Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/205

 

 

 

 

 

 

 

 

 

   2023          5             15                                                     2023/ШЦТ/205

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг,

  Шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,

  Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Оюунсувд, түүний өмгөөлөгч Г.Энхжавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ц-д холбогдох эрүүгийн  дугаартай, 2 хавтас хэргийг 2023 оны 3 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ц, 1996 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, ам бүл 3, нөхөр, хүүхдийн  хамт , улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Д.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

           

Улсын яллагч яллах дүгнэлтдээ эрүүгийн 2034001490198 дугаартай хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар;

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунсувдын өгсөн: "...2019 оны 7 дугаар сард тайлан шалгахад 5 530 000 төгрөгийн дутагдал гарсан. Тухайн үед Цэцэгдариас асуухад Дархан-Анч ХХК зээлсэн гэж тайлбарласан. Уг компанийн борлуулалтын албатай захирал ярихад зээлээр шатахуун авсан нь худлаа байсан. Худлаа тайлан мэдээ гаргаж байсан нь санхүүгийн шалгалтаар тогтоогдсон." гэх мэдүүлэг, "Эрхлэгч нар хувь хүмүүст шатахуун болон тос тосолгоог зээлээр олгох эрх байхгүй. Д.Отгон болон түүний "Эвсэг сайхан" ХХК манай байгууллагатай хамтран ажиллах гэрээ байхгүй." гэх мэдүүлэг  /1 хх 43-44, 180/,  

Гэрч Р.Лхасүрэнжавын өгсөн: "2019 оны 9 дүгээр сарын 30-нд ШТС-54 салбарын эрхлэгч Д. Ц нь "Мөнхзагзага" ХХК-нд тос өгсөн гэсэн тооцооны хуудсан дээр гарын үсэг зуруулаад ирсэн. Тэгээд уг газраас асуухад авсан талаар ярьж байсан. Дараа нь асуухад манайх аваагүй, Д.Ц гуйгаад байхаар нь авсан гэж хэлсэн юм. Зарагдсан түлшний мөнгийг өөрөө аваад хувьдаа хэрэглэсэн нь тогтоогдоод байна. Тухайн ээлжид гарсан түгээгчийн ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ээлжид гарч байх өдрийнхөө эд хөрөнгийг бүрэн хариуцах ёстой. Үүнийхээ дагуу 2019 оны 7 дугаар сарын дутагдлыг Д.Ц нь хүлээн зөвшөөрсөн шалгалт хийгээд илрүүлсэн." гэх мэдүүлэг /1 хх 46/,

Гэрч Д.Даваагийн өгсөн: "...миний танил найз Д.Отгон манай дээр ирээд намайг зээлээр 12 тонн түлш зээлээр өгөөч гэхээр нь найз нь зээлээр түлш олгох асуудал мэдэхгүй ээ. Манай эрхлэгч Д.Ц мэднэ гэж хэлсэн. Тэгээд Д.Отгон намайг Д.Ц луу утасдаад асуугаад өгөөч гэхээр нь би утасдаад Д.Отгон гэх эмэгтэй 12 тонн түлш зээлээр олгооч гэж байна. Манай энэ хавьд уурхайтай юмаа гэж хэлсэн. Д.Ц наад хүн чинь хэр найдвартай юм бэ гэхээр нь би найдвартай гэж бодож байна. Боломжийн мөнгө төгрөгтэй хүн ш дээ гэж хэлсэн чинь Д.Ц за за тэгвэл наад хүндээ зээлээр 12 тонн түлш өгчих гэж хэлсэн. Би Д.Ц зөвшөөрснөөр түлш зээлээр олгосон." гэх мэдүүлэг /1 хх 184, /

Гэрч Д.Отгоны өгсөн: "...Манай компани Д.Цэцэгдариас 5 030 000 төгрөгийн шатахуун зээлж тооцооны баталгаа гэж бичиг хийж өгсөн. Харин Д.Ц надаас энэ 2 466 800 төгрөгийг би дутагдуулсан. Та авсан гээд бичиг хийгээд өгөөч би ажлаасаа халагдах гээд байна гэхээр нь л тус болох гээд аваагүй юман дээр авсан гэж бичиж гарын үсгээ зурсан юм миний хажууд манай нягтлан хүү 2 маань байсан. Тэд мэдэж байгаа би 5 030 000 төгрөгийн шатахуун л зээлсэн Тэрнээсээ 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 530 000 төгрөг, 2020 оны 6 дугаар сард 500 000 төгрөг тушаасан "МТ Ойл"-ын дансанд хийсэн одоо үлдсэн одоо 4 сая төгрөгийн өртэй... 2019 оны 4 дүгээр сард Туулын гүүрний ШТС-54 шатахуун түгээх станцаас 12 тонн түлш зээлээр авсан түлш авах үед Даваа түгээгчээр ажиллаж байсан ...үлдэгдэл төлбөрөө барагдуулна." гэх мэдүүлэг /1 хх 83-84/,

Гэрч Ч.Амарбаясгалангийн өгсөн:"...Манай "Дархан-Анч" ХХК нь ШТС-54 салбараас шатахуун зээлээр авсан тохиолдол байхгүй. ...сар өдрийг нь санахгүй байна. Ц над руу утсаар залгаад би нэг хүнд зээлээр шатахуун олгосон юм аа удахгүй мөнгөө хийхээр нь танай өрийг барагдуулна... танайхыг ертэй гэж хэллээ шүү... компаниас яривал тийм гээд хэлчхээрэй гэсэн. Над руу их олон удаа ярьсан. Тэгээд би дандаа үгүй гэдэг боловч сүүлд нь компаниас нь асуухаар нь тийм гээд хэлчихсэн янз бүрийн хүн утасдаа төвөгтэй юм." гэх мэдүүлэг /1 хх 186/,

Гэрч П.Мөнхболдын өгсөн: "...Манай "Мөнхзахзага" ХХК нь ШТС-54 салбараас шатахуун зээлээр авсан тохиолдол байхгүй. ...Ц над руу утсаар залгаад би нэг хүнд зээлээр шатахуун олгосон юм аа удахгүй мөнгөө хийхээр нь танай өрийг барагдуулна. ...танайхыг өртэй гэж хэллээ шүү, компаниас яривал тийм гээд хэлчхээрэй гэсэн. Хүнд зээлээр түлш өгчхөөд сүүлдээ тэрнээс болоод ажил төрлөөсөө халагдах гэж байнаа гэж байсан." гэх мэдүүлэг /1 хх 189/,

Гэрч Д.Отгонтуяагийн өгсөн: "...Миний Хаан банкны 5752001434 тоот дансанд 2019 оны дугаар сарын 20-ны өдөр 2 000 000 болон 3 500 000 төгрөгийн орлого орсон байсан. Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Энэ асуудлыг манай охин Д.Ц өөрөө сайн мэдэж байгаа болно." гэх мэдүүлэг /1 хх 192/,

Гэрч Д.Бадамхандын өгсөн: "...2020 оны 01 дүгээр сарын үед Отгон захирал бид хоёр Улаанбаатар хот орж тооцоо нийлсэн. ...Ц гэх хүүхэн бид хоёрын араас гарч ирж машинд суугаад Отгон захирлаас гуйж байгаад өөрийнхөө ашигласан гэх 2 463 800 төгрөгийн тооцоо акт бэлдчихсэн ирээд энэ дээр гарын үсэг зураад тэмдэг дараад манай тооцоо юмаа гээд хэлээд өгөөч би хариуцагч нь болбол ажлаас халагдах гээд байна гэхээр зураад өгчихсөн. Тухайн үед би бол зөвшөөрөөгүй, захиралд хэрэггүй гээд Ц гэх хүүхэнд чи хүнээс юм гуйж байж яасан захирангуй тулган шаарддаг юм бэ гэхэд шууд уйлаад гуйгаад тэнгэнгүүт Отгон захирал хүний нялх нойтон хүүхэдтэй охин хүүүхэд ажил төрөлгүй болох гэж байгаа юм байна гээд өөрөө төлөх юм байна баталгааг нь манайх гаргаад өгье гэж хэлээд гарын үсэг зураад тэмдэг дараад өгсөн." гэх мэдүүлэг /1 хх 192/,

Иргэний хариуцагч Д.Отгоны өгсөн: "...Хайлааст баг Туулын гүүрний МТ колонкийн ШТС салбараас найз Ж.Даваагаас 12 тонн дизель түлш зээлээр авсан. Би цаашид үлдэгдэл төлбөр мөнгөө ойрын хугацаанд барагдуулна. Нийт 6 466 800 төгрөг барагдуулна." гэх мэдүүлэг /1 хх 195-196/,

“Гроут финанс аудит" ХХК-ийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22/01 дугаартай шинжээчийн дүгнэлт: "Шинжээчийн шалгалтын явцад Д.Ц нь эрх мэдлээ ашиглан гуравдагч этгээдэд шатахуун өгсөн байх бөгөөд дээрх мөнгийг компанитай хамтран ажиллах гэрээгүй гуравдагч этгээд "Эвсэг сайхан" ХХК-ийн зээлээр авсан шатахууны орлоготой хамааралтай гэсэн тайлбарыг өгсөн тул Д.Ц хувийн харилцах дансыг шалгаж, уг тооцооллыг нь шалгаж үзлээ. Д.Ц хувийн харилцах дансыг шинжилж үзэхэд 2019 оны 5 дугаар сард нийт 12 000 литр шатахууныг нэг бүр нь 2 400 төгрөг нийт 28 800 000 төгрөгийн шатахууны үнийг бусдад өгсөн ба үүнээс 15 500 000 төгрөгийг Д.Ц болон түүний ээжийн хувийн харилцах дансанд төлсөн нь харилцахын хуулганаас харагдаж байна. Ц дансанд "Эвсэг сайхан" ХХК-аас нийт 5 удаагийн гүйлгээгээр 15 000 000 төгрөг орсон байна. Энэхүү мөнгийг орсон тухай бүр нь компанийн дансанд бүрэн шилжүүлдэггүй, шилжүүлэх үедээ гүйлгээний утганд "шатахууны орлого" гэсэн гүйлгээний утгаар хийгдсэн байна. Үлдэгдэл 8 000 000 төгрөг нь "МТ" ХХК-нд төлөгдөөгүй байна. Д.Ц хариуцна гэж үзлээ." гэх /1 хх 164-167/,

Шинжээч Б.Бямбын өгсөн: "...2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 22/01 тоот шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Шинжээчийн дүгнэлтийн 1 дэх хариултад "Магнай трейд" ХХК-ийн ШТС-54 салбарын эрхлэгчээр ажиллаж байсан Д.Цэцэгдэлгэр нь салбарын өдөр тутмын бэлэн мөнгө орлогыг өөрийн хувийн дансаар дамжуулан авч байсан ба зээлээр шатахуун болон тос худалдан авсан байгууллагын орлогыг байгууллагын дансанд буцаан төвлөрүүлээгүй байсан талаар хариулсан. Иймд дээрх үнийн дүн бүхий шатахууны үнийн дутагдлыг Д.Ц хариуцах ёстой." гэх мэдүүлэг /1 хх 89/,

            Дансанд үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл /1 хх 90/, "МТ" ХХК-ны ШТС-54 дээр гарсан шатахууны дутагдлыг эзэнжүүлсэн, "МТ" ХХК-ны ШТС-54 дээр гарсан дутагдлыг эзэнжүүлэх шалгалтын комиссын дүгнэлт /1 хх 14-17/ зэргээр шүүгдэгч Д.Ц Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Туулын гүүр гэх газар үйл ажиллагаа явуулдаг "МТ ОЙЛ" ХХК-ны ШТС-54 дүгээр салбарт эрхлэгчээр 2019 оны 5 дугаар сард ажиллаж байхдаа 12.000 летр /нэг летр нь 2400 төгрөгийн үнэ бүхий/ 28 800 000 төгрөгийн түлшийг хувийн дансаар авч дутагдуулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.     

 

Шүүгдэгч Д.Ц 2019 оны 3 дугаар сарын 01-нд ШТС-161-ийн эрхлэгчээр ажилд орж 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн ШТС-54-р Заамар салбарт эрхлэгчээр ажиллаж эхэлсэн болох нь "МТ МАРКЕТ" ХХК-ийн ерөнхий захирлын 2019.4.05-ны өдрийн 39/19 дугаартай, 2019.4.08-ны өдрийн 39/19 дугаартай тушаалуудын хуулбар /2 хх 90-91/, Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Ажлын байрны тодорхойлолт /1 хх 24-30/ зэргээр тогтоогдсон гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаас

 

Шүүгдэгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "ШТС-54 эрхлэгчээр ажиллаж байхад 2019 оны 5 дугаар сарын 10-ны орчим ажил дээр байхад Д.Отгон гэх эмэгтэй ирж уулзаад 3 тонн шатахуун зээлээр өгөөч гэхээр нь би хувь хүн үү, байгууллага уу гэж асуухад албан байгууллага гэхээр нь шатахуун зээлээр авах хүсэлтээ албан баланк дээр гаргаад аваад ир ирэхээр чинь Төв оффис руу явуулж зээл гаргах боломжтой эсэхийг шалгуулна гэхэд за гээд явсан боловч эргэж ирээгүй. Намайг 2019 оны 6 дугаар сарын эхээр Улаанбаатар хотод ажилтай явж байхад миний араас хамт ажилладаг түгээгч Ж.Даваа эгч залгаад Д.Отгон нь миний найз байгаа юм, их олон жил бичил уурхай ажиллуулж байгаа, энэ хүн найдвартай, 12 тонн шатахуун зээлээр өгөөч гэж гуйгаад сар дуусахаас өмнө тооцоогоо дуусгана гэхээр нь орлогоо бодоод зөвшөөрсөн. Отгон авсан өр төлбөрөө тодорхой хэмжээгээр төлж явж байгаад үлдэгдэл 7 996 800 төгрөгийг уурхай нь зогссон ажилгүй мөнгөгүй гээд өгөхгүй байсан учраас би өөрийнхөө тайландаа өр төлбөргүй гэж оруулах гэж "Дархан анч", "Мөнхзахзага" зэрэг гэрээтэй компаниудад хэлээд Отгоны өрийг гуйж бичүүлсэн. Отгоны өр төлбөрөө төлнө гэсэн тайлбар баталгаа "МТ" ХХК болон "Эвсэг сайхан" буюу Отгоны компанид нэг хувь байдаг." гэх мэдүүлэг нь /1 хх 63-64/,  

  гэрч Д.Отгоны өгсөн "2005 оноос хойш Төв аймгийн Заамар сумын нутагт байх Уулс Заамар ХХК-ний нүүрсний уурхайд няраваар ажилладаг байхдаа Даваатай танилцаж түүнээс хойш өнөөдрийг хүртэл гэр бүлийн найз нөхдийн харилцаа холбоотой байдаг. Тухайн үед Даваа Магнай трейд шатахуун түгээх станцад түгээгчээр ажилладаг байсан. Ажил хэргийн шугамаар МТ шатахуун түгээх станцтай гэрээтэй, гэрээний дагуу түлш тос авдаг байсан. Заамар сумын Хайлааст багт байх МТ шатахуун түгээх станцад эрхлэгчээр ажиллаж байхад нь би өөрийн найз Даваагаар дамжуулан 50 сая төгрөгийн түлш аваад цувуулж төлсөөр байгаад одоо 5 030 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа." гэх мэдүүлэг /1 хх 83-84, 195-196/,

Гэрч Ж.Даваагийн өгсөн "Би 2005 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Магнай трейд ХХК-ний Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Туул гүүр гэх газарт байх ШТС-54 станцад анх түгээгчээр орж 2019 оны 12 дугаар сараас түгээгч, эрхлэгчээр ажиллаж байна. Намайг МТ ХХК-нд түгээгчээр ажиллаж байхад 2007-2012 оны хооронд Уулс Заамар ХХК-тай түлшний гэрээтэй байсан. 2007 оноос хойш Отгоныг ажил хэргийн шугамаар таньдаг болсон." гэх мэдүүлэг /1 хх 69/, "Миний санаж байгаагаар 2019 оны 4 дүгээр сарын эхэн юмуу дунд үеэр байх гэж бодож байна. Тэр үед танил найз Д.Отгон манай дээр ирээд намайг зээлээр 12 тонн түлш өгөөч гэхээр нь Ц руу утасдаад Д.Отгон гэх эмэгтэй 12 тонн түлш зээлээр олгооч гэж байна. Ц наад хүн чинь найдвартай юм уу гэхээр нь энэ хавьд уурхайтай юмаа, боломжийн мөнгө төгрөгтэй хүн шүү дээ гэж хэлсэн. Тэгээд Ц наад хүндээ 12 тонн түлш өгчхөө гэсэн." гэх мэдүүлэг /1 хх 184/,  

Гэрч Г.Бадамхандын өгсөн "Захирал Отгонтой Улаанбаатар хотод МТ ойл ХХК-тай тооцоо нийлэх гэж очихдоо Ц харж байсан. Манай захирал Отгон 2019 оны хавар МТ ойл ХХК-ний Заамар сумын Хайлааст багт байрлах шатахуун түгээх станцаас хувьдаа 50 сая төгрөгийн түлш зээлээр аваад түүнийхээ тооцоог нийлэхдээ намайг дуудаж нягтлантай зээлийн талаар тооцоо хийж нийлсэн." гэх мэдүүлэг /1 хх 86/ зэргээр тогтоогдсон бөгөөд;

 Байгууллагаас ажилтантай хийсэн ажлын байрны тодорхойлолтын 2 дахь хэсэгт "Байнгын хэрэглэгч нартай тогтоосон уламжлалт харилцаагаа улам бэхжүүлэх, шинэ хэрэглэгч олох замаар ШТМ-ын борлуулалтыг нэмэгдүүлэх, борлуулалтын зах зээлээ алдахгүй байх талаар бүх үйл ажиллагаагаа чиглүүлэн идэвхи санаачилгатай ажиллах." гэж зааж гэрч Ж.Даваагийн мэдүүлэгт "Д.Отгон нь намайг МТ ХХК-нд түгээгчээр ажиллаж байхад 2007-2012 оны хооронд "Уулс Заамар" ХХК-тай түлшний гэрээтэй байсан. 2007 оноос хойш Отгоныг ажил хэргийн шугамаар таньдаг болсон." гэх мэдүүлгээр /1 хх 69/ урьдын харилцаатай, тухайн байгууллагаар үйлчлүүлдэг байсан нь тогтоогддог.

 

Шатахуун түгээх станцын түгээгч Ж.Даваа нь тухайн станцад 2005 оноос хойш ажиллаж, Д.Отгонтой шатахуун зээлээр өгч авдаг байсан нь нотлогдож байх бөгөөд Ж.Даваа нь Д.Отгонтой урьдын танил найз нөхдийн харилцаанд үндэслэн эрхлэгч Д.Ц Улаанбаатар хот руу явсан хойгуур утсаар асууж Д.Отгоныг мөнгө төгрөгтэй боломжийн, урьд нь зээлээр шатахуун өгдөг байсан талаар итгүүлэн шүүгдэгч Д.Ц тухайн шатахуун түгээх станцад олон жил ажилласан түгээгч Ж.Даваад итгэн Д.Отгонд шатахууныг зээлээр өгөхийг зөвшөөрсөн байх бөгөөд Д.Ц эзгүйд Ж.Даваа нь Д.Отгонд зээлээр шатахуун өгсөн болох нь тогтоогдсон.

 

Уг шатахууны орлогыг Д.Ц өөрийн эзэмшилд оруулж үрэгдүүлээгүй. Тухайн шатахууныг зээлээр авсан Д.Отгон шатахууы үнийг төлж үлдэх хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн болох нь хууль ёсны төлөөлөгч Б.Оюунсувд, иргэний хариуцагч Д.Отгон нарын өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Д.Отгон зээлээр авсан шатахууны төлбөрөө цаг хугацаандаа төлөөгүйн улмаас уг асуудал үүссэн байна.   

 

Дээрхээс дүгнэн "МТ МАРКЕТ" ХХК нь шүүгдэгчийг харилцдаг гэрээтэй байгууллагуудад зээлээр шатахуун өгөх байтал гэрээгүй хүнд зээлээр дээд газрын зөвшөөрөлгүй шатахуун өгсөн, үүнийгээ нуун дарагдуулсан гэж маргасныг хүлээн авах боломжгүй байна.

 

Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг эд хөрөнгийг завших гэдэг нь гэмт этгээд түүнд итгэмжлэн өгсөн бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулахдаа өмчлөгчид эд зүйлс, өмч хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр өгөхгүй байхыг ойлгоно. Гэмт этгээд нь завшсан эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн эзэмшилд оруулсан боловч, түүнийг үрэгдүүлээгүй байдаг.

 

Эд хөрөнгө завших арга нь: 1.Бусдын эд хөрөнгийн өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтын шаардлагагүйгээр буцаан өгөхгүй байх, 2.Гэмт этгээд өмчлөгчид нь үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон байдаг.

 

Шүүгдэгч Д.Ц энэ гэмт хэргийг үйлдэх шунахай сэдэлт, шууд санаагүй, материаллаг ашиг олох зорилгогүй субъектив шинж байхгүй гэж үзэв.

 

Мөн нөгөөтэйгүүр хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй гэж үзэв. Учир нь: Хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.Отгоны өгсөн: "өөрийн найз Даваагаар дамжуулан 50 гаруй сая төгрөгийн түлшийг 2019 оны эхээр зээлээр авч байсан. Үүнээс хойш зээлээ цувуулж төлсөөр байгаад 5 030 000 төгрөгийн үлдэгдэл байгаа." гэх мэдүүлэг /1 хх 84/, гэрч Г.Бадамхандын өгсөн: "манай захирал Отгон 2019 оны хавар "МТ Ойл" ХХК-ний Заамар сумын Хайлааст багт байрлах шатахуун түгээх станцаас хувьдаа 50 гаруй сая төгрөгийн түлш зээлээр аваад түүнийхээ тооцоог нийлэхдээ намайг дагуулж хот орсон." гэх  мэдүүлэг, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Оюунсувдын өгсөн: 2019 оны 7 дугаар сарын эцсийн тайланг шалгах явцад 5 530 000 төгрөгийн дутагдал гарсан." гэх мэдүүлэг /1 хх 43/, шүүгдэгч Д.Ц өгсөн: "Ж.Даваа эгч залгаад Д.Отгон миний найз байгаа юм. Их олон жил бичил уурхай ажиллуулж байгаа, найдвартай 12 тонн шатахуун зээлээр өгөөч гэж гуйгаад сар дуусахаас өмнө тооцоогоо дуусгана гэхээр нь би орлогоо бодоод зөвшөөрсөн." /1 хх 64/ гэх мэдүүлэг зэргээс анх Д.Отгон "МТ Ойл" ХХК-иас 50 сая төгрөгийн түлш авсан уу 28 800 000 төгрөгийн түлш авсан уу гэдэг нь тодорхойгүй. Хэрэгт "Гроут Финанс Аудит" ХХК шинжээчийн дүгнэлт гаргасан байх бөгөөд шинжээчийн дүгнэлт гаргах эрхтэйг нотлох баримт бичиг хэрэгт авагдаагүй байх тул шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй гэж үзэв.    

 

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгч Д.Цд холбогдох хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т түүний үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэж үзэн Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Цд холбогдох эрүүгийн 2034001490198 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Ц цагаатгах үндэслэлтэй гэж үзэв.

 

            Шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн түүнийг цагаатгасан тул хохирогч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Ц нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг,  

Д.Ц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй, хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурорт буцаахыг дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6, 36.6, 36.7, 36.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Боржигон Доржсүрэнгийн Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байдал үүссэн гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

            2.Эрүүгийн дугаартай 2 хавтас хэргийг прокурорт буцааж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Ц нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

3.Шүүгдэгч Д.Ц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Хохирогч "МТ МАРКЕТ" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.   

 

  5.Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  6.Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ