Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/93

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

         нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн,

         улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,

         хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Т,

         хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г,

         түүний өмгөөлөгч Б.Чинбаатар,

         иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Т,

         түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбилэг,

         шүүгдэгч Д.Ү,

         түүний өмгөөлөгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д Үад холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2023 оны 04 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, Д Ү ....

 

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Д.Ү нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ......... аймгийн ........... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх ............ замд ..... улсын дугаартай ..... маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 , 13.4 “ж”-р заалтуудыг  зөрчсөний улмаас Г.Ннь “...баруун, зүүн хөхлөг сэртэн, баруун, зүүн чулуулаг яс, турк эмээлийг хамарсан хөндлөн хугарал, уртавтар тархины эдийн няцрал, элэгний эдийн задрал..." бүхий гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Үын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр намайг кемп дээр байхад талийгаач Ннь хяналтын инженер авчирч компаниа шалгуулах хэрэгтэй байна, урд талын компаниудаар явж хяналтын инженер олох шаардлагатай байна гэж хэлсэн. Кемпээс гараад сайжруулсан технологийн зам руу орох нөхцөлд урд том оврын ачааны машин явж байсан. Би тухайн машиныг 2 км орчим газар дагаж яваад гүйцэт түрүүлэхээр боломжит нөхцөл зай байгаа эсэхийг харахаар эгнээ шилжих үед урдаас маш хурдтай тээврийн хэрэгсэл орж ирж осол болсон. Тэгээд осол болоод намайг сэрэх үед талийгаач Ннь ёолж байсан. Тэгээд машинаас буух гэтэл хаалга онгойхгүй байсан. Зам дээр ажиллаж байсан 2 жолооч машинаас буулгаж өгсөн. Тэгээд би богино долгионы станцаар компани руу мэдэгдэж дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бидний хувьд 10 сарын хугацаанд маш их сэтгэлийн дарамттай, хэцүү байдалтай байна. Хүүхэд маань ээжийгээ гуйсан, ээж хаана явж байгаа гэх мэт асуултыг асууж сэтгэлийн дарамтад байгаа. Эрүү, саруул үр хүүхдээ явуулчхаад ийм байдалд байна. Бид нарт компанийн зүгээс оршуулгын үед машин гаргаж өгсөн. Гэхдээ бид нар оршуулгын зардал болон бусад зардлыг нэхэмжилж баримтыг өгсөн. Одоо бид нар 33,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Тээврийн зардалд буюу Дархан-Уул аймгаас Дорноговь аймагт ирж, очсон зардал 6,000,000 төгрөг, оршуулгын зардал буюу цайллага зэрэг нь 11,000,000 төгрөг, бусад зардалд манай охин Хаан банк, “Соно” ББСБ-аас зээл авч байсан ба үүнд нийт 8,000,000 төгрөг нийт 31,389,000 төгрөг  гараад байна. Бид нар уг нь 33,000,000 төгрөг гэж байсан боловч тооцоо нь 31,389,000 төгрөг гарч байна гэсэн мэдүүлэг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би анх 06 дугаар сарын 25-ны өдөр хүүхэд автын осолд орсон талаар утсаар мэдэгдэхэд мэдсэн. Дараа нь компаниас нь нэг эмэгтэй ярьсан.Үүнээс хойш 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл шүүх хурлыг удаан явуулж байна. Энэ асуудал бол ойлгомжтой байгаа. Ингэснээр бид нарыг удаан хугацаанд ажилгүй, сэтгэл санааны дарамттай байлгалаа. Бид нар бүтэн өнчин болсон хүүхдээ өөрийн асрамждаа авч ажил хийх боломжгүй болсон. Миний хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Одоо энэ ажлаа хийхээ больсон. Одоо нэхэмжилж байгаа үнийн дүнд миний хохирлыг оруулаагүй байгаа. Миний бие нэхэмжилж байгаа 31,389,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Мөн “....” ХХК-иас талийгаачийн үйлдвэрийн ослын 36 сарын мөнгийг нэхэмжилж байна, хүүхдийн асаргааны 16 нас хүртэлх мөнгөн дүнг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг,

 

Иргэний хариуцагч ”....” ХХК-ны хууль ёсны төлөөлөгч Д.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ үйл явдалд маш харамсдаг. Энэ байгууллагыг хариуцаж байгаа хүний хувьд манай байгууллагын ажилтан, байгууллагын машиныг барьж байх үед осол гарсан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас албан ёсоор уучлалт хүсье. Шүүхээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлнэ. Манай компанийн хувьд энэ асуудлаас болж ажилд орж чадахгүй байгаа. Тухайн төлбөрийг нэг дор бүгдийг нь төлж чадахгүй ч үе шаттайгаар шүүхээс гарсан шийдвэрийг барагдуулна гэсэн мэдүүлэг,

 

Иргэний хариуцагч Б.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Уг ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай компанийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл кемп дээр дотоод ажил үйлчилгээнд ашигладаг тээврийн хэрэгсэл байсан. Тухайн тээврийн хэрэгслийг жолооч Ү өөрөө хариуцан жолооддог байсан. Тухайн тээврийн хэрэгсэл техникийн хувьд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй" гэсэн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 36 дугаар тал/

 

Гэрч А.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ....2022 оны 06 дугаар сарын 26-ны орой 18.00 цагийн орчимд...Би урдаас хойш чиглэлтэй явж байгаад улсын дугаарыг нь санахгүй байна том оврын машинтай зөрөөд тоосон дунд нь ортол л өөдөөс гэнэт машин гарч ирээд мөргөлдсөн би тухайн машин миний өөдөөс чиглэн явж байгаа гэдгийг хараагүй тоосон дунд ортол л гэнэт машин гарч ирээд л шууд мөргөлдөж осол гарсан. Би тухайн үед ганцаараа машин жолоодон явж байсан осол болсны дараа миний хамар амнаас цус гарсан байсан намайг машинаас бууж ирэхэд миний машинтай мөргөлдсөн машины нэг хүн нь машинаасаа буусан байсан машинд зорчин явсан нэг хүн нь машины урд суудал дээр хэвтэж байсан..." гэсэн мэдүүлэг, /1 хавтаст хэргийн 39 дүгээр тал/

 

Гэрч Н.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  "...Намайг очиход Ү нь компанийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Ланд круйзер маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн Ү өөрөө машиныхаа гадаа сууж байсан. Г.Нмашины урд суудалд сууж явсан машин урдаасаа чихэгдэж хавчуулагдсан байдалтай ухаангүй байсан...Ү нь би том машины араас явж байгаад хажуугаар нь гүйцэж түрүүлэх гэж байгаад машинтай мөргөлдчихлөө машины тоосонд юу ч харсангүй гэж хэлж байсан. Уг тээврийн хэрэгсэл нь манай компанийн тээврийн хэрэгсэл нь байгаа юм кемп дээр аж ахуй үйлчилгээнд явдаг машин байсан. Техникийн хувьд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй." гэсэн мэдүүлэг, /1 хавтаст хэргийн 44 дүгээр тал/

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №02/0343 дугаартай "...1. А.Эын биед зүүн доод нэгдүгээр шүдний булгарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, муруйлт гэмтэл тогтоогдлоо... 4. Учирсан нэг шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5 хувь нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэсэн  шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 74-75 дугаар тал/

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №02/0339 дугаартай "...1. Д.Үын биед гэмтэл тогтоогдсонгүй" гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 87-88 дугаар тал/

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №02/037 дугаартай “...1. Амь хохирогч Г.Нгийн цогцост хийсэн шинжилгээгээр баруун, зүүн хөхлөг сэртэн, баруун, зүүн чулуулаг яс, турк эмээлийг хамарсан хөндлөн хугарал, уртавтар тархины эдийн няцрал, элэгний эдийн задрал, зүүн 2, 3, 4, 5, 6 дугаар хавирганы хугарал, зүүн шилбэ, шаант яс ил хугарал, зүүн шилбэний шарх, хамрын үзүүр, эрүү, зүүн хөх, баруун өвдөг, зүүн гуяны зулгаралт, цээж, баруун шилбэ, зүүн шилбэний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо... 2. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна...3. Амь хохирогчийн цогцост учирсан баруун, зүүн хөхлөг сэртэн, баруун, зүүн чулуулаг яс, турк эмээлийг хамарсан хөндлөн хугарал, уртавтар тархины эдийн няцрал, элэгний эдийн задрал гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл байна. 4. Амь хохирогчийн цогцсоос авсан цусанд 0,7 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. 5. Амь хохирогч Г.Ннь хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна. 6. Амь хохирогчийн цус нь В/III/ булгийн харьяалалтай байна." гэсэн шинжээчийн дүгнэлт, /1 хавтаст хэргийн 98-99 дүгээр тал/

 

Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 367 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын "...Мицубуши л-200 маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээгээр тогтоосон дун: 12.183.000 төгрөг." гэх үнэлгээний тайлан, / 1 хавтаст хэргийн 111 дүгээр тал/

 

Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 370 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын "...Ланд Крюзер 100 маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээгээр тогтоосон дун: 17.052.000 төгрөг." гэх үнэлгээний тайлан, /1 хавтаст хэргийн 123 дугаар тал/

 

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 10-ны 11-06-040/07 дугаартай шинжээчийн дүгнэлт, /1 хавтаст хэргийн 129-131 дүгээр тал/

 

Иргэний нэхэмжлэгч А.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай компанийн зүгээс компанийн эзэмшлийн Ланд круйзер 100 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан 17.052.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна өөр гомдол саналгүй" гэсэн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 157 дугаар тал/

 

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №01/15 дугаартай “...Мицубиши л-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Д.Ү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дүгээр заалт буюу “...жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байг эсэхийг анзаарч мэдсэн байвал зохино...", гэж 13.4 "ж"-р заалт буюу "замын...үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт..." гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн..." гэсэн шинжээчийн дүгнэлт /2 хавтаст хэргийн 179-180 дугаар тал/

 

Осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /1 хавтаст хэргийн 05-18 дугаар тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( 1 хавтаст хэргийн  169 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт  хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий  дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж  харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Д.Ү нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх Төмөр замын бүтээн байгуулалтын замд ..... улсын дугаартай ..... маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.4 “ж”-д заасан заалтуудыг  зөрчсөний улмаас А.Энхбаатарын жолоодож явсан “Ланд Круйзер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэлд  явсан Г.Ннь “...баруун, зүүн хөхлөг сэртэн, баруун, зүүн чулуулаг яс, турк эмээлийг хамарсан хөндлөн хугарал, уртавтар тархины эдийн няцрал, элэгний эдийн задрал..." бүхий гэмтлийн улмаас нас барсан болох нь нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Ү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дүгээр заалт буюу “...жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анзаарч мэдсэн байвал зохино...", 13.4 “ж”-р заалт буюу “замын...үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт... гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг  зөрчсөн болох нь гэрч А.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2022 оны 06 дугаар сарын 26-ны орой 18.00 цагийн орчимд...Би урдаас хойш чиглэлтэй явж байгаад улсын дугаарыг нь санахгүй байна том оврын машинтай зөрөөд тоосон дунд нь ортол л өөдөөс гэнэт машин гарч ирээд мөргөлдсөн, би тухайн машин миний өөдөөс чиглэн явж байгаа гэдгийг хараагүй тоосон дунд ортол л гэнэт машин гарч ирээд л шууд мөргөлдөж осол гарсан” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Ү нь би том машины араас явж байгаад хажуугаар нь гүйцэж түрүүлэх гэж байгаад машинтай мөргөлдчихлөө машины тоосонд юу ч харсангүй гэж хэлж байсан”гэсэн мэдүүлэг,  осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/15 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Ү нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд улмаар зам тээврийн осол хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь шинжээч эмчийн дүгнэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нь эд хөрөнгийн эвдрэл хохирлыг тогтоосон хөрөнгийн үнэлгээгээр тогтоогджээ. 

 

Жолооч нь аюул саад Тарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос сэргийлэх арга юм. Зам дээрх аюул, саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгон явах үүрэгтэй болохыг Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулсан байна.

 

Шүүгдэгч Д.Ү нь замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргээ биелүүлэлгүй, аюул саад Тарч болзошгүй нөхцөл байдалд дүгнэлт хийж хөдөлгөөнд оролцож чадаагүйгээс зам тээврийн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

 

Иймд шүүгдэгч Д.Үын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  заалтад заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний амь нас хохироосон” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол төлбөрийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд талийгаач Г.Нгийн өсгөсөн ээж Н.Тг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба талийгаачийн төрсөн аав Т.Г шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан нь хууль зөрчөөгүй тул хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон шүүх хуралдаанд оролцуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ гэж, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т гэмт хэргийн улмаас хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах гэж хохирогчийн эрхийг тодорхойлсон байна.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан этгээд нь гэм буруутай этгээдээс мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу гэм хорын хохирлыг гэм хор учруулсан этгээдээс, эсхүл тээврийн хэрэгсэл эзэмшигчээс, эсхүл хоёулангаас шаардах эрхтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүгдэгч Д.Үаас дараах нэхэмжлэлийн шаардлагыг:

-Оршуулгын зардал 8,129,500 төгрөг

-Дарханаас Сайншандад ирж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, хэргийн материал танилцсан, бусад зардалд 1,000,000 төгрөг/ирэх буцах зардал/

 -оршуулгын дараах зардал /өглөгө өгөх, бурхан бүтээх/ 3,000,000 төгрөг

 -Т.Г /аав/ гэнэтийн цочролд орж эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материалын хохиролд орсон. Өөрийн ажиллуулдаг байсан Шүтлэг хайрхан компанийн үйл ажиллагаа 3 сар хаагдсан, олох байсан орлого,ашиг 14,250,000 төгрөг

-Талийгаачийн банкны зээл 6,500,000 төгрөг /ХААН банк, Соно зээлийн аплекшейн/

-Шүүх хуралдаанд баримтаар гаргаж өгсөн 245557 төгрөгийг,

 

Иргэний хариуцагч байгууллагаас: Талийгаачийн нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх  хэмжээний буюу 1,500,000 төгрөгийг 36 сараар тооцон 54,000,000 төгрөг,

Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 24,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгч Д.Үаас:   -Оршуулгын зардал 8,129,500 төгрөг

-Дарханаас Сайншандад ирж мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон зардал 1,000,000

-шүүх хуралдаанд баримтаар гаргаж өгсөн 245557 төгрөг, нийт 9,375,057 төгрөгийг,

Мөн иргэний нэхэмжлэгч Б ХХК-д  машины эвдрэлийн үнэ 17,052,000 төгрөгийг гаргуулан олгохоор,

 

Хөдөлмөрийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт үйлдвэрлэлийн осол... өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны ...ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно.

125.1.2 дахь хэсэгт ...36 дахин нэмэгдүүлж олгоно гэж хуульчилсан байна.

 

Хавтаст хэргийн 129 дүгээр талд/1/ 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11-06-040-07 дугаартай Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр “Осолдогч Г.Ннь .... ХХК-ийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж яваад БХХК-ийн эзэмшлийн ... маркийн авто машинтай мөргөлдөж амь хохирсон нь Засгийн газрын 2015 оны 269 тоот тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1, мөн дүрмийн 2.1.1-д хамаарах тул үйлдвэрлэлийн осол мөн гэсэн дүгнэлт гаргажээ.

 

Мөн 2022 оны 04 сарын 05-ны өдөр “.... ХХК”, талийгаач Г.Ннарын байгуулсан 22/26 дугаартай хөдөлмөрийн гэрээний 2.3.1-д үндсэн цалин 1,500,000 төгрөг, 4.8-д ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажил олгогчийн буруугаас шалтгаалан ажилтны амь нас эрүүл мэндэд нь хохирол учирсан бол хууль тогтоомжийн дагуу зохих хохирлыг зөвхөн нэг удаа барагдуулна гэж заажээ.

 

Иймд иргэний хариуцагч “.... ХХК”-аас Хөдөлмөрийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2 дахь хэсэгт зааснаар 54,000,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ. Иргэний хариуцагч байгууллагаас “буяны ажилд компаниас 11,963,700 төгрөг зарцуулсан үүнээс талийгаачийн буянд 6,480,000 төгрөгийг шилжүүлсэн энэ мөнгийг хасаж тооцуулах” хүсэлт гаргасныг хавтаст хэргийн 67 дугаар талд/2/ авагдсан нотлох баримт болон хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгийг шинжлэн судлаад хүсэлтийг хүлээн авч 47,520,000 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хавтаст хэрэгт авагдсан е-барим болон зарлагын баримтуудыг нэмж үзэхэд 7,369,000 төгрөгийн хохирол гарч ирж байна. Тухайн баримтуудаас хасах баримтууд нь Т.Гын ажилгүй байсан хугацааны 11,250,000 төгрөгийн ажлын хөлс, өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг, бурхан бүтээх 4,000,000 төгрөг, банкны зээлийн 6,500,000 төгрөг зэрэг нийт 25,750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирлын дүн 7,302,369 төгрөгийн хохирол тогтоогдож байна. Үүнээс “....” ХХК нь 11,963,700 төгрөг, шүүгдэгчийн зүгээс 1,000,000 төгрөг, нийт 12,953,700 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн” гэж маргаж байгаа хэдий ч  амь хохирогчийн буяны зан үйлд тухайн цаг хугацаанд зарцуулсан болон Дарханаас Сайншандад мөрдөн шалгах ажиллагаанд 5 удаа ирж очсоны зардлыг /мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн материал танилцах, шинжээчийн дүгнэлт танилцах,мэдүүлэг өгөхөөр 5 удаа ирсэн/ нэхэмжилж байгаа үнийн дүнгээр гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно. .... ХХК 11,963,700 төгрөгийг буяны ажилд зарцуулсан боловч энэ нь оршуулгын зардлаас гадна талийгаачийн бусад зан үйл, шинжилгээний төлбөр, ламын ном уншлагын төлбөрт 5,483,700 төгрөг зарцуулагдаж, оршуулгын зардалд давхардаж ороогүй байна. Тус компаниас буяны ажилд өгсөн 6,480,000 төгрөгийг өөрийн компанийн нэхэмжлэлээс хасуулахаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, шүүгдэгч Д.Ү нь талийгаачийн буянд гэж өгсөн 1,000,000 төгрөгийг хасаж тооцуулах талаар мэдүүлээгүй тул хохирлоос хасагдаагүй болно.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас : Өмгөөллийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд хэмжээг өмгөөлөгч,үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно гэж заажээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд хууль зүйн туслалцаа авах эрхийнхээ хүрээнд өөрийн сонгож авсан өмгөөлөгчтэйгөө харилцан тохиролцож төлсөн өмгөөллийн хөлс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй болно.

 

Харин бурхан бүтээх, Т.Гын олох байсан орлого, банкны зээлтэй холбоотой  нэхэмжлэлийн шаардлагаа

насанд хүрээгүй А.Тын  асран хамгаалагчаар өвөө Т.Г тогтоогдсон нотлох баримт хэрэгт авагдсан байх боловч тэтгэмжийн зөрүүг тооцож олгоход ам бүл хэдүүл амьдардаг, хөдөлмөрийн чадвартай хэдэн хүн ам бүлд байдаг талаарх нотлох баримт ирээгүй тул нэхэмжилж байгаа  24,000,000 төгрөгийг энэ тогтоолоор тооцон гаргах боломжгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хариуцагч байгууллага “.... ХХК” нь өөрт учирсан хохирол болох тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнийг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Үыг 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: улсын яллагчийн санал нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ялын санал нь хууль зүйн хувьд боломжгүй байна. Хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлэх нь бодит байх ёстой. Гэтэл энэ байдал нь тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний дотор жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Д.Үад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Ү нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /1-р хх-ийн 169/ тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг харгалзахын зэрэгцээ тухайн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэг зэрэг нөхцөл байдлыг тус тус үндэслэн шүүгдэгч Д.Үад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жил, 3 сарын хугацаагаар хорих оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Үад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг, хорих ялыг эдэлж дууссан  үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 Бусад асуудлаар:

 Шүүгдэгч Д.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  хэрэгт хавсарган ирүүлсэн иргэний бичиг баримтгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Д Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Үад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Үад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Үад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолсугай. 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ү энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 508 дугаар зүйлийн 508.1, Хөдөлмөрийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Т, Т.Г нарт 9375057 төгрөгийг шүүгдэгч Д.Үаас, 47,520,000 төгрөгийг иргэний хариуцагч байгууллага “....” ХХК-аас, иргэний нэхэмжлэгч “БХХК ”-д 17,052,000 төгрөгийг шүүгдэгч Д.Үаас гаргуулан тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Т, Т.Г нарын нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “....” ХХК нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар 12,183,000 төгрөгийн нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Үад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АДЪЯАСҮРЭН