| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 240/2017/0009/э/ |
| Дугаар | 08 |
| Огноо | 2017-01-12 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 08
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: О.*******
Хохирогч: Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн******* овгийн *******ийн *******т холбогдох 201616000271 тоот эрүүгийн 1 хавтас хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн,
-2005 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн
-2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай,******* овгийн *******ийн ******* /РД:КД86052311/,
О.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын*******ийн нутагт иргэн ******* овогтой *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж бие эрх чөлөөнд нь халдан хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* мэдүүлэхдээ: “Он сарыг нь сайн санахгүй байна. Манай найз Шонхор хөдөөнөөс ирээд манай түрээсийн байранд Батаа, Мөнгөн бид хэд архи ууж байгаад *******ийг очиж авсан. Тэгээд тэр 3 яваад өгсөн, ******* бид 2 үлдсэн. Маргааш нь манай найзууд малгайгаа мартсан байна гэж ирээд архины тал үлдсэн байснаа хувааж уугаад Шонхор нүүрс авна гээд гарсан. Тэгээд дахиад архи авч уугаад би тасарсан. Сэргээд босоод ирсэн чинь Алтангэрэл гэдэг найзындаа унтаж байсан. Босоод *******ийн утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд нутгийн ах *******гийн очоод байж байсан чинь 9905-тай дугаараас цагдаагийн газраас ярьж байна ******* гэж хүнийг таних уу? гэхээр нь танина гэсэн чинь ирж авах уу энэ хүн цагдаагийн газар байна гэсэн. Очоод яасын гэсэн чинь түрээсийн байрны чинь гадаа унтаж байна гэсэн дуудлага ирсэн гэсэн. Очиж аваад түрээсийн байрандаа очсон чинь түрээсийн байрны эгч үл таних согтуу хүн авчирж амгалан тайван байдал алдагдууллаа гэж загнаад байсан. Би авчраагүй ямар хүмүүс авирсан юм бэ? гэсэн чинь цэнхэр приустай 2 залуу авчирсан гэсэн. Тэгээд тэнд оруулахгүй байхаар нь ******* ахынд авчирсан. Мөнгө байна уу? гэхэд миний халаасанд байсан 40000 төгрөгийг авсан байсан. Одоо байна уу? гэсэн байхгүй гэсэн. Утас чинь хаана байна гэсэн чинь байхгүй гээсэн гэсэн. Тэгээд би уурлаад хэдэн үг хэлээд түлхсэн чинь цаашаа унасан. Босохгүй болохоор нь гараараа цохьсон. Тэгээд уучлалт гуйгаад ******* ахынд оруулж унтуулсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.******* мэдүүлэхдээ: “2016 оны 11 сарын 08-нд ******* нь найз нартайгаа ууж байгаад өөрөө ирж авсан. Ер нь энэ хүн өөрөөсөө эхэлсэн. Яагаад өөрөөсөө эхэлсэн гэхлээр банканд төлөх гэж байсан мөнгө зээлж авчихаад өгөөгүй удаа дараа нэхүүлсэн. Тэгээд л ийм зүйл болсон. Миний 8,9-р хавирга хугарсан. *******ын ах нь хамт яваад намайг эмчилүүлсэн. Ээж маань өнгөрөөд 49 хоног дуусаагүй байна. Энд ах дүү хамаатан байхгүй, аав маань хөдөө ганцаараа байдаг болохоор би эндээс шилжиж явахаар болсон. Бид 2 бас тодорхой хугацаанд дутуугаа нөхөж, дундуураа дүүргэж байсны хувьд энэ хүнийг ялд унгамааргүй байна” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.*******ийн мэдүүлсэн мэдүүлэгт:
“2016 оны 11-р сарын 07-ны орой ******* манайд ирж намайг аваад тэгээд *******ын гэрт очиход хөдөөнөөс ирсэн гэх найз Батаа, Шонхор нар гэрт нь байж байсан. Тэр хэд архи уусан, би тэр орой огт архи уугаагүй. Тэгээд *******ын найзууд нь яваад би *******тай гэрт нь хоноод өглөө нь нөгөө хоёр найз нь ирээд шараа тайлж байна гэж нэг шил архи аваад ууцгаасан. Тэгээд гадагшаа гараад Шонхор нь нүүрс авна гээд хэдүүлээ нүүрс авангаа дахин нэг шил архи аваад уугаад ******* согтоод тасарсан учраас би 1-р сургуулийн хажууд байх Алтангэрэл гэх найзындаа аваачиж унтуулаад харих гээд явж байтал нөгөө найзуудтай Сондор үсчний хажууд таараад одоо яг хөдлөх гэж байна хамт гаргаж өгчөөд ирье гэж хэлэхээр нь би хамт яваад 2 шил хувааж үуцгаагаад би нэлээн согтоод гэртээ харьсан. Гэртээ хариад байж байтал ******* ирээд бид хоёр хамтдаа Бага уулд ******* гэдэг айлд очоод байж байхад ******* утсаа алга болголоо арчаагүй гээд намайг зодсон би нэлээн уйлж байгаад явах гэтэл ******* уучлаарай гээд би *******гийнд хоноод өглөө нь гэрлүүгээ харьсан” гэжээ /хх-06/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.*******гийн мэдүүлсэн мэдүүлэгт:
“Он сар өдрийг нь сайн санахгүй байна. Би гэртээ байж байхад ******* үдээс хойш манай гэрт ганцаараа унтаж байгаад орой гэрээсээ гараад явсан. Тэгээд 2 цагийн дараа 1 үл таних эмэгтэйг /*******/ дагуулаад гэрт хоноод явсан... ******* нэлээн согтуу байсан. Ил харагдах шарх сорив мэдэгдээгүй. Хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл мэдэгдээгүй. Унтлаа гэсэн би ор хийж өгөөд гэрт унтуулсан” гэжээ /хх-07/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.*******ын мэдүүлсэн мэдүүлэгт:
“2016 оны 11-р сарын 07-ны орой би гэртээ байж байхад Цоггэрэл, Мөнгөнсүрэн хамт ирээд намайг Баялаг дэлгүүрийн хажууд хүрээд ир гэж хэлээд бид гурав уулзаад Бадрах дэлгүүрээс нэг шил архи авсан. Цоггэрэл нь урьд өдөр нь *******тай хамт архи уусан юм билээ тэгээд би машинаа гэрийн гадаа тавиад такси дуудаад *******ынд очоод нэг шил архиа хувааж уугаад, ******* гарч яваад нэг шил аваад *******ийг дагуулаад ирсэн тэгээд тэр авчирсан архийг ууж дуусгаагүй бид тараад гэр гэрлүүгээ явсан. ******* ******* хоёр үлдсэн. Тэгээд Цоггэрэл *******ынд малгайгаа мартсан байсныг өглөө очиж *******ынхаас авахдаа үлдсэн архиа Цоггэрэл ******* хоёр шараа тайлж байна гэж хувааж уугаад би түүнээс огт уугаагүй нүүрс авах ажилтай байсан. Тэгээд Цоггэрэлийн машинаар хоёр тонн нүүрс авч байхад ******* ******* хоёр нэг шил архи ууж байгаад такси дуудаад ******* *******ыг аваад явсан би нүүрсээ авч ажлаа амжуулаад Сондор үсчний хойд талд Цоггэрэлийг явуулах гээд байж байтал ******* Цоггэрэл рүү утсаар ярьсан тэгээд бид нар Сондорын хажууд байна гэж хэлэхэд ******* нэгдүгээр сургуулийн байрнаас ирж байна гээд ирсэн. Тэгээди бид хэд уулзаад хойшоо 15 цагийн үед нисэхийн хажууд зогсож байгаад тал шил архиа хувааж уугаад Цоггэрэл нэг шил архи авсан байснаа уугаад тэгээд тараад явцгаасан. Цоггэрэл Мандал-Овоо сум руу явсан” гэжээ /хх-08/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.*******гийн мэдүүлсэн мэдүүлэгт:
“ 2016 оны 11 сарын 08-ны орой приус маркийн 25-11 улсын дугаартай машинтай хашаанд нь орж ирээд 2 эрэгтэй хүн 1 үл таних эмэгтэйг /*******/ дамжлаад байшинд оруулсан талаар манай дүүгийн хүүхэд утсаар хэлэхээр нь би гараад очтол байшингийн тамбарт ******* хэвтэж байсан. Урьд орой нь хамт архи ууцгааж байсан тарган залуу /Бат/ байсан би түүнээс юу болов гэж асуухад энд оршин суудаг гээд аваад ирсэн тэгэхээр нь би Батад энэ хүнээ аваад яв ямар нэгэн асуудал гарвал яах юм гэж хэлтэл танай оршин суугч гэж хэлээд үлдээгээд зугатаагаад явсан. Тэгэхээр нь би цагдаагийн газарт танихгүй согтуу эмэгтэй хүн ирлээ гэсэн дуудлага өгөхөд цагдаа ирээд авч явахгүй гээд эмнэлэгт дуудлага өг гээд үлдээгээд явсан тэгээд түргэн ирээд цагдаагийн газарт өг гээд үлдээгээд явсан би айлд очиж хүүхэд харах ажилтай явсан тэгтэл манай байшин түрээсэлдэг 8 номерын айлын хүн намайг дуудаад нөгөө согтуу хүүхэн чинь хамаг өмд хувцсаа тайлсан байна хүүхэд гарч бие засч чадахгүй байна гэж хэлсэн тэгхээр нь би харин тийм цагдаа эмнэлэг хоёр авахгүй байна гэж хэлээд 8 номерын айлын Хүүхнээ өмдийг нь өмсгөчихлөө өмд нь шал нойтон байна өмдөндөө шээсэн байна гэж хэлсэн. Тэгээд 7 номерт барилга барьдаг хоёр залуу байсан тэгтэл нөгөө 2 залуу хөл гараараа ташаад угзраад явуулахгүй байхаар нь цагдаагийн газарт дуудлага өгөөд нөгөө согтуу хүүхнийг цагдаад өгөөд явууллаа гэж хэлсэн Тэгээд бид 2 айлаас орой ирэхэд ******* алга байсан. Ямарч ухаангүй нэлээн согтуу байсан” гэжээ /хх-09/,
- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн 622 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
Мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн О.*******ын мэдүүлсэн мэдүүлэгт:
“Би болсон явдлын он сарыг санахгүй байна. Манай найз Шонхор хөдөөнөөс ирээд *******, Батаа бид дөрөв нийлээд архи уугаад би тасраад 1-р сургуулийн хажууд айлд унтсан байсан. Орой 17 цагийн үед сэрээд *******ийн утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би гараад Бага-Уулд ******* ахын гэрт нь очоод хэвтэж байтал цагдаагийн газрын жижүүрээс ******* гэдэг хүн таних уу энэ цагдаагийн газарт саатуулагдах гээд байна та ирж авах уу гэж ярьсан тэгэхээр нь би цагдаагийн газраас ирж *******ийг аваад хөлсөлж байгаа байрандаа авч очих гэсэн чинь байр хөлслүүлдэг эгч загинаад тэгэхээр нь би******* Бага-Уулд байх ******* /Даамиа/ ахынд очсон тэгэхэд ******* шал согтуу байсан тэгээд утсаа алга болгосон байсан тэгхээр нь би ча яасан арчаагүй юм гэх мэтээр хэдэн үг хэлж байгаа түлхээд унагаасан юм тэгээд бос гэж хэлсэн чинь босохгүй байхаар нь би нуруу руу нь гараараа цохисон тэгээд би ******* ахын гэрт нь оруулаад унтуулсан юм. Тэгээд өглөө гэрлүүгээ явсан” гэжээ. /хх-16/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлт явуулах тогтоол/хх-1/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/,
Б.*******ийн өргөдөл /хх-3/,
Хохирогчоор тогтоох тогтоол /хх-5/,
Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-10/,
Батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-13/,
Сэжигтнээр тооцох тогтоол /хх-15/,
Яллагдагчаар татах тогтоол /хх-17-18/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-20/,
Шүүхийн 2005 оны 06 сарын 16–ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-21-24/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-26/,
Багийн Засаг даргын тодорхойлолт /хх-27/,
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 106 дугаартай тогтоолын хуулбар /хх-31-33/ зэрэг болно.
О.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын*******ийн нутагт иргэн ******* овогтой *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж бие эрх чөлөөнд нь халдан хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.*******ийн “2016 оны 11-р сарын 07-ны орой ******* манайд ирж намайг аваад тэгээд *******ын гэрт очиход хөдөөнөөс ирсэн гэх найз Батаа, Шонхор нар гэрт нь байж байсан. Тэр хэд архи уусан, би тэр орой огт архи уугаагүй. Тэгээд *******ын найзууд нь яваад би *******тай гэрт нь хоноод өглөө нь нөгөө хоёр найз нь ирээд шараа тайлж байна гэж нэг шил архи аваад ууцгаасан. Тэгээд гадагшаа гараад Шонхор нь нүүрс авна гээд хэдүүлээ нүүрс авангаа дахин нэг шил архи аваад уугаад ******* согтоод тасарсан учраас би 1-р сургуулийн хажууд байх Алтангэрэл гэх найзындаа аваачиж унтуулаад харих гээд явж байтал нөгөө найзуудтай Сондор үсчний хажууд таараад одоо яг хөдлөх гэж байна хамт гаргаж өгчөөд ирье гэж хэлэхээр нь би хамт яваад 2 шил хувааж үуцгаагаад би нэлээн согтоод гэртээ харьсан. Гэртээ хариад байж байтал ******* ирээд бид хоёр хамтдаа Бага уулд ******* гэдэг айлд очоод байж байхад ******* утсаа алга болголоо арчаагүй гээд намайг зодсон би нэлээн уйлж байгаад явах гэтэл ******* уучлаарай гээд би *******гийнд хоноод өглөө нь гэрлүүгээ харьсан” гэсэн мэдүүлэг /хх-06/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн 622 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд 1. *******ийн биед тархины доргилт, зүүн талын 8-9-р хавирганы далд хугарал, зүүн бугалга, өгзөгний цус хуралт, ууцны зулгаралт гэмтлүүд үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-11/, мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн О.*******ын “Би болсон явдлын он сарыг санахгүй байна. Манай найз Шонхор хөдөөнөөс ирээд *******, Батаа бид дөрөв нийлээд архи уугаад би тасраад 1-р сургуулийн хажууд айлд унтсан байсан. Орой 17 цагийн үед сэрээд *******ийн утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би гараад Бага-Уулд ******* ахын гэрт нь очоод хэвтэж байтал цагдаагийн газрын жижүүрээс ******* гэдэг хүн таних уу энэ цагдаагийн газарт саатуулагдах гээд байна та ирж авах уу гэж ярьсан тэгэхээр нь би цагдаагийн газраас ирж *******ийг аваад хөлсөлж байгаа байрандаа авч очих гэсэн чинь байр хөлслүүлдэг эгч загинаад тэгэхээр нь би******* Бага-Уулд байх ******* /Даамиа/ ахынд очсон тэгэхэд ******* шал согтуу байсан тэгээд утсаа алга болгосон байсан тэгхээр нь би ча яасан арчаагүй юм гэх мэтээр хэдэн үг хэлж байгаа түлхээд унагаасан юм тэгээд бос гэж хэлсэн чинь босохгүй байхаар нь би нуруу руу нь гараараа цохисон тэгээд би ******* ахын гэрт нь оруулаад унтуулсан юм. Тэгээд өглөө гэрлүүгээ явсан” гэсэн мэдүүлэг /хх-16/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд О.*******ын “Он сарыг нь сайн санахгүй байна. Манай найз Шонхор хөдөөнөөс ирээд манай түрээсийн байранд Батаа, Мөнгөн бид хэд архи ууж байгаад *******ийг очиж авсан. Тэгээд тэр 3 яваад өгсөн, ******* бид 2 үлдсэн. Маргааш нь манай найзууд малгайгаа мартсан байна гэж ирээд архины тал үлдсэн байснаа хувааж уугаад Шонхор нүүрс авна гээд гарсан. Тэгээд дахиад архи авч уугаад би тасарсан. Сэргээд босоод ирсэн чинь Алтангэрэл гэдэг найзындаа унтаж байсан. Босоод *******ийн утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд нутгийн ах *******гийн очоод байж байсан чинь 9905-тай дугаараас цагдаагийн газраас ярьж байна ******* гэж хүнийг таних уу? гэхээр нь танина гэсэн чинь ирж авах уу энэ хүн цагдаагийн газар байна гэсэн. Очоод яасын гэсэн чинь түрээсийн байрны чинь гадаа унтаж байна гэсэн дуудлага ирсэн гэсэн. Очиж аваад түрээсийн байрандаа очсон чинь түрээсийн байрны эгч үл таних согтуу хүн авчирж амгалан тайван байдал алдагдууллаа гэж загнаад байсан. Би авчраагүй ямар хүмүүс авирсан юм бэ? гэсэн чинь цэнхэр приустай 2 залуу авчирсан гэсэн. Тэгээд тэнд оруулахгүй байхаар нь ******* ахынд авчирсан. Мөнгө байна уу? гэхэд миний халаасанд байсан 40000 төгрөгийг авсан байсан. Одоо байна уу? гэсэн байхгүй гэсэн. Утас чинь хаана байна гэсэн чинь байхгүй гээсэн гэсэн. Тэгээд би уурлаад хэдэн үг хэлээд түлхсэн чинь цаашаа унасан. Босохгүй болохоор нь гараараа цохьсон. Тэгээд уучлалт гуйгаад ******* ахынд оруулж унтуулсан” гэсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлт явуулах тогтоол/хх-1/, гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/, Б.*******ийн өргөдөл /хх-3/, хохирогчоор тогтоох тогтоол /хх-5/, шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-10/, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-13/, сэжигтнээр тооцох тогтоол /хх-15/, яллагдагчаар татах тогтоол /хх-17-18/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч О.*******ын үйлдэлд тохирсон байна.
Иймд шүүгдэгч О.*******ыг гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд баривчлах эсхүл торгох ялыг оногдуулахаар заасан байх бөгөөд ******* нь тодорхой ажил эрхэлдэггүй болох нь биеийн байцаалтаар тогтоогдсон байх тул шүүхээс баривчлах ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Баривчлах нь ял 3 сар хүртэлх хугацаагаар баривчлахаар зохицуулагдсан байх бөгөөд шүүгэдгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж хамгийн багаар буюу 1 сар 1 хоногоор баривчлахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч О.******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй гэсэн зэрэг байдлууд нь Эрүүгийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл болно.
Хохирогч болон шүүгдэгч нар сайн дураараа эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан гэж байх боловч хэргийн нөхцөл байдал, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээс энэхүү байдал нь тогтоогдохгүй байна. Тухайлбал өмнө нь О.******* нь Б.*******ийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдож 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэснээс 7 хоногийн дараа дахин хохирогч Б.*******ийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулжээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд шүүгдэгч О.*******ын “Өөр хүнтэй нийлж суух гэсэн боловч ******* нь дундуур орж утсаар дарамтлаад суулгахгүй байна” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд хохирогч Б.*******ийн “Ер нь энэ хүн өөрөөсөө эхэлсэн. Яагаад өөрөөсөө эхэлсэн гэхлээр банканд төлөх гэж байсан мөнгө зээлж авчихаад өгөөгүй удаа дараа нэхүүлсэн. Тэгээд л ийм зүйл болсон. Миний 8,9-р хавирга хугарсан” гэсэн мэдүүлгүүдээр сайн дураараа эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч О.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хуулийн үндэслэл бий болсон хэдий ч эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2016 оны 09 сарын 04-ний өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрүүдэд 2 сарын давтамжтайгаар удаа дараа үйлдэж, нэг хохирогчид хэд хэдэн удаагийн гэмтэл учруулсаныг харгалзан үзэхэд шүүгдэгч энэ хэрэгтээ гэмшээгүй, засарч хүмүүжсэн байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсэгт: Эрүүгийн хариуцлагын зорилго нь иргэн, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршино...гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан мэдүүлгийн нотлох баримтууд болон хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудад үндэслэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйл ял оногдуулах нийтлэг зарчмыг удирдлага болгон мөн шүүгдэгч О.*******ыг хүмүүжүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хуульд заасан баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, 2016 оны 12 дугаар сарын 12-ний өдрөөс батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч О.******* нь бусдад төлөх төлбөргүй болно.