Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 02

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, шүүгч  З.Нандинцэцэг, Н.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй, Нарийн бичгийн дарга Б.Цэрмаа, Улсын яллагч Д.*******,  шүүгдэгч Т.*******, Э.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* Д.*******, Иргэдийн төлөөлөгч Д.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Т.*******од Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар, Э.*******эд  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.*******, Э.******* нарт холбогдох 2013000128 дугаартай эрүүгийн хэргийн хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 95 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5 аав, ээж, 2 дүүгийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт түр оршин сууж байгаа, Улаанбаатар хотын дүүрэг -р хороо, хороолол ын гудамж байр тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овгийн ийн *******. Регистрийн дугаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 91 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Завхан аймгийн суманд засмал зам тавьж байгаа д цемент задлагчийн ажил түр хийж байсан, ам бүл-5 аав, ээж, 2 дүүгийн хамт Завхан аймгийн ******* сумын багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овгийн ын *******. Регистрийн дугаар: ИК9112153
Шүүгдэгч Т.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Э.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүгдэгч овгийн ын ******* нь 2016 оны 8 дугаар сарын 18-наас -нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын төвд иргэн Э.ын гэрт Т.*******ын нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисон үйл баримт нь хохирогч Т.*******ын “... намайг гаръя гэсэн. Би гарахгүй гээд гал тогооны өрөөний сандал дээр очиж суугаад би чамтай явахгүй, тай явна гэж хэлэхэд гараад явсан. Тэгээд ... эгч цаана чинь ус байгаа гэсэн. Би босч яваад ус олоогүй, эгч гар утасныхаа гэрлийг тусгаад надад ус хийж өгөөд чи баяраар авч явсан яндангаа авчирч өгөөрэй гэж хэлсэн. Би янданг чинь авчирч өгнө гэж яриад сууж байхад тэднийд гаднаас гэрэл тусгасан хүн орж ирсэн. Би хэнийг нь таниагүй байж байтал оо гээд миний нэрээр дуудаад хамар луу тэр хүн хүчтэй цохисон. Миний хамар аймаар өвдөөд манараад явсан. Миний биед тархи доргилт, хамрын нурууны мурийлт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл учирсан” гэсэн мэдүүлгээр, гэрч Э.ын “..манайд архи байхгүй эгч нь амармаар байна, орой болсон байна та нар харьж амар..” гэхэд тэд нар гарцгаасан. Хэн нь түрүүлж гарсныг би мэдээгүй. Тэгтэл ******* гарахгүй буйдан дээр хэвтээд явахгүй байсан. ******* *******ыг явах уу айл амрах гээд байна ш дээ” гэхэд ******* явах гэж байгаа юм шиг босч ирснээ гал тогооны өрөөний ширээний хажууд очоод суучихсан. Тэгсэн чинь ******* явъя л даа гээд *******ын нүүр рүү цохичихоод түрүүлээд гараад явсан. ******* нүүрээ дарж сууж байгаад нүүр лүү яагаад цохичихвоо гэж хэлээд нүүрээ дарсан чигтээ хурдан алхаад гараад явсан. ******* нь цуг байсан хүмүүсээ явъя гээд байхад явахгүй байж байгаад *******эд цохиулсан...” гэсэн мэдүүлгээр, шүүгдэгч Э.*******ийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “... эгч болон *******, 3 түрүүлээд гэрт орсон. бид хоёр үүдний таамбарт түр зогсож байгаад гэрт буцаад ороход , ******* хоёр гал тогооны өрөөний сандал дээр сууж байсан. Би тэнд байсан хүмүүст хандан бүгдээрээ харьж амарцгаая гэхэд түрүүлээд гараад явсан. эгч бас та нар одоо харьж амарцгаа би амарлаа гэж хэлж байгаа сонсогдсон. ******* сандал дээрээсээ босохгүй суугаад байхаар нь би түүнийг одоо явъя гэхэд босохгүй суугаад байхаар нь би түүний нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиод тэднийхээс гарсан...” гэсэн мэдүүлгээр, нотлогдож байна.
Шүүгдэгч Э.*******  Т.*******ын нүүрэнд цохисон үйлдлийн улмаас түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь  Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 201620362 дугаартай “...А. эмчийн тодорхойлолтонд бичигдсэн хамрын таславч ясны муруйлт, хамрын хянга яс дотогшоогоо цөмөрч хугарсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...2016201 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан тархины доргилт, хамрын нурууны мурийлт, хамрын нуруунд цус хуралт гэмтлүүд дээр нэмэгдээд 52 дугаартай А. эмчийн тодорхойлолтонд тусгагдсан хамрын таславч ясны муруйлт, хамрын хянга яс дотогшоогоо цөмөрч хугарсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн нэмэлт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.*******ийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч Э., М. нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах нотлох баримтаар үнэлсэн болно.
Шүүгдэгч Э.******* нь бусдын буюу иргэн Э.ын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх зорилгоор Т.*******ыг Э.ын гэрээс гарахыг шаардсан бөгөөд түүний энэ шаардлагыг биелүүлээгүй гэсэн шалтгаанаар Т.*******ын нүүрэн тус газар цохисон нь ямар нэгэн байдлаар бусдыг илтэд үл хүндэтгэсэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн шинжгүй байх тул түүний үйлдлийг аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99  дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байна. Иймд шүүгдэгч Э.*******ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч овгийн ийн ******* нь  2016 оны 8 дугаар сарын 18-наас -нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын төвд Завхан аймгийн ******* сумын төвд иргэн Э.ын хашаанд “нүүр рүү цохичихоод явлаа” гэсэн шалтгаанаар иргэн Э.*******ийн хэвлийн тус газар нь хутгалсан үйл баримт нь  хохирогч Э.*******ийн “...Тэдний үүдний таамбарын хаалгаар гарч явах үед ******* миний араас гарч ирээд намайг уулзъя гээд миний баруун гар талаар хажууд хүрч ирээд, мөрөн дээгүүр зүүн гараа тавиад, та намайг яагаад цохичихож байгаа юм бэ гэж хэлээд бид 2 хамтдаа уг айлын жижиг хаалгыг зүглээд явж байтал миний баруун хэвлий орчмоор халуу оргиод явчихаар нь би дээлийнхээ энгэрээр гараа шургуулаад халуу оргисон газраа гараараа дараад үзтэл хэвлий орчимд цус гарсан бололтой шингэн зүйл гарт мэдрэгдсэн. Тэгээд дөнгөж хаалгаар гараад би дээшээ хараад унасан, арай гэж босоод байж байтал ******* цаашаа явж байснаа буцаад хүрээд ирэхээр нь чи намайг хутгалсан байна гээд бүснээс нь бариад автал ******* та битгий андуураад байгаарай гээд миний шанаан дээр хутга тулгаад байсан юм. Тэгэхээр нь би намайг эмнэлэгт хүргээд өг гээд бүснээс нь зуураад байхад миний сугаар түшээд эмнэлэг хүргэж өгсөн... Намайг ямар учраас хутгалсныг мэдэхгүй. Гадаа харанхуй байсан учир хутгыг нь хараагүй. Зүүн шанаанд хурц иртэй зүйл тулгаад байсан хэвлий орчмоос шингэн зүйл гоожоод халуу оргиод байсан болохоор нь би хутгатай байна гэж мэдсэн. ******* намайг хутгалсан гэдгийг би ахынхаас гарах гэж байхад таамбарт миний зүүн мөрөн дээгүүр гараараа давуулж бариад гарсан болохоор мэдэж байна. Намайг хутгалах үед гадаа бид хоёроос өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлгээр, Э.*******эд эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн гэрч Ч.гийн “...Би 2016 оны 8 дугаар сарын 18-наас -нд шилжих шөнө ээлжийн сувилагчийн ажилтай байхад 01 цагийн үед 2 хүн орж ирээд оёо тавиулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би хүлээн авах буюу яаралтай тусламжийн өрөө рүүгээ авч ороход *******ийн нүүрэн тал нь нил цус болчихсон харагдсан. Тэгээд би дээлээ тайлаадах гэхэд ******* дээлээ тайлаад надад үзүүлэхэд тухайн хүний баруун хавирганы доод хэвлий орчмоор гадна арьс ямар нэгэн биетээр зүсэгдсэн бололтой дотор гэдэс нь цухуйсан байдалтай байсан. Би эмчлэгч эмчлүүгээ утсаар залгаж мэдэгдсэн.... ******* нь намайг буюу ******* хутгалчихлаа гэж хэлж байгаа нь надад сонсогдсон” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. 
Шүүгдэгч Т.*******ын дээрх үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан шинжээчийн “ ... - 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016201 дугаартай “...2. Иргэн Э.*******ийн биед: Хэвлийн баруун доод хэсэгт хэвлийн хөндийрүү нэвтэрсэн ил шарх. Хэвлийн хөндийд цус шингэн хуралт. Элэгний 5,6-р хэлтэнцэрийн төвшинд шарх, Шарх дотогш нэвтэрч цөсний хүйдийн араас нь цоолсон. Хүзүүний зүүн тал, зүүн чих, зүүн шанаанд өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь иртэй зүйлийн 5-6 удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Иргэн Э.*******ийн биед: хэвлийн хөндийрүү нэвтэрсэн ил шарх. Хэвлийн хөндийд цус шингэн хуралт. Элэгний 5,6-р хэлтэнцэрийн төвшинд шарх, Шарх дотогш нэвтэрч цөсний хүйдийн араас нь цоолсон гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 болон 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл болно. Хүзүүний зүүн тал, зүүн чих, зүүн шанаанд өнгөц шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. . Учирсан гэмтэл нь цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. 
Шинжээчийн дүгнэлтэд Э.*******ийн хүзүүний зүүн тал зүүн чих, зүүн шанаанд өнгөц шарх гэмтэл учирсан гэж дүгнэсэн бөгөөд эдгээр гэмтлээс болж хохирогч зовж тарчилсан шинжгүй байна.  
Дээрх нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журам үндэслэлээр авагдсан байх тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.
Э.******* Т.*******ыг нүүрэн тус газар цохисноос үүдэн шүүгдэгч Т.******* түүнийг хутгалсан нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул  түүний үйлдлийг Аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байна. Иймд шүүгдэгч Т.*******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.*******, Э.******* нар нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан гэрч Э., Б., Г., Б. нарын мэдүүлгээр, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус тогтоогджээ. 
Т.******* нь Э.*******ээс хохирол нэхэмжлээгүй бөгөөд ял шийтгэл оногдуулахад гомдол саналгүй гэсэн байдлыг үндэслэн хохирогчийг шүүгдэгч Э.*******тэй сайн дураар эвлэрсэн гэж үзэх үндэстэй байна.
Шүүгдэгч Э.*******ийн  үйлдсэн Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд хохирогч түүнтэй сайн дураар эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл хангагдсан гэж үзэх үндэстэй.
 Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж заасан байгаа боловч  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болох зохицуулалтанд дээрх нөхцөл хамааралтай эсэх нь эргэлзээтэй байна. 
Өөрөөр хэлбэл хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан хуулийн зохицуулалтыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэглэхгүй байхаар хязгаарлалт тогтоогоогүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтыг баримтлан шүүгдэгч Э.*******эд ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.******* нь Э.*******эд нийт 150000 төгрөгийн хохирол төлжээ.
Шүүгдэгч Т.*******од ял шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч Т.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийг эмнэлэгт хүргэн тусламж үзүүлэх боломжоор хангасан зэрэг байдлыг харгалзан үзэж түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаас доогуур хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй учир тэдний эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох үндэстэй байна. 
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Т.*******ын өмсөж явсан гэх хүрэн өнгийн цэмбэн материалтай хөвөнтэй дээл, цэнхэр өнгийн нимгэн цамц, улаан шаргал өнгийн дугуй хээтэй дурдан бүсийг шүүгдэгч Т.******* буцаах авах хүсэлт гаргасан учир уг зүйлсийг шүүгдэгчид буцаан олгож, Э.*******ийн хутгалуулах үедээ өмсөж явсан гэх цайвар ягаан өнгийн улаан шар саатай эмжээртэй дээл, цагаан өнгийн дэвсгэртэй ягаан өнгийн хөндлөн судалтай нимгэн цамц, дээд хэсгээрээ хүрэн, доод хэсгээрээ хар хөх өнгөтэй ноосон цамц, хоёр үзүүртээ цацагтай, зузаан шар өнгийн бүс, жинсэн өмд тус бүр 1 ширхгийг, 18.5 см урттай бор өнгийн арзгар ясан иштэй эвхдэг хутга 1 ширхэгийг устгах нь зүйтэй гэж үзээд 
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 28 дугаар зүйлийн 28.1.2, 286 дугаар зүйлийн 286.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   овогт ийн *******ыг бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,   шүүгдэгч овогт ын *******ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Э.*******эд холбогдох Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Т.*******ыг 3 жил 5  сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******од оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 
5. Шүүгдэгч Э.*******эд 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Т.*******од 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дүгээр зүйлийн 13.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ын хувьд ноогдох хөрөнгөнөөс 500.000 төгрөгний үнэлгээтэй буудай тамгатай улаан бор морь, 300.000 төгрөгний үнэлгээтэй буудай тамгатай хар даага, 250.000 төгрөгний үнэлгээтэй буудай тамгатай хээр даагыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолыг, Э.*******ийн хувьд ноогдох хөрөнгөнөөс нийт 2300000 төгрөгний үнэлгээтэй 5 тооны морь битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
 7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн цэмбэн материалтай хөвөнтэй дээл, цэнхэр өнгийн нимгэн цамц, улаан шаргал өнгийн дугуй хээтэй дурдан бүсийг шүүгдэгч Т.*******од буцаан олгож, цайвар ягаан өнгийн, улаан шар саатай эмжээртэй дээл, цагаан өнгийн дэвсгэртэй ягаан өнгийн хөндлөн судалтай нимгэн цамц, дээд хэсгээрээ хүрэн, доод хэсгээрээ хар хөх өнгөтэй ноосон цамц, хоёр үзүүртээ цацагтай, зузаан шар өнгийн бүс, жинсэн өмд тус бүр 1 ширхэгийг, 18.5 см урттай бор өнгийн арзгар ясан иштэй эвхдэг хутгыг устгасугай.
8. Шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй, тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
10. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 1 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМ

ШҮҮГЧИД Н.ДЭЛГЭРМАА

З.НАНДИНЦЭЦЭГ