Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2019/02946

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 30 өдөр         Дугаар 101/ШШ2019/02946            Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, А төвийн 0 тоотод байрлах, “А” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

           

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо,  дугаар хороолол, 0 байр, 0 тоотод оршин суух /Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр байр, 0 тоот/, З овогт Э.О /РД:0/-т холбогдох,

 

14,102,533.33 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Э.О нь манай байгууллагад 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хандаж 6,500,000 төгрөгийг 8 сарын хугацаатай зээл олгохыг хүссэн. Э.О-ын зээлийн хүсэлт болон бусад холбогдох бичиг баримттай танилцаад түүний өмчлөлийн 0 УНЛ улсын дугаартай Тоёота марк-2 гранд маркийн сувдан цагаан өнгийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх Фидуцийн гэрээг байгуулан 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 6,500,000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээл олгосон. Э.О нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүү төлөх үүрэг хүлээсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаанд нь үндсэн хүүнээс 1,000,000 төгрөг төлсөн бөгөөд өөр ямар нэгэн төлбөр төлөөгүй байна. Фидуцийн буюу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч нь үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг байна. Манай байгууллагын зүгээс зээлдэгч Э.О-т хүлээцтэй хандаж ирсэн бөгөөд төлбөр тооцоог цаг тухайд нь төлж дуусгахыг шаардахад удалгүй төлнө, хугацаа өгөөч гэсээр өнөөдрийг хүлсэн.

Иймд Э.О-аас үндсэн зээл 6,500,000 төгрөг, үндсэн хүү 6,552,666.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,079,866.67 төгрөг нийт 14,102,533.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Э.О шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

Шүүх хуралдаанаар зохигчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “А” ХХК Э.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14.102.533,33 төгрөг гаргуулах, фидуцын гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч Э.О-т шүүх 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, эрх үүргийг нь тайлбарлан өгсөн байна. /хх-ийн 20-21 дүгээр тал/

            Зохигчийн хооронд 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 25 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, 6,500,000 төгрөгийг 8 сарын хугацаатай, жилийн 48 хувийн хүүтэй Э.О-т олгожээ. /хх-ийн 6-7 дугаар тал/

            Мөн өдрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ 25 дугаартай гэрээ байгуулж, Э.Оын өмчлөлийн Тоёота марк-2 гранд маркын 0 УНЛ улсын дугаартай автомашиныг “А” ХХК өмчлөлдөө шилжүүлэн авчээ. /хх-ийн 8-9 дүгээр тал/

            Хариуцаг Э.О-т нэхэмжлэлийн хувийн гардуулж, эрх үүрэг тайлбарлан өгч, хариу тайлбар гаргах хугацаа 2019 роны 10 дугаар сарын 11-ний өдөр дууссан байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч 14 хоногийн дотор хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж хуульчилжээ.

            Шүүх хариуцагчид 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны зарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.-д зааснаар мэдэгдсэн бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасныг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Э.О-аас 14,102,533.33 төгрөг гаргуулж, фидуцын гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангуулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч Э.О-аас 14,102,533.33 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-нд олгосугай.  

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар Э.О үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол фидуцын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн 298,665 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.О-аас 298,665 төгрөг гаргуулж, “А” ХХК-нд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.СОЛОНГО