| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00459/И |
| Дугаар | 00539 |
| Огноо | 2019-11-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 00539
| 2019 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2019/00539 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 1-2 тоотод оршин суух, Дархчууд овогт О-ийн С //-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 153/2019/00459/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч О.С нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.С нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний баазад ажилласан жил гээд хөдөлмөрийн дэвтэрт 8 жил бичигдсэн байгаа. Түүнийг шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна. Би 1978 онд Ховд аймгийн Манхан суманд 8 дугаар анги төгссөн. 1981 онд цэргийн албанд татагдаж, 1984 онд халагдаж ирсэн. Тэгээд 1984-1986 он хүртэл Ховд аймгийн дуут суманд тракторын жолоочоор ажилласан. Дараа нь Ховд аймгийн Манхан суманд 3,4 сар орчим шавар зуурдаг байсан. Авто тээврийн 4 дүгээр баазад ажиллаж байгаад зах зээл эхлэх үед баазаас халагдаж хувиараа мужааны ажил хийдэг болсон. Халамжаас дэвтрээ баталгаажуулж ир гэсэн учраас шүүхэд хандсан. Намайг Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуустал жолоочоор, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Үйлдвэр бригадад 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажилчнаар, Ховд аймгийн Тээврийг удирдах газарт 1986 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, Ховд аймгийн Авто тээврийн 4 дүгээр баазад 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл жолоочоор, 1990 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл манаачаар, Аянчин ХК-д 1992 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....2 сар би бараг ажилгүй байсан учраас тогтоолгохоос татгалзаж байна....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч О.С нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуустал жолоочоор, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Үйлдвэр бригадад 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажилчнаар, Ховд аймгийн Тээврийг удирдах газарт 1986 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, Ховд аймгийн Авто тээврийн 4 дүгээр баазад 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл жолоочоор, 1990 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл манаачаар, Аянчин ХК-д 1992 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О.С нь Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуустал жолоочоор, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Үйлдвэр бригадад 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажилчнаар, Ховд аймгийн Тээврийг удирдах газарт 1986 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, Ховд аймгийн Авто тээврийн 4 дүгээр баазад 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл жолоочоор, 1990 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл манаачаар, Аянчин ХК-д 1992 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл манаачаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1118 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн даргын 1986 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн даргын 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 22 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар, 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээсэн Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлээс олгосон нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1985 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нээсэн 586390 дугаартай О.Сын Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 205 дугаартай Ховд аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байсан Авто тээврийн 4-р бааз нь 1992 оны 3 сарын 25-нд Аянчин ХК болж өөрчлөгдөн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх бичвэртэй лавлагаа, Ховд аймгийн Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одонт СХ-ийн Авто тээврийн 4 дүгээр баазын даргын 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 154 дугаартай Ажлаас чөлөөлж ажил өөрчлөн ажиллуулах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одонт СХ-ийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 120 дугаартай Авто тээврийн 4 дүгээр баазын орон тоо цалингийн тухай тушаалын хуулбар, гэрч С.Ганбаатарын ...Намайг 1986 онд Ховд аймгийн Манхан сумын уурын зууханд ажиллаж байхад О.С нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Үйлдвэр бригадад уурын зуухны качегар, барилгад туслах ажилтан, мал тарилгын ажил, хадланд хадах зэрэг ажлуудыг хийж байсан. Жил хүрэхтэй үгүйтэй л ажилласан. гэх мэдүүлэг, гэрч З.Төмөрсанаагийн ....О.Сыг Ховд аймгийн Тээврийг удирдах газарт яг хэдэн оноос эхэлж ажиллаж эхэлснийг сайн санахгүй байна. Ямар ч байсан О.С нь Ховд аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор ажиллаж байсан. О.С нь манай байгууллагад ЗИЛ130 маркийн автомашиныг барьж тээврийн үүрэг гүйцэтгэж байсан. Манай байгууллагын нэршил нь Авто тээврийн 4 дүгээр бааз болж өөрчлөгдөж байсан. О.С нь Ховд аймгийн Тээврийг удирдах газрын харъяа Авто тээврийн 4 дүгээр баазыг тартал нь буюу 1992 оны 5 сар хүртэл ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Д.Дорлигийн ....О.С нь 1986-1992 онуудад Ховд аймгийн Тээврийг удирдах газар, Ховд аймгийн Тээврийг удирдах газрын харъяа Авто тээврийн 4 дүгээр баазад ЗИЛ-130 маркийн автомашины жолоочоор ажиллаж байсан. Тухайн ЗИЛ-130 маркийн автомашинаар тээвэр хийдэг байсан. гэх мэдүүлэг, гэрч Л.Цэрэнгончигийн ....О.С нь 1986 онд цэргээс ирээд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Үйлдвэр бригадад халуун усны засварчнаар ажиллаж байгаад Ховд аймгийн Манхан сумын Түлш, Эрчим хүчний харьяа салбарт 1986 оны 8 дугаар сараас 1986 оны 11 дүгээр сар хүртэл качгерчнаар тус тус ажиллаж байсан. Тэгээд аймгийн төв рүү ажиллахаар шилжсэн....О.С нь 1986 оны 11 дүгээр сарын сүүлээр Ховд аймгийн төв рүү жолоочоор ажилд орохоор явсан. Хаана ямар ажилд орсныг сайн мэдэхгүй байна. Сүүлд ЗИЛ-130 маркийн автомашин бариад явж байсан. гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-7, 8-9, 14, 15, 24-25, 26-27, 28-29, 30-31, 32-33 дугаар тал/
О.С нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1992 оны 9 дүгээр сараас 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 0723432 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1978 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар анги төгссөн талаарх 1978 оны 6 дугаар сарын 22-ны өдөр олгосон №321554 дугаартай Бүрэн биш дунд боловсролын үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 10, 13 дугаар тал/
Хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд авагдсан иргэн С.Төмөрбаатар, С.Ганбаатар нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Дархчууд овогт Оролмаагийн С /../-ын Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуустал жолоочоор, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Үйлдвэр бригадад 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажилчнаар, Ховд аймгийн Тээврийг удирдах газарт 1986 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, Ховд аймгийн Авто тээврийн 4 дүгээр баазад 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл жолоочоор, 1990 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл манаачаар, Аянчин ХК-д 1992 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ