Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 00533

 

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2019/00533

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                              

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт оршин суух, Зуутраг овогт П-ийн Э /.../-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч-ы нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 153/2019/00481/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чулуун нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чулуун нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...П.Э нь 1964 онд төрсөн. 1973 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд ороод бага сургууль төгссөн. Сургууль төгсөөд эцэг эхийн хамт мал маллаж байсан. П.Э нь 1983 оны 6 дугаар сард цэрэг яваад 1986 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Иймд П.Эгийн 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоолгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан....Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургуулийн 3 дугаар анги төгссөн. Бичиг үсгийн чадвар муутай....гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

П.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чулуун нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч П.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чулуун нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг П.Эгийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.Э нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал, 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 994 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан бригадын 1980-1981, 1986-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Г.Цэдэнбалын ...Би 1965 оноос Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байгаад 1970 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдсан. 1973 оны 6 сард цэргээс халагдаж ирээд тус нэгдлийн 4 дүгээр бригадад 1990 оныг хүртэл малчнаар ажилласан....П.Э нь ...1983 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс 1986 онд халагдаж ирсэн. Түүнээс хойш Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад тэмээчнээр ажилласан....П.Эг малчин байсан үеийг нь л мэдэж байна. Өөр ажил хийж байсныг нь би мэдэхгүй.... гэх мэдүүлэг, гэрч Л.Баттөмөрийн ...Би 1977-1992 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан....П.Э бид хоёр ....1990 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад хамт мал маллаж байсан. П.Э нь эцэг эхийн хамт нэгдлийн мал маллаж байгаад 1983 оны 6 сард цэрэгт татагдан явсан юм. 1986 оны 6 сард цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ малчнаар 1990 он хүртэл ажилласан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5, 7-8, 11-14, 29-30, 31-32 дугаар тал/

Нэхэмжлэгч П.Эг 1979 оны 3 дугаар сараас эхлэн малчнаар ажилласан гэх гэрч Л.Баттөмөрийн мэдүүлэг, 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн малчнаар ажилласан гэх гэрч Г.Цэдэнбалын мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 994 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан бригадын 1980 оны 70 дугаар дансанд П.Эгийн цалин хөлс нь 2 дугаар сараас, 1986 оны 70 дугаар дансанд цалин хөлс нь 9 дүгээр сараас эхлэн тус тус бичилттэй байх бөгөөд уг нотлох баримтуудыг үгүйсгэх бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгч П.Эгийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хавтаст хэргийн 6, 9 дүгээр хуудсанд авагдсан Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1979 оны 70 дугаар дансанд Сатын Пүрэв гэх нэр бичилттэй, 1982 оны 70 дугаар дансанд Пүрэв, Лхамсүрэн, Энхжаргал гэх нэрс бичилттэй байх ба уг баримтууд нь хэрэгт хамааралгүй, хавтаст хэргийн 10, 20 дугаар хуудсанд авагдсан 1985 оны 70 дугаар дансны хуулбар, 1998 оны 7 сарын 11-ний өдрийн Диплом зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 15, 16 дугаар хуудсанд авагдсан иргэн Г.Цэдэнбал, Л.Баттөмөр нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Зуутраг овогт П-н  / /-ийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал, 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чулууны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           С.ОЮУНЖАРГАЛ