| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00503/И |
| Дугаар | 00523 |
| Огноо | 2019-11-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 00523
| 2019 оны 11 сарын 12 өдөр | Дугаар 153/ШШ2019/00523 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, ******* сум, ******* багт оршин суух, ... дугаарын регистртэй, Бошго овогт Б-ийн ы хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б. нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1966 онд Бярзаны гуравдах хүүхэд болж Ховд аймгийн ******* суманд төрсөн. 1973 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж сурч байгаад нэгдүгээр ангиасаа сургуулиас гарсан. Сургуулиас гараад эцэг, эхдээ тусалж мал маллаж байгаад 16 нас хүрээд 1982 онд Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд элсэн орж тусдаа эцгийнхээ туслах малчнаар ажиллаж эхэлсэн. 1992 онд Ж.Ренчинзэвэгтэй гэр бүл болоод мөн малчнаар ажиллаж эхэлсэн. Одоо тэтгэвэрт гарах нас болоод тэтгэвэрт гарах гэсэн боловч нийгмийн даатгалын хэлтэс нотлох баримт дутуу, шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн. Мөн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул шүүхэд хандаж байна. Иймд Б. намайг Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн ******* бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Б. нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б. нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 467 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын ******* бригадын А.Бярзанагийн 1982 он, 1984 он, 1985 он, 1986 онуудын мал тооллогын данс, мөн ******* бригадын 1983 он, 1990 оноос 1993 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Хүсэлт гаргагчийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нээлгэсэн 0724463 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 126/003838 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 126/001601 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 126/003839 дугаартай регистрийн дугаар өөрчилсөн тухай лавлагаа, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 70 дугаартай лавлагаа,
Гэрч Г.Нямсүрэнгийн ...Би 1964 оноос Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн ******* бригадад 1993 оныг хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Б. 1966 онд Ховд аймгийн ******* суманд төрсөн. 1973 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд элсэн орж сурч байгаад сургуулиас гарсан. Сургуулиас гараад 1982 онд 16 насанд хүрээд Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд элсэн орж эцгийнхээ туслах малчнаар ажиллаж эхэлсэн. 1992 онд Ж.Ренчинзэвэгтэй гэр бүл болсон. Тусдаа гэр бүл болоод тус нэгдэлдээ малчнаар үргэлжлүүлэн нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. 1982 оноос 1992 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг,
Иргэн Д.Түвшингийн ... Би 1965 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд хэсгийн ахлагчаар ажилд орж байсан. 1965 оны 05 дугаар сараас Ховд аймгийн ******* сумын Эд хэрэглэгчдийн хоршоонд тоо бүртгэгчээр 1965 оны 09 дүгээр сарыг хүртэл ажиллаж байгаад Ховд аймгийн залуу малчдын сургуульд элсэн орж 1966 оны 06 дугаар сард төгссөн. Улмаар 1966 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумын зоо техникийн ангид элсэн орж 1969 оны 06 дугаар сард төгссөн. 1969 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Банкны конторт мөнгө хураагч, байцаагчаар ажилд орж 1971 оныг хүртэл ажилласан. 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн ******* бригадад зоо техникчээр 1976 оны 06 дугаар сарыг дуустал ажилласан. 1976 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн ******* бригадад бригадын даргаар 1980 оныг хүртэл, 1980 оноос Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад бригадын даргаар 1985 оны 05 дугаар сарыг хүртэл, 1985 оны 05 дугаар сараас Ховд аймгийн ******* сумын банкны салбарын эрхлэгчээр 1994 оны 07 дугаар сарыг хүртэл тус тус ажиллаж байсан. Б. 1973 онд сургуулиас гараад Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд элсэн орж эцгийнхээ туслах малчнаар ажиллаж эхэлсэн. 1992 онд Ж.Ренчинзэвэгтэй гэр бүл болсон. Тусдаа гэр бүл болоод тус нэгдэлдээ малчнаар үргэлжлүүлэн нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. 1982 оноос 1992 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Бид нар Урнаа гэж дууддаг байсан... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б. ы ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бошго овогт Бярзанагийн ыг 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Б. ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ