Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2019/03151

 

 

 

 

20*******9 оны ************** сарын *******3 өдөр        Дугаар *******0*******/ШШ20*******9/03*******5*******            Улаанбаатар хот

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Г.Т нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н.х, С.О ХХК-д холбогдох

Орон сууц захиалгын гэрээний үүрэгт **************,784,*******50 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******9 оны 9 дүгээр сарын *******6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Т, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Тунгалаг шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие 20*******8 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Н.х, С.О ХХК, тус компанийн ерөнхий захирал Д.Г-той орон сууц захиалгын гэрээ байгуулж ******* ******* хотхоны ******* дүгээр байрны ******* дүгээр орцын ************** давхрын **************04 тоот орон сууцад 27.09 м.кв талбайтай, ******* өрөө орон сууцыг захиалж урьдчилгаа төлбөрт **************,784,*******50 төгрөгийг төлсөн. Орон сууц захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д заасны дагуу 20*******9 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байрны түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээг байгуулсан боловч Нарны хүү,Сарны охин ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй барилгын ажлыг эхлүүлээгүй болно. Н.х, С.О ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг шаардахад мөнгийг чинь буцааж өгнө гэсэн. Урьдчилгаа төлбөрт төлсөн буцаан авах тухай өргөдөл, хүсэлтийг удаа дараа өгсөн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй. 

Иймд Н,х, С.О ХХК-иас орон сууц захиалгын гэрээний дагуу төлсөн **************,784,*******50 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: манай Н,х, С.О ХХК нь нэхэмжлэгч Т.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хугацаа тохирч эвлэрэх боломжтой болно. Иймд бидэнд боломж олгож эвлэрэх саналыг хариуцагчийн зүгээс гаргасан тухай нэхэмжлэгчид уламжилж өгнө үү гэжээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Т хариуцагч Н.х, С.О ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний үүрэгт **************, 784,*******50 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Н.х, С.О ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрэх саналыг нэхэмжлэгчид уламжилсанг, Г.Т зөвшөөрөөгүй болно.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

*******.    Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны талаар:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх 20*******9 оны *******0 дугаар сарын 0*******-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж эрх, үүрэг нөлөөллийн мэдүүлгийг танилцуулж, *******0 дугаар сарын *******5-ны өдөр хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлан баримт №4, №5-д гарын үсэг зуруулжээ./хх-ийн *******6-*******9 дүгээр тал/

Шүүхээс иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 20*******9 оны ************** дүгээр сарын *******3-ны өдрийн *******3.30 цагт зарлагдсан товыг хариуцагчийн төлөөлөгчид ************** дүгээр сарын 07-ны өдөр мэдэгдэж, Ө.О баримт №9-д гарын үсэг зурсан боловч, өвчний учир шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг эмнэлгийн магадалгааны хамт шүүхэд ирүүлжээ.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 20*******5 оны 02 дугаар сарын *******8-ны өдрийн А/30 тушаалын нэгдүгээр хавсралт “Иргэн, даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох тухай журам”-ын 2 дугаар зүйлийн 2.*******2-т “эмнэлгийн хуудсыг бичихдээ өвчний оношийг олон улсын өвчний ангиллын шифрээр, өвчилсөн хугацааг 2 цифрээр”, 2 дугаар зүйлийн 2.*******4-т “эрүүл мэндийн байгууллагын дарга/ захирал, эрхлэгч/ эмнэлгийн хуудас бичсэн үндэслэлийг шалгаж, гарын үсэг зурж, эмнэлгийн тамга /тэмдэг/-аар баталгаажна.” 5 дугаар зүйлийн 5.*******-д “энэ журмын 2.3-т заасан эмнэлгийн хуудас бичих эрх бүхий байгууллагын ерөнхий эмч /дарга, захирал, эрхлэгч/ эмнэлгийн хуудсын бичилт олголтын үндэслэлийг өвчтөний түүх амбулаторийн картын хөтлөлт оношилгоо шинжилгээнд тулгуурлан хяналт тавина.” гэж тус тус заажээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ө.О-с шүүхэд ирүүлсэн “Б м” өрхийн эмнэлгээс олгосон “Эмнэлгийн магадалгаа” нь хуулбарласан, эмнэлгийн тэмдэг дарагдсан эсэх нь тодорхойгүй, ерөнхий эмч гарын үсэг зурагдаагүй байх тул дээрх журамд нийцүүлэн олгосон эсэх нь эргэлзээтэй байна гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******00 дугаар зүйлийн *******00.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг хянан шийдвэрлэв.

2. **************, 784,*******50 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

Зохигчид харилцан тохиролцож 20*******8 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Орон сууц захиалгын гэрээг байгуулжээ.

Нэхэмжлэгч Г.Т хариуцагч Н.х, С.О ХХК-ийн ашиглалтад оруулж буй ******* амгалан-0бүрэн цутгамал хийцтэй орон сууцны 0дүгээр байрны 0дүгээр орц ************** давхрын 000 тоот орон сууцны зориулалттай 000.09 м2 талбай бүхий ******* өрөө орон сууцыг захиалж, урьдчилгаа төлбөрт **************,769,650 төгрөгийг хариуцагчийн Худалдаа хөгжлийн банк 00000 дансанд тушаасан нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.*******-д заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.*******.-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон үүргийг хүлээх бөгөөд тус хуулийн 343.2, 343.3-д зааснаар гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба үүрэг гүйцэтгэгч үүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д “Борлуулагч нь 20*******9 оны 7 дугаар сарын 25-ны өдөр захиалагчид байрны түлхүүрийг гардуулан өгнө” хариуцагч гэрээгээр үүрэг хүлээжээ.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгахаас өмнө захиалагч хэдий ч гэрээг цуцлах эрхтэй.” гэж зааснаар хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй байх тул захиалагч гэрээг цуцалж, орон сууц захиалгын урьдчилгаа төлбөрт төлсөн **************,769,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх *******4,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хавтас хэрэгт Н.х, С.О ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 0  дансанд 20*******8 оны 09 дүгээр сарын *******5-ны өдөр Эгээс гэж бичигдсэн хэдий ч гүйлгээний агуулгад ******* амгалан-0, 0дүгээр байр,0орц, 00 тоот Г.Т-с гэж бичигдсэн баримтыг нэхэмжлэгч шүүх хуралдаанд “найз Эрдэнэчимэгээс авах авлагыг шууд компанийн дансруу хийлгэсэн “ гэж тайлбарласанг үнэн зөв гэж дүгнэн орон сууцны урьдчилгаанд тооцсон болохыг дурдав.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн баримтыг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн**************5 дугаар зүйлийн **************5.2.2, **************6,**************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.*******-д заасныг баримтлан Н,х, С.О ХХК-иас **************,769,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Боржигон овогт Г.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх *******4,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 203,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 203,262 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш *******4 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9.2, **************9.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ГАНЧИМЭГ