Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/50

 

     2023         05          30                                      2023/ШЦТ/50

                 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                             *******,  

Улсын яллагч                                               *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            *******

Шүүгдэгч                                                       ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн *******агануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн 2304000000032 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, *******агануур дүүргийн 5 дугаар хороо, Их Гүний ......... тоотод оршин суух хаягтай, ******* ******* ******* ******* /РД:/.

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

Шүүгдэгч ******* нь 2023 оны 3 дугаар сарын 05-наас 6-нд шилжих шөнө Нийслэлийн *******агануур дүүргийн 5 дугаар хороо, *******ага Гүний дугаар гудамжны тоотод хохирогч маргалдаж улмаар түүний хамар тус газарт 1 удаа мөргөж хамрын ясны хугарал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОР*******ОЙЛО******* нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинжлэн судлуулсан баримт:

            - *******-рын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 05-наас 6-нд шилжих шөнийн 02 цагийн үед найз У-ын гэрт ирээд *******, Э, Т нарын хамт 2 шил архи уусан. Тэгээд *******, Э хоёр унтаад өгсөн бөгөөд Т согтоод *******, Э хоёрыг зодно гээд байхаар нь би “боль” гээд бид хоёр маргалдсан. Тэгээд би гараад гэр лүүгээ явах гэтэл Т агсам тавиад намайг заамдахаар нь би түүний хамар луу нэг удаа толгойгоороо мөргөөд, баруун гараараа зүүн шанаа хэсэг рүү нь нэг удаа цохьсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 118-119-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- -н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 82, 84-р хуудас/,

- *******.-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 90-р хуудас/,

- Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 94-95-р хуудас/,

- Ч.*******-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 97-р хуудас/,

- Ч.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч З.*******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 88-р хуудас/,

- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын -ны өдрийн 087 дугаартай дүгнэлт /хх-ийн 4-5-р хуудас/,

- Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

- *******охирогч -ийн *******агануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2, 5-р хуудас/,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 123-130-р хуудас/,

- Шүүгдэгч *******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 131-р хуудас/,

- *******охирогч -ийн эрүүл мэндийн байдлын талаархи баримтууд /хх-ийн 11-79-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 3 дугаар сарын 05-наас 6-нд шилжих шөнө Нийслэлийн *******агануур дүүргийн 5 дугаар хороо, *******ага Гүний дугаар гудамжны тоотод хохирогч маргалдаж улмаар түүний хамар тус газарт 1 удаа мөргөж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- -ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд хохирогчоор өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр найз *******, Энартай таараад дэлгүүр орж 2 шил архи  аваад *******агануур дүүргийн 5 дугаар хороо, *******ага Гүний дугаар гудамжны тоотод байх байшинд орж ууцгаасан. Тэгээд шөнө 02 цагийн үед гаднаас ******* орж ирээд Э руу “чи төв рүү орж ирээд архи уулаа” гээд загнаад байсан. Тэгээд архиа уугаад сууж байтал ******* надад хандаж “чи *******агануурын хориход хоригдож байсан биз дээ” гэж хэлэхээр нь би “чамд ямар хамаатай юм бэ” гэтэл ******* миний хамар луу толгойгоороо нэг удаа мөргөсөн бөгөөд миний ухаан балартаж доошоо унасан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Маргааш өглөө нь гэртээ унтаж байсан бөгөөд толинд хартал миний хамар хавдаж бэртсэн байсан. Тэгээд 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр эмнэлэгт үзүүлэхэд хамрыг маань хугарсан байна гэхээр нь 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 3 дугаар сарын 12-ны өдөр хамрын мэс заслын хагалгаанд орсон. *******-ын зүгээс надад 700.000 төгрөг өгсөн, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Мөнгөө барагдуулбал гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 82, 84-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- *******.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 06-ны шөнийн 02 цагийн үед согтуу хүмүүс хашгираад муудалцаад байхаар нь босож ирээд хартал найз ******* хамт байсан шивээстэй залуутай маргалдаад эвлэрсэн бололтой байж байсан. Тэгээд хэд хоногийн дараа *******-тай чатлахад нөгөө залуу чинь хамар хугарсан гээд зургаа явуулсан гэхээр нь хамар нь хугарсан гэдгийг мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 90-р хуудас/,

- Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 06-ны шөнө 02 цагийн үед манай бүл ах ******* ирсэн бөгөөд Т тэр хоёр хэрэлдээд муудалцаад байсан. Дээд давхраас У бууж ирээд Т-ийг аваад гарсан. Тэгээд Т буцаж ирээд ******* тэр хоёр дахиж маргалдаж эхэлсэн бөгөөд *******хамар луу нь нэг удаа мөргөсөн, дараа нь нүүр хэсэг рүү нь нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95-р хуудас/,

-Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэлд “*******ид дөрөв архи уугаад сууж байхад ******* бид хоёр юм яриад сууж байтал үл ойлголцоод ******* миний нүүрэн тус газар хамар луу мөргөж, цохьсон.” гэжээ /хх-ийн 1-р хуудас/,

-*******охирогчийн нүүрэн тус газрыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-р хуудас/,

- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын -ны өдрийн 087 дугаартай дүгнэлтэд: “1. -ийн биед хамрын ясны хугарал /хагалгааны дараах шарх/ гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3.Дээрх хамар ясны шинэ хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-ийн 4-5-р хуудас/,

-шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв. 

Иймд *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв. 

  1. *******охирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

*******ууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд цаашид гарах зардлаа нэхэмжилж байгаа, шүүгдэгч *******-ын зүгээс хохирол төлбөрт 700.000 төгрөг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзлээ. Иймд хохирогчийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг шийдвэрт дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.379.000 төгрөгийн эмчилгээний зардал гаргуулсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчээс 2.379.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна” гэв.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тус хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******-ыг хохирогч -ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх, эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардал болох 2.379.000 төгрөгийг *******-аас гаргуулахсаналтай” гэв.

*******охирогч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Одоогоор баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч ******* нь хөдөө мал малладаг бөгөөд хэрэгт холбогдсоноос хойш мал дээрээ очоогүй хүнээр малаа харуулж байгаа. *******-ын хувийн байдлыг харгалзан үзээд торгох ялаар шийтгэж өгнө үү, гэм буруу дээр маргах зүйлгүй” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч *******-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36. дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТОО******* нь:

 

  1. Шүүгдэгч ******* ******* ******* *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ******* *******-т 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг *******-т мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-т тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч *******-аас 2.379.000 /хоёр сая гурван зуун далан есөн мянга/-н төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
  6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******-н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН