Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 00521

 

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2019/00521

Жаргалант сум

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 2-04 тоотод оршин суух, Бургууд овогт Ч-ын Б /..-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багт оршин суух, Жадик баян овогт Х-н А / /-д холбогдох,

1,500,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,000 төгрөг, нийт 1,570,000 /нэг сая таван зуун далан мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 153/2019/00528/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чадраабал овогтой Б миний бие 2019 оны 4 дүгээр сарын эхээр ноолуур гарахад тэр үеийн ханшаар авахаар тохиролцож, хүүхдийнх нь сургалтын төлбөрт 1,500,000 төгрөгийг өөрийнх нь данс руу шилжүүлсэн боловч одоог хүртэл уг мөнгийг өгөхгүй намайг хохироож байна. Би эвлэрүүлэн зуучлалд хандан өргөдөл гаргасан боловч ирж уулзалгүй одоог хүрсэн.

Иймд эвлэрүүлэн зуучлалд төлсөн 30,000 төгрөг, ноолуур авахад өгсөн 1,500,000 төгрөг, иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлсөн 40,000 төгрөг, нийт 1,570,000 төгрөгийг хариуцагч Х.Агаас гаргаж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Ч.Бгийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие Ч.Бгээс 1,500,000 төгрөг авсан нь үнэн. Би 1,500,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,000 төгрөг, нийт 1,570,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор Ч.Бд төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б нь Х.Ад холбогдуулан ноолуур авахаар өгсөн 1,500,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,000 төгрөг, нийт 1,570,000 /нэг сая таван зуун далан мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,500,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,000 төгрөг, нийт 1,570,000 /нэг сая таван зуун далан мянга/ төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор Ч.Бд төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Бгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

Хариуцагч Х.А нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Ад холбогдох, 1,500,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,000 төгрөг, нийт 1,570,000 /нэг сая таван зуун далан мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.А нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,570,000 /нэг сая таван зуун далан мянга/ төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ч.Бд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,000 /дөчин мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                             С.ОЮУНЖАРГАЛ