Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч Ховд  аймгийн Прокурорын газрын  хяналтын прокурор Б.Батцоож, хохирогч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч Н.Очирбат, шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2336000000110  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт ******* *******, 1999 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Бэст караокед менежер ажилтай,  ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын 02 дугаар (Баатархайрхан) багийн үйлдвэрийн ******* ******* тоотод оршин суудаг,  эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, өөрийн сарын орлого 2000000 төгрөг,  регистрийн дугаар: *******.

                                      Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч ******* ******* нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 19-06 тоот хашаанд “тамхи асаах гал зөв асуугаагүй гэх” шалтгаанаар *******, ******* нартай  маргалдаж, шар өнгийн хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

                   Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1. Гэмт хэргийн талаархи... Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бүсийн оношлогоо эмчилгээний төвд бусдад хутгалуулсан 2 хүн ирсэн тухай гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал)

2. Хэргийн газар үзлэг хийсэн тухай ...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт байрлах  19-06 тоот хашаанд  болсон байв. Хэргийн газарт ирэхэд ертөнцийн зүгээр урд зүгт харсан ногоон өнгийн төмөр даамантай, уг даамангийн баруун дээд хэсэгт  , гэсэн бичиглэлтэй, хагас онгорхой даамантай хашаа байгаа, уг хашаан дотор улаан тоосгон, гурвалжин улаан дээвэртэй байшин хашааны зүүн хэсэгт баруун тийш харсан байрлалтай хашааны гол хэсэгт урд зүгт харсан монгол гэр байв. Хашааны баруун талд урд зүгт харсан ногоон өнгийн хаалгатай шар өнгөтэй /автомашин/ граж байв. Уг гражны дээвэр дээр шар өнгийн иштэй 2 ширхэг төмөр хадаастай хутга зоогдсон байдалтай байсныг 1-ийн тоогоор тэмдэглэж, гэрэл зургаар бэхжүүлж авав. Гэрийн үүд хэсэгт 5 метр зайд төмөр сэрээ цагаан өнгийн даавуугаар боосон байдалтай газарт байсныг 2-ын тоогоор тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. Гэрийн үүд хэсгээс хашааны дааман хүртэл газрын хөрс хонхойж ноцолдсон ул мөр үүсэж ямар нэгэн биологийн гаралтай зүйлээр бохирлогдоогүй гэрт орж үзлэг хийхэд гэрийн эд зүйл эмх цэгцтэй байсныг гэрэл зургаар тусгав. Хэргийн газрын үзлэгээр  шар иштэй 2 ширхэг төмөр хадаастай хутга 1 ширхэг, төмөр сэрээ, цагаан өнгийн даавуу тус тус хураан авч үзлэгийг 01:20 цагт дуусгав ... гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 4-10 дахь тал)

3. Ховд аймийн Шүүхийн шинжилгээний 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн  ...хэргийн газраас хураан авсан шар цоохор өнгийн хуванцар бариултай хутга шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн шар цоохор өнгийн хуванцар бариултай хутган дээрээс гарын 1 ширхэг мөр илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн шар цоохор өнгийн хуванцар бариултай хутган дээрээс илрүүлсэн гарын 1 ширхэг  мөр нь шинжилгээнд тэнцэхгүй байх тул харьцуулах загвараар ирүүлсэн *******, *******, Г.*******, нарын гарын хээний дардаснуудтай харьцуулах боломжгүй гэх дүгнэлт, гэрэл зургийн хамт (хавтаст хэргийн 13-15 дахь тал)

4. Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2023 оны 03 дугаар сарын 18-ны орой найз ын машиныг би түр хугацаагаар унах гэж гуйж авсан юм. Тэгээд найз , бид гурав ын машинтай гадуур явж  байтал найз руу залгаад “машин авч ирээд өгөөч” гэж байна гэхээр нь бид гурав ын машин хүргэж өгөхөөр гэрийнх нь хашааны дааман дээр очсон чинь хашаан дотроо тамхи татаад явж байгаад бид нарыг хараад хашааны үүдэн дээр гарч ирээд юм яриад зогсож байтал ын хашаанаас 2 охин гарч ирсэн. Тухайн 2 охинтой юм яриад зогсож байтал хашаан дотор байсан ын гэрээс нэг танихгүй залуу гарч ирээд “наад 2 охинтой чинь би хоночихмоор байна”  гэж хэлээд маргалдсан. Тэгэхээр нь би ах ******* лүү залгаад “та хүрээд ирээч намайг нэг залуу бааварлаж  дээрэлхээд байна” гэж хэлсэн. Удалгүй ах хүрч ирээд надтай маргалдаж байсан залууг  шууд өшиглөсөн. Тэгтэл манай ахын хөлнөөс барьж аваад татсан чинь ахын гутал сугарсан. Тэгтэл тухайн танихгүй залуу “та хэдийг бүгдийг чинь ална” гээд гэрлүү орсон. Манай найз Д.Буянннэмэх тухайн залуугийн гэрийн үүдэн дээр очоод буцаж бид нар дээр ирээд “нөгөө залуу чинь хутга гартаа ороочихсон байна шүү” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу гарч ирээд  манай ах *******тэй барилцаж аваад ноцолдоод байсан. Би ах *******г салгах гээд очтол  “наадах чинь хутгатай байна” гэж хэлсэн. Тэгтэл ах “миний далнаас цус гараад байна” гэхээр нь нөгөө залуугаас салаад найз нартайгаа ах *******г аваад эмнэлэг явж байтал миний гуянаас цус гарч байсан. Тэгээд өөрийгөө хутгалуулсаныг мэдсэн ...  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал)

5. Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2023 оны 03 дугаар сарын 18-ны орой ажлын хүмүүстэйгээ хамт уулзаад явж байтал дүү ******* надруу залгаад “та хаана байна. ын гэрийн үүдэн дээр хүрээд ирээч  энд нэг залуу томроод байна” гэхээр нь би найз ийн хамт очсон. Тухайн үед дүү *******,, , , танихгүй нэг залуу  байсан. Манай дүүг нэг залуу заамдаад авчихсан зогсож байхаар нь би машинаас бууж гүйж очоод дүүг заамдаж байсан залуугийн цээж хэсэгт хөлөөрөө нэг удаа жийж өшиглөсөн. Тэгтэл миний хөлөөс барьж аваад татаад  гутал сугалж  хашаа руу шидсэн. Тэгээд манай дүү миний гутлыг авч ирээд би гутлаа өмсөж байх хооронд тэр залуу гэрлүүгээ ороод буцаж гарч ирээд надруу гүйгээд ирэхээр нь дахин нэг хөлөөрөө жийж барилцаж аваад ноцолдож байтал манай дүү ирээд бас ноцолдсон. Тэгээд найз Буяннэмэх намайг салгаад хашааны даамангийн үүдээр гарсан. Би тухайн үед өмднийхөө ар кармаанд гараа хийхэд нойтон зүйл мэдрэгдээд байхаар нь гараараа арчаад харсан чинь цус гарч байсан. Мөн дал эвгүй оргиод хөдөлж болохгүй байсан. Тэгээд хутгалуулсанаа мэдсэн ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал)

6. Гэрч мөрдөн шалган ажиллагаанд өгсөн ...Би 2023 оны 03 дугаар сарын 18-ны орой Мянгад сумын Цагаанбулан багаас  Ховд аймгийн төвд орж ирээд зах дээр явж байгаад  найз тай 19 цагийн үед  гэрт  очиход хүн  байхгүй байсан. Бид хоёр байж байтал найз Г.******* 3 охин дагуулж  тэд  нар нэг шил архи задлаад ын гэрт  үлдсэн.   Би зөрж гараад нэгдүгээр 10 жилийн  ойролцоо найз охинтойгоо уулзчихаад буцаад ын хашааны даамангийн гадна очоод машинаас буухад хашаан дотор найз Г.******* танихгүй залуучуудтай маргалдаж нэгнээ түлхэж өшиглөөд ноцолдоод байсан. Тэгээд би очиж нэг залууг нь салгасан. Г.******* гэрлүү орохоор нь араас нь орох гэтэл гэрийн урд талд газар дээр шар өнгийн иштэй хутга байсныг аваад гэрлүү орох гэсэн чинь Г.******* надаас булааж аваад гражны дээвэр дээр шидсэн. Би Г.*******ыг гэрлүү түлхэж оруулчихаад буцаад гараад ирсэн чинь тухайн ноцолдож байсан залуучууд “хутгалуулчихлаа эмнэлэг явна” гээд явсан. Би  араас нь эмнэлэг явсан ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал)

7. Гэрч ийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн ...Би 2023 оны 03 дугаар сарын 18-ны орой найз , , *******, ******* бид нар гадуур явж байгаад ******* бид гурав ын машин хүргэж өгөхөөр ын хашааны гадна очиход гэрийнхээ гадна хашаан дотор явж байгаад бид гурвыг хараад хашааны үүдэн дээр хүрээд ирсэн. тай юм яриад зогсож байтал ын гэрээс 3 охин гарч ирсэн.  Тухайн охиныг  манай найз ******* таньдаг байгаад сайн  муу болоод байж байтал гэрээс танихгүй нэг залуу гарч ирээд *******тэй маргалдсан. *******гийн ах *******г ирэхэд ******* Г.*******тай барилцаж аваад маргалдаж байхад ******* тэр залууг бууж ирээд нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Г.Балжиннням “та нар ямар овоо юм бэ”  гэж хэлээд гэрлүү явсан. Тэгэхээр нь би хэл амаа олчихъё гэж хэлэх гээд араас нь гэрлүү очоод орох гэтэл Г.******* гэр дотор гартаа цагаан өнгийн марлиар хутга ороож  боож байхаар нь би буцаж гарч ирээд *******, ******* Баасанжав нар дээр очоод “нөгөө залуу чинь гартаа хутга ороочихсон ална” гэж  байна гэж хэлсэн. Тэр хоёр сонсоогүй юм шиг байна лээ. *******  гэрлүү нөгөө  танихгүй залуугийн урдаас явсан. Тэгтэл нөгөө Г.******* гэх залуу хутгаараа *******г бүлэх гэж дайрсан, араас нь ******* очоод салгах гэж дундуур нь орсон. Би курткаа тайлаад очтол ******* надтай зөрөөд машин луу явсан. Би Г.*******ын гарлуу өшиглөж гарт байсан хугтыг нь унагаасан. Тэгтэл ******* “ намайг  наадах чинь хутгалчихлаа” гээд орилсон. Тэгэхээр нь *******г салгаж аваад машинд суулгаж аваад эмнэлэг явж байтал замд ******* “намайг бас хутгалсан байна” гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33 дахь тал)

8. Гэрч ын мөрдөн шалган ажиллагаанд өгсөн ...Тэгээд бид 3 ын машин өгчихөөд би ******* лүү залгаад “ирээд авчихаач бид нар ын гадна байна” гэж хэлсэн. Тэгтэл ******* ах ******* лүү залгаад “энд нэг залуу томроод байна” гэж хэлээд тасалсан. Удалгүй ******* ирсэн. Тэгээд Г.******* гадна байж таараад *******  машинаас бууж ирээд Г.*******ыг шууд жийсэн. Тэгтэл ******* хажуунаас Г.******* руу “чи юу гэж хэлсэн билээ”  гээд Г.*******тай ноцолдсон. Тэгээд би дундуур нь ороод салгасан чинь Г.******* “бүгдийг чинь ална” гэж хэлээд гэрлүү орсон. араас нь гэрлүү ороод удалгүй гарч ирээд “нөгөө залуу чинь гартаа хутга ороосон зогсож байна” гэж хэлэхээр нь , бид гурав машиндаа суусан. Тэгтэл ******* гэрлүү явж байтал урдаас нь Г.******* гартаа хутга барьчихсан гарч ирээд *******тэй ноцолдсон.Тэгтэл араас нь очиж Г.*******ын гарт байсан хутгыг өшиглөж унагаасан. Тэгтэл ******* машины хажууд ирээд “наадах залуу чинь намайг хутгалсан байна” гэж хэлээд , , , *******, ******* нар эмнэлэг явсан.  Би ард нь  үлдээд ын гэрт орж Г.*******ыг тайвшир гэж хэлэхэд гаднаас хүрэн цамцтай  /Ц.Одонтогтох/ энэ хутгыг чинь яах юм гээд шар өнгийн иштэй хутга бариад ороод ирсэн. Тэгтэл Г.******* наадахаа гаргаад хая гэж хэлээд Ц.Одонтогтохоор хаяулсан  ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-38 дахь тал)

9. Гэрч ийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн ...2023 оны 03 дугаар сарын 18-ны орой найз Б. Дэлгэрмөрөн, *******, , нарын хамт  гадуур явж байгаад , ******* гурав  ын машин хүргэж өгөхөөр явсан. ******* бид хоёр гадуур явж байтал надруу залгаад ын хашааны үүдэн дээр хүрээд ир гэхээр нь очсон. Очиход ******* нэг залуутай маргалдаж байсан. ******* буугаад дүү *******г өмөөрөөд нэг өшиглөсөн. Тэгтэл тэр залуу  та нарыг ална гэж гэрлүү гүйж ороод буцаж гарч ирээд *******тэй дахин ноцолдсон. Тэгтэл дүү ******* очоод ноцолдож байсан. очиж салгасан. Тэгтэл ******* “намайг хутгалчихлаа” гээд орилсон. Тэгээд бид явъя гээд машиндаа суутал ******* “намайг бас хутгалчихсан юм шиг байна  миний өмд нойтон оргиод байна”  гэсэн. Тэгээд шууд эмнэлэг явсан ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал)

10. Гэрч  ын  мөрдөн шалган ажиллагаанд өгсөн ...2023 оны 03 дугаар сарын 18-ны орой гэртээ дүү Жанчив, найз хамт байж байтал Г.******* танихгүй 3 охин дагуулж гэрт орж  ирсэн. Тэгээд Г.******* гарч дэлгүүрээс нэг шил архи авч ирээд бид нар хувааж уугаад хөзөр тоглосон. ******* лүү залгаж машинаа авъя гэхэд за одоо очлоо гэж хэлсэн. Удалгүй *******, , миний машин авч ирж өгөөд хашааны дааман дээр  уулзаад зогсож байтал ******* “Г.*******аас гал байна уу” гээд асууж байсан. Г.******* “яаж асуугаад байгаа юм”  гээд урдаас нь хэлээд маргалдаж түлхэлцэж  байтал *******гийн ах ******* машинаас бууж ирээд Г.*******ыг өшиглөж маргалдаж ноцолдсон. Тэгтэл Г.******* хашаа руу  орсон. Араас нь ороод ирсэн чинь ******* “хутгалуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд Г.*******ыг салгаад гэрлүү оруулаад *******г аваад эмнэлэг явж байтал ******* “миний өмд бас нороод байна  намайг бас хутгалсан байна” гэж хэлсэн...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал)

11. Хэргийн газрын үзлэгээр хурааж авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл ...шар өнгийн иштэй 2 ширхэг төмөр хадаастай 27 см урттай ажлын хэсэг нь 15.5 см, бариул 12 см, ажлын хэсгийн өргөн 3.5см байв. Төмөр сэрээ гурван ширхэг шүдийг хугалж дарсан байв. 80х30 см өргөн, урттай саарал өнгийн марль байв ... гэх тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 55-57 дахь тал)

12. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 264 дугаартай “... *******гийн биед гэмтэл учирсан байна. *******гийн биед баруун гуяны дотор дунд хэсгийн шарх болон цус хуралт, бүсэлхий нурууны зүүн дээд хэсгийн шарх, бүсэлхий нурууны хэсгийн шарх, бага  нурууны баруун дунд хэсгийн шарх, бүсэлхий нурууны баруун дээд хэсгийн зугаралт гэмтэл тогтоогдлоо. *******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь хоёр буюу түүнээс дээш удаагийн хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. *******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. *******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюул учруулахгүй” ... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 61-62 дахь тал),

13. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 263 дугаартай “... *******гийн биед гэмтэл учирсан байна. *******гийн биед зүүн суганы ар хэсгийн шарх болон цус хуралт, баруун далны зүүн доод хэсгийн  шарх, зүүн гуяны гадна дунд хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. *******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь хоёр буюу түүнээс дээш удаагийн хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. *******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. *******гийн  биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюул учруулахгүй” ... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 68-69 дэх тал),

14. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаартай “... Г.*******ын биед гэмтэл учирсан байна. Г.*******ын биед баруун хөмсөгний баруун дээд хэсгийн зулгаралт, зүүн гарын 2 дугаар хурууны 3 дугаар үений хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Г.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь хоёр удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Г.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 73-74 дэх тал),

15.Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цэндхүүгийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай...Шүүх химийн шинжилгээгээр *******гийн биенээс авсан гэх шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ. *******гийн биенээс авсан гэх шингэн цусанд 3.7 промилли этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын “хүнд” зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 77-78 дахь тал),

16.Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цэндхүүгийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 54 дугаартай...Шүүх химийн шинжилгээгээр *******гийн биенээс авсан гэх шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ. *******гийн биенээс авсан гэх шингэн цусанд 3.2 промилли этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын “”хүнд” зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 81-82 дахь тал),

17.  ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* ******* нь  ... Ховд аймгийн Мянгад сумын 04 дүгээр /Цагаанбулан/ багт оршин суудаг ... иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 127 дахь тал),

18. Шүүгдэгч Г.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 13ы өдрийн 2336000000110 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 89-91 дэх тал),

11. Яллагдагч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Би 2023 оны 03 дугаар арын 18-ны өдөр найз ынд найз охин Анхил, Анхилын 2 найзын хамт очиж хоол идэж уугаад  нэг шил архи найз , найз охин Анхил болон  2 найзтай нь  хамт  хувааж уугаад гарч ОО орчихоод тамхи татаад зогсож байтал намайг нэг залуу хашааны үүдэн дээрээс “чи галаа аваад ир” гэсэн. Тэгэхээр нь би “чи хүнтэй яаж харьцаад  байгаа юм” гэж хэлчихээд гэрт орсон. Тэгтэл араас нэг залуу гэрт орж ирээд “галаа өгчихөөч” гэж хэлээд гал аваад гарсан. Тэгээд гэрт байж байтал гадна хүмүүс орилолдоод байхаар нь гараад “та нар зүгээр явчих” гэж хэлсэн. /тухайн үед айлгах санаатай би 6 жил суугаад гарч ирээд нэг жил болж байна/ өнөөдөр найзуудтайгаа энд эвтэйхэн суучихмаар байна гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу  нь надруу томроод байхаар нь “чи ямар ядаргаатай  пиздаа вэ” гэсэн чинь намайг барьж аваад мөргөсөн. Гэтэл нэг саарал өнгийн Приус-20 машин ирж зогсоод дотроос нь нэг хар хувцастай залуу гарч ирээд шууд  миний цээж  хэсэгт өшиглөсөн. Тэгэхээр нь би ын араар тойрч  хашаа руу орж гэрээс шар иштэй хутга аваад буцаад гэрийн хаалгаар гараад ирсэн  чинь урдаас нэг залуу ирээд өшиглөсөн. Тэгэхээр /тэр залуугийн урдаас/  гар нэг удаа хий явсан. Тэгэхэд дал, суга хэсэг рүү хутгалсан байх, гэтэл дахин нэг залуу араас нь орж ирээд надтай ноцолдохоор нь гуя хэсэг рүү нь нэг удаа хутгалсан ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97-99 дэх тал),

12. Яллагдагч Г.******* /99052010/-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 121 дэх тал

13. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******гийн өгсөн... Би тухайн үед Баасанжав, Ганпүрэв нарын хамт явж байгаад Отгонбаярынд очсон. Тэгэхэд Отгонбаяр гадна хашаанд явж байгаад бид нар дээр ирсэн. Тэгээд байж байтал гэрээс 2 охин гарч ирээд тэр хоёртой ярилцаад зогсож байтал энэ залуу гарч ирээд би 6 жил шоронд суугаад гарч ирсэн гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаад зодолдсон. Тэгээд байж байгаад нэг харахад ах ирээд энэ хүнийг нэг удаа өшиглөсөн тэгтэл гутал нь сугараад үлдсэн. Ах тэр залуутай зодолдоод байж байгаад би дундуур нь ороод салгах гэтэл манай ахыг хутгалсан байсан ... гэх мэдүүлэг, 

14. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн өгсөн...Тухайн өдөр би ажлынхаа найзуудтай хамт гадуур дүүгээсээ тусдаа явж байсан. Тэгээд X club баарны тэнд байж байсан чинь манай дүү Амармөрөн залгаад ахаа энд нэг залуу надруу томроод байна гэж хэлсэн. Тэгээд яваад очиход манай дүү нэг залуутай маргалдаад ноцолдож байсан тэгээд би шууд өшиглөсөн чинь миний гутал сугарсан. Тэгээд суугаад гутлаа өмсөж байхад энэ залуу гэрлүүгээ та нарыг бүгдийг чинь ална гээд явсан. Би гэрээс хутга авч гарч ирсэнийг нь мэдээгүй урдаас нь очоод зодолдсон тэр хооронд намайг хутгалсан байсан ... гэх мэдүүлэг,

15. Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч Г.*******ын өгсөн... Би тухайн үед согтуу байсан тэгээд өөрийн найз охин түүний найз бид нар бүгдээрээ                        байж байгаад нэг шил архи уусан. Би тухайн үед тэр хүмүүсийг айлгах гээд хутга барьсан. Энэ бол миний буруу үүнийгээ ойлгож байгаа. Би тухайн үед ийм их зүссэн гэж бодоогүй тэгээд шалбарсан байх гэж бодоод цагдаа нар ирвэл сэрээгээр хатгасан гэж хэлэх гээд бэлдээд тавьсан. Би шүүхээс төлөхөөр тогтоосон хохирлыг төлнө. Би хйисэн хэрэгтээ гэмшиж байгаа  ... гэх мэдүүлэг зэрэг болно.           

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт ******* ******* нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны  өдөр  Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 19-06 тоот хашааны үүдэнд хохирогч *******гийн “галаа өгөөч” гэхэд  нь яаж хэлээд байгаа юм гэж маргалдсан. Хохирогч ******* нь өөрийн ах *******г “та хүрээд ирээч, намайг нэг залуу бааварлаж  дээрэлхээд байна” гэж дуудсан. ******* нь машинтай ирж, *******, Г.*******ыг нарыг маргалдаж байхад Г.*******ыг өшиглөсөн. *******гийн гутал сугарсан.   ******* ах *******гийн гутал өмсгөж байхад Г.******* нь Отгонбаярын гэрт орж хутга авч гарч  ирж *******гийн баруун гуяны дотор дунд хэсэг,  бүсэлхий нурууны зүүн дээд хэсэг,  бага  нурууны баруун дунд хэсэгт хутгалсан,  мөн *******гийн  зүүн суганы ар хэсэг,  баруун далны зүүн доод хэсэг,  зүүн гуяны гадна дунд хэсэгт хутгалсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2. Хохирогч *******гийн биед учирсан ... баруун гуяны дотор дунд хэсгийн шарх болон цус хуралт, бүсэлхий нурууны зүүн дээд хэсгийн шарх, бүсэлхий нурууны хэсгийн шарх, багана нурууны баруун дунд хэсгийн шарх, бүсэлхий нурууны баруун дээд хэсгийн зугаралт бүхий гэмтэл нь шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 264 дугаартай дүгнэлтээр гэмтлийн “хөнгөн” зэрэгт, хохирогч *******гийн  биед  зүүн суганы ар хэсгийн шарх болон цус хуралт, баруун далны зүүн доод хэсгийн  шарх, зүүн гуяны гадна дунд хэсгийн шарх гэмтэл нь  шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 263 дугаартай дүгнэлтээр гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаардаг болох нь тус тус тогтоогдсон.

3. Шүүгдэгч Г.******* нь хохирогч *******гийн биед хутгаар хутгалахад  гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрх ...  зүүн суганы ар хэсэгт баруун далны зүүн доод хэсэг, зүүн гуяны гадна дунд хэсэгт тус тус хутгалж хөнгөн гэмтлийг, хохирогч *******гийн биед хутгаар хутгалахад гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрх ...  баруун гуяны дотор дунд хэсэгт,  бүсэлхий нурууны зүүн дээд хэсэгт, бүсэлхий нурууны хэсэгт, багана нурууны баруун дунд хэсэгт, бүсэлхий нурууны баруун дээд хэсэгт хутгалж хөнгөн гэмтэл ...  тус тус  учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

4.Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хохирогч *******, ******* нарын биед хөнгөн гэмтэл учруулсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.6-д  “хоёр түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ... гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Г.*******ын үйлдсэн дээрх  гэмт хэрэгт  Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

5. Мөн шүүгдэгч Г.******* болон түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

6. Иймд шүүгдэгч Г.*******ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

7. Шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хэн нэгэндээ хүндэтгэлгүй хандсан байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.

   Хоёр: Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1.Шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

3.Шүүгдэгч Г.******* нь  анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн нь  “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 121 дэх тал) баримтаар тогтоогдож байна.

4.Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Б.Отгонжаргалаас өгсөн ... Г.******* нь миний хуурай дүү байгаа юм. Г.******* нь төлөв даруу, хүнд тусархуу, ямар нэгэн зүйлд хариуцлагатай, муу зуршил байхгүй. Г.******* нь айлын ганц залуу доороо 4 дүүтэй. Эцэг, эх нь хөдөө мал маллаж амьдардаг. Г.******* нь эхнэр хүүхэдгүй, сантехникч мэргэжилтэй. Г.******* нь Оюутолгой ХХК-д ажилладаг байхдаа 2 сая төгрөгийн цалин авдаг байсан, одоо багш хөгжлийн төвийн барилга дээр  ажил хийж байгаа сарын 2.600.000 төгрөгийн цалин авдаг ...  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 102-103 дахь  тал), гэрч Г.Батцэцэгээс өгсөн ...Г.******* нь миний төрсөн ах байгаа юм. Ах Г.******* нь хүнд тусархуу, даруу төлөв зантай, сэргэлэн цовоо, ах дүү хамт олондоо эвсэг, нэр хүндтэй, ямар нэгэн муу зуршилгүй хүн байгаа юм ...  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 105-106 дахь тал),

******* дугаарын регистртэй, ******* ургийн овогт ******* ******* нь ...Ховд аймгийн Мянгад сумын 04 дүгээр /Цагаанбулан/ багт оршин суудаг, иргэний үнэмлэхний лавлагаа

Бэст рестораны 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 010 дугаартай ... ******* ******* нь Бэст ресторанд менежерийн албан тушаалд ажиллаж сарын 1200000 төгрөгний цалин авдаг нь үнэн ... гэх тодорхойлолт  зэрэг баримтууд авагдсан байна.

5.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар хохирогч Батзаяагийн Амармөрөн нь /ПЮ 04312216/ нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс Алтайн зам ХХК-д Техникийн албанд  засварчингаар ажиллаж нэг ээлжинд ажиллахад цалин 1000000 төгрөг авдаг гэх баримтыг ирүүлсэн, мөн *******, ******* нар нь өмгөөлөгч Н.Очирбаттай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөлөгчийн зардалд 500000 төгрөг төлсөн  талаархи ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг ирүүлжээ. 

6.  Шүүгдэгч Г.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

7. Шүүгдэгч Г.*******ыг  хоёр хүний  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, хохирогчид  учирсан 1500000 төгрөгийн хохирол төлөхөө илэрхийлсэн, Бест ресторанд  менежерээр ажилладаг, сарын 1200000  төгрөгийн  цалин  авдаг зэрэг болон улсын яллагчаас шүүгдэгч Г.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянга  таван зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нэг  мянга  таван зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* оногдуулсан 1500000 / нэг сая таван зуун мянган / төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/  сарын хугацаанд сар хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч Г.******* тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд торгох ялын хэмжээг шүүхээс багасгаж өгнө  үү гэснийг  хүлээн авах боломжгүй байна.

Учир нь: Шүүгдэгч Г.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хоёр хүний эрүүл мэндэд хутга хэрэглэн, хөнгөн хохирол санаатай учруулсан, хэргийн газар сэрээгээр учруулсэн мэт харагдуулахын тул сэрээний үзүүрийг нугалж, даавуугаар боож үлдээсэн, мөн  хохирогч нартай “ тамхины гал  зөв гуйсангүй “ гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар гэрээс орж хутга авч, хохирогч нарыг хутгалсан  зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  1500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах нь  зүйтэй гэж үзсэн улсын ялын саналын хүрээнд шийтгэл оногдуулах нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж  шүүх үзсэн болно. 

Нөгөөтэйгүүр шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын  талаар:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар хохирогч Батзаяагийн Амармөрөн нь /ПЮ 04312216/ нь 2021 оны 10 дугаар сарын 15- ны өдрөөс Алтайн зам ХХК-д Техникийн албанд  засварчингаар ажиллаж нэг ээлжинд ажиллахад цалин 1000000 төгрөг авдаг  гэх баримт, мөн *******, ******* нар нь өмгөөлөгч Н.Очирбаттай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөлөгчийн зардалд 500000 төгрөг төлсөн  талаархи ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,Батзаяагийн Амармөрөнгийн “ Амбулториор эмчлүүлэгчдийн карт”, *******гийн цээжний рентген зураг, Батзаяагийн Дэлгэрмөрөнгийн “ Амбулториор эмчлүүлэгчдийн карт”,  ******* нь хөлдөө хутгалуулсны улмаас  14 хоног ажилдаа яваагүй гэсэн үндэслэлээр 1000000 төгрөгний цалин нэхэмжилсэн тооцооны барим зэргийг ирүүлсэн байх тул  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгчээс  Г.*******аас 1000000 төгрөг  гаргуулан хохирогч *******д олгож,   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсгийн 1.1-д зааснаар  өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 500000 төгрөгийг шүүгдэгч Г.*******аас гаргуулан хохирогч *******, ******* нарт олгохоор тус тус шийдвэрлэв.

 Шүүгдэгч Г.******* холбогдох эрүүгийн 2336000000110 дугаартай  хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн иштэй хутга, мөн даавуугаар боосон сэрээг устгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.******* шүүхээс торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ... хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ыг нэг мянга таван зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* оногдуулсан 1500000 / нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн 2336000000110 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, үзүүр хэсгийг нь нугалсан сэрээ 1 ширхэг зэргийг устгуулахаар  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******аас 1000000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч *******д, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар  шүүгдэгч Г.*******аас 500000 төгрөгийг гаргуулан хохирогч *******, ******* нарт  хувь тэнцүүлэн тус тус олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч Г.******* тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Г.******* өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА