| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2023/0177/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/218 |
| Огноо | 2023-05-22 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/218
2023 5 22 2023/ШЦТ/218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг,
Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр,
Шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,
Шүүгдэгч М.Ш, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А, М.Г, М.Ш нарт холбогдох эрүүгийн дугаартай, 2 хавтас хэргийг 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, Б. А, Улаанбаатар төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
2.Монгол улсын иргэн, М.Г, Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
3.Монгол улсын иргэн, М.Ш, Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, , ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А, М.Ш, М.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А, М.Г, М.Ш нар нь бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг "Баргын хоолой" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр Хуандай маркийн экскаватор ашиглан 427м² талбайд ашигт малтмалын эрэл хайгуул хийж, байгаль орчинд 4 186 642 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан
Иргэний нэхэмжлэгч Г.Жавзандуламын өгсөн: 2022 оны 4 дүгээр сарын 18-ны орой 21 цаг өнгөрч байхад манай сумын засаг дарга над руу залгаад хойно хүмүүс газар ухаад байна, очиж хэмжилт хийх шаардлагатай байна гэсний дагуу сумын байгаль орчны байцаагч, 3 дугаар багийн засаг дарга, сумын засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга жолоочийн хамт явахад Өндөрширээт сумын 3 дугаар багийн нутаг "Баргын хоолой" нэртэй газар хүмүүс экскаватороор газар ухаж байхад нь очсон. Бид нарыг очиход тал тал тийшээ тараад зугтчихсан. Тухайн газрыг доош нь нилээн гүн ухсан байсан. Сумын засаг дарга зугтсан машинуудын араас явсан. Тэнд газар ухаж байсан хүмүүсийг би танихгүй. Хар өнгийн жийп, хар өнгийн Приус, Портер, хагас ачааны жийп гэмээр машинууд байсан, нэг трайлэр, нэг экскаватор зэрэг байсан. Тэнд байсан машинуудын номер дугаарыг одоо санахгүй байна. Хэзээ гэдгийг нь мэдэхгүй өмнө саяны ухагдсан газрын хажууд ухах гэж оролдож байсан гэсэн, ашигт малтмал олборлож байсан удаа байхгүй. Баргын хоолой агаар зүйлийн 1 нэртэй газар ямар нэгэн лиценз олгогдоогүй байгаа. Тусгай хамгаалалтай газар биш, малчдын малын бэлчээрийн газар байгаа юм. Их ухсан байсан, тэр нүх рүү мал амьтан унах аюултай мөн эрүүл газрыг ухсан байсан тул хохирол, гомдолтой байна. Тэр газрыг өмнө нь байсан шиг нь нөхөн сэргээж хэвийн болгомоор байна. Учирсан хохирлыг тогтоолгож буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна.” гэх мэдүүлэг /хх 114/,
Иргэний нэхэмжлэгч Б.Цэвээндарийн өгсөн: “шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд үндэслэн Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн Баргын хоолой гэх газар 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр очиж хэмжилт судалгаа шинжилгээ хийж байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний дүгнэлтийг гаргаж өгсөн. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд гарсан нийт зардал, төлбөр нь 3 000 000 төгрөг болсон. Энэ төлбөрийг одоо хүртэл барагдуулаагүй байгаа тул уг төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх 119/,
Гэрч Б.Гунгаазааны өгсөн: “Манай сумын хэсгийн төлөөлөгч Эрдэнэбаяр над руу залгаад сумаас хойшоо 40км зайд хүмүүс алт ухаад байх шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би сумын засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт мэдэгдсэн. Тэгээд сумын засаг дарга, ИТХ-н дарга байгаль орчны мэргэжилтэн, газрын даамал, жолоочтойгоо хамт сумын 00-46 ТӨҮ улсын дугаартай машинтай явахаар болж сумын төвөөс 22 цагийн орчим гарч Өндөрширээт сумын 3-р багийн нутаг “Баргын хоолой” гэх газар очих үед шар өнгөтэй экскаватороор /3473 УБ/ уулын энгэр хэсгийг ухаж байсан. Тэнд байсан 1 залуутай уулзахад мэдэх хүн нь байхгүй байна одоо ирэх байх гэсэн хариулт өгсөн. Тэгэхээр нь уулаас цаашаа явж уулын хяр дээр зогсож байсан 85-25 УАС улсын дугаартай хагас ачааны жийптэй хүн дээр очиход машины жолооч дээр 1 хүн байсан. Тэгээд машиных нь улсын дугаарыг автал цаашаа хөдлөөд явсан. Тэгэхээр нь уулаас буугаад доор байсан 02 30 УАА улсын дугаартай приус, 6775 УАУ улсын дугаартай мосттой бонго-3, 7978 УАХ улсын дугаартай трайллер маркийн машины зургуудыг гар утсаар автал бүгд тараад зугтаасан. Засаг дарга жолоотой хамт араас нь хөөж явж байгаад ачаатай хово маркийн машиныг улсын дугаарыг харсан. Зогсоох гэсэн боловч зогсоогүй гэж байсан. Экскаватороор ухаж байсан газраас зугтсан машинуудаас үлдсэн хүмүүсийг нөгөө бонготой хүмүүс ирээд аваад явсан байсан. Тэгснээ бонго машин доод замын хавьцаа зогсчихоод явахгүй байхаар нь машинтай яваад очтол машины дэвшин дээр 1 хүн, кабин дотор нь 3, 4 хүн суусан байхаар нь жолоочтой нь уулзаад ямар учиртай хүмүүс болохыг тодруулахад ноолуур авч байгаа юм энэ хүмүүстэй хамааралгүй гэж хэлсэн. Ингээд байж байтал хажуугаас машины гэрэл гарахаар нь яваад очтол 5262 УАХ улсын дугаартай лексус маркийн хар машин байсан. Улсын дугаарыг нь авах гэтэл нүдний шилтэй залуу бууж ирээд Ээнээ гэдэг айлд очих гэж байна юун хүмүүс вэ гэхээр нь Ээнээ гэдэг айлын зааж өгөөд явуулсан. Тэгээд цаашаа ухсан нүхэн дээр очоод буцаж Ээнээ гэдэг айлд очиход лексус машинтай хүмүүс очоогүй байсан. Ингээд буцаж очоод ухсан газартаа байж байхад цагдаа залгаад засмал замаас тосож ав гэж хэлсэн. Энхбаярынх гэдэг айл Өндөрширээт сумын малчин өрх бөгөөд тухайн газраас баруун зүгт 2 км орчим зайтай нутаглаж байгаа. Тухайн газар нь отрын бүс нутагт хамаардаг. Түүнээс тусгай зөвшөөрөл байдаггүй.” гэх мэдүүлэг /хх 122-124/,
Гэрч А.Даваа-Очирын өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 03-ны орой 21 цаг өнгөрч байхад хэсгийн төлөөлөгч Эрдэнэбаяр сумаас хойш зүгт экскаватор ирээд газар ухаж байна гэсэн мэдээлэл ирлээ гэж ярьсан. Тэгэхээр нь сумын засаг даргын тамгын газрын холбогдох мэргэжилтэн алба хаагчдаа аваад газар ухаад байна гэсэн газар буюу 3-р багийн нутаг “Баргын хоолой” гэх газарт очиход уулсын энгэр хасгийг экскаватор ухаж байсан ба түүнийг тойроод 10 гаруй хүн байх шиг байсан. Тэр хүмүүс дээр очиж өөрсдийн албан тушаал , ямар ажилтай явж байгаа талаар тайлбарлаж танилцуулсан. Тэгтэл тэр хүмүүс тараад зугтаасан. Надтай хамт явсан мэргэжилтэн нар тэнд байсан машиных нь зургийг авсан. Тэр газар экскаваторын жолооч, трайлерын жолооч 2 үлдсэн байсан. Тэр газраас хово маркийн машин зугтаасан. Урдуур нь орж зогсоосон боловч жолооч нь бууж ирээгүй. Тэгээд хойшоо Баяннуур тал руу чиглээд явсан. Тухайн машин 9419 БУН улсын дугаартай саарал өнгөтэй машин байсан. Энэхүү газар нь тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцахгүй. Харин отрын бүс нутагт хамаардаг. Өмнө нь хайгуул хийгдэж байсан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн газраас хойд зүгт алт гарч хүмүүс газар ухаж байсан. Тэгэхээр алтны илэрцтэй болоод хүмүүс ирж ухаж байгаа байх гэж бодож байна. Тухайн газар нь эвдэгдэж, хөндөгдсөн газрын судалгаанд авагдаагүй эрүүл газар гэж бодож байна. Тэр хүмүүс дунд таньдаг хүн огт байгаагүй.” гэх мэдүүлэг /хх 125-127/,
Гэрч Б.Батсайханы өгсөн: “Манай компанийн менежер Даваадорж 2022 оны 4 дүгээр сарын 27-ны над руу залгаад маргааш өглөө Лүн сум руу 6 машин шороо ачих 20 цагийн ажилд явна шүү машин тэргээ бэлд гэж хэлсэн. Би 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өглөө 06:00 цагт ТЭЦ-4-н урд байдаг хашаандаа очиж Нямдаваа гэдэг жолоочтой трайлерт экскаватороо ачаад Улаанбаатар хотоос Лүн сум явах засмал замаар явж байгаад “Мандал” гэдэг зоогийн газарт 10 өнгөрч байхад ирээд хоол идсэн. Тухайн газарт 2 цаг орчим болсон. Тэгтэл трайллерын жолоочтой нөгөө шороо ачуулах хүмүүс яриад асфальтан өнгөтэй приус 30, хагас ачааны хар өнгөтэй жийп маркийн машинтай хүмүүс ирж уулзсан. Тэр хүмүүсийг дагаад Лүн сумын “Олимп” гэдэг зоогийн газарт очсон. Тэнд приустай хүмүүс хоол идсэн. Бид хоёрыг эндээ түр байж бай гээд яваад өгсөн. Цаг гаруйн дараа Нямдаваа ахтай утсаар яриад 184-р шонгоор хойшоо салаад яваарай гэж хэлсэн. Тэр хүмүүсийн зааснаар хойшоо салаад явж байтал хагас ачааны жийптэй хүмүүс зам тосож ирсэн. Тэр хүмүүсийг дагаад уулын энгэр газарт орой 17 цаг өнгөрч байхад очиж экскаватороо буулгаад уулын энгэр хэсгийн шороог ухах ажлыг эхэлсэн. Тухайн газар нь цагаан хадтай газар байсан учир соёо, молдок ашиглаж шөнө 22 цаг 30 минут хүртэл ухаж шороо чулууг гаргасан. Тэгээд байж байтал сумын захиргаанаас хүмүүс ирээд болиулсан. Намайг тэнд аваачсан хүмүүс 1 харахад алга болцгоосон байсан. Би тухайн газарт 5 цаг ажиллаж 8 метр орчим урттай, 4 орчим метр өргөнтэй ойролцоогоор 4 метр гаруй гүнтэй нүх ухаж чулуу, шороог гаргаж овоолго үүсгэсэн. Намайг газар ухаж байх үед 19 цагийн орчим цэнхэр өнгөтэй машинтай дээлтэй малчин 40 орчим настай хүн ирж хог буулгаж орхиод тэр хүмүүстэй юм ярьж зогсож байгаад явсан. Мөн тэр хавьцаа саарал өнгөтэй Ланд 200 маркийн машинтай 4 залуу ирээд хаанаас нь яаж ухах уу гэж хагас ачааны жийптэй хүнтэй уулзаж ярилцаж байгаад явсан. Би хэдэн төгрөгөөр ажиллана гэж явсан болохыг сайн мэдэхгүй байна. машинтай авч явсан экскаватор миний төрсөн ах Бат-Эрдэнэ мэдэж байгаа. Би тухайн үед өөрийнхөө машинтай явъя гэж бодоод гарч ирсэн. Түүнээс өөр санаа зорилго байгаагүй.” гэх мэдүүлэг /хх128-130/,
Гэрч Э.Түвдэндоржийн өгсөн: “2023 оны 4 дүгээр сарын 18-ны орой 17 цагийн үед экскаватор ачсан том машин манай гэрийн урд талаар өнгөрөөд Хайлаастын ам чиглэлд явсан. Замд нь хаашаа явж байгаа талаар асуутал Булган аймгийн Баяннуур сум руу явж байна гэсэн. Мөн цагаан приус маркийн машин хамт явж байсан. Тэгээд тухайн машиныг Баяннуур явна гэж хэлчхээд Хайлаастын ам руу явахаар нь гайхаад 30 орчим минутын дараа араас нь дөхөж очоод хартал нөгөө экскаватор ачиж явсан машин экскаватороо буулгасан байдалтай мөн хар өнгийн жийп машин зогсож байсан. Тэгээд би Өндөрширээт сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Тухайн хүмүүсийг алт олборлох зорилгоор газар ухах гэж байна гэж бодоод цагдаад мэдэгдсэн. Мөн шөнө 23 цагийн үед хово маркийн том ачааны машин Хайлаастын ам руу өгсөн трайллерыг чиглээд явсан. Тэгээд 30 орчим минутын дараа нөгөө хово машин буцаад явчихсан.” гэх мэдүүлэг /хх 131-133/,
Гэрч Ц.Сампилноровын өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 18-ний орой тамгын газрын дарга утсаар яриад Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багт экскаватортой хүмүүс газар ухаад байна чи засаг даргаар ахлуулсан бүрэлдэхүүнд хамт явах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд сумын засаг дарга Даваа-Очир, багийн дарга Гунгаазаан, байгаль орчны байцаагч Бямбадорж, газрын даамал Жавзандулам нарын хамт Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3-р баг "Баргын хоолой" гэх газар ойролцоогоор орой 23 цаг өнгөрч байхад очиход экскаватор газар ухаад шороог нь хажууд нь овоолж байсан. Тэгээд очоод хаанаас яваа ямар хүмүүс вэ гэхэд нэг хар өнгийн жийп машин, хөх өнгийн портер, том хово маркийн машинтай хүмүүс бүгд зугтаагаад явчихсан экскаватор, чирэгч трайллер машин хоёр л үлдсэн тэр хоёр машинтай хамт үлдсэн хоёр залуу бид юу ч мэдэхгүй гэрээгээр түрээсээр ажиллаж байгаа юу ч мэдэхгүй гээд байсан тэгээд цагдаад мэдэгдсэн. Тухайн газар нь ашигт малтмалын хайгуулын ямар нэгэн тусгай зөвшөөрөл хэн нэгэнд олгогдоогүй газар. Мөн улсын болон орон нутгийн тусгай хамгаалттай газарт хамаарахгүй. Зөвхөн мал амьтан бэлчээх зориулалт бүхий өвөлжөө хаваржааны газар байгаа юм. Тухайн машинуудын улсын дугаарын зургийг манай газрын даамал Жавзандулам зургийг нь дараад байсан. Би бол харж амжаагүй. Өмнө нь ойр орчмоор нь хүмүүж ирж ухаж хэл ам ихээр таталж байсан. Яг тухайн газрыг бол их жижигхэн ухсан байсан. Сая очиход бол машин гүнзгий ухсан байсан.” гэх мэдүүлэг /хх 135/,
Гэрч Г.Жавзандуламын өгсөн: “...Тухайн газар нь ашигт малтмалын хайгуулын ямар нэгэн тусгай зөвшөөрөл хэн нэгэнд олгогдоогүй газар. Мөн улсын болон орон нутгийн тусгай хамгаалттай газарт хамаарахгүй. Зөвхөн мал амьтан бэлчээх зориулалт бүхий өвөлжөө хаваржааны газар байгаа юм. Тухайн машинуудын улсын дугаарын зургийг нь би дарж амжсан портер маркийн хөх өнгийн машин нь 67-74 УАУ улсын дугаартай машин байсан, хар өнгийн жийп машин нь 79-78 УАХ улсын дугаартай машин байсан том хово маркийн машины улсын дугаарыг харж амжаагүй.” гэх мэдүүлэг /хх 137/,
Гэрч Б.Бямбадоржийн өгсөн: “...Төв аймгийн Өндөрширээт сумын 3 дугаар багийн нутаг "Баргын хоолой" гэх газар ойролцоогоор 23 цагийн үед очсон. Бид нарыг очиход экскаватороор уулын бэл хэсэгт газар ухчихсан шороог нь хажууд нь овоолчихсон байсан. Тэгээд тэнд байсан хоёр хүнтэй уулзаад зогсож байтал нэг Хово маркийн том машин, хар жийп машин, хөх өнгийн Бонго маркийн нийт гурван машин хөдлөөд зугтаагаад явчихсан хойноос нь жийп машинтай хөөгөөд ч зогсоогүй зугтаад явчихсан. Тэгээд газар ухаж байсан экскаватор, түүнийг ачиж ирсэн Волво маркийн чирэгч трайллер хоёр л үлдсэн. Тухайн хоёр машины жолооч бид хоёрт мэдэх юм байхгүй бид хоёрыг түрээсэлж авчирсан л гэж байсан. Ямар ч л байсан зугтаасан машины улсын дугаарыг багын дарга Гунгаазаан бүртгэж бичиж тэмдэглэж авсан байгаа.” гэх мэдүүлэг /хх 139/,
Гэрч А.Сансархүүгийн өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг Баргын хоолой гэх газар экскаватортой хүмүүс газар ухаад байна гэж сумын тамгын газрын дарга яриад сумаас бүрэлдэхүүн авч яв гэсэн үүрэг өгсөн. Тэгээд өгсөн үүргийн дагуу би засаг дарга Даваа-Очир, ИТХ-ийн дарга Сампилноров, газрын даамал Жавзандулам, байгаль орчны байцаагч Бямбадорж, 3-р багийн засаг дарга Гунгаазаан нарыг аваад Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг Баргын хоолой гэх газар ойролцоогоор 23 цаг өнгөрөөгөөд иртэл шар өнгийн экскаватор уулын бэл хэсгийг ухаад шороог нь хажууд нь овоолж байсан. Тэгээд очоод засаг даргаар ахлуулсан бүрэлдэхүүн машинаас буугаад тухайн хүмүүстэй уулзаад байсан би машиндаа сууж байсан. Тэгтэл нэг хово машин, хөх өнгийн портер машин, жийп машин тал тал зүг рүү өөр өөр зүг рүү зугтсан. Тэгээд би засаг даргын хамт Хово маркийн машиныг хөөхөд зогсохгүй бүр урдуур нь замыг нь хааж ортол буцаж зугтаагаад зогсохгүй тэгээд яваад өгсөн. 91-19 БУН улсын дугаартай хово маркийн саарал өнгийн ачааны машин байсан. Шороо ачсан байсан эсэх нь мэдэгдээгүй бусад машины улсын дугаарыг би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 141/,
Гэрч Нямдаваагийн өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр ням гаригт манай найз Бат-Эрдэнэ гэх залуу надтай утсаар холбогдоод үдээс хойш Улаанбаатар хотоос 180 км зайтай газар манай экскаваторыг тээвэрлээд 20 цаг ажиллаад буцаагаад Улаанбаатар хотод авчрах хэрэгтэй болоод байна үнэ ханш хэд вэ гэхэд нь би ирж очих нь 3 500 000 төгрөг бүгдийг нь бүтэн авч байж явна гэж хэлсэн. Тэгээд Бат-Эрдэнэ найз эргээд холбогдъё гээд утсаа салгасан. Тэгээд би ойр ойрхон Бат-Эрдэнэ рүү утсаар залгаад юу болсон бэ гэж асуухад явна гэсэн өглөө 06 цагт явна над руу бүтэн мөнгөө хийчхээд өглөө 06 цагт Улаанбаатар хотоос гарна гэж байна гэсэн. Тэгээд орой 23 цаг 57 минутад Бат-Эрдэнэ над руу мессеж бичээд мөнгө орсон өглөө гараарай гэсэн байсан. Тэгээд би өглөө машинаа асаагаад 06 цагт Бат-Эрдэнийн хашаанаас экскаваторыг ачаад Бат- Эрдэнийн дүү Батсайхан гэх залуу жижиг машинтай хамт дагаад явсан. Тэгээд миний данс руу Бат-Эрдэнээс 10 цагийн үед 3 500 000 төгрөг трайллерийн хөлс гэж орсон. Тэгээд явсаар тэгээд надад Бат-Эрдэнэ надад 97100008 гэсэн утасны дугаарыг өгөөд залгуулсан. Тухайн утас руу залгахад би өөрөө газраа ирсэн байна одоо наанаас чинь өөр хүн хамт ирнэ тэр хүн чамайг очих газар чинь дагуулж ирнэ гээд 80067622 гэсэн дугаараас хүн залгаад би араас чинь гүйцэж очоод очих газар чинь хүргэж өгнө гээд нэг хар өнгийн приус-30 маркийн 51-56 УНР шиг санаж ийм дугаартай машин дотор нь 3 залуу байсан. Тэгээд намайг дагуулж яваад Лүн сумын цагдаагийн постын наана гуанз дээр зогсоод газар ухахад зөвшөөрөл өгөх эрх бүхий хүмүүс ирж байгаа гээд нэлээд удаан хүлээлгэсэн. Батсайхан бид хоёр хүлээгээд л байсан тэгээд нэг хар өнгийн пикав Л-200 маркийн тээврийн хэрэгсэл ирээд бүх юмаа жин тан болгоод залгана хойноос хүрээд ир гэсэн. Тэгээд 17 цагийн үед нөгөө хар өнгийн приус машинаар замаа заалгаад уулын энгэр хэсэгт ирээд экскаватороо буулгасан. Тэгээд экскаватор 18 цагаас уулын энгэр хэсгийн шороог ухаж эхэлсэн. Би машиндаа хөшгөө хаагаад унтаад байж байтал гадаа харанхуй болсон байсан. Машины хөшиг завсраар хартал хар өнгийн жийп хово маркийн машинтай хамт хурдтай доошоо уруудаж байхаар нь би шороогоо ачаад явж байгаа юм байх гэж дотроо бодоод байж байтал хар приус машинтай хотоос дагуулж ирсэн залуу намайг одоо бос бос ажил дууссан экскаватороо ачаад яв гэж хэлээд өөрөө яваад өгсөн. Тэнд байсан пикав машин портер машин нар хөдлөөд явчихсан. Тэгтэл Өндөрширээт сумын засаг дарга байна гэж нэг залуу ирээд та нар зөвшөөрөлгүй газар ухсан байна гээд миний бичиг баримтыг хураагаад аваад явсан. Тухайн пикав машинтай хүмүүс континертэй айлын доохон талд байсан хонь хариулж явсан малчинтай уулзаад байсан би бодохдоо тухайн пикав машинтай хүмүүс тэр хавийн малчин айлуудыг таньдаг байх гэж байсан өөрсдөө ч таньдаг гэж байсан.” гэх мэдүүлэг /хх 143/,
Гэрч Б.Бат-Эрдэнийн өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр манай таньдаг дүү надтай адилхан уул уурхайн техник түрээсэлдэг дүү над руу утсаар залгаад Улаанбаатар хотоос 180 орчим км газар хад чулуу молдокдоод буталж ачих ажил байна гэнээ би явах гэхээр надад молдок олдохгүй байна захиалгыг нь та авчих уу гээд надад 97100008 гэсэн дугаарыг өгсөн. Би тухайн дугаар руу залгахад Улаанбаатар хотоос 180 орчим км газар хад чулуу молдокдоод буталж ачих ажил байна гэхээр нь би зөвшөөрч нийт 8 500 000 төгрөгөөр тохироод 10 цаг молдокдоно сул чулуугаа машинд ачаад болно гэсэн. Тэгээд ачих машинаа өөрсдөө гаргана гэж байсан тэгээд 8.500.000 төгрөгөөс 50 хувийг нь эхлээд үлдсэн 50 хувийг нь ажил эхлээд ч юм уу дуусгаад өгнө гэж байсан. Тэгээд сүүлдээ мөнгөө 100 хувь өгөхөөр боллоо гээд 23 цаг 54 минутад миний 5077223400 дугаарын Хаан банкны данс руу "экске түрээс" гэсэн утгатай 8 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би экскаватор тээвэрлэх трайлер машины жолооч Нямдаваатай 3 500 000 төгрөгөөр тохироод мөн 3 500 000 төгрөгийг Нямдаваа гэх залуу руу шилжүүлсэн. Тэгээд 2022 оны 4 дүгээр сарын 18-ний өглөө өөрийн дүү Батсайханыг Нямдаваа гэх залуутай хамт яв гэж хэлээд Нямдаваа Батсайхан нарт 97100008 гэсэн дугаарыг өгөөд энэ хүнтэй холбогдоод ажлаа хийгээрэй гэж хэлээд явуулсан. Тэгээд шөнийн 23 цагийн үед шиг санаж байна манай дүү Батсайхан над руу утсаар залгаад сумын засаг дарга нь ирээд ажил зогсоогоод цагдаа дуудсан гэж нөгөө захиалга өгсөн хүмүүс бүгд зугтаагаад явчихсан Нямдаваа бид хоёр л байна гэхээр нь би шууд 97100008 дугаар руу утсаар залгаад юун цагдаа засаг дарга болчихвоо танайхан байхгүй байна гэж байна юу болоод байгаа юм бэ гэхэд 97100008 дугаартай залуу энүүгээр манайхан байна байна би одоо уулзах гэж байсан зүгээр зүгээр гээд байсан. Тэгээд шөнө Батсайхан Нямдаваа нартай утсаар ярихад цагдаа ирж байгаа гэж байна бид хоёроос өөр хүн байхгүй байна гэж байсан. Тэгээд буцаагаад 97100008 дугаар луу залгахад утас нь холбогдохгүй байсан. Сүүлдээ холбогдоод юу болоод байгаа юм бэ юун цагдаа вэ манай хоёрыг явуул гэж бараг уурлаж хэлсэн. Тэгтэл 97100008 гэсэн дугаартай залуу 99097620 гэсэн дугаарыг өгөөд энэ хүн рүү ярь энэ хүн сайн мэдэж байгаа гэсэн тэгээд 99097620 дугаарын утас руу залгахад 97100008 гэсэн дугаартай хүнийг хариуцаж байгаа би мэдэхгүй гээд хоёр бие рүүгээ чихээд байсан надад энэ хоёр нэрээ ч хэлээгүй би асуугаагүй байна 97100008 дугаартай хүнийг Г гэдэг хүн гэх шиг болсон. Г гэх 97100008 гэсэн дугаар руу залгахад 99097620 дугаартай хүн намайг техник ол гэж хэлсэн гэж байсан. Эдгээр хүмүүс хэдэн бие рүүгээ чихээд байгаа.” гэх мэдүүлэг /хх 145/,
Гэрч Н.Мөнхжаргалын өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө манай танил дүү А над руу утсаар яриад та намайг Төв аймгийн Лүн сум хүргээд өгөөч би бензинийг чинь хийгээд хөлсөнд нь 50 000 төгрөг өгье гэхээр нь зөвшөөрөөд өөрийн Приус-30 маркийн 51-56 УНР улсын дугаартай машинаар өглөө эрт гарсан юм. Би буцаж ирэхдээ ганцаараа ирж байхаар гэж бодоод таньдаг өөр нэг А гэдэг залууг аваад гурвуулаа явсан. Тэгээд 11 цагийн үед байх Лүн сумын наад талын постны хажуугийн цайны газарт трайллер дээр экскаватор ачсан машин дээр Аыг хүргэж өгөөд нөгөө А бид 2 буцаад явсан.” гэх мэдүүлэг /хх 149/,
Гэрч Э.Аын өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байх Мөнхжаргал ах хөдөө ажлаар явах гэж байгаа миний гар өвдөөд байна машин бариад яваад өгөөч гэхээр хамт явсан. Төв аймгийн Лун суманд А гэж залууг хүргэж өгсөн. Аыг Лүн сум дээр байсан трайллер дээр хүргэж өгөх ажлаар явсан. А нь Мөнхжаргал ахаас хүргээд өгөөч гэж гуйсан юм шиг байна лээ. Мөнхжаргал ах болохоор намайг хань болоод яваад өгөөч гэж гуйгаад хамт явсан юм. Лүн суман дээр трайллер дээр экскаватор ачсан байсан тэрний жолоочтой очиж уулзаад үлдсэн. А яг ямар ажлаар явж байгаагаа хэлээгүй утсаар ярьж байгааг нь сонсоход хээрээс чулуу шороо ачих гэж байгаа л юм яриад байсан. Яг юу хийх гэж явж байгааг нь ойлгоогүй.” гэх мэдүүлэг /хх 151/,
Гэрч Б.Жамъянгийн өгсөн: “2022 оны 4 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Манай найз Ш утсаар залгаад хөдөө явах ажил байна, өндөр машин хэрэгтэй байна, чиний машинтай 2-лаа хамт явчхаад ирье бензинийг нь хийгээд өгье, хүнээс өр авна, болохгүй бол машин тэргийг нь хурааж авч ирэх учраас ирэхдээ машин барьж ирэх хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн машинтайгаа хамт явсан. Хотоос гараад Төв аймгийн Лүн сум ороод хар өнгийн Приус-30 тай хүнтэй уулзаж тэнд нилээн удаж байгаад тэндээс хөдлөөд хөдөө гараад явахдаа экскаватор ачсан хүмүүсийг дагаж шороон замаар нилээн яваад нэг газар очоод тэд нар техник хэрэгслээ буулгаж байсан, би машиндаа дэлгүүрээс авсан хиам талх зэргээ идчихээд унтаад өгсөн юм. Тэр үед Ш миний машинаас буусан тэр хүмүүстэй уулзаад байсан. Нэг сэрсэн чинь хүмүүс машины хаалга татаад бичлэг хийгээд сумын засаг дарга, сумын хүмүүс байна, энд та нар юу хийж байгаа юм, юу болж байгаа юм гэж асуухаар нь би ямар асуудал болж байгааг мэдэхгүй би түрээсээр явж байгаа, наад хүмүүс чинь хаана байна гээд би тухайн үед өөрийн машинаа тусд нь зайтай тавьсан байсан юм. Тэгээд нөгөө хүмүүс дээр очих гэтэл бүгд машинтайгаа зугтаад явчихсан юм. Араас хөөгөөд гүйцээгүй, тэр үед Ш миний машинд байсан бид 2 тэндээсээ шууд хот руу орж ирсэн юм. Төв аймгийн Эрдэнэсант сум руу хөдөө яваад хүнээс өр аваад ирье. машин авч ирж магадгүй бензиний мөнгийг өгье гээд байхаар нь явж өгсөн. Тэр өдөр бензиний мөнгө гэж 100 000 төгрөг миний өөрийн 5059141925 тоот данс руу шилжүүлсэн. Хууль бусаар ашигт малтмал олборлох талаар яриагүй. Төв аймгийн нутаг байх яг аль сумын юу гэдэг нэртэй газар гэдгийг мэдээгүй. Миний мэдэх трейлар дээр экскаватор ачсан, нэг хар өнгийн Приус-30, нэг Ланд-200, зэрэг машинууд байсан, хэдэн хүн байсныг нь мэдэхгүй, би тэр хүмүүсийг танихгүй, машин дотроо унтаж байгаад нэг сэрээд бие зассан чинь гэрэл тусгачихсан экскаватороор газар ухаж байсан, яг хэдэн хүн, хэн байсныг мэдэхгүй, надтай хамт явсан Ш тэр хүмүүстэй уулзаад байсан, өөр зүйл би мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх 155/,
Гэрч Э.Уянгын өгсөн: “А нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөө хүмүүстэй нийлж ажил хийнэ гэж их явдаг. 4 дүгээр сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна Төв аймаг руу хүмүүстэй нийлж алт хайхаар явсан. Ингэж явахаасаа өмнө хэд хоног утсаар Шижирээ, Ганбаа гэх хүмүүстэй алт хайж явах гэж байгаа талаар ярьдаг байсан. Тэгээд 4 дүгээр сарын 18-ны өдөр байх өдрийг сайн санахгүй байна, нөгөө утсаар яриад байсан хүмүүс нь дуудаж байна Төв аймаг руу хөдөө явлаа гээд явсан. Тэгээд тэр шөнөдөө буцаж ирсэн, ирэхдээ Шижирээ, Ганбаа нартай газар ухаж байгаад цагдаад баригдаад бүтэлгүйтчихлээ гэж ирсэн. Шижирээ, Ганбаа нартай тохироод явсан. Цагдаа болон экскаватор энэ тэрийг нь Ганбаа, Шижирээ нар зохицуулж байгаа гэж ярьж байсан, ихэвчлэн Шижирээ гэдэг залуутай утсаар ярьдаг байсан. Ганбаа гэдэгтэй цөөхөн ярьсан байх.” гэх мэдүүлэг /хх 164/,
Гэрч М.Цогзолбоогийн өгсөн: “Штай хар багийн найзууд, Г гэж хүнийг бол танихгүй. А гэдэг залууг 2022 оны 3 дугаар сарын 20-ны үед байх манай найз Доржсүрэн гэж залуу над дээр дагуулж ирсэн, энэ миний таньдаг залуу байгаа юм. Нэг ажил хөөцөлдөөд мөнгөний хэрэг гараад байгаа юм байна 7 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй, 5 сая төгрөг зээлээч гэсэн. Тэр 2 над дээр оройхон ирсэн тул надад одоо бол байхгүй, маргааш нөгөөдрөөс мөнгө орж ирвэл эргээд холбогдъё гэсэн чинь А нь миний утасны дугаарыг тэмдэглэж аваад явсан. Түүнээс хойш 3, 4 хоног мөнгөтэй болсон уу гэж залгаж ярьж байгаад яг хэзээ гэдгийг нь санахгүй байна, надаас А 5 сая төгрөг бэлнээр ирж зээлж авсан. Тэрнээс хойш зээлсэн 7 хоног нь хэтрээд зөндөө хоносон. А одоо яг ажил бүтэх гээд байна гээд 2 сая гарнаар мөн 1 сая гарнаар 2 удаа зээлж авсан. Сүүлд 2 удаа зээлж авсан мөнгийг нь би данснаасаа шилжүүлсэн хуулга нь гарч ирэх байх. Хамгийн сүүлд авсан нь 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байх өнөөдөр миний ажил бүтэх гээд ажлаа бүтээгээд мөнгийг чинь өгнө гэсээр байгаад надаас мөнгө авсан. Яг хэдэн төгрөг авсныг санахгүй байна. Тэгээд өнөөдөр ажил бүтнэ, нөгөө ажилдаа явж байна гэхээр нь найз Шыг гуйж А гэх залууг надад өртэй юм, хөдөө нэг ажилд явна чи хамт яваад ажил нь бүтвэл мөнгө аваад ир, бүтэхгүй бол машин тэргийг ч хамаагүй аваад ирээрэй гээд явуулсан юм. Өмнө нь Ш миний өрийг барагдуулах гээд Атай удаа дараа утсаар холбогдож байсан уулзсан эсэхийг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 168/,
Шүүгдэгч Б.Аын өгсөн: “Би Г, Ш гэх хүмүүстэй Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт алт ухах талаар ярилцсан байсан. Тэгээд 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өглөө эрт Г надтай холбогдоод нөгөө газар руу экскаватор гаргасан шүү чи Штай холбогдоод очиж бай би араас чинь очно гэсэн. Тэгээд би Штай холбогдоход экскаватор гарчихсан явж байгаа чи очиж бай, араас чинь очно гэсэн. Надад өөийн гэсэн машин байхгүй тул Мөнхжаргал ахыг гуйгаад Лүн хүргүүлэхээр болсон. Мөнхжаргал ах надтай адилхан нэртэй Аын хамт ирээд намайг хүргэж өгөхөөр болсон. Экскаватор Лүн сумын наад талын гуанз дээр зогсож байсан. Экскаваторыг том ачааны машин дээр ачсан байсан, би очоод Штай холбогдоход удахгүй очно гэсэн. Тэгээд Ш ирээд түрүүлээд нөгөө ухах газар луугаа яваад намайг утсаар ярихаар экскаватороо авч ирээрэй гэсэн. Ш тэр ухах газрыг өмнө нь надаар заалгаж үзэж байсан тул өөрөө мэдэж байсан болоод түрүүлж явсан юм. Ш явснаасаа хойш нилээн хэдэн цагийн дараа холбогдож одоо наашаа хөдөл гэхээр нь би хамт ирсэн А, Мөнхжаргал нарыг буцаагаад экскаватор ачсан машинд суугаад замчилж ухах газраа очсон юм. Очоод экскаватороо буулгаад газраа ухаж эхэлсэн, ухаад байж байтал Г ирээд Ш, Г бид 3 уулзсан. Уулзахад Г Шаас айл амьтан, цагдаа сэргийлэх асуудалгүй биз дээ гэж асуухад асуудалгүй гэж байсан. Тэгээд харанхуй арай болоогүй байж байтал Ланд-80 маркийн машинтай хүмүүс сумын Засаг даргын тамгын газраас ирээд тэнд байсан хүмүүс бутарч зугтсан. Бид нарыг ухаж байхад нэг Хово, нэг Портер зэрэг машинууд ирсэн байсан, мөн Г нэг Ланд-200 маркийн машинтай ирсэн байсан. Г бүх техник буюу экскаватор, экскаватор ачсан ачааны машин зэргийг зохицуулж оролцсон мөнгө төгрөгийг нь өгсөн байх. Ш бүх яриа хөөрөөг нь хийсэн, тэр нутгийн хүмүүс болон цагдаа зэргийг зохицуулна гэж байсан. Шыг тэр нутгийн хүмүүс болон цагдаа сэргийлэхтэй яриа хийсэн талаар мэдэхгүй байна. Би тухайн газар алттай гэдгийг зааж өгч дагуулж очиж үзүүлж ухуулсан. Дараа нь баригдсаны дараа Ш надтай уулзаад чи хэргээ ганцаараа даачих, хохирол мөнгийг нь төлөөд өгье, намайг тэр орой зээлсэн мөнгөө авах гэж өрөө авах гэж очсон гэж хэлээрэй гээд гуйгаад байхад нь би үгүй гэдгээ хэлсэн. Техник хэрэгслийн талаар би мэдэхгүй байна бүгдийг нь Г зохицуулсан. Нэг экскаватор, экскаватор ачсан ачааны машин байсан. Өөр техник хэрэгсэл байгаагүй, дараа нь нэг Хово маркийн машин ирсэн байсан. Гэхдээ Ховоон дээр юм ачиж чадаагүй, хэнийх гэдгийг нь мэдээгүй. Ухсан нүхнийх нь урт нь 4 метр орчим, өргөн нь 2 метр орчим гүн нь 2 метр гаран болсон байсан санагдаж байна. Шороо чулуу ачаагүй, ачиж чадаагүй байж байгаад баригдсан, ямар нэгэн олборлолт явуулсан зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлнө.” гэх мэдүүлэг /2 хх 53-54/,
Шүүхийн хэлэлцүүлэгт: "Бүгдээрээ хүлээн зөвшөөрөөр дээж үзэхээр явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Э.Атай оны өмнө танилцсан. Би анх тийм газар байдгийг мэдээд Э.Ат ярьсан. Тэгээд Г, Батзолбоо, Ш нартай ярьсан. Би мөнгө төгрөг аваагүй. Техник хэрэгслийг Г ярьж олсон. Тухайн газар би нэг хүнтэй очиж үзсэн. Дээж үзэх зорилготой байсан." гэх мэдүүлэг,
Шүүгдэгч М.Шын өгсөн: “Манай найз Цогзолбоо гэж залуу байгаа. Цогзолбоогоос А бэлнээр болон дансаар мөнгө төгрөг аваад өгөөгүй удсан байсан гэсэн. 2022 оны 4 дүгээр сарын 16, 17-ны үед байх Цогзолбоо над руу залгаад А гэж хүнээс мөнгө төгрөг авах асуудал удчихлаа, чи шахаж шаардаад олоод аваад өгөөч, чамд хэдэн төгрөг өгнө, яриад байгаа ажил үнэн юм бол цуг яваад харж байгаад авчих гэсэн. Бүр болохгүй бол унаж яваа машиныг нь аваад хураагаад аваад ир, зарж байгаад чамд хэдэн төгрөг өгье гэсэн юм. Тэгээд 4 дүгээр сарын 18-ны өдөр тэр ухдаг өдөр намайг гэртээ амарч байхад А над руу залгаад ажил төрөл бүтэж байна. Машин техниктэйгээ Төв аймгийн Лүн суман дээр явж байна. Итгэхгүй бол ирээд хар гэсэн бас Цогзолбоо над руу яриад чи завтай байгаа юм чинь явчихаа, ажил нь үнэн худлыг нь нүдээр үзчих, ажил нь худлаа бол эртхэн шиг наашаа машин тэргийг нь аваад хөдлөөрэй гэсэн. Би найз Жамъян руу залгаад завтай байвал надтай хөдөө яваад ирээч гэж гуйгаад цуг явсан. Тэгээд бид 2 Лүн суман дээр очход А хар өнгийн Приус-30 маркийн машинтай ачааны машин дээр экскаватор ачсан байж байсан. Өөр ямар хүмүүс байсан талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд тэндээсээ тэр газар луу явцгаасан А экскаватор ачсан ачааны машинд суугаад замаа заагаад явсан. Уулын энгэр хэсэгт өмнө нь ухагдсан байрын газарт үдээс хойш очоод экскаватороо буулгаад ажлаа эхэлсэн. Би тэр үед машин дотор сууж байсан, нуранга хадтай газар байна, хадыг нь доош буулгаж цэвэрлэнэ гэж ярьж байсан. Тэгээд хадыг нурааж ухаж эхэлсэн. Тэр газар гар утасны сүлжээ муу барьдаг газар байсан. Жамъян бид 2 сүлжээтэй газар хайгаад сүлжээтэй газар очоод Цогзолбоотой яриад нөгөө нөхөр чинь тэрэг техник авч ирээд ажиллуулаад эхэллээ, энэ чинь зөндөө удахаар ажил байна, би хоол ундгүй ирсэн, чи өөрөө ирээ би оройдоо буцъя гэж ярихад Цогзолбоо за тэгвэл би оройхон ажлаа амжуулчхаад очъё гэсэн. Тэгээд утсаа ухаж сууж байгаад машин дотор унтчихсан байсан. Нэг хүн машины хаалга онгойлгож гэрэл тусгаад "ямар учиртай хүмүүс яахаараа энд байдаг юм бэ" гэх үед би сэрээд харахад харанхуй болсон машины гэрлүүд нааш цаашаа холхилдоод бужигнасан байдалтай байсан. Би хаалга онгойлгож гэрэл тусгасан хүнд "наадахыг чинь мэдэхгүй, мэдэж байгаа хүмүүс нь цаагуур чинь байгаа" гэж хэлээд явсан. Тэгээд тэндээсээ шууд Улаанбаатар хотод ирсэн юм. А, Атай хамт хүмүүс байсан байх. Экскаватор ачсан ачааны машины жолооч, экскаторын жолооч нь тусдаа цагаан өнгийн суудлын машинтай явж байсан. Нэг экскаватор, экскаватор ачсан ачааны машин байсан унтаад сэрэхэд харанхуй болсон тул хэчнээн машин тэрэг нэмэгдсэнийг мэдэхгүй байна. Намайг машин дотор унтахын өмнө Г гэдэг хүн Ланд-200 маркийн машинтай хэдэн хүмүүстэй хамт ирж байсныг харсан. Г ирж харчхаад удаа ч үгүй яваад өгсөн. Намайг сэрэх үед гэрлийн үзүүрт нэг Хово маркийн машин зугтаж байгаа бололтой хурдан явж харагдсан. Хэн авч ирсэн талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /2 хх 56-57/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "Ажлаа хийгээд явж байтал Цогзолбоо, Доржсүрэн нар ирж уулзсан. Цогзолбоо данснаасаа мөнгө шилжүүлсэн. Э.А, Мөнхжаргал нар бүгд байсан. Би хууль бус гэдгийг мэдэж байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг,
Шүүгдэгч М.Гын өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын эхээр өдрийг нь одоо санахгүй байна над руу А гэж залуу хүнээр дамжуулж холбогдоод дараа нь ирж уулзаад экскаватор түрээслээд өгөөч нэг газар алтны дээж үзэх гэж байгаа юм. Тэгээд ажил гайгүй бол сум орон нутагтай нь яриад бичиг баримтыг нь хөөцөлдөнө цаашид хамтарч ажиллая гэж ирсэн юм. Эхлээд уулзахдаа хаана ямар газар гэдгээ хэлээгүй газар нь нууц гээд байсан. Ингэж уулзсанаас хойш 10-аад хоногийн дараа өдрийг нь бас санахгүй байна нөгөө газар дээр яаралтай очиж үзмээр байна, мөнгө байхгүй, техник түрээслэх мөнгө олоод өгөөч гээд А, Ш гэж 2 залуу ээлжилж утасдаад байдаг байсан. Би тэр өдөр нь хүний төрсөн өдөр тэмдэглэх гээд баруун тийшээ гараад явж байсан чинь зам дээр Моносын тэнд нэг экскаватор зогсож байхаар нь оператортай нь очиж уулзаад экскаватороо түрээслэх юм уу гэхэд өөр экскаваторын дугаар өгсөн. Тэр дугаар луу нь яриад Төв аймгийн Өндөрширээт сум руу нэг хоногоор экскаватор түрээслэхэд хэд үү гэж асуухад 8 500 000 төгрөг гэсэн. Тухайн үед би Ш, А нартай энэ хийх гэж байгаа ажил чинь хэл амгүй, янз бүрийн цагдаа сэргийлэхэд баригдаад бөөн юм болох юм биш биз дээ гэж удаа дараа асуухад тэнд нурсан хадтай хүн мал дарж алчих гээд байгаа хэсэг газрын янзалж өгч байгаа тул нутгийн иргэдэд буян болно. Ямар ч асуудал байхгүй гэдэг байсан. Тэгээд би өөрийн найз Жамсранжаваас удаахгүй буцааж өгье гээд 8 500 000 төгрөг зээлж данснаас нь экскаватор түрээсэлсэн хүний данс руу хийлгэсэн юм. Би экскаваторыг нь олж өгөөд түрээсийн мөнгийг нь өгөөд экскаватор түрээсэлсэн хүнтэй А, Ш нарыг холбож өгсөн. 2022 оны 4 дүгээр сарын дундуур хэдний өдөр байсныг нь санахгүй байна А, Ш нар экскаваторыг дагуулж Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг ухах газар луугаа явсан байх. Тэр өдөр би Лүн сумаас цааш найзуудтайгаа нэг амралтад амарч байгаад Улаанбаатар хот руу буцах болоод хамт явж байсан Батбаяр, Маргад-Эрдэнэ хоёрт би хүнд мөнгө өгчихсөн юм. Энд хүмүүс ажил хийж байх ёстой тэрийг харчхаад явъя гээд утсаар ярьж заалгаж байгаад тухайн ухсан өдрийн үдээс хойш цагийг санахгүй гэгээтэй нартай байхад тэр газар нь очсон юм. Намайг очиход экскаватороо буулгачихсан, газар ухаж эхлээгүй, экскаваторын нэг юм эвдэрчихсэн янзлах гэж байгаа гээд Ш экскаваторын жолооч, ачиж ирсэн ачааны машин жолооч хагас ачааны бикаб машинтай хүн зэрэг хүмүүстэй байж байсан. А байсан үгүйг сайн санахгүй байна. Би тэнд удаагүй 3-аас 5 минут болоод буцсан. Би очоод янз бүрийн асуудал байхгүй биз дээ гэхэд Ш гэх залуу ямар ч асуудал байхгүй нутгийн хүмүүс ч мэдэж байгаа тэр том чулууг доош нураагаад газрыг нь булчуул болно гэж байсан. Тэгээд би яваад өгсөн. Тэр өдрийнхөө шөнө нь А, Ш нар над руу зөндөө залгасан байсан. Маргааш нь би Ш, А нартай холбогдоход баригдсан гэхээр нь би гаргаж өгсөн мөнгөө авъя та 2 худлаа ярьсан байна ямар ч асуудал байхгүй гэж байсан биз дээ гэж уурлахад Ш би ч гэсэн зөндөө мөнгө оруулаад алдчихлаа надад мөнгө байхгүй Ааас мөнгөө ав гэж байсан. Атай нь ярихаар надад төлөх мөнгө байхгүй гэдэг Шаас мөнгөө ав гээд нэгэн рүүгээ бухаад байсан. Одоо хүртэл мөнгөө олж авч чадаагүй байна. А, Ш нар над руу ярьдаг байсан. Мөнгө гаргаад техник олоод өгөөч гэдэг байсан. Миний ойлгож байгаагаар А газрыг нь зааж өгөөд Ш нь нутгийн иргэд цагдаа сэргийлэхийг зохицуулсан гэж ойлгосон. Би ямар ч асуудалгүй гээд байхаар тусалсан юм. Газар ухахад нь би байгаагүй. Очход тэр газар нь хуучин ухсан гэмээр эвдэрсэн газар байсан. Нэг том чулуу унахад бэлэн байж байсан. Би тэнд очоод удаагүй болохоор ямар хэмжээтэй газар ухсаныг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /2 хх 61-62/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "Зөвшөөрөлтэй газар юм байна гэж бодож байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг,
“Говь-Эко” ХХК-ны 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 222 дугаартай байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт: “1.Мөрдөгчийн тогтоолд тусгасан солбицол бүхий эвдрэлд өртсөн талбай нь Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт байрлах бөгөөд Баяннуур сумтай хиллэдэг сумын хилийн зурвасаас 1 км орчим зайд байрлаж байна. /Тайлангийн 5-р хуудасны зурагт харуулав/ 2.Ашигт малтмал газрын тосны газрын албан ёсны цахим хуудаснаас авсан мэдээллээс харахад тухайн эвдрэлд өртсөн талбайн нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалгүй бөгөөд улсын тусгай хэрэгцээний отрын бүс нутагтай давхцалтай байна. /Тайлангийн 6-р хуудасны зурагт харуулав/ 3.Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг "Баргын хоолой" гэх газрын мөрдөгчийн тогтоолд тусгагдсан ашигт малтмал хайх, олборлох зорилгоор эвдрэлд өртсөн талбай нь уулын зүүн тийш харсан энгэр хэсэгт хоорондоо 4 метрийн зайтай том жижиг 2 ширхэг нүх үүсгэсэн бөгөөд жижиг нүх нь хуучин ойролцоогоор 1 жилийн өмнө ухсан байдалтай. Том нүх нь шинэхэн ухаж эвдрэлд оруулсан хамгийн гүндээ 8 метрийн гүнтэй конус хэлбэрийн 1ш ухаш нүх үүсгэн техникийн нөлөөгөөр ухсан байна. Тухайн ухаш нүхний зүүн урд талд овоолго шороо, чулуулгийг асгасан байна. Нийт 427 м² буюу 0,0427 га талбайд техникийн нөлөөгөөр эвдрэлд оруулж 8 метрийн гүнтэй 1 ш ухаш нүх бүхий 563,3м³ эзлэхүүнтэй хоосон орон зай үүсгэн, 216,1 м³ хөрс шороо, чулуулгийн овоолго үүсгэсэн байна. Өмнө нь ямар нэгэн уурхайлалт явуулаагүй эвдрэлгүй хөрс ургамалан бүрхэвч байгалиараа өөрөөр хэлбэл уг солбицол бүхий газар нь хуучин эвдрэлгүй газарт шинээр ухаж эвдрэлд оруулсан байна. /Тайлангийн 7-11-р хуудаст харуулав/ 4.Уг үйл ажиллагааны улмаас гадаргын болон гүний ус ашиглаагүй, тухайн талбайд ус ашигласан суваг шуудуу хоолой, нуур үүсгээгүй тул усан орчинд учруулсан хохирлын үнэлгээг тооцохгүй. 5.Ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн нийт 427м² буюу 0,0427 га талбайд, 563,3м³ эзэлхүүнтэй ухаш нүх үүсгэн, 347,2м³ шороо, чулуулгийг ашиглаж, техникийн нөлөөгөөр эвдрэлд оруулсан уг талбайд Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын нийт үнэлгээ нь 4,186,642 /дөрвөн сая нэг зуун наян зургаан мянга зургаан зуун дөчин хоёр/ төгрөг болж байна. /Тайлангийн 23-р хуудаст харуулав/ 6.Уг ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн 427м² талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардлын нийт хэмжээ нь 3,919,433 /гурван сая есөн зуун арван есөн мянга дөрвөн зуун гучин гурван/ төгрөг болж байна. /Тайлангийн 41-р хуудаст харуулав/ 7.Энэхүү талбайн хэмжээ, эзэлхүүнийг газар дээрх хэмжилт судалгаанд үндэслэн GPS Garmin78, DJI Phantom4 pro дрон, /GPS-ийн байршлын дагуу төлөвлөлт хийх, боломжтой программчлагдсан систем агуулсан нисэх төхөөрөмж/ зэрэг багаж тоног төхөөрөмжийн тусламжтайгаар агаар сансарын зураглал, хэмжээ тооцооллын мэргэжлийн программууд ашиглан зураглан тооцож гаргасан болно. 8.Эдэлбэр газарт учруулсан хохирлын үнэлгээ, газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээ, хөрсөн бүрхэвчид учруулсан хохирлын үнэлгээ, ургамлан бүрхэвчид учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан "Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал"-аар, нөхөн сэргээлтийн ажлын зардлын тооцоог Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд, Эрдэс Баялаг, Эрчим Хүчний сайдын 2010 оны 5-р сарын 17-ны өдрийн А-132/112 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлал"-аар тус тус тооцсон болно.” гэжээ /хх 184-233/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ны 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 07/147 дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан: “Hyundai 290LC 7A тээврийн хэрэгсэл зах зээлийн хандлагаарх нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдрөөр 118 800 000 төгрөг гарч үйлчлүүлэгчид хүргүүлж байна.” гэх дүгнэлт /2 хх 06/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ны 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 07/148 дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан: “Volvo FM 480 тээврийн хэрэгсэл зах зээлийн хандлагаарх нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдрөөр 54 133 300 төгрөг гарч үйлчлүүлэгчид хүргүүлж байна.” гэх дүгнэлт /2 хх 26/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 36-41/, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 60-64/, 99097620 дугаарын гадагш ярьсан ярианы жагсаалтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх 65-67/, 97100008 дугаарын ярьсан ярианы жагсаалтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх 74-76/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нотлох баримтуудыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нар гэрч Э.А, М.Цогзолбоо, Н.Мөнхжаргал нарыг энэ хэрэгт оролцоотой гэж мэдүүлдэг боловч эдгээр хүмүүсээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг авсан. /1 хх 149, 170/ Гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүдээс дээрх хүмүүстэй шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн газраа хүргүүлэх, мөнгө төгрөг зээлсэн талаар холбогдсон гэж шүүх үзсэн бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах болохыг дурдав.
Шүүгдэгч Б.А, М.Г, М.Ш нарыг бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг "Баргын хоолой" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр Хуандай маркийн экскаватор ашиглан 427м² талбайд ашигт малтмалын эрэл хайгуул хийж, байгаль орчинд 4 186 642 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Шүүгдэгч нарыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй.
Иймд шүүгдэгч Б.А, М.Ш, М.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас "Шүүгдэгч Б.А, М.Ш, М.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх." санал,
Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр "Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн тул торгуулын ял оногдуулж өгнө үү." гэх,
Шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал "Хохирол төлбөр нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон тул 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх байдлаар торгуулын ял оногдуулж өгнө үү." гэх,
Шүүгдэгч М.Ш, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн "Хохирол төлбөр нөхөн төлсөн, гэм буруу дээрээ маргадаггүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсонх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан тэнсэж өгнө үү." гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч М.Ш, М.Г нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан тус бүрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч нарын тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Ийнхүү шийдвэрлэсэн нь эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна." 5 дахь хэсэгт "Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.", мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна.", 5 дахь хэсэгт "Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна." тус тус заасан тул,
шүүгдэгч М.Ш, М.Г нар нь тэнссэн 3 жилийн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй байна.
Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нар хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас байгаль орчинд 4 186 642 төгрөг, нөхөн сэргээлтийн 3 919 433 төгрөгийн хохирол учирсан бөгөөд,
байгаль орчинд учруулсан 4 186 642 төгрөгийн хохирол нь эдэлбэр газарт учруулсан хохирлын хэмжээ 41 754 төгрөг, газрын хэвлийд учруулсан хохирын хэмжээ 2 766 270 төгрөг, газрын хөрсөнд учруулсан хохирлын хэмжээ 1 323 990 төгрөг, ургамлын бүрхэвчинд үзүүлсэн хохирлын хэмжээ 54 628 төгрөг болсон талаар шинжээчийн дүгнэлтэд тусгажээ. /хх 184-233/,
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар хуульчилсан тул,
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5-т зааснаар эдэлбар газарт учруулсан 41 754 төгрөгийн хохирлыг экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 125 262 төгрөг, газрын хэвлийд учруулсан 2 766 270 төгрөгийн хохирлыг мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-т зааснаар хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5 532 540 төгрөг, газрын хөрсөнд учруулсан 1 323 990 төгрөгийн хохирлыг мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 2-т зааснаар гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3 971 970 төгрөг, ургамлын бүрхэвчинд үзүүлсэн 54 628 төгрөгийг мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 273 140 төгрөг, нийт 9 902 912 төгрөг үүн дээр нөхөн сэргээлтийн 3 919 433 төгрөг нийт 13 822 345 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс 4 607 447 төгрөг гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанаас экологи-эдийн засагт учирсан хохирол болон нөхөн сэргээлтийн зардалд шүүгдэгч тус бүрээс 4 607 447 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлөхөөр ажлын 5 хоногийн завсарлага авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгч М.Г 6 493 129 төгрөг, шүүгдэгч М.Ш 4 608 000 төгрөг тус тус нөхөн төлсөн болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө түүний үнэ, ...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг ойлгоно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ..зэвсэг, зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байгаа бол албадан гаргуулахаар зохицуулсан тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн 34-73 УБ улсын дугаартай Hyundai 290LC 7A маркийн тээврийн хэрэгслийн үнэ 118 800 000 төгрөгийг, мөн Б.Нямдаваагийн эзэмшлийн 7978 УАХ улсын дугаартай Volvo FM 480 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 54 133 300 төгрөг нийт 172 933 300 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс 57 644 433 төгрөг тус тус гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль, орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
“Говь-Эко” ХХК-ны захирал Б.Цэвээндарь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний дүгнэлтийг гаргаж, уг ажлыг хийж гүйцэтгэхэд гарсан нийт зардал 3 000 000 төгрөг болсон. Энэ төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж баримтыг ирүүлсэн байх тул /хх 116, 119/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т шинжээчид төлөх зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдохоор, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоовол түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулах, хэд хэдэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдвол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зардлын хэмжээг хүн нэг бүрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан шүүх хуваарилж тогтоохоор хуульчилсан байх тул “Говь-Эко” ХХК-ны үнэлгээний тайлангийн хөлс 3 000 000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Цэвээндарьд олгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 2234003220058 дугаартай хэрэгт Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн 34-73 УБ улсын дугаартай Hyundai 290LC 7A маркийн тээврийн хэрэгсэл, Б.Нямдаваагийн эзэмшлийн 7978 УАХ улсын дугаартай Volvo FM 480 маркийн тээврийн хэрэгсэл тус тус битүүмжилсэн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.А, Б.Г, М.Ш нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг 2 /хоёр/ жил хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч М.Г, М.Ш нарыг тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн 34-73 УБ улсын дугаартай Hyundai 290LC 7A маркийн тээврийн хэрэгслийн үнэ 118 800 000 /нэг зуун арван найман сая найман зуун мянга/ төгрөг, Б.Нямдаваагийн эзэмшлийн 7978 УАХ улсын дугаартай Volvo FM 480 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 54 133 300 /тавин дөрвөн сая нэг зуун арван гурван мянга гурван зуу/ төгрөг, нийт 172 933 300 /нэг зуун далан хоёр сая есөн зуун гучин гурван мянга гурван зуу/ төгрөгийг шүүгдэгч Б.Анхаяр, М.Ш, М.Г нараас тус бүр 57 644 433 /тавин долоон сая зургаан зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун гучин гурав/ төгрөг тус тус гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль, орчин уур амьсгалын санд,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-аас гэмт хэргийн улмаас экологи-эдийн засагт учруулсан хохирол 4 607 447 /дөрвөн сая зургаан зуун долоон мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөг гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд тус тус оруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн хөлс 3 000 000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Б.А-аас 1 000 000 /нэг сая/ төгрөг, М.Г-аас 1 000 000 /нэг сая/ төгрөг, М.Ш-аас 1 000 000 /нэг сая/ төгрөг тус тус гаргуулж Хан-Уул дүүрэг 2-р хороо 19-р хороолол 14-1504 тоот "Говь-Эко" ХХК-ны захирал Галуут Балжиннямын Цэвээндарь /РД: /-д олгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч М.Г, М.Ш нарын тус бүр тэнссэн 3 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г, М.Ш нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г, М.Ш нарт үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9.Эрүүгийн дугаартай хэрэгт Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн 34-73 УБ улсын дугаартай Hyundai 290LC 7A маркийн тээврийн хэрэгсэл, Б.Нямдаваагийн эзэмшлийн 7978 УАХ улсын дугаартай Volvo FM 480 маркийн тээврийн хэрэгсэл тус тус битүүмжилсэн мөрдөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ш, М.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шүүгдэгч Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ