| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2023/0047/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/68 |
| Огноо | 2023-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
хохирогч М.*******,
гэрч Д.*******,
шүүгдэгч В.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт гийн *******д холбогдох эрүүгийн 2307000000068 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр, *******од төрсөн, *******тай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, *******т *******аар ажилладаг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт , тоотод оршин суух бүртгэлтэй боловч , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй.
овогт гийн ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч В.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цагийн орчим , тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.*******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар гэрээсээ гаргах зорилгоор түүний цээжний зүүн далны доод хэсэгт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч В.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.
Хохирогч М.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гомдол саналгүй. Тухайн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цагийн үед явж байгаад нутгийн залуутайгаа таараад танихгүй айлд орсон. Би нэг шил архи өвөртлөөд явж байгаад аягалаад өгтөл ах дулаан газар очиж ууя гээд энэ айлд очсон. Эднийд ороод ууж эхэлж байтал надтай цуг явсан Төмрөө гээд залуу гараад яваад өгчихсөн. Тэгээд гараад явсных нь дараа эдний нөхөр ******* гэх залуу энэ хоёр хүн хоолны хэрүүл хийсэн. Би залуу хүмүүс байж ийм хөөрхөн хүүхдийнхээ хажууд хэрэлдэж зодолдож болохгүй гэдгийг хэлсэн. Энэ хоёр хоолноос болж хэрэлдээд босоод зодолдоход нь би очиж салгасан. ******* унтаагүй цуг ууж байсан. ******* махаа янзалж байсан учраас би *******г хутгалсан гэж бодож байгаа. Хөргөгчийнхөө өмнө махаа янзалж байсан. Их хурдан болсон.” гэв.
Гэрч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэрийг би сайн мэдэхгүй. Би Налайхад архи ууж явж байгаад орой 18 цагийн автобусаар харьсан. Тэгээд тасраад унасан байсан. Надад үнэхээр мэдэх зүйл байхгүй байна. Шөнө босоод хүүхдүүдээсээ ээж нь хаашаа явсан юм гэтэл манай охин ээжийг цагдаа аваад явсан гэж хэлсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй.” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч В.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цагийн орчим , тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.*******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар гэрээсээ гаргах зорилгоор түүний цээжний зүүн далны доод хэсэгт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч М.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагийн үед усанд явчихаад буцахдаа дэлгүүрээс 200 граммын хараа нэртэй 1 шил архи аваад тэрийгээ гэртээ ирээд ганцаараа уусан. 18 цагийн үед унтахаасаа өмнө дахиад ганц юм авчихъя гэж бодоод дэлгүүр ороод 0,33 литрийн хараа нэртэй архи 1 шилийг аваад буцаад гэр рүүгээ алхаж явтал Төмөрөө нэг эмэгтэйн хамт явж байгаад таараад архиа хувааж уухаар болоод гудамжинд уух гэтэл хүйтэн байна манайд очъё гэхээр нь зөвшөөрөхөд хамт явсан эмэгтэй нь дэлгүүрээс 2,5 литрийн том савтай пиво авч гарж ирээд Төмөрөөтэй хамт явсан эмэгтэй буюу сүүлд танилцсан *******гийн гэрт очиход түүний нөхөр ******* гэж залуу байсан. Ингээд бид дөрвүүлээ 1 шил архийг, пивотой хамт ууж дуусгаад сууж байтал Төмөрөө эхнэр дуудаад байна гээд гараад яваад өгсөн. Би Д.*******тэй хоорондоо ойр зуурын юм яриад сууж байтал ахтай сайхан танилцлаа ганц юм авчихаач гэхээр нь би нээх тоохгүй сууж байтал Д.******* манай эхнэр тамхинд явах гэж байна та ганц шил юм авчихаач гэхээр нь би надад бэлэн мөнгө алга картанд байгаа гэхдээ картаа гэртээ үлдээсэн байна мобайл банкаар шилжүүлж болно гэсэн чинь ******* тэгвэл та манай эхнэртэй хамт явчихаач гэхээр нь зөвшөөрөөд В.*******гийн хамт доошоо дэлгүүр ороод 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи авчираад тэрийгээ хуваагаад уугаад сууж байтал Д.******* хоол хийсэнгүй гээд В.******* руу уурлаад хоорондоо маргалдахаар нь би миний дүү нар битгий хэрэлдэж бай, нялх нойтон хүүхэдтэй байж айлгаад гэхэд намайг хоорондоо хэрэлдээд нэлээн хурцдаад эхлэхээр нь эвлэрүүлэх гээд сууж байтал хоорондоо заамдалцаад авахаар нь би голоор нь ороод салгаад шууд гэр рүүгээ явсан. Ингээд гэртээ ороод хувцсаа тайлахад зүүн далны доод хэсгээс цус гарч байхаар нь хартал хутгалуулсан байсан.
...В.******* нь намайг гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад буюу хэрэг болсны маргааш нь над руу залгаад ахаа уучлаарай би таныг хатгачихлаа гэж хэлсэн. В.******* өөрөө намайг хутгалснаа мэдэж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5, 7 дахь тал),
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.
Хууль зүйн хувьд шүүгдэгч В.*******гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч М.*******ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно. Шүүгдэгч В.*******гийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч В.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.*******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, гартаа хутга барьсан үедээтүүний биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч В.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч М.*******ийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 156.550 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт “156.550 төгрөгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгчийг хохирогч М.*******эд төлөх төлбөргүйд тооцов.
Иргэний нэхэмжлэгч Ж. нь “Хохирогч М.*******эд эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ үзүүлсэн 489.500 төгрөгийн зардлыг гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1. гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч М.*******ийн биед бусдын буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 489.500 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байх тул хуульд заасны дагуу гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч В.*******гаас уг зардлыг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч В.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан ба уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч, хохирогч нар санал, тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгч В.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч В.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргаан үүсгэж, хутга ашиглаж гэмтэл учруулсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч гомдолгүй гэх тайлбар), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******т ажиллаж өдөрт нь цалингаа тооцуулж авдаг) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч В.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ