Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2019/03078

 

 

 

 

 

 

 

 

 

   


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд -регистрийн дугаартай, оршин байрлах хх бХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн - регистрийн дугаартай,  тоотод оршин суух Галт овогт Лын Ж,

Хариуцагч: Монгол улсын иргэн * регистрийн дугаартай,  тоотод оршин суух Улаан хуулар овогт Батчулууны Б нарт холбогдох,

57,521,787.59 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг  хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Биндэръяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Б, Л.Ж нар нь тус банктай 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/ВСС180824007-1 тоот “Зээлийн гэрээ”, ЗГ/ВСС18082400-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 64,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр 36-н сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Б.Б, Л.Ж нар нь ЗГ/ВСС180824007-1 Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртэгдсэн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22Б дугаар байр, 68 тоот хаягт байрлах 40.0 мкв талбай бүхий 3-н өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээлдэгч нар нь ЗГ/ВСС180824007-1 тоот Зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж буй талаар сануулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч тохиролцсон хугацааны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй, гэрээг ноцтой зөрчиж байгаа учир Иргэний хуулийн 225 дугаар зүйл, мөн ЗГ/ВСС180824007-1 тоот Зээлийн гэрээний  10 дугаар зүйлийн 10,2-д заасан үндэслэлээр банкны зүгээс нэг талын санаачилгаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно. 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээлдэгч үндсэн зээл 52,808,708.20 төгрөг, зээлийн хүүд 4,595,437.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 110,641.84 төгрөг, холбогдох зардал 7,000 төгрөг, нийт 57,521,787.59 төгрөгийг зээлдэгч Б.Б, Л.Ж нараас гаргуулах, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Л.Жы өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204003075 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22б байр 68 тоот хаягт байрлах 40 мкв бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалгаагаар худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч хх бХХК нь хариуцагч Б.Б, Л.Ж нарт холбогдуулан 57,521,787.59 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Шүүхээс хариуцагч Б.Б, Л.Ж нарт нэхэмжлэлийн хувийг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гардуулж, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлсан байх боловч хариуцагч нараас тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”,42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж тус тус зохицуулсан.

Хуульд зааснаар хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, хариу тайлбар нотлох баримт гаргаж өгч мэтгэлцээгүй нь тэдгээрийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “...2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/ВСС180824007-1 дугаартай Зээлийн гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн ЗБ/ВСС180824007-1-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний үүргийг тус тус хариуцагч нараас гаргуулна” гэж тодорхойлсон.

хх бХХК нь Б.Б, Л.Ж нартай 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/ВСС180824007-1 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 64,000,000 төгрөгийг, жилийн 22,80 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22б байр 68 тоот хаягт байрлах 40 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж, 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/ВСС180824007-1-1 дугаартай “Үл хөдлөх эд  хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г  тус тус байгуулсан болох нь хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 12-20 дахь талд/

Гэрээнд зохигчдийн хүсэл зориг илэрхийлсэн байдал, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойш гүйцэтгээгүй гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 5/4574 дугаартай “мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг”, зээл, зээлийн хүү тооцооллын хүснэгтээр тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 22, 24 дахь талд/

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зохицуулсан бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн зөрчил гарсан үндэслэлээр зээлдүүлэгч нь гэрээг цуцалж, зээлдэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 52,808,708.20 төгрөг, зээлийн хүүд 4,595,437.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 110,641.84 төгрөг, нийт 57,514,787.59 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус зааснаар хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардалд 7,000 төгрөгийг хариуцагч нараас шаардсан нь үндэслэлтэй. /х.х-ийн 23 дахь талд/

Дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч Б.Б, Л.Ж нараас 57,521,787.59 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч хх бХХК-нд олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн дүнгээр төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулна гэжээ.

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/ВСС180824007-1-1 дугаартай Үл хөдлөх эд  хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан агуулгад нийцсэн хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэж тус тус зохицуулснаар барьцааны гэрээнд барьцаалсан хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                    

                                    ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б, Л.Ж нараас 57,521,787.59 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч хх бХХК-д олгосугай.

            2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан үүргийн гүйцэтгэлийг Л.Жгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204003075 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22б байр 68 тоот хаягт байрлах 40 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 515,759  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Л.Ж нараас 515,759 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.