Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 00526

 

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 153/ШШ2019/00526

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                            

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багт оршин суух, Мухлайхан овогт Б-н М /.../-ийн нэхэмжлэлтэй, хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож оролцлоо

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баарай овогтой М би1968 онд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. Би 1984 он 06 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч өвөг аав Тогмид /Догмид/ эмэг ээжЖанжаа нарын хамт 1986 оны 11 сар хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад бог мал малласан. 1986 оны 11 дүгээр сараас нөхөр Г.Баасттай гэр бүлболжмөн тус бригаддаа үргэлжлүүлэн 1991 он дуустал бог мал малласан. Үүнээс хойш одоо болтол тус сумандаа тасралтгүй мал малласаар байгаа. Тухайн үед өвөг аав Тогмид /Догмид/ эмэг ээж Жанжаа нарын хамтаар мал маллаж байхад надад тусад нь хөдөлмөрийн дэвтэр нээж өгсөн боловч тухайн дэвтэр дээрх бичилтээ бүрэн гүйцэд хийж тамга тэмдэг дарж баталгаажуулагүй байна. Энэ тухайн үед хариуцан ажиллаж байсан хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж би өнөөдөр өндөр насны тэтгэвэртээ гарахад өөр баримт материал олдохгүй хүндрэл учирсан тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна. Социалист нийгмийн үед ажил хөдөлмөр эрхэлдэггүй иргэн хүн гэж нэг ч байгаагүй билээ. Б.М би өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох болоход Ховд аймгийн Архивын тасгаас 70 дугаар дансны хуулгыг шүүж үзэхэд миний нэрийг Мөнгөнцэцэг гэж бичсэн байсанбөгөөд хөдөлмөрийн дэвтэртамга даржбаталгаажаагүй байгаа тул шүүхэдхандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Баарай овогтой М намайг 1984 оны 06 дугаар сараас 1991 он дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад хоньчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.М нь 1984 оны 06 дугаар сараас 1991 он дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.М нь 1984 оны 06 дугаар сараас 1991 он дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад хоньчноор ажиллаж байсан болох нь 

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн бригадын 1988 он, 1987 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Хүсэлт гаргагчийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нээлгэсэн 0778313 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Хүсэлт гаргагчийн хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,

Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 30 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн бригадын 1989 он, 1990 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 126/004265 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Мийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр  үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Мухлайхан овогт Баарайн М / /-ийн  1984 оны 06 дугаар сараас 1991 он дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ         Ц.ОЮУН-ЭРДЭНЭ