Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 00532

 

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2019/00532

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                       

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 24-15 тоотод оршин суух, Харахас овогт Х-н А /../-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 153/2019/00527/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, нэхэмжлэгч Х.А нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.А нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 1981 онд Ховд аймгийн Ховд сумын дунд сургууль төгсөөд 1983 оны 6 дугаар сард цэрэгт явсан. 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Цагаанбургас багт малчнаар нэгдэл тартал ажилласан. Одоо тэтгэвэрт гарах болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Иймд Х.А намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг дуустал, 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.... 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын дунд сургуулийн 8 дугаар анги төгссөн....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Х.А нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг дуустал, 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х.А нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1493 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадын 1981-1983, 1986-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Хасымын А, Муратайн Тилеухан нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрч Х.Күзенбайн ....Х.А нь тус нэгдэлдээ үхэр маллаж байгаад 1983 онд цэрэгт яваад 1986 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд нэгдэл тартал буюу 1992 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад үхэр маллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Н.Дүйсенбайн ....Х.А 1981 онд Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар анги төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Ховд сумын Тарилан нэгдлийн 2 дугаар бригадад аав, ээжийнхээ хамт мал маллаж эхэлсэн бөгөөд 1983 онд цэрэгт явсан. Цэргээс 1986 онд халагдаж ирээд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 2 дугаар бригадад нэгдэл тартал малчнаар ажилласан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5, 7-13, 25, 33-34, 35-36 дугаар тал/

Нэхэмжлэгч Х.А нь шүүх хуралдаанд гаргасан ....1981 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын дунд сургуулийн 8 дугаар анги төгссөн.... гэх тайлбар, гэрч гэрч Н.Дүйсенбайн ....Х.А 1981 онд Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар анги төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Ховд сумын Тарилан нэгдлийн 2 дугаар бригадад аав, ээжийнхээ хамт мал маллаж эхэлсэн.... гэх мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь үгүйсгэгдэж байна. /хх-ийн 35-36 дугаар тал/

Мөн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1493 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 2 дугаар бригадын 1986 оны 70 дугаар дансанд Х.Агийн цалин хөлс нь 8 дугаар сараас эхлэн бичилттэй байх бөгөөд уг нотлох баримтыг үгүйсгэх бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул Х.А нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нь тогтоогдохгүй байна. /хх-ийн 10 дугаар тал/

Түүнчлэн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино., мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэн хамаарахаар тус тус хуульчилжээ.

Нэхэмжлэгч Х.А нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан гэх үндэслэлээр 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан болох нь нэхэмжлэгчийн 1600002753 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар /хх-ийн 22 дугаар тал/ тогтоогдож байна.

Х.А нь 1990-2000 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан гэх Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг ханган 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан байх тул түүний шүүх хуралдаанд гаргасан Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд Х.Агийн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг дуустал, 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хавтаст хэргийн 16-17 дугаар хуудсанд авагдсан иргэн Х.Күзенбай, Н.Дүйсенбай нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 19-21 дугаар хуудсанд авагдсан 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдөр олгосон Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар анги төгссөн 064675 дугаартай бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Харахас овогт Хасымын А / /-ийн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг дуустал, 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           С.ОЮУНЖАРГАЛ