Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 00542

 

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2019/00542

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймаг, ******* сум, ******* багт байрлах, ... дугаарын регистртэй, Хны Ховд салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, ******* сум, ******* баг, 04-.. тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Газарчин овогт Цын Г

Хариуцагч: Ховд аймаг, ******* сум, ******* баг, 04... тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Байлгас овогт Нийн А нарт холбогдох, 4,999,062.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Хны Ховд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Мөнхзул нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь ХасБанкны Ховд салбараас иргэн Цэдэнбал овогтой Г нь 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 1240027972 тоот зээлийн гэрээгээр 9 000 000 (Есөн сая төгрөг) төгрөгийн зээлийг, өрхийн хэрэглээний зориулалттай 48 сарын хугацаатай, жилийн 21.72 хувийн хүүтэй цалингийн зээл авсан. Дээрх зээлийн үлдэгдлийг гэрээнд заасан уургээ зөрчиж, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш төлөлтөө гүйцэд хийлгүй хугацаа хэтрээд байна. Цэдэнбал овогтой Г нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаа хэтрээд байна. Зээлийн үндсэн төлбөрт 4,637,023.65 (Дөрвөн сая зургаан зуун гучин долоон мянга хорин гурван төгрөг жаран таван мөнгө) төгрөг, зээлийн хүүнд 1,151,677.55 (Нэг сая нэг зуун тавин нэгэн мянга зургаан зуун далан долоон төгрөг тавин таван мөнгө) төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүнд 4,061.85 (Дөрвөн мянга жаран нэгэн төгрөг наян таван мөнгө)төгрөг төлсөн байна. 1240027972 тоот зээлийн үлдэгдэл үндсэн зээл 4,362,976.35 (Дөрвөн сая гурван зуун жаран хоёр мянга есөн зуун далан зургаан төгрөг гучин таван мөнгө) төгрөг, хүү 636,086.07 (Таван зүун дөчин долоон мянга найман зуун арван хоёр төгрөг есөн мөнгө) төгрөг, нийт 4,999,062.42 (Дөрвөн сая есөн зуун ерэн есөн мянга жаран хоёр төгрөг дөчин хоёр мөнгө) төгрөг байна. Иймд иргэн Цэдэнбал овогтой Гоос нийт 4,999,062.42 (Дөрвөн сая есөн зуун ерэн есөн мянга жаран хоёр төгрөг дөчин хоёр мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Г нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.Г нь Хны Ховд салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Миний бие Хны Ховд салбараас цалингийн зээл авч байсан бөгөөд зээлийн үлдэгдэл 4,999,062 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйл байхгүй. Миний бие Ц.Г нь тухайн зээлийг ганцаараа хариуцан төлж барагдуулах болно. Би эхнэр Н.Аээс гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд эхнэр Н.А нь энэ зээлийн маргаанд хамааралгүй юм. Иймд Н.Аийг хариуцагчаас хасч өгнө үү. Миний бие энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Н.А нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Миний бие 1985 онд Ховд аймгийн ******* суманд төрсөн. Миний бие Ц.Гоос гэрлэлтээ цуцлуулсан. Одоо хамт амьдрахгүй, би өрх толгойлон ганцаараа амьдардаг. Би Ц.Гийн зээлийг төлөх боломжгүй. Миний цалин амьдралаа авч явахад хүрэлцдэггүй. Би 2 хүүхдээ тэжээж байна. Бас байрны зээл төлдөг. Ц.Гоос хүүхдийн тэтгэлэг авах ёстой боловч авдаггүй. Би сард 430,000 төгрөгийн цалин авдаг. Энэ цалингийн 70 хувийг зээлэнд төлж, үлдэгдэлээр нь хүүхдүүдээ тэжээдэг. Би Ц.Гийн авсан зээлийг хэрэглээгүй. Иймд миний нөхцөл байдлыг харгалзан үзээд намайг энэ зээлнээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хны Ховд салбар нь Ц.Г, Н.А нарт холбогдуулан 4,999,062.42 (Дөрвөн сая есөн зуун ерэн есөн мянга жаран хоёр төгрөг дөчин хоёр мөнгө) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Мөнхзул нь ... хариуцагч Ц.Г, Н.А нараас 4,999,062.42 (Дөрвөн сая есөн зуун ерэн есөн мянга жаран хоёр төгрөг дөчин хоёр мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Хариуцагч Ц.Г нь Би эхнэр Н.Аээс гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд эхнэр Н.А нь энэ зээлийн маргаанд хамааралгүй юм. Иймд Н.Аийг хариуцагчаас хасч өгнө үү. Миний бие энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэж,

Хамтран хариуцагч Н.А нь... Миний бие Ц.Гоос гэрлэлтээ цуцлуулсан. би өрх толгойлон ганцаараа амьдардаг. Би Ц.Гийн зээлийг төлөх боломжгүй. Миний цалин амьдралаа авч явахад хүрэлцдэггүй. Би 2 хүүхдээ тэжээж байна. Бас байрны зээл төлдөг. Ц.Гоос хүүхдийн тэтгэлэг авах ёстой боловч авдаггүй. Би сард 430,000 төгрөгийн цалин авдаг. Энэ цалингийн 70 хувийг зээлэнд төлж, үлдэгдэлээр нь хүүхдүүдээ тэжээдэг... гэж тус тус маргав.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Хны Ховд салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Ц.Г, Н.А нэхэмжлэгч Хны Ховд салбараас 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1240027972 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 9,000,000 төгрөгийг сарын 1.81 хувь, жилийн 21.72 хувийн хүүтэйгээр 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаатайгаар зээлсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1240027972 дугаартай зээлийн болон фидуцийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2014/398 дугаартай барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хүснэгт, тооцоолол, зээлийн дансны хуулга болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Зээлийн гэрээний дагуу хариуцагч Ц.Гт 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үүнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын хэн аль нь маргаагүй болно.

Хариуцагч нь үндсэн зээлээс 4,637,023.65 төгрөг, үндсэн зээлийн хүүнд 1,151,677.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,061,85 төгрөг төлсөн, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш үндсэн зээлийн үлдэгдэл 4,362,976.35 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 636,086.07 төгрөг, нийт 4,999,062.42 төгрөгийг төлөөгүй нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хүснэгт, тооцоолол болон зээлийн дансны хуулгаар тус тус нотлогдож байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 

452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно,

453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл зээлийн үлдэгдэл 4,362,976.35 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 636,086.07 төгрөг, нийт 4,999,062.42 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,935 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Г, Н.А нараас улсын тэмдэгтийн хураамж  94,935 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч Ц.Г, Н.А нараас 4,999,062.42 (Дөрвөн сая есөн зуун ерэн есөн мянга жаран хоёр төгрөг дөчин хоёр мөнгө) төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хны Ховд салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.Г, Н.А нараас улсын тэмдэгтийн хураамж 109,346 /нэг зуун есөн мянга гурван зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОЮУН-ЭРДЭНЭ