Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 07

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 291 дүгээр зүйлийн 291.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Хамбын Ганзүрхийг хүний санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч Х.Ганзүрхийг 10 / арван/ жил 10 / арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т заасныг журамлан ялтан Х.Ганзүрхэд оногдуулсан 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг журамлан ялтан Х.Ганзүрхийн цагдан хоригдсон 164 хоногийг ял эдлэх хугацаанд  оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Ялтан Х.Ганзүрх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эрдэнэчимэгт 1.200.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн бөгөөд Д.Эрдэнэчимэг нь одоо нэхэмжилж буй 800.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн фудболк, ягаан өнгөтэй богино өмд, хөх цэнхэр өнгийн дотуур өмд, цэнхэр өнгийн жинсэн өмд, хүрэн өнгийн арьсан бүс, хар саарал өнгийн хос оймс, ногооны хутга, гэрийн унины 4 ширхэг хугархай мод зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ганзүрхэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.СУГАР   

 

     ШҮҮГЧИД         Х.САНЖИДМАА

 

С.НАСАНБУЯН