Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 00504

 

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 153/ШШ2019/00504

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, 4 дүгээр баг, Бугатын 21-12 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Бүрүвэн овогт Бын Бгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Нямдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Б би 1969 онд Ховд аймгийн Манххайрхан суманд төрсөн. 1985 оны хавар Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жипийн дунд сургуулийн 8 дугаар ангиа төгсөж илгээлтээр хөдөө гарч аав Б.Бааст ээж Бэдээ нарын хамт 1990 он хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад бог мал малласан. 1992 оны 9 дүгээр сард нөхөр Ч.Энх-Амгалантай гэр бүл болж тусдаа гарч үргэлжлүүлэн мал малласан. Намайг аав Б.Баастын хамт мал маллаж байхад надад хөдөлмөрийн дэвтэр өгөөгүй нэгдлийн гишүүний үнэмлэх л өгсөн юм. Надад хөдөлмөр хөлс бодогдоод би хөдөлмөр хөлсөө аваад явж байсан. Тухайн үед би 16 настай хүүхэд болохоор хөдөлмөрийн дэвтэр нээлгэх ёстойгоо ч мэдээгүй явж байсан. Ингээд 18 нас хүрээд надад хөдөлмөрийн дэвтэр нээсэн. Миний бие нь 50 нас хүрч тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч ажилласан жилийн зарим нь он дээр нэр байхгүйгээс болж ажиллаж байсан байдлаа шүүхээр тсггоопгох шаардлага гараад байна. Иймд Б.Б намайг 1985 оны 6 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны жр хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ц.Б нь 1985 оны 6 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч 1985 оны 6 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 961 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт бригадын 1985 оноос 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Хүсэлт гаргагчийн 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэгдлийн гишүүнээр элссэн тухай хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Хүсэлт гаргагчийн 2003 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Хүсэлт гаргагчийн 525621 дугаартай бүрэн бус дунд болосролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Хүсэлт гаргагчийн 1985 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байх үедээ авахуулсан гэрэл зураг,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 126/001405 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн хэлстийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 53 дугаартай лавлагаа

Гэрч Б.Янжиндолгорын ... Би хөдөлмөрийн нас хүрээд 1968 оноос эхлэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1992 оныг хүртэл малчнаар тасралтгүй ажилласан. Б.Б нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн сургуулийг 1985 онд төгссөн. Б.Бгийн ээж аавтай бид нэг нутаг усанд олон жил айл саахалт явсан. Б.Б нь 8 жилийн дунд сургуулиа төгсөөд 1990 оныг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад малчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг,

Гэрч В.Гэрэлчулууны ... Би 1975 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажилд ороод 1992 он хүртэл ажилласан. 1992 онд нэгдэл тараад Мөнх-Оргил хувьцаат компани болоход малчнаар ажиллаж байсан. Б.Б нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн сургуулийг 1985 онд төгссөн. Б.Бгийн ээж аавтай бид нэг нутаг усанд олон жил айл саахалт явсан. Б.Б нь 8 жилийн дунд сургуулиа төгсөөд 1990 оныг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад малчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Бгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д ... нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна. Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд түүний өмгөөлөгчийн оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бүрүвэн овогт Баастын Бг 1985 оны 6 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах жр гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ