Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 00524

 

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 153/ШШ2019/00524

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, ******* сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Чойрд овогт Ц-ийн Бгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Б нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие 1970 оны 01 дүгээр сарын 05-нд Ховд аймгийн ******* сумын ******* багийн Цагаан давын ам гэдэг газар Цахилдагийн ууган охин болж төрсөн. ******* сумын 8 жилийн дунд сургуульд 1978-1986 онд сураад, 1986-1988 онд Манхан сумын 10 жилийн дунд сургуулийг төгсөөд 1988 оны 07 дугаар 01-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 28-ний өдрийг дуустал ******* сумын Оч нэгдлийн ******* бригадын Улиаст хэсэгт малчнаар, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус сумын соёлын төвд уран сайханч, дуучнаар тус тус ажилласан болно. Одоо тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч 70 дугаар дансны бичилтэнд эдгээр хийж байсан ажлууд маань бүрэн бичигдээгүй тул ажиллаж байсан байдлаа бүрэн тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Ц.Б миний Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн ******* бригадын Улиаст хэсэгт 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 дугаар 28-ны өдрийг дуустал малчнаар , Соёлын төвд 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс. 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал уран сайханч, дуучнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ц.Б нь 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 дугаар 28-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн ******* бригадын Улиаст хэсэгт малчнаар, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс. 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Соёлын төвд уран сайханч, дуучнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ц.Б нь 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 дугаар 28-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн ******* бригадын Улиаст хэсэгт малчнаар, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс. 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Соёлын төвд уран сайханч, дуучнаар тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 370 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Улиаст хэсгийн 1988 оноос 1989 он, соёлын төвийн 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Хүсэлт гаргагчийн 0658590 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 569821 дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 126/001507 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

Гэрч П.Самбуугийн ...Би 1953 онд Ховд аймгийн ******* сумын ******* багт төрсөн. 1961 онд Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1969 онд 7 дугаар ангиа төгсөөд 1969 оноос 1971 оны хооронд Баян-Өлгий аймгийн Барилгын ТМС төгссөн. 1971 оноос 1972 оныг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт өрлөгчнөөр ажиллаж байгаад 1972 оноос 1975 оны хооронд цэргийн алба хаасан. 1975 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн ******* бригадад аж ахуйн эрхлэгч, тоо бүртгэгч зэрэг ажлыг 1993 оныг хүртэл хийж байсан. Ц.Б нь 1986 оны 06 дугаар сард Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг, 1988 онд Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийг тус тус төгссөн. Сургуулиа төгсөөд 1988 оны 07 дугаар сараас 1989 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн 1 дүгээр бригадад эцэг эхийн хамт малчнаар, 1989 оны 03 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн соёлын төвд дуучнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг,

Иргэн С.Хоролсүрэнгийн ... Би 1988 онд Багшийн сургууль төгсөж ирээд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад 1989 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн ******* сумад шинээр нээгдсэн соёлын төвд бүжгийг багшаар 1991 оны 09 дүгээр сарыг хүртэл ажиллаж байсан. 1989 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн ******* суманд шинээр нээгдсэн соёлын төвд 5 уран сайханч ажилд авахаар болсон. Ц.Б нь 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал соёлын төвд дуучнаар ажиллаж байсан.... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Бгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Чойрд овогт Цахилдагийн Бг 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 дугаар 28-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн ******* бригадын Улиаст хэсэгт малчнаар, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс. 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Соёлын төвд уран сайханч, дуучнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ц.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ