| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Энхтуяа |
| Хэргийн индекс | 114/2021/0017/З |
| Дугаар | 114/ШШ2022/0002 |
| Огноо | 2022-02-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 114/ШШ2022/0002
| 2022 02 өдөр | Дугаар4/ШШ2022/0002 | *******-Уул******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:4/2021/0017/З
*******-Уул******* дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, нарийн бичгийн дарга *******.Мандуулыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч ******* ********************* /*******-Уул*******, ******* ,
Хариуцагч *******-Уул аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн *******-Уул аймгийн Засаг даргын тай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн ******* *********************-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .эмүүлэн,
Хариуцагч *******-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.******* нар оролцов.
ОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* *********************-аас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч .эмүүлэнгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*******ид *******-Уул аймгийн Засаг даргын Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн ******* *********************-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 зүйлийн 47.1.6 дахь хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. ******* ********************* нь *******-Уул аймгийн Засаг даргын *******-Уул*******, ******* ын т Парк таун хотх баруун талд байршилтай нэгж талбарынтай, 0.08 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу авсан байдаг. Уг захирамжийн дагуу өдөр Засаг дарга, Газрын албатай газар эзэмших эрхийн гэрээ байгуулаад тай гэрчилгээг шинээр гаргуулж авсан юм. Газрыг авснаас хойш зориулалтын дагуу ашиглахаар төлөвлөж тодорхой аж ахуйн нэгжүүдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулах зэрэг ажлуудыг эхлүүлэн ажиллаж байсан. Гэтэл *******-Уул аймгийн Засаг даргын Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай ******* *********************-д газар эзэмшүүлсэн Засаг даргын-р захирамжийг хүчингүй болгосон.
*******-Уул аймгийн Засаг даргын тэй захирамжийн хууль зүйн үндэслэл нь 2006 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн.2,.3, Газрын тухай хуулийн 61 зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 зүйлийн 43.1, 43.2, 43.7, 47 зүйлийн 47.3 дахь хэсэгт заасан хуулийн заалтуудыг үндэслэж гаргасан байдаг. захирамжийн хуулийн үндэслэлд няцаалт хийхэд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зүйлийн.2 болон.3 дахь заалтад няцаалт хийх нь илүүц гэж ойлгож байна. Энэ бол Захиргааны байгууллагын шийдвэр гаргах эрх хэмжээ тогтоосон эрх зүйн зохицуулалт юм. Газрын тухай хуулийн 61 зүйлийн 61.1 дэх хэсэгт өрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасан заалт нь газар эзэмшигчийн эрх ашиг, сонирхлыг зөрчсөн захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийг таслан зогсоох тохиолдолд л хэрэглэдэг заалт юм. Иймд Засаг даргын-р захирамжийг хүчингүй болгох эрхээ буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 43 зүйлийн 43.1 дэх хэсэгт Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна, 43.2 дахь хэсэгт Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна, 43.7 дах хэсэгт Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно гэж тус тус заасан. Эдгээр заалтууд бол зөвхөн мэдэгдэх тухай л хуулийн заалт юм. Хариуцагчийн зүгээс захирамжийг гарсныг мэдэгдэх үүргээ биелүүлэхийн хувьд биелүүлсэн. *******ид энэ талаар үгүйсгэж маргаагүй. Харин хариуцагч сонсох ажиллагааны журмыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 24 зүйлийн 24-27 зүйлүүдэд нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцох,сонсох ажиллагааг явуулах зэрэг үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй, зөрчсөн. Энэ бол захиргааны байгууллагад хуулиар олгогдсон үүрэг байсан. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл ******* *********************-ийн газар эзэмших эрхийн зөрчилтэй холбоотой шалгаж тогтоосон зүйл байхгүй, ямар нэгэн зөрчил илрээгүй болох нь харагддаг. Мөн захирамжийг гаргахдаа ******* *********************-ийн тайлбар санал бичгээр авах боломжоор огт хангаагүй. Ядаж гар утсаар ярьж тайлбар өгөх боломжоор ч хангаагүй. Иймд *******-Уул аймгийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн шийдвэр гаргах ажиллагааны 24-27-р зүйлд заасан журмыг зөрчсөн болох нь харагдаж байна.
Уг маргаан бүхий газар нь аймгийн иргэдийн өлөөлөгчдийн Хурлын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байсан. Газрын тухай хуулийн 31 зүйлийн 31.3 дахь хэсэгт Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчөөгүй, давхцалгүй байсан. Мөн хуулийн 32 зүйлийн 32.3 дах хэсэгт заасан хүсэлтийг албан ёсоор гаргасан байдаг. Харин Газрын тухай хуулийн зүйлийн.1,.2,.3 дах заалтууд нь иргэний газар эзэмших эрхтэй холбоотой заалт болохоос биш ******* ********************* буюу аж ахуйн нэгжид хамааралгүй заалт юм.
Мөн Засаг даргын захирамжийн 1-р үндэслэлд дурдагдсан дүгнэлтээс үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшил газар нь Газрын тухай хууль, Захиргааны Ерөнхий хууль болон инженерийн шугам сүлжээтэй холбоотой ямар нэгэн зөрчил байхгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй байхад улс төрийн ашиг сонирхлын улмаас дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
Засаг даргын захирамжийн үндэслэх хэсгийн 1-д Газрын тухай хуулийн 31 зүйлийн 31.2, 31.3, 32 зүйлийн 32.3, 33 зүйлийн 33.1.1, 33.1.2, 33.4-т заасныг зөрчсөн зөрчил илэрсэн нь тогтоогдсон гэсэн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэл болгодог ба эдгээр зүйл заалтыг нэхэмжлэгчийн зүгээс зөрчөөгүй. Газар эзэмших гэрээний 4.3-т Газрыг гэрээний нөхцөлийн дагуу эзэмшээгүй, эсвэл Газрын тухай хуулийн 40 зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан зөрчил илэрсэн тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгоно гэж заасан. Газрын тухай хуулийн 40 зүйлийн 40.1.1-40.1.6-д заасан тохиолдлыг зөрчсөн үед газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болохоор хуульчилсан. Гэтэл дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
*******идний хувьд *******-Уул аймгийн Засаг даргын захирамж нь эерэг нөлөөл бүхий захирамж юм. Эерэг нөлөөл бүхий захирамжийг хууль тогтоогчид Захиргааны ерөнхий хуулийн 48 зүйлийн 48.2 дахь хэсэгт заасан 5 тохиолдолд хүчингүй болгохоор хуульчилсан. ухайлбал тус хуулийн 48.2.1-д хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан, 48.2.2-т бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, 48.2.3-д захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй, 48.2.4-т захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн, 48.2.5-д нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан бол хүчингүй болгохоор байгаа. Эдгээр таван тохиолдлын аль ч зүйл заалтад хамааралгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 зүйлийн 47.1.6 дахь хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтооно гэсэн заалтын дагуу *******-Уул аймгийн Засаг даргын Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн ******* *********************-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч *******-Уул аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.Зол-баясахаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- *******-Уул аймгийн Засаг даргын-р нэхэмжлэгчид Парк таун хотх баруун талд байршилтай 0.08 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. Уг захирамжийг *******-Уул аймгийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд Газрын тухай хуулийн 61 зүйлд заасан хууль бус захирамжийг таслан зогсоох зорилгоор хүчингүй болгосон. Хэдийгээр Газрын тухай хуулийн 40 зүйлийн 40.1.1 дэх хэсгээс 40.1.6 дах хэсэгт заасан тохиолдлуудад газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуулийн зохицуулалт байдаг ч Засаг даргад Газрын тухай хуулийн 57 зүйлд заасан төрийн хяналт тавих эрх нь хууль тогтоомжоор олгогдсон байдаг. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зүйлийн.3 дахь хэсэгт хуульд нийцээгүй шийдвэрийг Засаг дарга өөрөө хүчингүй болгох хууль зүйн зохицуулалттай.
Энэ эрхийн хүрээнд ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэл болгон өмнөх захирамжийг хүчингүй болгосон. 04 12 өдөр газар эзэмшүүлэхээр газрын дуудлага худалдаа зохион байгуулах, газрын байршлыг заасан Засаг даргын шийдвэр гарсан ба *******-Уул аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд 14т олгох газар нь шатахуун түгээгүүр ажиллуулах зориулалттай байсан. газар зохион байгуулалтын төлөвлөлтийг зөрчиж тухайн үед Засаг дарга захирамж гаргасан.
Сонсох ажиллагааны хувьд тухайн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр 3 удаа зарлуулсан байдаг. Иймд сонсох ажиллагаа хийгдсэн гэж үзнэ. Мэдэгдэх хуудсыг ******* *********************-ийн захирал 12 02 өдөр ын утсаар мэдэгдсэн. Газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг тухайн үед нэхэмжлэгчид хүргүүлж ажилласан. Нэхэмжлэгч сонсох ажиллагаанд гомдол гаргах эрхээ эдлээгүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гэрч шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ...Дээрх маргаан бүхий газрыг манай компани эзэмших эрхтэй авсан нь үнэн. Газар эзэмшүүлэх гэрээн дээр гарын үсэг зурж, газрыг хүчингүй болгосон шийдвэрийг 12 2-нд би хүлээн авсан. эр талаар Засаг даргад гомдол гаргаж байгаагүй. Учир нь анх 7 сард энэ компанийг эхнэр нэр дээрээс түр зуур нэр дээрээ болгочхооч гэж хэлээд энэ компанийн захирлаар би томилогдсон. *******уцаагаад 2018 онд байх утасдаад нөгөө компаниа энэ хүнд шилжүүлээд өгчих гэсний дагуу нэг залууд компанийг шилжүүлж өгсөн. Газар эзэмших эрх хүчингүй болсон захирамжийг очиж авсан болохоор энэ талаар хэлсэн. *******и компанийн захирлаар ажиллаж байхдаа ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, ийм л юм болсон. Өөр ярих зүйл алга, ярих гээд ч мэдэх юм алга даа гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхэд нэхэмжлэгч ******* *********************-аас хариуцагч *******-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан *******-Уул аймгийн Засаг даргын тай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн ******* *********************-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн шаардлагатай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Үйл баримтын тухайд:
Нэхэмжлэгч ******* ********************* нь *******-Уул аймгийн Засаг даргын *******-Уул*******, ******* ын т Парк таун хотх баруун талд байршилтай 0.08 га газрыг үйлчилгээ, орон сууны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж, өдөр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн тай гэрчилгээг авсан болох нь Засаг даргын захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлсэн гэрээ, кадастрын зураг зэргээр нотлогдож байна.
Үүний дараагаар Засаг даргын нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Хариуцагч дээрх захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зүйлийн.2-т Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана,.3-д Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл , дүүргийн Засаг даргын захирамжийг*******, нийслэлийн Засаг дарга,*******, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно, Газрын тухай хуулийн 61 зүйлийн 61.1-д өрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно, Захиргааны ерөнхий хуулийн 43 зүйлийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна, 43.2-т Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна, 43.7-д Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно, 47 зүйлийн 47.3-т Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж тус тус заасныг баримтлан дараах шийдвэрийг гаргажээ.
Хариуцагч дээрх шийдвэрийн үндэслэлийг ******* ын нутаг дэвсгэрт 04 25-аас 18 хугацаанд шинээр газар олголт хийхдээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлсэн, төлөвлөгөөнд туссан газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар эзэмшүүлээгүй, газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангаагүй, газар эзэмших хүсэлт гаргаагүй байхад хууль бусаар газар эзэмшин, эрхийн гэрчилгээнийхээ үнийг төлөлгүй газрын гэрээ, гэрчилгээ бичүүлж авсан, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй газарт газрын кадастрын мэдээллийн санд дур мэдэн нэгж талбар үүсгэсэн нь Газрын тухай хуулийн 31 зүйлийн 31.2, 31.3, 32 зүйлийн 32.3, 33 зүйлийн 33.1.1, 33.1.2, 33.4-т заасныг тус тус зөрчсөн ба зөрчил нь Аймгийн Засаг даргын томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзээд 65 иргэн, 25 хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн үйл баримт байна.
Нэхэмжлэгч нь дээрх захирамжийн өөрт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байна.
Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зүйлийн.2,.3, Газрын тухай хуулийн 61 зүйлийн 61.1-д тус тус зааснаар хуульд заасан эрх хэмжээний хүрээнд захирамж гаргах, шийдвэр нь хууль тогтоомжид нийцээгүй гэж үзвэл өөрөө хүчингүй болгохоор хуульчилсан байна.
Шүүхээс нотлох баримтаар авсан тус шүүхийн 2017 02 23 22 хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс газар эзэмших гэрчилгээ хүчингүй болгосон 8 хуулийн этгээд шүүхэд хандаж, газар эзэмших эрх нь сэргэсэн гэх тайлбар зэргээс үзэхэд Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч зарим иргэн, хуулийн этгээд хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлсэн байх ба Засаг даргаас шүүхийн шийдвэрийг биелүүлж 2017 03 06 зарим иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг сэргээсэн болох нь дээрх шүүгчийн захирамж, Засаг даргын захирамж, шүүхийн үзлэгээр нотлох баримтаар авсан 7 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлсэн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Үүнээс дүгнэлт хийхэд *******-Уул аймгийн Засаг даргын захирамж нь эрх зүйн зөрчилтэй, захиргааны хууль бус актад хамаарахаар байна.
Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байхаар Захиргааны ерөнхий хуулийн 47 зүйлийн 47.2-т журамласан байх хариуцагч *******-Уул аймгийн Засаг даргын захирамжийн нэхэмжлэгчид хамаарах хэсгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр хуулийн 47 зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна.
Иймд маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагч *******-Уул аймгийн Засаг даргын захирамжийн ******* *********************-д холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 зүйлийн 47.1.6-д зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй болохыг тогтоох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Мөн нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд манай байгууллагад Захиргааны ерөнхий хуулийн 24-27 зүйлд заасан ажиллагааг явуулаагүй, компанид анх газар эзэмшүүлсэн захирамж нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх байхад дээрх захирамжийг хүчингүй болгох хуулийн 48 зүйлийн 48.2-т заасан үндэслэл байгаагүй гэж маргаж байгаа тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 24-27 зүйл, 48 зүйл нь захиргааны байгууллагаас гаргасан хууль бус захиргааны актаар маргах тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хянах ба харин илт хууль бус захиргааны актыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхээс дээрх үндэслэлийг хянаж, үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 зүйлийн 6.1, 6.2, 6.3,6.3.14т заасныг удирдлага болгон
ОГООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 зүйлийн 47.1.6-д зааснаар нэхэмжлэгч ******* *********************-аас *******-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн *******-Уул аймгийн Засаг даргын тай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн ******* *********************-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагатай захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 зүйлийн 47.1, 51 зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 зүйлийн 8.2, 8.3,8.4,4 зүйлийн4.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХУЯА