Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2019/02883

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 24 өдөр         Дугаар 101/ШШ2019/02883            Улаанбаатар хот

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Б овогт Ц.Г /РД:0/-ийн нэхэмжлэлтэй,

           

Хариуцагч:  тоотод оршин суух, Т овогт Ч.Э РД:/-т холбогдох,

 

1,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

  ТОДОРОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.Э болон нэхэмжлэгч Ц.Г******* нар харилцан тохиролцоод, 16 удаа хайрга хашаандаа буулгуулсан. Нэг ресс нь 100,000 төгрөгөөр буулгасан. Үүнээс 4 удаагийн төлбөрийг бэлнээр, хоёр удаагийн төлбөрийг дансаар шилжүүлсэн. Ц.Г*******ийн данс руу Ч.Э нь хоёр удаагийн төлбөрийг шилжүүлсэн. Нийтдээ 1,600,000 төгрөгийн төлбөрөөс 600,000 төгрөгийг төлсөн. Үлдэх  1,000,000 төгрөгийг хариуцагч Ч.Эээс нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийг зогсоол дээрээ зогсож байхад хамгийн анх н.А******* ирээд хайрга авъя гэсэн. Дараа нь хариуцагч Ч.Этэй уулзсан. Ч.Э манай төрсөн дүү, ахын найз  нар манай хашааг барьж байгаа. Тэр хоёр дээр хайрга хүргэж өгөөрэй би мөнгийг төлнө гэсэн. Ц.Г болон Ч.Э нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Талууд барааг авсан эсэх дээр маргадаггүй. Хайрганы мөнгийг хариуцагч нь н.А*******ид өгсөн гэдэг. н.А******* болон хариуцагчийн дүү нар хариуцагчтай нэг ашиг сонирхолтой төрөл садангийн хүмүүс. Хайргыг ашиглаж барьсан хашаа нь хариуцагч Ч.Эийн өмчлөлийн хөрөнгө.  Үр шимийг хариуцагч эзэмшиж байгаа тул хариуцагч Ч.Эээс хайрганы төлбөр болох 1,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь надтай ярьсан юм шиг яриад байна.  Би 7 дугаар сарын 27-ны өдөр орон нутагт ажлаар явж байсан. Би  н.А******* гэдэг хүнтэй холбогдоод ээжээрээ мөнгө шилжүүлээд, хашааг бариарай гэж хэлсэн.  Гэтэл н.А******* Ц.Г гэдэг хүнтэй уулзаад хайрга авахаар тохиролцсон. Би чинь сүүлд 8 сард сүүлийн 6 удаагийн хайргыг авахад мэдсэн. Би материалаа н.А*******ид авч өгсөн. н.А******* материал болон цахилгаан багажуудыг аваад, сураггүй алга болсон.. Би хашаагаа барихын тулд хайрга авахаар Ц.Г дээр очсон.  Гэтэл танайх Гачууртад хашаа барьж байгаа айл мөн үү гэхэд мөн байна гэхэд хайрганы төлбөрөө өг. н.А******* урьдчилаад мөнгө өгсөн байгаа. н.А*******ид холбогдуулан өргөдөл гаргаж өгөх гэхээр Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс үүнийг хүлээн авах боломжгүй гэсэн. н.А******* нь С******* ******* суманд байгаа. Манай материал төхөөрөмжүүдийг н.А******* нь авч явсан. Би араас хөөцөлдөөд ломбардаас чөлөөлж авсан. Миний ээж Сонгинохайрхан дүүрэгт байдаг. Манай ээж нь н.А******* руу мөнгө шилжүүлсэн. Уг баримтыг үзүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт өгсөн. Би тэр хүнийг олж аваад, тэр хүнээс мөнгө гаргуулаад танд өгнө гэсэн. Би ч бас хохирсон. Би эхлээд н.А-оос мөнгөө авч өөрийгөө хохиролгүй болгочхоод танай мөнийг өгнө гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Г Ч.Э-т холбогдуулан Оргил худалдааны төвөөс Баянзүрх дүүргийн Гачуурт тосгонд байрлах хариуцагчийн хашаанд хайрга буулгаж өгсний төлбөр 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Ч.Э Ц.Г-аар 16 удаа хайрга зөөлгөсөн нь үнэн 6 рейсийн мөнгийг төлсөн, 10 рейсийн мөнгийг А өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн Баянзүрх дүүргийн Гачуурт тосгонд байрлах хашаанд нэг портер автомашин хайргыг нэг удаа 100,000 төгрөгөөр хүргэхээр тохирч, нэхэмжлэгч нь нийт 16 удаа хайрга хүргэж өгсөн гэжээ.

 

Хариуцагч 16 удаагийн хайрга хүргүүлсэн талаар маргаагүй боловч 10 удаагийн хайрга хүргүүлсэн төлбөрийг өөр этгээдэд өгсөн, түүнээс мөнгө аваад өгнө гэжээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсжээ.

Ц.Г нь хөлсөөр ажиллахаар тохирч үйлчилгээ буюу 16 автомашин хайргыг Ч.Э-ийн хашаанд хүргэж өгсөн байх тул хөлсөө шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Ч.Э 10 автомашин хайрганы үнийг өөр этгээд буюу н.А-д өгсөн гэх боловч энэ талаар баримтаар нотлоогүй, Ц.Г-аар ажил, үйлчилгээ гүйцэтгүүлсний төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д зааснаар Ч.Э-ээс 1,000,000 төгрөг гаргуулж, Ц.Г-т олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д зааснаар хариуцагч Ч.Э-ээс 1,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Г-т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.СОЛОНГО