Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2020/02665

 

 

 

 

 

20*******9 оны *******0 сарын 03 өдөр         Дугаар *******0*******/ШШ20*******9/02665            Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ГБ ХХК

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин суух,  О******* /регистрийн дугаар: *******/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух,  Т******* /регистрийн дугаар: *******/ нарт холбогдох, 

 

Зээлийн гэрээний үүрэгт 50,759,254.33 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анударь, хариуцагч Э.О, Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

 

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ГБ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анударь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.О, Э.Т нар нь 20*******2 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ГБтай ЗГ*******9*******5003326 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 27,*******00,000 төгрөгийг сарын *******,7 хувийн хүүтэй, **************0 сарын хугацаатай зээлж авсан.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож БГ*******9*******5003326 тоот ипотекийн гэрээгээр Э.О, Э.Т нарын өмчлөлийн ******* дугаартай, ******* сумын ******* дүгээр баг, ******* дугаар хэсэг, *******37 дугаар байр, тоот, 3******* м.кв талбайтай орон сууц барьцаалсан болно.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт *******-ийн дагуу төлөх эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд төлөхийг мэдэгдсэн боловч төлөөгүйгээс үндсэн зээлийн төлбөр 26,207,463.44 төгрөг, хүүгийн төлбөр 24,2*******5,*******3*******.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 266,659.23 төгрөг, нэхэмжлэл гаргах үед хугацаа хэтэрсэн хоног *******627, нийт 50,759,254.33 төгрөг байна.

Иймд зээлийн гэрээний 4.4.*******-д заасныг үндэслэн банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагч Э.О, Э.Т нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл авснаас хойш буюу 20*******2 оны 7 дугаар сараас 20*******5 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдөр хүртэл нийт сарын хугацаанд *******4,59*******,000 төгрөг төлсөн байдаг.

20*******3 оны 6 дугаар сарын *******4-ний өдрийн А-*******22 дугаартай Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмаар өмнөх авсан орон сууцны зээлүүдийг ******* хувийн хүүтэй зээл рүү автоматаар шилжүүлж байсан. Энэ талаар манай зээлийн хүсэлтийг эх үүсвэр байхгүй гэсэн шалтгаанаар удаа дараа хойшлуулж ******* хувийн хүүтэй зээл рүү шилжүүлж өгөөгүй.

Тухайн үед бидний зүгээс зээлийн нөхцөлийг хангахуйц тогтсон ажил хөдөлмөр эрхэлж байсан.

Мөн ГБны ******* дэх салбарын эдийн засагчид орон сууц худалдах тухай итгэмжлжл хийж нотариатаар батлуулж үлдээж байсан. Учир нь барьцаалбар орон сууцыг худалдаж зээлийг хаах зорилготой байсан. Цаашид дээрх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч биелүлэх боломжгүй.

Э.О ганцаараа ажилладаг, Э.Т эрүүл мэндийн шалтгаанаар хөдөлмөр эрхлэх боломжгүй.

Иймд Дорноговь аймаг ******* сумын ******* дүгээр баг, ******* дугаар хэсэг *******37 дугаар байр тоот, 3******* м.кв талбайтай орон сууцыг үлдсэн төлбөрт өгч энэхүү нэхэмжлэлийг хаах хүсэлтэй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ГБ” ХХК нь хариуцагч Э.О, Э.Т нарт холбогдуулан, Орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 50,759,254.33 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг төлөх боломжгүй, зээлийн хүүг ******* хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэх боломжтой байхад банк шилжүүлээгүй, барьцаа хөрөнгө орон сууцыг зээлийн үлдэгдэл төлбөрт тооцуулна хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

ГБ нь Э.О, Э.Т нартай 20*******2 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ЗГ*******9*******5003326 дугаартай, Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 27,*******00,000 төгрөгийг сарын *******,7 хувийн хүүтэй, **************0 сарын хугацаатай, зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар мөн өдөр БГ*******9*******5*******003326 дугаартай Ипотекийн гэрээ байгуулж, ******* дугаартай, ******* сумын ******* дүгээр баг, ******* дугаар хэсэг, *******37 дугаар байр, тоот, 3******* м.кв талбайтай орон сууцыг барьцаалжээ.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үндсэн зээлийн төлбөр 26,207,463.44 төгрөг, хүүгийн төлбөр 24,2*******5,*******3*******.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 266,659.23 төгрөг, нийт 50,759,254.33 төгрөгийн төлбөр үүссэн болох нь зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Э.Т нь эрүүл мэндийн шалтгаантай байснаас зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсч төлбөрийг тасалдуулсан хэмээн хариуцагч нар тайлбарласан ба нэхэмжлэгч ГБийг Монголбанкны ерөнхийлөгчийн 20*******3 оны 6 дугаар сарын *******4-ний өдрийн А-*******22 дугаар тушаалаар батлагдсан Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын дагуу Орон сууцны зээлийн хүүг багасгаж өгөөгүй хэмээн мэтгэлцэж байна.

Гэвч хариуцагч нар нь Монголбанкны ерөнхийлөгчийн 20*******3 оны 6 дугаар сарын *******4-ний өдрийн А-*******22 дугаар тушаалаар батлагдсан Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын дагуу олгогдох зээл, санхүүжилтэд хамрагдах, ГБны гүйцэтгэх захирлын 20*******3 оны 6 дугаар сарын *******7-ны өдрийн *******25 дугаартай “*******,0(+/-) хөтөлбөрийн орон сууцны зээлийн нөхцөлийг батлах тухай” тушаалаар батлагдсан өмнө олгосон зээлийг хөрвүүлэх шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй байсан нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдлоо.

Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.*******.-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”,

мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.*******-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”,

мөн хуулийн *******75 дугаар зүйлийн *******75.*******.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн *******74 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ГБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.******* дэх хэсэг, **************6, ********************* дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

*******. Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.*******, 453 дугаар зүйлийн 453.*******-т заасныг баримтлан, хариуцагч Э.О, Э.Т нараас зээлийн гэрээний үүрэгт 50,759,254.33 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ГБ ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн *******75 дугаар зүйлийн *******75.*******-д заасныг баримтлан, хариуцагч Э.О, Э.Т нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө ******* дугаартай, ******* сумын ******* дүгээр баг, ******* дугаар хэсэг, *******37 дугаар байр, тоот, 3******* м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч ГБинд олгохыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, 7.*******.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4**************,946.27 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.О, Э.Т нараас улсын тэмдэгтийн хураамжид 4**************,946.27 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГБ ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА