| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2023/0049/э |
| Дугаар | 2023/ШЦТ/47 |
| Огноо | 2023-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Х |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/47
2023 05 10 2023/ШЦТ/*******7
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга *******,
Улсын яллагч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн *******агануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 220*******000000060 дугаартай хэргийг 2023 оны ******* дүгээр сарын 2*******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 197******* оны 11 дүгээр сарын 29-ний өдөр энтий аймгийн *******аян-Овоо суманд төрсөн, *******9 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт *******агануур дүүргийн ******* дүгээр хороо, Тогос-Уулын 1.........тоотод оршин суух хаягтай,
урьд Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 0*******-ний өдрийн 255 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* ******* /РД:/.
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/
Шүүгдэгч ******* нь 2022 оны 5 дугаар сарын 0*******-ний өдөр 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн *******агануур дүүргийн ******* дүгээр хороо, Тогос-Уулын дугаар гудамжны тоотод хохирогч “гэрт шүлсээ хаялаа” гэх шалтгаанаар түүний толгойн хэсэгт хөлөөрөө өшиглөж унаган толгой болон нүүр хэсэгт нь 2-3 удаа дэвсэж доод уруулын дотор болон гадна хэсэгт ил шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРОЙЛО нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинжлэн судлуулсан баримт:
- *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 0*******-ний өдөр *******агануур дүүргийн ******* дүгээр хороо, Тогос-Уулын дугаар гудамжны тоотод өөрийн эхнэр Алтанцэцэгийн хамт байж байтал гаднаас О 1 шил архи авч орж ирсэн. Тэгээд тухайн архийг ууж байгаад талд нь орж байтал О манай гэрт шүлс, цэрээ хаяад байхаар нь “боль” гэхэд “хамаа байхгүй” гэсэн. Тэгэхээр нь би түүний нүүр хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн. Миний буруу.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,
- -н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 8, 10-р хуудас/,
- О.*******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,
- Ц.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 1*******-р хуудас/,
- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 228 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21-р хуудас/,
- Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
- эргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-5-р хуудас/,
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 3*******-52-р хуудас/,
- Шүүгдэгч *******-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 37-р хуудас/,
- охирогч -ийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-ийн *******6-52-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 5 дугаар сарын 0*******-ний өдөр 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн *******агануур дүүргийн ******* дүгээр хороо, Тогос-Уулын дугаар гудамжны тоотод хохирогч -ийг “гэрт шүлсээ хаялаа” гэх шалтгаанаар түүний толгойн хэсэгт хөлөөрөө өшиглөж унаган толгой болон нүүр хэсэгт нь 2-3 удаа дэвсэж доод уруулын дотор болон гадна хэсэгт ил шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- -ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 0*******-ний өдөр 19 цагийн үед нэг шил архи бариад Тогос-Уулын -7 тоотод амьдардаг танил -ийн гэрт ороход болон түүний хамтран амьдрагч А, түүний хүү Г нар согтуу байсан. Г нь унтаж байсан, зодоон болох үеэр сэрсэн байх. Ингээд А, бид нар архийг хувааж ууцгаасан бөгөөд би гэрт нь санамсаргүй шүлсээ хаячихсан юм. Тэгтэл босч ирснээ нүүр лүү хөлөөрөө өшиглөж газар унагаад толгой дээрээс гуталтай хөлөөрөө дэвсээд байсан. Миний нүүр, толгойд хэдэн удаа дэвссэнийг мэдэхгүй байна. -д дэвсүүлээд миний доод уруул язарсан бөгөөд цус ихээр гарсан. Миний бодож байгаагаар энэ үйл явдал 21 цаг өнгөрч байхад болсон. *******и зодуулаад -ийн гэрээс гараад Ө гэдэг эмэгтэйг гэр лүүгээ гүйлгэж охин *******-г дуудуулсан бөгөөд охин маань ирж намайг ямар байдалтай байгааг хараад цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,
- О.*******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 0*******-ний орой *******агануур дүүргийн *******-р хороо эрлэнгийн 9-10 тоотод гэртээ байж байхад орой 22 цагийн үед нэг эмэгтэй манай гэрт ирээд танай ээж чинь Тогос-Уулын -7 тоотод хүнд зодуулсан байна гэж хэлсэн. *******и гадуур хувцсаа өмсөөд гэрээсээ гараад тус хаягт яваад очтол манай ээж О хамт архи уусан гэдэг хүнд зодуулж уруул нь язарч цус гараад нүд нь хөхөрсөн байсан. Ингээд би эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,
- Ц.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Манай ээж А *******агануур дүүргийн *******-р хороо Тогос-Уулын -7 тоотод гэдэг хүнтэй хамтран амьдарч байгаа юм. Тухайн өдөр ах, ээж бид 3 нэг шил архи хувааж уусан ба би унтаад өгсөн. Яг ямар асуудал болсныг мэдэхгүй байна, цагдаа ирсний дараа ах хамт архи уусан О гэж эмэгтэйг зодсон талаар мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******-р хуудас/,
-Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэлд “*******агануур дүүргийн *******-р хороо Тогос-Уулын -7 тоотод манай ээжийг хамт архи уусан хүн нь зодож биед нь гэмтэл учруулсан байна” гэжээ /хх-ийн 1-р хуудас/,
-эргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-5-р хуудас/,
- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 228 дугаартай дүгнэлтэд: “1.Үзүүлэгч -ийн биед доод уруулын дотор болон гадна хэсэгт учирсан ил шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3.Дээрх шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. *******.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-ийн 20-р хуудас/,
-шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.
Иймд ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
ууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлээгүй, баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тус хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******-г хохирогч -ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг, мөн хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргах зүйлгүй. Шүүгдэгч нь хувиараа хөдөө газар тариалангийн ажил болон айлын мал маллах ажил хийдэг. Иймд хувийн байдлыг нь харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Уураа зөв барьж сурах хэрэгтэйг ойлгож авлаа.” гэв.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч *******-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй болно.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-******* дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТОО нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН