| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00355/И |
| Дугаар | 00505 |
| Огноо | 2019-10-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 00505
| 2019 оны 10 сарын 29 өдөр | Дугаар 153/ШШ2019/00505 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багт оршин суух, эмэгтэй, Алтан шаргал даагаанхан овогт Б С /.../-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож оролцлоо
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.С би 1964 онд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. 1982 онд 10 дугаар ангиа төгсөөд эцэг эхийн хамт амьдарч байгаад Улсын Багшийн Их сургуулийн Ховд аймаг дахь салбар сургуульд 1984 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1985 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хичээлийн байрны талбайн үйлчлэгчээр, 1985 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хувцасны өлгүүрчнээр тус тус ажиллаж байгаад нөхөр Л.Эрхамбаяртай гэр бүл болж Ховд аймгийн Зэрэг сум руу шилжин ажиллах болсон. Үүнээс хойш Ховд аймгийн Зэрэг сумынхаа сургууль, цэцэрлэг болон ахуйн үйлчилгээний газарт үйлчлэгч оёдолчноор тус тус ажиллаж байсан. Ховд аймгийн Зэрэг сумын цэцэрлэг яслид 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл, мөн 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөес 1993 оны 02 дугаар арын 08-ны өдөр хүртэл хүмүүжүүлэгчийн туслахаар, 1991 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 11 дүгэзр сарын 20-ны өдөр хүртэл Зэрэг сумын Хэрэглээний хоршооны дэлгүүрт худалдагчаар тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох болоход миний ажиллаж байсан зарим орсон гарсан тушаалууд байгаа, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт бүрэн хийгдсэн байгаа боловч Нийгмийн даатгалын байгууллагаас заавал шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох хэрэгтэй гэсэн тул шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Иймд Б.С намайг Улсын Башгийн Их сургуулийн Ховд аймаг дахь салбар сургуульд 1984 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1985 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хичээлийн байрны талбайн үйлчлэгчээр, 1985 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус бүргуульд хувцасны елгүүрчнээр, Ховд аймгийн Зэрэг сумын цэцэрлэг яслид 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл, мөн 1992 оны 01 дүгээрсарын 20-ны өдрөөс 1993 оны 02 дугаар арын 08-ны өдөр хүртэл хүмүүжүүлэгчийн туслахаар, 1991 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хэрэглээний хоршооны дэлгүүрт худалдагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Улсын багшийн их сургуулийн Ховд аймаг дахь Багшийн дээд сургуульд 1984 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1985 оны 2 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хичээлийн байрны талбайн үйлчлэгчээр, 1985 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус сургуульд хувцасны өлгүүрчнээр, Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг-яслид 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл мөн 1992 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хүмүүжүүлэгчийн туслахаар, 1991 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хэрэглээний хоршооны дэлгүүрт худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулсан байна.
Нэхэмжлэгч Б.С нь Улсын багшийн их сургуулийн Ховд аймаг дахь Багшийн дээд сургуульд 1984 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1985 оны 2 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хичээлийн байрны талбайн үйлчлэгчээр, 1985 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус сургуульд хувцасны өлгүүрчнээр, Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг-яслид 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл мөн 1992 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хүмүүжүүлэгчийн туслахаар, 1991 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хэрэглээний хоршооны дэлгүүрт худалдагчаар тус тус ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 809 дугаартай албан бичгээр ирүүлсэн
Ховд аймаг дахь Багшийн дээд сургуулийн ректорын 1984 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 146 дугаартай Ажилд түр авах тухай тушаалын хуулбар,
Ховд аймаг дахь Багшийн дээд сургуулийн ректорын 1985 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаартай Ажилд авч, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Ховд аймаг дахь улсын багшийн дээд сургуулийн ректорын 1988 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 38 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1988 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Ховд аймгийн Зэрэг сумын цэцэрлэг-яслийн эрхлэгчийн 1989 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Ажлаас чөлөлөх тухай тушаалын хуулбар,
Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг-яслийн эрхлэгчийн 1990 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай Түр ажилчин томилон ажиллуулах тухай тушаалын хуулбар,
Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг-яслийн эрхлэгчийн 1990 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай Түр ажилчин томилох ба ажлаас түр чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг-яслийн эрхлэгчийн 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 33 дугаартай Түр ажилчин томилон ажиллуулах тухай тушаалын хуулбар,
Ховд аймгийн Зэрэг сумын Хэрэглээний хоршооны даргын 1991 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Ховд аймгийн Зэрэг сумын Хэрэглээний хоршооны даргын 1991 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг-яслийн эрхлэгчийн 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаартай Түр ажилчин томилох тухай тушаалын хуулбар,
Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг-яслийн эрхлэгчийн 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
1984 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нээсэн 0707809 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
023707 дугаартай бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Тус шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Хүүхдийн цэцэрлэгийн цалингийн картуудад үзлэг хийсэн тэмдэглэл,
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2019/00317 дугаартай шийдвэрийн хуулбар,
1974 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 077638 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрч Ц.Жаргалсүрэнгийн ...Би 1981 оны 09 дүгээр сарын 26-нд Завхан аймгийн Худалдаа бэлтгэлийн ТМС-ийг төгсөж ирээд Ховд аймгийн Зэрэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж эхэлсэн. 1995 онд Ховд аймгийн Зэрэг сумын Худалдаа бэлтгэлийн анги татан буугдаж Бор хавцгай ХХК болсон. Тухайн үед би бас уг компанид худалдагчаар 1997 оны 10 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан. Би 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрийн 2 дах хүүхэд Аззаяаг төрүүлэхээр жирэмсний болон амаржсаны амралтаа авахад Б.С нь миний оронд худалдагчаар ажилд орж байсан. Би 1991 оны 06 дугаар сард ажилдаа эргэн ороход Б.С нь худалдагчийн ажлаасаа гарсан хэдий ч Ховд аймгийн Зэрэг сумын Худалдаа бэлтгэлийн ангидаа цэвэрлэгч, номын дэлгүүрийн худалдагч зэрэг ажлуудыг 1991 оныг дуустал ажиллаж байсан... гэх мэдүүлэг,
Гэрч Г.Эрдэнэцэцэгийн ... Би 1974 онд Улаанбаатар хотод цэцэрлэгийн багшийн сургууль төгсөж ирээд Ховд аймгийн Зэрэг сумын хүүхдийн цэцэрлэгт цэцэрлэгийн багшаар 1979 оныг хүртэл ажиллаж байсан. 1979 оноос 2001 оныг хүртэл тус цэцэрлэгтээ эрхлэгчээр тасралтгүй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Б.С нь 1987 оноос эхлээд Ховд аймгийн Зэрэг сумын хүүхдийн цэцэрлэгт 1993 оныг хүртэл ажиллаж байсан. Гэхдээ Б.С нь 1987 оноос 1993 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байгаагүй. Жирэмсний болон амаржсаны амралт авсан, чөлөө авсан хүмүүсийн оронд түр хугацаагаар ажиллаад байдаг байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Сийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д ... нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна. Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Алтан шаргал даагаанхан овогт Батаагийн С / /-ийн Улсын багшийн их сургуулийн Ховд аймаг дахь Багшийн дээд сургуульд 1984 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1985 оны 2 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хичээлийн байрны талбайн үйлчлэгчээр, 1985 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус сургуульд хувцасны өлгүүрчнээр, Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг-яслид 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл мөн 1992 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хүмүүжүүлэгчийн туслахаар, 1991 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хэрэглээний хоршооны дэлгүүрт худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ