Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 10

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Э.*******-Эрдэнэ даргалж,

            Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

            Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Т.*******,

            Шүүгдэгч: О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ы *******д холбогдох 201616000229 тоот эрүүгийн 1 хавтас хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 

          О.******* нь 2016 оны 10 дугаар сарын эхээр Өмнөговь аймгийн Ноён сумын ******* багийн нутаг ******* гэх тусгай хамгаалалттай газарт зохих зөвшөөрөлгүйгээр ховор амьтан буюу 1 тооны эм аргалийг Сайга маркийн буугаар буудаж агнан байгаль орчинд 13.000.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* мэдүүлэхдээ:  

   2016 оны 10 дугаар  сарын эхээр хонио хариулж яваад ******* дээр боохойны мөр байхаар нь явсаар байгаад ******* гэх газар очсон. Тэгээд уулын орой дээрээс дурандсан чинь шувуу эргээд байхаар нь очсон. Тэгсэн дөнгөж идсэн Аргал хонь дээр хэрээ тойроод сууж байсан. Дөнгөж барьсан шинэхэн байхаар нь махыг нь авч явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.******* мэдүүлэхдээ:

          Аргал хонь нь 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын тогтоолоор ховор амьтанд орсон. Ан амьтаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар эм Аргалийн экологи эдийн засгийн үнэлгээ нь 13.000.000 төгрөг бөгөөд хохирол учруулсан тохиолдолд 2 дахин өсгөж төлөх заалттай учраас 26.000.000 төгрөг болж байгаа. Энэ хохирлыг нэхэмжилнэ. Шүүгдэгч нь хохирол төлбөр төлсөн байна. Өөр ярих зүйлгүй гэв.

              Мөрдөн байцаалтын шатанд өгсөн З.*******ын тайлбарт:

2016 оны 10 дугаар сарын эхээр байх би хэдэн сарын хэдэнд байсныг нь сайн мэдэхгүй байна. Манай нөхөр ******* нь ямаа малаа сааж дуусгаад малаа харангаа боохой харна гээд буугаа үүрээд манай намаржааны дээд талын шарын хэц гарч ирнэ гээд явсан. Тэгсэн 16 цагийн үед шуудай дотор арга хонь агнаад ирлээ хэдэн өдөр хоол хийж иднэ энэ махыг сэрүүн газар байлга хоол унд хийж иднэ гэсэн. Тэгэхээр нь би нөгөө махыг аваад өдрийн цагаар гэрийн сүүдэр бараадуулаад сэрүүн газар байлгаж байгаад хоол хийж идээд дууссан. Тэгээд манайх 10 дугаар сарын 17-ны өдөр өвөлжөөндөө буугаад тэр өдрөөс баруун хуластайн адаг гэдэг газар машинаа орхиод эргэж машинаа аваад мал дээрээ очиж хонох гээд манай нөхөр бид хоёр явж байсан чинь Өлгий гэх газар өөдөөс машинтай цагдаагийн хүмүүс ирж манай нөхөртэй уулзаад *******ы аваад явсан гэжээ. /хх-9/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн О.*******ы тайлбарт:

2016 оны 10 дугаар сард яг хэдэн байсанг санахгүй байна. Сарын эхээр байсан санагдаж байна. Манайх Ноён сумаас хойш 20 гаран км-т байдаг.Баруун хуластай гэх газарт намаржиж байсан уг газар нь их уултай ууланд Аргал, Янгир ихээр амьдардаг  манай маланд хаад нэг чоно ороод байдаг болохоор нь урд ууланд чоно байвал агнах санаатай өөрийн нэр дээр бүртгэлтэй Сайга маркийн хар өнгийн буугаа аваад урд уул руу гарсан тэгээд нэг овоон дээр гараад дурандаад сууж байсан чинь 3 ширхэг Аргал гараад  ирсэн. Тэгээд би салхин доогуур нь нуугдаж явж байгаад ойртож очоод ойролцоогоор 200 метрийн зайд очоод буудсан. Тэгсэн нэг Аргалыг нь онох шиг болсон. Тэгээд араас нь гараад ирсэн чинь жалганд уначихсан байсан. Тэгээд би хүрээд очсон чинь эм нас гүйцсэн Аргал хонь үхчихсэн байсан. Тэгээд би хөдөө хээр уг агнасан Аргалаа арьсыг нь хуулж махыг нь шулж аваад шуудайнд хийгээд үүрээд гэр рүүгээ явсан. Гэрт очиход манай эхнэр ******* байсан өөр хүн байгаагүй. Тэгээд би *******д урд уулнаас нэг Аргал агнаад ирлээ гэж хэлсэн. Агнасан Аргалийн махаа хүн амьтанд өгөөгүй өөрсдөө бууз, хуушуур хийгээд дуусгасан. Махаа гэртээ сэрүүн газар байлгаж байгаад идээд дуусгасан гэжээ./хх-11/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******гийн мэдүүлсэн мэдүүлэгт:

Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр хуульд зааж өгсөн байдаг. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийг үндэслээд Аргал хонь хууль бусаар агнасан бол учирсан хохирлыг тухай Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоох ба Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 тоот тогтоолын нэгдүгээр хавсралтаар Ан амьтны эклоги эдийн засгийн үнэлгээ нь тухайн нэг Аргал эм хонийг 13.000.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль хамгаалах санд нөхөн төлбөрийг оруулна гэж заасан байдаг юм. Тиймээс дээрх хууль тогтоомжийн дагуу хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж Аймгийн байгаль хамгаалах санд төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзэж 26.000.000 төгрөг нэхэмжилж байна.  Аргал эм хонь нь амьтны аймгийн туруутаны ангид хамаардаг бөгөөд энэ нь ховор амьтны төрөлд багтдаг гэжээ. /хх-28/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.*******ын мэдүүлсэн мэдүүлэгт:

Би хуулийн дагуу гэр бүлийнхээ хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлэж мэдүүлэг өгөхгүй гэжээ. /хх-29/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Баттулгын мэдүүлсэн мэдүүлэгт:

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ноён сумын төв дээр явж байхад тус сумын хэсгийн төлөөлөгч Бямбадэлгэр хөндлөнгийн гэрчээр байлцаад өгөөч гэж гуйсан тэгээд Ноён сумаас хойд зүгт 10 гаруй км байрлах ******* гэх газарт очиж хөндлөнгийн гэрчээр оролцоход уг газарт Аргал хонь гэх амьтаны шинэ арьс нь хөл шийр толгойтойгоо үргэлж арьс байсныг харж хөндлөнгийн гэрчээр оролцсон гэжээ. /хх-31/,

Мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр О.*******ы мэдүүлсэн мэдүүлэгт:

2016 оны 10 дугаар сарын эхээр Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг болох 1 дүгээр багийн Баруун хулстайд намаржиж байсан. Тэгээд өглөө нь ямаа малаа саагаад малаа бэлчээгээд дээшээ уул руу явган ганцаараа Сайга маркийн буугаа аваад явсан. Тэгээд Өлгийн аман дээр малаа орхиод тэгээд аман дээр байсан нэг чононы мөр хөөгөөд сайраа дээшээ өгсөөд 5-6 км мөрөө хөөгөөд яваад ******* ар дээр жижиг толгой дээр гараад дурандаж байтал миний гарсан овооны зүүн тийшээ овоон дотор хочр шувуу эргэж байхаар сууж байсан овооноос 500 гаруй метр явтал хэдэн толгод дотор нэг аргалийн эм хонь үхчинсэн байсан. Тэгэхээр нь би очоод төхөөрч аваад шувуу идээгүй нэг гуяны мах, нурууны мах, хааны махнаас нь өвчиж аваад тэгээд уутанд хийгээд тэгээд гэррүүгээ явсан. Тэгээд гэртээ ирээд эхнэртэй би аргал аллаа гэж хэлээд тэгээд махыг гэрийн сүүдэрт тавьж байгаад 10 гаруй хоног идэж байгаад дуусгасан. Тэгээд өвөлжөөрүүгээ нүүгээд явж байтал замд машин таарсан чинь машинаас хэсгийн төлөөлөгч Бямбадорж , хошууч Золбоотар хочр бууж ирээд надтай уулзаад та яагаад аргал агнаад байна би тийм юм хийгээгүй гэтэл нотлох баримт байна худлаа хэллээ гээд намайг машинд суулгаж аваад өвөлжөө рүү очиж пинд байсан Сайга бууг аваад сумын төв дээр ирж надаас байцаалт авсан. Би тэгээд байцаалтандаа хонь хариулаад явж байгаад овоон дээр гараад боохой харах санаатай гартал 3 аргал явж байхаар нь нэгийг салхин доогуур орж очоод нэгийг нь цээжин бие рүү нь хараалж байгаад нэг удаа буудсан тэгээд онох шиг болохоор хүрээд очиход аргалийн хонь үхчихсэн байсан гэж хэлсэн. Тэгээд би гэр рүүгээ явсан. Намайг очиход овооны жалга сайр дээр урагшаа хараад хажуу талаараа хэвтсэн байсан. Гэдсийг нь цувуулчихсан, баруун гуяыг арьстай өмөлөөд аваад зулгаачихсан хоолойг нь хазчихсан байдалтай байсан гэжээ. /хх-43/,

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар О.*******ы мэдүүлсэн мэдүүлэгт:

2016 оны 10 дугаар сарын эхээр Ноён сумын нутаг болох 1 дүгээр багийн Баруун хулстайд намаржиж байсан. Тэгээд тэр өглөө нь хонь малаа бэлчээх гэж малаа туугаад гэрээсээ явган яваад Өлгий хонд гэдэг газар малаа орхиод байж байтал нэг боохойны мөр байхаар нь түүний мөрөөр хөөж яваад ******* гэх газар хөөж явсан боохойны мөрөө алдсан. Тэгээд урд орой дээр гараад дурандсан чинь зүүн рүү хоёр шувуу эргээд байхаар нь хүрээд очиход амьтан барьсан шинэ аргалийн хонь хэвтэж байсан. Баруун хонгоноос нь зулгаагаад идчихсэн гэдсийг нь цувуулаад хэрээ гэдсэн дээр нь сууж байсан. Тэгээд дөнгөж шинэхэн барьсан байхаар нь би арьсийг нь хуулаад бүтэн байсан махнаас нь шулж аваад гэртээ харьсан. Би боохой үргээх зорилгоор буугаа авч явсан гэжээ. /хх-45/,

           Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

Өргөдөл гомдлыг харъяаллын дагуу шилжүүлэх санал /хх-3/,

Хэргийн газарт үзлэг хийсэн  “хэрэг учрал болсон гэх газар нь Өмнөговь аймгийн Ноён сум ******* багийн нутаг дэвсгэр Ноён сумаас ертөнцийн зүгээр чанх хойд зүгт байрлах ба сумын төвөөс 16 км зайд Мурий гэх газар байв. Уг аргал хонь гэх амьтны сэг зэм нь толгой нь ертөнцийн зүгээр зүүн тийш харсанбайдалтай. Толгойн хэсгийн самалдаг хэсгийн арьс нь хойш ярагдсан, 2 нүдийг нь шувуу идсэн бололтой, онгорхой нүхтэй, тархины нугас хэсгийн доторх тархи өмхийрч ялзарч 4 шийр нь арьстайгаа үргэлж, арьс нь хатсан зэгэл зүсмийн сэг зэм байлаа...хэргийн газрын үзлэгээр уг аргал

 хонь гэх амьтны сэг зэмийг хураан авлаа...” гэсэн тэмдэглэл /хх-5/,

Сэг зэм байсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-9/,

О.*******ы эзэмшлээс Сайга маркийн галт зэвсэг гол НО4130341 замаг 341 дугаартай мөрөвч нь нугардаг хар өнгийн галт зэвсэг, Сайга бууны 5 ширхэг галт сум, Аргал хонь гэх арьс үргэл толгойтойгоо 3 шийр зэргийг хураан авсан тогтоол /хх-12/,

Сайга маркийн гол төрийн НО4130341, Замагны 341 дугаартай мөрөвч нь нугардаг хар өнгийн галт зэвсэг, Сайга бууны 5 ширхэг сум, Аргал хонь гэх арьстай толгой урд самардаг хэсэг нь арьс хойш ярагдсан 2 нүд нь ухсан, 4 шийрийг иртэй зүйлээр зүссэн тал саран хэлбэртэй 2 эвэр нь 30 орчим см урттай зэгэл зүсмийн хочийж хатсан арьс зэргийг хураан авсан тэмдэглэл /хх-13/,

Бууны гэрэл зургийн үзүүлэлт /хх-14/,

Хураан авах тогтоол /хх-15/,

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-16/,

Буу эзэмшигчийн үнэмлэх, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-17-18/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-19/,

Хураан авсан амьтны арьс гэх зүйлийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-22/,

Эд мөрийн баримтаар “ Сайга маркийн НО 4130341 дугаартай замаг нь 341 гэсэн дугаартай Сайга маркийн буу 1 ширхгэ, ЦЕГ 027978 тоот дугаарын Галт зэвсгийн гэрчилгээ 1 ширхэг, хар өнгийн дайзтай 5 ширхэг сум, Аргал эм хонины арьс, эвэр толгойтой 3 шийр хөлтэй үргэлж арьс 1 ширхэг зүйлүүдийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-23/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичиг /хх-24/,

Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилосон тухай албан бичиг /хх-25/,

Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын даргын хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилосон тушаал /хх-26/,

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-32/,

Өмнөговь аймаг мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 26 дугаар сорилтын “ шинжилгээнд ирүүлсэн эвэртэй толгойтой арьс нь хүрэн бор өнгөтэй, хэвлийн орчмын багахан хэсэг цайвар цагаан өнгөтэй, эрүүгүй толгой, 3 шийр нь амьтны арьс, Аргал эм хонь, эвэр нь 30 см нас гүйцсэн эвэр, дээд эрүүний шүдний цөгцний байдлаас үзэхэд 8 орчим настай хөгшин.

Арьсыг хуулсан ширийг нугалсан байдал нь хүний үйл ажиллагаа оролцсон. Хэрэв үхэж шувуу амьтан идсэн бол арьсан дээр хальс шөрмөс байх, арьс цоорч урагдах, аман хүзүүний яс толгойны ястай үргэлж байх ширний шөрмөслөг хэсгүүд огтлогдсон биш салбарсан байна.

Арьсны хэвлийн хэсэг хүзүүний урд хэсгийн арьс дутуу. Цээжний орчимд буудагдсан шарх байхгүй. Арьсан дээр үүссэн цусны толбо нь амьддаа үүссэн байж болох

Хүзүүний дээд хэсгийн арьс нь толгойтой үргэлж байна. Хүзүүний доод болон эрүү, эрүүний арьс байхгүй учир ул мөрийг тодорхойлох боломжгүй.

Хэрэв үхэж шувуу, амьтан идсэн бол арьсан дээр хальс шөрмөс байх, арьс цоорч урагдах, аман хүзүүний яс толгойны ястай үргэлж байх, ширний шөрмөслөг хэсгүүд огтлогдсон биш салбарсан байна. Амьдын жин аргал эр бол 180-200 кг, аргал эм бол 120-140 кг жинтэй байна. Эр аргал эвэрний урт 125 см, эм аргал 30 см байдаг гэсэн дүн /хх-33/,

Аргал хонь, янгир ямааны харьцуулсан гэрэл зураг /хх-34/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-35/,

Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-36/,

Шинжээч томилж, эд зүйлийн үнэлгээ тогтоолгох тухай тогтоол /хх-37/,

Ашид билгүүн ХХК-ийн “...бүдүүн эр ямаа 130.000 төгрөг нийт үнэ 13.000.000 төгрөг гэсэн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ӨМӨ/41 тоот шинжээчийн дүгнэлт /хх-38/,

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/,

            Өмнөговь аймгийн Автотээврийн  төв тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-48/,

            Шүүгдэгч О.*******ы малын А дансны хуулга /хх-53-54/,

            Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-56-57/,

            Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоол /хх-59/,

            2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 8/2 Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол  /хх-60-62/,

            Амьтны экологи эдийн засгийн үнэлгээ /хх-64-65/,

            Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-73-75/,

            Байгал орчинд учруулсан хохирлыг төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг болно.

Шүүгдэгч О.******* нь 2016 оны 10 дугаар сарын эхээр Өмнөговь аймгийн Ноён сумын ******* багийн нутаг ******* гэх орон нутгийн тусгай хамгаалалттай газарт зохих зөвшөөрөлгүйгээр ховор амьтан буюу 1 тооны эм аргалийг Сайга маркийн буугаар буудаж агнан байгаль орчинд 13.000.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******гийн “...Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр хуульд зааж өгсөн байдаг. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийг үндэслээд Аргал хонь хууль бусаар агнасан бол учирсан хохирлыг тухайн Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоох ба Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 тоот тогтоолын нэгдүгээр хавсралтаар Ан амьтны эклоги эдийн засгийн үнэлгээ нь тухайн нэг Аргал эм хонийг 13.000.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль хамгаалах санд нөхөн төлбөрийг оруулна гэж заасан байдаг юм. Тиймээс дээрх хууль тогтоомжийн дагуу хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж Аймгийн байгаль хамгаалах санд төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзэж 26.000.000 төгрөг нэхэмжилж байна.  Аргал эм хонь нь амьтны аймгийн туруутаны ангид хамаардаг бөгөөд энэ нь ховор амьтны төрөлд багтдаг...” гэсэн мэдүүлэг /хх-28/, гэрч Д.Баттулгын “...Ноён сумаас хойд зүгт 10 гаруй км байрлах ******* гэх газарт очиж хөндлөнгийн гэрчээр оролцоход уг газарт Аргал хонь гэх амьтаны шинэ арьс нь хөл шийр толгойтойгоо үргэлж арьс байсан...” /хх-31/, Хэргийн газарт үзлэг хийсэн  “хэрэг учрал болсон гэх газар нь Өмнөговь аймгийн Ноён сум ******* багийн нутаг дэвсгэр Ноён сумаас ертөнцийн зүгээр чанх хойд зүгт байрлах ба сумын төвөөс 16 км зайд Мурий гэх газар байв. Уг аргал хонь гэх амьтны сэг зэм нь толгой нь ертөнцийн зүгээр зүүн тийш харсанбайдалтай. Толгойн хэсгийн самалдаг хэсгийн арьс нь хойш ярагдсан, 2 нүдийг нь шувуу идсэн бололтой, онгорхой нүхтэй, тархины нугас хэсгийн доторх тархи өмхийрч ялзарч 4 шийр нь арьстайгаа үргэлж, арьс нь хатсан зэгэл зүсмийн сэг зэм байлаа...хэргийн газрын үзлэгээр уг аргал хонь гэх амьтны сэг зэмийг хураан авлаа...” гэсэн тэмдэглэл /хх-5/, Сэг зэм байсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-9/,  шүүгдэгч О.*******ы эзэмшлээс Сайга маркийн галт зэвсэг гол НО4130341 замаг 341 дугаартай мөрөвч нь нугардаг хар өнгийн галт зэвсэг, Сайга бууны 5 ширхэг галт сум, Аргал хонь гэх арьс үргэл толгойтойгоо 3 шийр зэргийг хураан авсан тогтоол /хх-12/, Сайга маркийн гол төрийн НО4130341, Замагны 341 дугаартай мөрөвч нь нугардаг хар өнгийн галт зэвсэг, Сайга бууны 5 ширхэг сум, Аргал хонь гэх арьстай толгой урд самардаг хэсэг нь арьс хойш ярагдсан 2 нүд нь ухсан, 4 шийрийг иртэй зүйлээр зүссэн тал саран хэлбэртэй 2 эвэр нь 30 орчим см урттай зэгэл зүсмийн хочийж хатсан арьс зэргийг хураан авсан тэмдэглэл /хх-13/,

Эд мөрийн баримтаар “ Сайга маркийн НО 4130341 дугаартай замаг нь 341 гэсэн дугаартай Сайга маркийн буу 1 ширхэг, ЦЕГ 027978 тоот дугаарын Галт зэвсгийн гэрчилгээ 1 ширхэг, хар өнгийн дайзтай 5 ширхэг сум, Аргал эм хонины арьс, эвэр толгойтой 3 шийр хөлтэй үргэлж арьс 1 ширхэг зүйлүүдийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-23/, Өмнөговь аймаг мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 26 дугаар шинжээчийн “ шинжилгээнд ирүүлсэн эвэртэй толгойтой арьс нь хүрэн бор өнгөтэй, хэвлийн орчмын багахан хэсэг цайвар цагаан өнгөтэй, эрүүгүй толгой, 3 шийр нь амьтны арьс, Аргал эм хонь, эвэр нь 30 см нас гүйцсэн эвэр, дээд эрүүний шүдний цөгцний байдлаас үзэхэд 8 орчим настай хөгшин. Арьсыг хуулсан ширийг нугалсан байдал нь хүний үйл ажиллагаа оролцсон. Хэрэв үхэж шувуу амьтан идсэн бол арьсан дээр хальс шөрмөс байх, арьс цоорч урагдах, аман хүзүүний яс толгойны ястай үргэлж байх ширний шөрмөслөгхэсгүүд огтлогдмон биш салбарсан байна. Арьсны хэвлийн хэсэг хүзүүний урд хэсгийн арьс дутуу. Цээжний орчимд буудагдсан шарх байхгүй. Арьсан дээр үүссэн цусны толбо нь амьддаа үүссэн байж болох. Хүзүүний дээд хэсгийн арьс нь толгойтой үргэлж байна. Хүзүүний доод болон эрүү, эрүүний арьс байхгүй учир ул мөрийг тодорхойлох боломжгүй. Хэрэв үхэж шувуу, амьтан идсэн бол арьсан дээр хальс шөрмөс байх, арьс цоорч урагдах, аман хүзүүний яс толгойны ястай үргэлж байх, ширний шөрмөслөг хэсгүүд огтлогдсон биш салбарсан байна. Амьдын жин аргал эр бол 180-200 кг, аргал эм бол 120-140 кг жинтэй байна. Эр аргал эвэрний урт 125 см, эм аргал 30 см байдаг гэсэн дүгнэлт /хх-33/, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 8/2 Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, яөлөөлөх тухай  хурлын тогтоол  /хх-60-62/,  Амьтны экологи эдийн засгийн үнэлгээ /хх-64-65/,  Мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр О.*******ы “...******* ар дээр жижиг толгой дээр гараад дурандаж байтал миний гарсан овооны зүүн тийшээ овоон дотор хоёр шувуу эргэж байхаар сууж байсан овооноос 500 гаруй метр явтал хэдэн толгод дотор нэг аргалийн эм хонь үхчихсэн байсан...тэгээд гэртээ ирээд эхнэртэй би аргал аллаа гэж хэлээд тэгээд махыг гэрийн сүүдэрт тавьж байгаад 10 гаруй хоног идэж байгаад дуусгасан...хэсгийн төлөөлөгч Бямбадорж , хошууч Золбообаатар хоёр бууж ирээд надтай уулзаад та яагаад аргал агнаад байна би тийм юм хийгээгүй гэтэл нотлох баримт байна худлаа хэллээ гээд намайг машинд суулгаж аваад өвөлжөө рүү очиж пинд байсан Сайга бууг аваад сумын төв дээр ирж надаас байцаалт авсан. Би тэгээд байцаалтандаа хонь хариулаад явж байгаад овоон дээр гараад боохой харах санаатай гартал 3 аргал явж байхаар нь нэгийг салхин доогуур орж очоод нэгийг нь цээжин бие рүү нь хараалж байгаад нэг удаа буудсан тэгээд онох шиг болохоор хүрээд очиход аргалийн хонь үхчихсэн байсан гэж хэлсэн. Тэгээд би гэр рүүгээ явсан. Намайг очиход овооны жалга сайр дээр урагшаа хараад хажуу талаараа хэвтсэн байсан... “ гэсэн мэдүүлэг /хх-43/, Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар О.*******ы “...Би боохой үргээх зорилгоор буугаа авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-45/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           Шүүгдэгч О.******* нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт  “ Аргал хонийг би санаатай агнаагүй, уулын орой дээрээс дурандсан чинь шувуу эргээд байхаар нь очсон. Тэгсэн дөнгөж амьтан барьсан Аргал хонь дээр хэрээ тойроод сууж байсан. Дөнгөж барьсан шинэхэн байхаар нь махыг нь авч явсан...” гэсэн мэдүүлэг өгсөн боловч 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Цагдаагийн байгууллагад “ 2016 оны 10 дугаар сард яг хэдэн байсанг санахгүй байна. Сарын эхээр байсан санагдаж байна. Манайх Ноён сумаас хойш 20 гаран км-т байдаг.Баруун хуластай гэх газарт намаржиж байсан уг газар нь их уултай ууланд Аргал, Янгир ихээр амьдардаг ман манай маланд хаад нэг чоно ороод байдаг болохоор нь урд ууланд чоно байвал агнах санаатай өөрийн нэр дээр бүртгэлтэй Сайга маркийн хар өнгийн буугаа аваад урд уул руу гарсан тэгээд нэг овоон дээр гараад дурандаад сууж байсан чинь 3 ширхэг Аргал гараад ирсэн. Тэгээд би салхин доогуур нь нуугдаж явж байгаад ойртож очоод ойролцоогоор 200 метрийн зайд очоод буудсан. Тэгсэн нэг Аргалийг нь онох шиг болсон. Тэгээд араас нь гараад ирсэн чинь жалганд уначихсан байсан. Тэгээд би хүрээд очсон чинь эм нас гүйцсэн Аргал хонь үхчихсэн байсан. Тэгээд би хөдөө хээр уг агнасан Аргалаа арьсыг нь хуулж махыг нь шулж аваад шуудайнд хийгээд үүрээд гэр рүүгээ явсан. Гэрт очиход манай эхнэр ******* байсан өөр хүн байгаагүй. Тэгээд би *******д урд уулнаас нэг Аргал агнаад ирлээ гэж хэлсэн. Агнасан Аргалийн махаа хүн амьтанд өгөөгүй өөрсдөө бууз, хуушуур хийгэээд дуусгасан. Махаа гэртээ сэрүүн газар байлгаж байгаад идээд дуусгасан.”  гэсэн тайлбарыг, мөн 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр буюу 2 хоногийн дараа шүүгдэгч О.*******ы эхнэр З.******* Цагдаагийн байгууллагад “  2016 оны 10 дугаар сарын эхээр байх би хэдэн сарын хэдэнд байсныг нь сайн мэдэхгүй байна. Манай нөхөр ******* нь ямаа малаа сааж дуусгаад малаа харангаа боохой харна гээд буугаа үүрээд манай намаржааны дээд талын шарын хэц гарч ирнэ гээд явсан. Тэгсэн 16 цагийн үед шуудай дотор арга хонь агнаад ирлээ хэдэн өдөр хоол хийж иднэ энэ махыг сэрүүн газар байлга хоол унд хийж иднэ гэсэн. Тэгэхээр нь би нөгөө махыг аваад өдрийн цагаар гэрийн сүүдэр бараадуулаад сэрүүн газар байлгаж байгаад хоол хийж идээд дууссан. Тэгээд манайх 10 дугаар сарын 17-ны өдөр өвөлжөөндөө буугаад тэр өдрөөс баруун хуластайн адаг гэдэг газар машинаа орхиод эргэж машинаа аваад мал дээрээ очиж хонох гээд манай нөхөр бид хоёр явж байсан чинь Өлгий гэх газар өөдөөс машинтай цагдаагийн хүмүүс ирж манай нөхөртэй уулзаад *******ы аваад явсан.” гэсэн тайлбарыг  тус тус гаргажээ.

Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байхаар хуульд заасан тул шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлэхгүй байгаа байдлыг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүгдэгч О.******* нь хэдийгээр ховор ан амьтан болох Аргал хонийг агнаагүй гэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Өмнөговь аймаг мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн аргал хонины сэг, зэм, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч О.******* тайлбар, З.*******ын тайлбар, байгаль орчинд учруулсан хохирлоо төлсөн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт, сэлт, мэдээллийг нотлох баримт гэж хуульд заасан байх  тул шүүгдэгч О.*******, гэрч З.******* нарын тайлбарыг нотлох баримт биш гэж үзэх боломжгүй юм. Мөн уг тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар давхар нотлогдож байна гэж үзсэн болно.

          Иймд шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан ховор ан амьтан болох аргал хонийг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

          Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх Өмнөговь аймгийн Ноён сумын ******* багийн нутаг ******* гэх газар нь орон нутгийн тусгай тусгай хамгаалалттай газар болох нь хавтаст хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, талбайн эргэлтийн цэгийн солбилцолын хүснэгт зэргээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна.        Түүнчлэн шүүгдэгчийн хууль бусаар агнасан гэх Аргал хонь нь 8 орчим настай, эм хонь байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Өмнөговь аймаг мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. 

          Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж заасан.

Засгийн газрын тогтоолоор баталсан Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр Аргал хонь эм нь 13.000.000 төгрөг байхаар үнэлэгдсэн байх тул шүүгдэгч О.******* нь байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 26.000.000 төгрөг Байгаль орчныг хамгаалах санд төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

           Шүүгдэгч О.******* нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

          Шүүгдэгч О.******* нь  урьд ял шийтгэгдээгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-46/ тогтоогдож байна.

          Иймд шүүгдэгч О.*******г анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж түүнд  оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэлээ.

          Битүүмжилсэн эд хөрөнгийн талаар:

          Шүүгдэгч О.*******ы эзэмшлийн хөрөнгө болох 100 тооны бүдүүн / соёолон/ эр ямааг иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг хангах зорилгоор мөрдөн байцаагчийн тогтоолоор /хх-35/ битүүмжилсэн байх ба шүүгдэгч нь байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, шүүхээс түүний эд хөрөнгийг хураагаагүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар  эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

           Эд мөрийн баримтын талаар:

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг болох Сайга маркийн / НО4130341 дугаартай, 341 гэсэн замагтай/ буу, ЦЕГ 027978 дугаарын галт зэвсгийн гэрчилгээ, хар өнгийн дайзтай 5 ширхэг сум зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт шилжлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар Аргал эм хонины эвэр, толгойтой, 3 шийр хөлтэй үргэлж арьс нь цаашид ашиглаж болохгүй эд зүйл байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгахаар тус тус шийдвэрлэлээ.

           Шүүгдэгч О.*******  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх  төлбөргүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.