Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2020/02952

 

 

 

 

 

 

201******* оны 10 *******ын 30 өдөр    

   Дугаар 101/ШШ201*******/02*******52

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  давхар 00 тоот хаягт оршин байрлах “А*******” СӨХ /гэрчилгээний дугаар: 24/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б

 

СӨХ-ны төлбөр 1,511,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “А*******” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзан шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус СӨХ-нд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ******* дугаар хорооллын ******* давхар, уг*******мал, 8 орцтой *******, 6 орцтой ******* байрууд харъяалагддаг бөгөөд 504 өрх айл оршин суудаг. Манай СӨХ нь *******, ******* байрны нийтийн эзэмшлийн орцны дотор талын болон гадна орчны 50 метрийн доторхи, мөн подвалийн цэвэрлэгээ, гэрэлтүүлэг, халуун, хүйтэн усны хангамж, бохир зайлуулах, орцуудын цахилгаан шатны байнгын хэвийн ажиллагааг хангах, эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, засвар үйлчилгээ зэргийг хариуцан ажилладаг. Эдгээр үйлчилгээг авсныхаа төлөө хуульд заасан үүргийнхээ дагуу төлбөл зохих төлбөрөө зарим оршин суугчид олон *******, жилээр төлдөггүйгээс харилцагч байгууллагуудад төлөх төлбөрийн өр хуримтлагдаж, СӨХ үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болгож байна. Мөн иргэний үүргээ биелүүлж, СӨХ-ны төлбөрөө цаг хугацаанд нь бүрэн төлдөг оршин суугчиддаа ч ая тухтай амьдрах нөхцөлийг хангасан үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байгаа юм. Дээр нөхцөл байдал болон төлбөрөө цаг хугацаанд нь төлдөг оршин суугчдын саналыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Батчулуун овогтой Батмөнх 2012 оны 10 дугаар *******аас 2014 оны 4 дүгээр ******* дуустал ******* бүр *******,500 төгрөгийг 1******* ******* төлөөгүй төлбөр 256,500 төгрөг, 2014 оны 5 дугаар *******аас 201******* оны ******* дүгээр ******* дуустал ******* бүр төлөх 1*******,300 төгрөгийг 65 ******* төлөөгүй төлбөр 1,254,500 төгрөг, нийт 1,511,000 төгрөг төлөөгүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А*******” СӨХ нь хариуцагч Б.Бөд холбогдуулан, СӨХ-ны төлбөрт 1,511,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь 201******* оны 10 дугаар *******ын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эрх үүрэгтэйгээ танилцсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч Б.Б нь “А*******” СӨХ-ны үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* дугаар байр, 68 тоот хаягт оршин суугч мөн бөгөөд тухайн орон сууцны өмчлөгч мөн эсэх талаар талууд маргаагүй тул дээрх орон сууцны үйлчилгээний төлбөр, СӨХ-ны хураамжийг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2 болон Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-д зааснаар төлөх үүрэгтэй.

Тус СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлаар 2014 онд баталсан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, ******* дугаар хороолол, *******, ******* дугаар байруудын оршин суугч айл өрхүүдээс 2014 оноос хойш мөрдүүлэн төлүүлж буй СӨХ-ны төлбөрийн графикаас үзэхэд хариуцагч Б.Б нь ******* тутамд 1*******,300 төгрөгийн төлбөрийг СӨХ-д төлөхөөр байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3.-т “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;” гэж тодорхой заасан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээр шаардаж буй хугацаанд хамаарах төлбөрийг хариуцагчаас шаардаж байсан эсэхээ шүүхэд нотлоогүй тул 2012 оны 10 дугаар *******аас 201******* оны ******* дүгээр *******ыг дуустал хугацаагаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар 2016 оны ******* дүгээр *******аас 201******* оны ******* дүгээр *******ыг дуустал хугацааны СӨХ-ны төлбөр 6*******4,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 816,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.6-д тус тус зааснаар шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт мэдэгдсэн, хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурьдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Б.Бөөс 6*******4,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А*******” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 816,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3*******,126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бөөс улсын тэмдэгтийн хураамжид *******,225.2 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А*******” СӨХ-нд олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.УНДРАА