайн Б/03 дугаар захирамжийг гарах үед буюу 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусаагүй байсан ба миний бүрэн эрхийн хугацаа 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дуусахаар байгаа... Сумын Засаг дарга багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолгүй өөрийн дураар үүрэг гүйцэтгэгч болгож байгаа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг зөрчсөн гэж үзэж байна... Иймд ******* сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаар захирамжийн ******* багийн Засаг дарга Ц.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3-т Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ...баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга ...4 жилийн хугацаагаар томилно гэж заасны дагуу ******* сумын ******* багийн Засаг дарга Ц.******* бүрэн эрхийн хугацаа 2017 оны 05-р сарын 17-ны өдөр дуусгавар болсон гэж үзэж шийдвэр гаргасан. ******* багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хуралдан шийдвэр гарч ******* багийн Засаг даргад Ц.******* томилуулахаар сумын Засаг даргад уламжилсны дагуу 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ажилд томилох тухай" Б/05 захирамж гарч ******* багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсноор багийн Засаг даргын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн гэж үзэж байна. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.3-т Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй гэж заасан байна. Үүний дагуу багийн Засаг дарга Ц.******* нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ 30 хоногийн дотор мэдүүлж хянуулаагүй байхад дараа он буюу 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст сумын Засаг дарга хүсэлт илгээж түүний хариуг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар багийн Засаг дарга Ц.******* дахин томилсон нь зөрчилтэй томилгоо ба бүрэн эрхийн хугацааг нь энэхүү хугацаанаас эхэлсэн гэж үзэхгүй. 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ажилд томилох тухай сумын Засаг даргын захирамж гарч Ц.******* ******* багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь тухайн үед гаргасан албан бичиг, шийдвэрүүд болон хүчин төгөлдөр захирамж юм. Жишээлбэл, 2018 оны 02 сарын 06-аас бүрэн цалин урамшуулал авсан зэргээс харахад бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан ба бүрэн эрхийн хугацаа эхэлсэн гэж үзвэл 2022 оны 02 сарын 06-наар 4 жилийн хугацаа дуусах боловч нийт ажилласан жил 5 жил болох тул хуулийн 26.3-тай зөрчилдөх юм. Нөгөөтээгүүр 2017 оны 05 сарын 17 өдөр ажилд томилогдсон өдрөөс тооцвол 2021 оны 05 сарын 17-ны өдрөөр бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон ба түүнээс хойших хугацааг үүрэг гүйцэтгэгч гэж үзэхээр байна. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон багийн Засаг даргыг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр сумын Засаг даргын Б/03 дугаар захирамжаар ...үүрэг гүйцэтгэгчээр 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилж, 2021 оны 11 сарын 15-ны өдөр үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн болно. ******* багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч болгосон тухай шийдвэрийг танилцуулсан, 45 хоног болоход ямар нэгэн санал гомдол ирүүлээгүй. Тухайн үед багийн засаг дарга нартай шийдвэр гаргахаас өмнө уулзаж нөхцөл байдлаа танилцуулж зөвшилцөж өөрсдийн санал бодлыг солилцсон болно гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэх хүсэлтдээ: Ц.******* нэхэмжлэлтэй, Завхан аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох, 2021 оны 11 сарын 15-ны өдрийн Б/06 дугаартай захирамж, мөн өдрийн Б/09 тоот захирамжийн Ш.*******ыг томилсон хэсгийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* сумын ******* багийн Засаг даргын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, мөн ******* сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаар захирамжийн Ц.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч бид нар хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд: Нэхэмжлэгч Ц.******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бусад бүх нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч ******* сумын Засаг дарга нь нэхэмжлэгчид 2022 оны 03 дугаар сарын 01-ний дотор 3.400.000 төгрөгийн цалин хөлсийг олгохоор тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь ******* сумын Засаг даргын 2021 оны 11 сарын 15-ны өдрийн Б/06 дугаартай захирамж, мөн өдрийн Б/09 тоот захирамжийн Ш.*******ыг томилсон хэсгийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* сумын ******* багийн Засаг даргын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ******* сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаар захирамжийн ******* багийн Засаг дарга Ц.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүсжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, энэ талаараа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх ба уг эвлэрлийн гэрээнд тусгаснаар Нэхэмжлэгч Ц.******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас бусад бүх нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч ******* сумын Засаг дарга нь нэхэмжлэгчид 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 3.400.000 төгрөгийн цалин хөлсийг олгох-оор эвлэрэн тохиролцжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт зааснаар эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.4-д Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заажээ.

Хариуцагч  ******* сумын Засаг дарга, нэхэмжлэгч Ц.******* нар нь тийнхүү эвлэрэн хэлэлцсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 11 сарын 15-ны өдрийн Б/06 дугаартай захирамжийг болон 2021 оны 11 сарын 15-ны өдрийн Б/09 тоот захирамжийн Ш.*******ыг томилсон хэсгийг, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаар захирамжийн ******* багийн Засаг дарга Ц.*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* сумын ******* багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Ц.******* нь Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас бусад бүх нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзах, хариуцагч ******* сумын Засаг дарга /О.*******/ нь Нэхэмжлэгчид 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 3.400.000 төгрөгийн цалин хөлсийг олгох нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ  Л.ТУНГАЛАГ