| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00369/И |
| Дугаар | 00486 |
| Огноо | 2019-10-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 00486
| 2019 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 153/ШШ2019/00486 | Жаргалант сум |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7-р хороо 15-р хороолол 30 байр .. тоотод оршин суух, Боржигон овогт П-ийн Х /.../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр 36 айлын орон сууцны .. тоотод түр оршин суух /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10-р хороо зүүн наран 1 гудамж ... тоот гэх үндсэн хаягтай/, Товсон овогт Т-ийн О /../-д холбогдох, гэрээний хүү 5,775,000 төгрөг, алданги 15,400,000 төгрөг, тогны мөнгө 64,125 төгрөг, нийт 21,239,125 /хорин нэгэн сая хоёр зуун гучин есөн сая нэг зуун хорин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 153/2019/00369/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сонин, хариуцагч Т.О, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн П.Х би өөрийн өмчийн эд хөрөнгө болох Ховд аймаг, Жаргалант сум, 12-р баг Тулга 45 айлын 1 тоот хаягт байрлах Ү-1617004597 улсын бүртгэлийн дугаартай, 000212241 гэрчилгээний дугаартай 38,4кв.м 2 өрөө байрыг иргэн Т.Од зээлээр худалдахаар тохиролцож 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн тойргийн нотариатч Б.Сувданчимэгээр Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдах авах гэрээг баталгаажуулсан. Байр худалдах үнийг гэрээний 3.1-д заасан бөгөөд 35,000,000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэтэл Т.О нь гэрээнд заасан хугацаанд мөнгөө төлөлгүйгээр 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байрыг чөлөөлж, зээлээр худалдан авах гэрээнээс татгалзсан. Гэрээний 3.5, 3.6-д заасны дагуу 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 3 сар 9 хоног байгаа бөгөөд хүүний төлбөрт 5,775,000 /таван сая долоон зуун далан таван мянга/, алданги 15,400,000 /арван таван сая дөрвөн зуун мянга/ төгрөг нийт 21,175,000 /хорин нэгэн сая нэг зуун далан таван мянга/ төгрөг болсон. Мөн Т.О нь амьдарч байх тухайн хугацаанд тогны мөнгө өгөөгүй бөгөөд үлдэгдэл 64,125 /жаран дөрвөн мянга нэг зуун хорин тав/ төгрөг гарсан.
Иймд Т.Огээс гэрээний үүргээ биелүүлэхгүй намайг хохироосон тул гэрээний хүү 5,775,000 төгрөг, алданги 15,400,000 төгрөг, тогны мөнгө 64,125 нийт 21,239,125 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сонин нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийн дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сонин болон хариуцагч Т.О бид дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрлээ.
1.Хариуцагч Т.О 21,239,125 төгрөгөөс 3,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрлөө.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сонин нь Т.Огийн 3,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох 18,239,125 төгрөгөөс татгалзлаа.
3.Зохигч энэ талаар дахин гомдол гаргах эрхгүй.
4.Унааны зардал 350,000 төгрөгийг нэмж өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.
Хариуцагч Т.О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан эрхийн дагуу нэхэмжлэгч П.Хишигжаргапын нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна.
Нэхэмжлэлд дурдсанчлан нэхэмжлэгч П.Х, хариуцагч Т.О надтай байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан тул Т.О би Ховд аймгийн Жаргалант сумын 12-р баг, Тулгын 45 айлын 1 тоот орон сууцыг чөлөөлж, П.Хын эзэмшилд буцаан өгсөн болно.
Ингэснээр бидний хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ дуусгавар болсон тул хариуцагч Т.О би нэхэмжлэгч П.Хд хүү, алданги төлөх эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч П.Х нь дээрх орон сууцыг бусдад худалдан борлуулсан бөгөөд хариуцагч Т.О би эзэмшсэн хугацааныхаа цахилгааны эрчим хүчний төлбөрийг хангагч байгууллагад бүрэн төлсөн болно.
Иймд П.Хын Т.Огээс 21,239,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу.
Хариуцагч Т.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийн дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сонин болон хариуцагч Т.О бид дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрлээ.
1.Хариуцагч Т.О 21,239,125 төгрөгөөс 3,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрлөө.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сонин нь Т.Огийн 3,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох 18,239,125 төгрөгөөс татгалзлаа.
3.Зохигч энэ талаар дахин гомдол гаргах эрхгүй.
4.Унааны зардал 350,000 төгрөгийг нэмж өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Х нь хариуцагч Т.Од холбогдуулан гэрээний хүү 5,775,000 төгрөг, алданги 15,400,000 төгрөг, тогны мөнгө 64,125 төгрөг, нийт 21,239,125 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Т.О нь 21,239,125 төгрөгөөс 3,000,000 /гурван сая/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сонин нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэгдэл 18,239,125 /арван найман сая хоёр зуун гучин есөн мянга нэг зуун хорин тав/ төгрөгийг хариуцагч Т.Огээс гаргуулахаас татгалзаж, зохигч энэ талаар дахин гомдол гаргахгүй, хариуцагч Т.О нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сонинд унааны зардал 350,000 төгрөгийг нэмж өгөхөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сонин, хариуцагч Т.О нар эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Хын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 263,850 /хоёр зуун жаран гурван мянга найман зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийн тал хувь болох 31,475 /гучин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Т.Огээс гаргуулан нэхэмжлэгч П.Хд олгохоор тогтов.
Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Т.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч П.Хын нэхэмжлэлтэй, Т.Од холбогдох, гэрээний хүү 5,775,000 төгрөг, алданги 15,400,000 төгрөг, тогны мөнгө 64,125 төгрөг, нийт 21,239,125 /хорин нэгэн сая хоёр зуун гучин есөн сая нэг зуун хорин тав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.О нь 21,239,125 төгрөгөөс 3,000,000 /гурван сая/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сонин нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэгдэл 18,239,125 /арван найман сая хоёр зуун гучин есөн мянга нэг зуун хорин тав/ төгрөгийг хариуцагч Т.Огээс гаргуулахаас татгалзаж, зохигч энэ талаар дахин гомдол гаргахгүй, хариуцагч Т.О нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сонинд унааны зардал 350,000 төгрөгийг нэмж өгөхөөр эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,850 /хоёр зуун жаран гурван мянга найман зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3,000,000 /гурван сая/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 62,950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 31,475 /гучин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Т.Огээс гаргуулан нэхэмжлэгч П.Хд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Т.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ