Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/56

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,

Хохирогч Ц.*******,

Гэрч Б.*******,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч Э.*******, М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 34 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******, ******* овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2207003530045 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр т төрсөн, тай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, худалдааны төвд туслах ажилтай, , , , тоотод оршин суух, урьд ял шийтгүүлгүй,

******* овогт *******ы ******* /РД:/,

 

Монгол Улсын иргэн, -ны өдөр суманд төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХХК-д туслах ажилтай, , , , тоотод оршин суух, урьд ял шийтгүүлгүй,

******* овогт *******ын ******* /РД:/,

 

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Э.*******, М.******* нар нь бүлэглэн, гэмт хэргийг хөнгөвчлөх, түргэтгэх, зөөж, тээвэрлэхийн тулд хамт ажилладаг Б.*******ын Тоёота приус 20 марзийн тээврийн хэрэгслийг урьдчилан бэлтгэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цагийн орчим ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн “” тахианы мах боловсруулах үйлдвэрээс 768,640 төгрөгийн үнэ бүхий 45.5 килограмм тахианы махыг шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс ХХК-н тахианы үйлдвэрийн үйл ажиллагаа ашиглалтын албаны дарга Ц.*******ын гаргасан гомдол, мэдээлэл /хх-7/, хэргээс хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-13/, хохирогч Ц.*******ын мэдүүлэг /хх-16/, гэрч Б., Б.ын мэдүүлгүүд /хх-23,19,21/, ХХК-н захирлын тушаал /хх-93/, ажил байдлын тодорхойлолт /хх-94-96/, 250 дугаартай захирлын тушаал /хх-97/, ажил байдлын тодорхойлолт /хх-98-99/, Дамно ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-32-33/, Дамно ХХК-н тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан /хх-35-38/, М.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх53-54/, Э.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-61-62/,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: гэрч Б.ы мэдүүлэг /хх-23/, Дамно ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-30,33/, шүүгдэгчдийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-63,34,74,76,93,120/, прокурорын шатанд шүүгдэгч нарын гаргаж өгсөн нотлох баримт болон хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-131-133/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Э.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр 11 дүгээр сарын 10 ны өдөр байсан. Өглөө 08 цагт ажилдаа очсон. 11 дүгээр сарын 12-ны өдөр бид хоёр гэрийн цайллага хийх гээд ах дүү, хамаатан садан, ажлын хүмүүстээ урилга өгсөн байсан. 11 дүгээр сарын 10-ны өдөр цалин орсон. Миний бодсоноос хамаагүй бага цалин орсон. Цайллага хийхэд яагаад ч хүрэхгүй байсан. Тухайн өдөр ахархан бодлоор үйлдвэрээс мах аваад махны асуудлаа шийдье гэж бодсон. Энэ тухайгаа нөхөртөө хэлэхэд манай нөхөр уурлаж, эсэргүүцсэн. Тэгэхээр нь би ятгасаар байгаад нөхрөө зөвшөөрүүлсэн. Тэр өдөр нядалгаатай байсан. Үйлдвэр өдрийн хоолны тал дээр асуудалтай. Өдөр нэг аяга хоол өгдөг. Тэгээд оройны 00 цаг хүртэл нэг аяга будаа юм уу, нэг ширхэг талх өгдөг. Сунаж ажилласан үедээ ажилчид өөрсдөө мөнгөө гаргаж дэлгүүрээс гоймон, хиам авч иддэг. Тэгээд тэр өдөр н.******* эгчийн машины түлхүүрийг дэлгүүр явах гээд гуйж авсан. Энэ талаар нөөхтэйгөө цалин орсны дараа буюу 18 цагийн үед ярьж тохирсон. Орой 20 цагийн үед би бүх зүйлийг бэлдэж тавьсан. Тэгээд нэгэнт дэлгүүр гарах гэж байгаа юм чинь н.******* эгчийн машины багажид махаа хийгээд орхичихъё гэж бодоод махаа багажид хийж байхдаа баригдсан... ” гэв.

           

Шүүгдэгч М.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт: “...Эхнэртэйгээ хэрэлдэж байгаад бэлдээд тавьсан махыг нь хашаа давуулж шидсэн. Машины багажид хийж байгаад баригдсан...” гэв.

 

Хохирогч Ц.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тэжээлийн цехийн үйл ажиллагаа доголдоод тэжээлийн цехийн дарга, засварчин, бусад ажилчид засвар хийгээд явж байсан. 22 цагийн орчим харуулын ахлах н. утасдаад шалган нэвтрүүлэх байранд яаралтай хүрээд ир асуудал гарлаа гэсэн. Яваад очтол н.*******ын машинд мах ачих гэж байхад нь барьж авлаа. Тэгээд яах уу гээд үйлдвэрийн дарга руугаа залгаж асуудлаа хэлэхэд үйлдвэрийн дарга н.Мөнхбат цагдаагийн байгууллагат мэдэгд гэсэн. Урд нь хулгайн асуудал удаа дарсан гарсан. Эзэн холбогдогч нь олддоггүй гэхээр нь тэр даруй цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн. Тэгээд бүтээгдэхүүнээ хүлээж аваад савлагааны хэсэгт хүлээлгэж өгсөн...” гэв.

 

Гэрч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Нядалгаатай өдөр эрт ирдэг. 07 өнгөрөөд ердийн цагаасаа эрт ирсэн. Машины түлхүүрээ би өөрөө өгсөн. Ямар зорилготой гэхээр тэр өдөр нядалгаа ороод орой болсон байсан. Өдөр 12 цагийн үед усан шөл өгсөн. Тэр өдөр цалин орчихсон байсан. Оройны хоол гэж байдаггүй. 26 хүний хийх ёстой ажлыг 7,8 хүн хийдэг. Сунаж ажилладаг болохоор өлсөөд дэлгүүр орж хүнс авах шаардлагатай болсон. Тэгээд би машины түлхүүрээ өгсөн. Бүгд өлсөөд хэн явах талаар асуусан. Энэ асуудал байнга гардаг. Хэн дэлгүүр явах гэж байна. Дэлгүүр явлаа юу захих вэ гэдэг процесс байнга болдог. Үйлдвэрийн гадаа миний машин байсан ба хөдлөөгүй байсан. Цастай байсан учраас мөрөөр нь хөдлөөгүй гэдгийг мэдэж байна. Цайллага хийх гэж байгааг цехийн хувьд мэдсэн. Байгууллагын хувьд хэлээгүй. Бид нар хоорондоо ярилцаад найран дээр нь мөнгө цуглуулж өгөх гээд хурааж байсан. Э.*******, М.******* хоёр банк бусаас зээл авах гэж оролдсон ч бүтсэнгүй гээд ярьж байхыг нь би бол сонссон. Шинэ удирдлага хүлээж аваад би 6 сар ажилласан. Одоо бол ХХК-д ажиллахгүй байгаа. Намайг ажиллаж байхад 4-5 удаа цалин хожимдож орж байсан. Цалин цагтаа буухгүй байхаар нь асууж тодруултал И-март манай хаагдсан байсан данс руу мөнгө хийчихсэн байсан. Тэгээд нэг удаагийн цалин 10 хоногийн дараа орж байсан. Анх энэ байгууллагат бэлэн бүтээгдэхүүний нярваар ажилд орж байсан. Тэгээд нөхөр хартай байсан тул ажлынхаа байрыг солиод дамжлагын ажилтан болсон. Тухайн үед Э.******* ямар гуя, мөч тасалдаг хэсэгт ажилладаг байсан. Би гайгүй гэж үздэг. Гэхдээ 2,3 өдөр дараалж гараад харуулуудын маань нүд ам, чилээд тиймэрхүү зүйл хааяа гардаг юм шиг байна лээ. Өдрийн цагаар ажлаас гарахдаа чөлөөний хуудас авдаг. Орой бол шууд гараад явдаг. Бид нар чинь хоорондоо хамт олонсог бараг гэр бүл шиг болсон хүмүүс. Гэрийнхээ найрыг хийнэ гэж намраас хойш ярьдаг байсан. Ц.******* дарга ч өөрөө мэдэж байсан. Манай хоёрын хувьд их хөдөлмөрч. Гэр орноо их гоё тохижуулдаг. Тэгээд өдөр судар харж байгаад найраа хийх нь зөв юм байна гэж 14 хоногийн өмнө хэлж байсан. ХХК 6 сарын өмнө зарагдсан. Шинэ компани авснаас хойш хүнсний хангамж үнэхээр муудсан. 10 жил зогсоогоорой усны гуталтай ажиллах надад хэцүү байсан. Эрүүл мэндийн шалтгаанаас болж ажлаасаа гарсан. Ажиллах орчин нөхцөл маш хүнд. Бид нар өвөл бол байгаа бүхнээ өмсөнө. Усны гуталтай орно. Нормын хувцас нь эмнэлгийн ажилчдын өмсдөг хувцас байдаг. Бид 240 махыг 10 мин цавчдаг. Өдөрт 6000-7000 тахиа нядалдаг. Тэрнээсээ 1500 тахиа нядалчхаад хутгаа эрлэхийн тулд хоорондоо ярилцаж амардаг. Нядалгаа сардаа 4-5 удаа л орж ирдэг. Илүү цагийн цалин бодож өгдөг. Гэхдээ сүүд хэрүүл маргаан хийж байж авахаар болсон. Хамгийн гол нь бид нарт хүн хүч байхгүй. 26 хүний хийх ёстой ажлыг 7 хүн хийдэг...” гэв.

 

   Шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан болон шинжлэн судалсан  нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Э.*******, М.******* нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.*******, М.******* нар гэрийн цайллагатаа ашиглах зорилгоор 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 08 цагаас 20 цагийн хооронд “” ХХК-ийн “” тахианы мах боловсруулах үйлдвэрт “Төхөөрөх цехт” мөчлөгдөж, хэсэглэгдэж ирсэн махыг цээж, мөч, нуруутай нууруугүй гуя, далавч зэргээр ангилж савлах явцдаа Э.******* нь бүтэн тахиа 8.5 кг, гуя 7.5 кг, мөч 17.5 кг, цээж 12 кг, нийт 45.5 килограмм тахианы махыг  гурван шуудайнд савласан,    

харин Нөхөр М.******* нь төхөөрөх цехээс зөөж үйлдвэрийн хашаа давуулах зэргээр урьдчилан үгсэн тохиролцож үйлдлээрээ санаатай нэгдэн нийт 768,640 төгрөгийн эд хөрөнгийг завшсан болох нь:

 

  1. Шүүгдэгч Э.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...11 дүгээр сарын 12-ны өдөр бид хоёр гэрийн цайллага хийх гээд ах дүү, хамаатан садан, ажлын хүмүүстээ урилга өгсөн байсан. 11 дүгээр сарын 10-ны өдөр цалин орсон. Миний бодсоноос хамаагүй бага цалин орсон. Цайллага хийхэд яагаад ч хүрэхгүй байсан. Тухайн өдөр ахархан бодлоор үйлдвэрээс мах аваад махны асуудлаа шийдье гэж бодсон. Энэ тухайгаа нөхөртөө хэлэхэд манай нөхөр уурлаж, эсэргүүцсэн. Тэгэхээр нь би ятгасаар байгаад нөхрөө зөвшөөрүүлсэн. Тэр өдөр нядалгаатай байсан. Үйлдвэр өдрийн хоолны тал дээр асуудалтай. Өдөр нэг аяга хоол өгдөг. Тэгээд оройны 00 цаг хүртэл нэг аяга будаа юм уу, нэг ширхэг талх өгдөг. Сунаж ажилласан үедээ ажилчид өөрсдөө мөнгөө гаргаж дэлгүүрээс гоймон, хиам авч иддэг. Тэгээд тэр өдөр н.******* эгчийн машины түлхүүрийг дэлгүүр явах гээд гуйж авсан. Энэ талаар нөхөртэйгөө цалин орсны дараа буюу 18 цагийн үед ярьж тохирсон. Орой 20 цагийн үед би бүх зүйлийг бэлдэж тавьсан. Тэгээд нэгэнт дэлгүүр гарах гэж байгаа юм чинь н.******* эгчийн машины багаажинд махаа хийгээд орхичихъё гэж бодоод махаа багаажинд хийж байхдаа баригдсан...”,

яллагдагчаар Э.*******ын өгсөн: “...манай нөхөр М.******* бид хоёр ХХК-ийн тахианы үйлдвэрт 2022 оноос эхлэн туслах ажилтнаар ажилласан. 11 дүгээр сарын 10-ны өдөр нөхөр бид хоёр гэрийн цайллага хийх гээд төлөвлөчихсөн байсан боловч цалин бага орсны улмаас төлөвлөсөн зүйлсээ худалдаж авч, найр цайллагаа хийж чадахааргүй байдалд хүрсэн. Тэгээд мөнгө олдохгүй байхаар нь тэр өдөр 20 цагийн орчимд өөрийнхөө ажилладаг төхөөрөх цехээс 3 ширхэг шуудайнд тахианы цээж, мөч, гуя, бүтэн тахиа нууцаар шуудайлж хийгээд үйлдвэрийн хашааны дотор талд нь тавьчхаад дараа нь эдгээр тахианы махнуудаа зөөж барьж явж байгаад баригдчихна гэж бодоод Б.******* эгчийн машины түлхүүрийг гуйж авсан. Тэгээд М.*******тай уулзаад тахианы мах хаана тавьснаа хэлээд машины түлхүүр өгсөн. Үйлдвэрийн гадаа байсан машины багаж руу хийж байгаад баригдсан. Тэгээд бид хоёр үнэнээ хэлж бүх махаа буцааж өгсөн...” гэх мэдүүлэг,

 

  1. Шүүгдэгч М.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...1,2,3 дугаар цех гэж байдаг. Гэхдээ хүн хүч хомс учир 2,3 дугаар цех хамтарч ажилладаг. Төхөөрөх цэгт нь цагийн ажилтнаар ажиллаж байсан. Би дэгдээхэй амилуулах хэсэгт ажилладаг. Тухайн үед хүн хүч байхгүй гээд цагийн ажилтнаар ажиллаж байсан. Өмнө 2 сар орчим ажилласан. Үйлдвэрийн дарга нар цагийн ажилтнаар ажил гэх тушаалыг өгдөг...”,

яллагдагчаар М.*******ын өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1 дүгээр хороонд байрлах тахианы үйлдвэрт ажил дээрээ байсан. Эхнэр бид хоёр гэрийн цайллага хийхээр төлөвлөчихсөн байсан боловч мөнгөний асуудал гараад цалин буусан ч хүрэлцэхгүй байсан. Тэгээд манай эхнэр намайг шалсаар байгаад орой нь үйлдвэрийн хашаанаас давуулж шидсэн тахианы махнуудаа машин руу зөөж байгаад баригдаж үйлдвэрийн дарга *******од бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг,

 

  1. Хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Үйлдвэрийн тусдаа гурван хэсгийн мөчлөх хэсэгт нь Э.******* ажиллаж байсан. Бүтэн тахиаг жижиг болгож мөчлөх ажил хийдэг байсан. М.******* бас ижил үүрэгтэй ажилладаг байсан ба мөчилгөөний тасагт 14-15 хүн ажилладаг байсан. Манайх яг хонож ажилладаг 8 хүн байдаг. Оройгоор ажиллаж байгаа хүмүүст өдөр нэг хоол өгдөг. Мөн 18 цагаас 19 цагийн хооронд нэг хоол өгдөг. 17 цагаас хойш ажилласан тохиолдолд илүү цагийн мөнгө бодогдож ордог. Э.*******, М.******* нарыг ажиллаж байхад хоолны асуудал байсан. Тухайн үед манай ажилчид нэгнийхээ машиныг гуйгаад дэлгүүр явах зүйл байдаг байсан. Тэр бол чөлөөтэй. Ямар нэгэн чөлөө, зөвшөөрөл авалгүйгээр нэвтрэх хэсгээрээ гараад, ороод ирэх боломжтой. Э.*******, М.******* нарын 10 дугаар сарын цалин 10 дугаар сарын 10-ны өдөр орсон байна. М.******* 367.133 төгрөг, Э.******* 362.115 төгрөг орсон байна. 31 хоног бодогдохоос 24 хоног бодогдсон. М.*******ын үндсэн цалин 850.000 төгрөг, Э.*******ын үндсэн цалин 800.000 төгрөг. Байгууллагаас зээлээр бүтээгдэхүүн худалдаж авч болдог. Цагдаа сэргийлэх болсны дараагаар надад гэрийнхээ цайллага хийх талаар хэлсэн. Тухайн үед би хэлээд авахгүй яасан юм бэ? тэгсэн бол захиргаанд танилцуулаад зээлээр авах боломж байсан гэж хэлсэн. Нийгмийн даатгалын санд 2019 оноос хойш ХХК-ийн өр 513.743.313 төгрөг байгаа. Уг өрийг тодорхой хугацаанд төлж барагдуулна гээд Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга н. гэдэг хүнтэй гэрээ байгуулсан. Тэгээд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсан...” гэх мэдүүлэг,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.*******ын өгсөн” “...2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн орчим машины төхөөрөх цехийн ажилтан Э.******* түүний нөхөр М.******* нар *******ын машины багаж руу 3 шуудай тахианы цээж мах, гуя, мөч, бүтэн тахиа хийсэн байсан. Э.******* нь манай үйлдвэрийн оператор, Э.******* нь агуулахын туслах ажилтнаар ажилладаг. *******ын машинд байсан 3 шуудай тахианы махыг гаргаж үйлдвэрийн жинд жинлэж үзэхэд бүтэн тахиа 8.5 кг, гуя 7.5 кг, мөч 17.5 кг, цээж мах 12 кг тус тус байсан ба үнийн дүнгээр бодвол нийтдээ 858,754 төгрөг болж байгаа юм...” гэх мэдүүлэг,

/хх-16/

 

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр Б.*******ын өгсөн: “...Машины түлхүүрээ би өөрөө өгсөн. Ямар зорилготой гэхээр тэр өдөр нядалгаа ороод орой болсон байсан. Өдөр 12 цагийн үед усан шөл өгсөн. Тэр өдөр цалин орчихсон байсан. Оройны хоол гэж байдаггүй. 26 хүний хийх ёстой ажлыг 7,8 хүн хийдэг. Сунаж ажилладаг болохоор өлсөөд дэлгүүр орж хүнс авах шаардлагатай болсон. Тэгээд би машины түлхүүрээ өгсөн. Ц.******* дарга ч өөрөө мэдэж байсан. Манай хоёрын хувьд их хөдөлмөрч. Гэр орноо их гоё тохижуулдаг. Тэгээд өдөр судар харж байгаад найраа хийх нь зөв юм байна гэж 14 хоногийн өмнө хэлж байсан. Бид нар хоорондоо ярилцаад найран дээр нь мөнгө цуглуулж өгөх гээд хурааж байсан. Э.*******, М.******* хоёр банк бусаас зээл авах гэж оролдсон ч бүтсэнгүй гээд ярьж байхыг нь би бол сонссон. Намайг ажиллаж байхад 4-5 удаа цалин хожимдож орж байсан. Цалин цагтаа буухгүй байхаар нь асууж тодруултал И-март манай хаагдсан байсан данс руу мөнгө хийчихсэн байсан. Тэгээд нэг удаагийн цалин 10 хоногийн дараа орж байсан. Шинэ компани авснаас хойш хүнсний хангамж үнэхээр муудсан. Маш хүнд хэцүү нөхцөлд ажилладаг гэж би хэлнэ. Илүү цагийн цалин бодож өгдөг. Гэхдээ сүүд хэрүүл маргаан хийж байж авахаар болсон. Хамгийн гол нь бид нарт хүн хүч байхгүй. 26 хүний хийх ёстой ажлыг 7 хүн хийдэг...” гэх мэдүүлэг,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.*******ын өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Э.*******, М.******* нар бид бүгдээрээ тахиа ХХК-д ажиллаж байсан. Э.******* надаас машиныхаа түлхүүрийг түр өгч байгаач хальт юманд явчхаад ирье гэж хэлээд авсан. Би тэр хоёрыг үйлдвэрээс тахианы мах хулгайлж авч гарах гэж байгааг ерөөсөө мэдээгүй бас хараагүй. М.*******, Э.******* хоёр их өр зээлтэй, амьдрал ахуй нь хэцүүхэн хүмүүс байгаа. Сүүлд гэрийнхээ цайллагыг хийх гээд банкнаас цалингийн зээл хүсэхэд зээл нь бүтээгүй болохоор үйлдвэрээс мах хулгай хийх болсон байх...” гэх мэдүүлэг,

/хх-19/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ы өгсөн” “...2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 22 цагийн үед үйлдвэрийн хашааны гадаа манай газрын ажилтан М.******* *******ын машины ард нэг шуудайтай зүйлс хийж байхаар нь үзтэл манай үйлдвэрийн тахианы мах байсан. Тэгээд би тэр даруй үйлдвэр хариуцсан дарга *******ыг дуудсан...” гэх мэдүүлэг,

/хх-23/

 

  1. дэх Цагдаагийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Хэргийн газарт үзлэг хийсэн” тэмдэглэл, гэрэл зураг,

/хх-11-13/

 

  1. Дамно ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн НД-22-177, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн НД-23-01, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн НД-23-04 дугаар шинжээчийн дүгнэлт,

/хх-29-30, 32-33, 35-38/

 

  1. ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 342 дугаар “...Э.*******ыг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс төхөөрөх цехийн ажилд үндсэн ажилтнаар ажиллуулсугай...” гэх тушаал, ажлын байрны тодорхойлолт,

/хх-93-96/

 

  1. ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 250 дугаар “...төхөөрөх цехийн ажилтан М.*******ыг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс үүрэгт ажилд шилжүүлэн ажиллуулсугай...” гэх тушаал, ажлын байрны тодорхойлолт /хх-97-99/

 

  1. Шүүгдэгч нарын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-63-64/

 

  1. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд

/хх-71-90, 127-133, 156-157/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар:

Улсын яллагчийн зүгээс “...Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Ц.*******, гэрч н., Б.ын мэдүүлэг, Дамно ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр шүүгдэгч М.*******,шүүгдэгч Э.******* нар урьдчилан үгсэн тохиролцож хамт ажилладаг Б.*******ын Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгслийг эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэдгэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэхийн урьдчилан бэлтгэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цагийн орчим Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ний тахианы мах боловсруулах үйлдвэрээс 768.640 төгрөгийн үнэ бүхий 45.5 кг тахианы махыг шунахайн сэдлээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэх үйлдэл нь тогтоогдож байна гэж үзлээ. Энэхүү гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн. Учир нь шүүгдэгч Э.*******ын хувьд гэмт хэргийг хөнгөвчлөх буюу биеэр зөөх боломжгүй гурван шуудай тахианы махыг машинаар зөөх, цаг хугацааны хувьд удвал баригдана буюу түргэдгэх гэх санаа зорилгыг агуулж Б.*******ын машины түлхүүрийг авсан. Түлхүүрийг М.*******т өгөх үед М.******* энэ талаар мэдэж байсан атлаа тухайн хашаа давуулж шидсэн тахианы махаа тээврийн хэрэгсэлд ачсан үйлдэл нотлогдсон. Иймд шүүгдэгч нар нь машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж байна. Дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилж өгсөн байдаг. Гэр бүлийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдэх өдрийн өмнөх өдрийн 18 цагийн орчим тахианы мах боловсруулах үйлдвэрээс тахианы мах авч гэрийнхээ цайллагат хэрэглэхээр тохиролцсон үйлдлийг үгсэн тохиролцсон гэж үзэж байна. Энэ үгсэн тохиролцсон нь өнөөдрийн шүүх хуралдаанд өгсөн өөрсдийнх нь мэдүүлэг, гэрч, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Шүүгдэгч нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дах хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дох хэсгийн 2.4т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах. Шүүгдэгч нараас гэмт хэргийн явцад учирсан хохирол болох 45.5 кг тахиаг тухайн үед биет байдлаар үйлдвэрт хүлээлгэж өгсөн. Хохирогч Ц.*******оос цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэх,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс “...Өмгөөлөгчийн зүгээс хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдэг дээр маргах зүйл байхгүй. Улсын яллагчийн гаргасан яллах дүгнэлттэй мэтгэлцэх мэтгэлцээний үндэслэл маань өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашигласан гэх үндэслэлтэй маргаж байгаа. Хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4-т заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг үйлдсэн үйлдлийг тусгахдаа өнгөрсөн цаг дээр хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл хэрэглэж, ашиглаж, гэдэг байдлаар тусгасан. Шүүгдэгч М.*******, шүүгдэгч Э.******* нарын үйлдлийн хувьд тухайн тээврийн хэрэгслийг ямар байдлаар ашигласан бэ гэдэг нь хавтаст хэрэгт авагдаагүй. Улсын яллагчийн зүгээс ашиглах байсан, хэрэглэх байсан гэдэг байдлаар ялласан гэж ойлгосон. Улсын яллагчийн яриад байгаа үндэслэлүүд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар няцаагдаж байгаа. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд хэргийг илрүүлсэн хамгаалалтын албаны дарга н.ы мэдүүлэг. н.ы мэдүүлгээр юу нотлогдож байна вэ гэхээр н. тухайн машины гэрэл асахаар ирсэн гэдэг. Тээврийн хэрэгсэл онгойлгохоор дохионы гэрэл анивчдаг. Энэ анивчих гэрлээр н. ирж эдгээр хүмүүсийг илрүүлсэн гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзэж байгаа бол тээврийн хэрэгслийн маршрут зэргийг тогтоогоогүй. Тухайн үед тээврийн хэрэгсэл байсан гэдгийг тогтоосон болохоос ашигласан гэдэг байдлаар ямар нэгэн нотлох баримт авагдаагүй. Харуул хамгаалалттай объектоос тухайн тахиан махыг гаргаад ирсэн байгаа нь өөрөө хулгайлах гэмт хэргийг төгссөнд тооцохоор хуулийн зохицуулалт байгаа. Улсын яллагчийн зүгээс төгссөн байгаа тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг ашиглах гэж байсан гэдэг байдлаар яллаж байгаа нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг илтэд дордуулсан үйлдэл байна хэмээн үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэн шүүгдэгч нарт ашигтайгаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нарын хувьд бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн халдлагын зүйл нь бусдын эд хөрөнгийг гэмт этгээд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй бусдын эзэмшил, ашиглалтад байгаа эд хөрөнгө хамаардаг бол мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн халдлагын зүйл нь бусдад завшигдсан хохирогчийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, хөрөнгийн эрх байх ба гэмт хэргийн сэдэл, санаа зорилгоороо өөр хоорондоо харилцан адилгүй ялгаатай байдаг.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан Хөрөнгө завших гэмт хэргийн ойлголт нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан үйлдэл байх ба бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан идэвхитэй үйлдэл байх бөгөөд завшсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Тухайлбал: шүүгдэгч Э.******* нь ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 342 дугаар тушаалаар 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс төхөөрөх цехийн ажилд үндсэн ажилтнаар,

шүүгдэгч М.******* нь ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 250 дугаар тушаалаар 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс ноор тус тус ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан тушаалаар, ХХК-ийн үйлдвэрлэлийн албаны төхөөрөх цехийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод “...ажлын байрны үндсэн үүрэгт...”тахиатай хайрцгууд стандарт өндөр, зайн хэмжээг барьж байрлуулах...мөчлөгдөж, хэсэглэгдсэн махыг МБАлбанаас өгсөн захиалгын дагуу цээж мах, мөч, нуруутай нуруугүй гуя, далавч зэрэг хэсгүүд болгон ангилж савлах...” гэж, ХХК-ийн үйлдвэрлэлийн технологийн албаны Инкубаторын операторчийн ажлын байрны тодорхойлолтод ...ажлын байрны хамрах хүрээ Үйлдвэрлэлийн технологийн алба, Инкубаторын цех... гэж тус тус зааснаас үзэхэд шүүгдэгч Э.*******, М.******* нар нь ХХК-ийн тахиа үйлдвэрлэлийн албанд ажилладаг тус үйлдвэрээс шүүгдэгч нарт итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө нь “тахианы мах, тахиа, өндөг” гэх зэрэг ба ХХК-ийн үйлдвэр рүү нэвтрэн орох давуу эрхтэй байна.

 

Түүнчлэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Э.*******, М.******* нарын  цалин бага буусан, гэрийн цайллаганд хэрэглэх мөнгө нь дутсантай холбоотойгоор ажлын байраа ашиглан тахианы мах авах сэдэл санаа зорилго төрсөн зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Иймд “” ХХК-ийн үйлдвэрийн итгэмжлэн хариуцуулсан хөрөнгөөс 3 шуудай тахианы махыг гэрийн цайллагатаа ашиглах зорилгоор завшсаны улмаас тус байгууллагад 45.5 килограмм тахианы мах буюу 768,640 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт, гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс Э.*******, М.******* нарыг хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр шунахайн сэдэлтээр бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэв. 

 

Харин шүүгдэгч Э.*******, М.******* нар нь гэрийн цайллагатаа ашиглах зорилгоор өөрсдийн ажилладаг үйлдвэрээс 3 шуудай бүхий тахианы махыг авч байгаа үйлдэл нь хулгайн гэмт хэргээс санаа зорилго сэдэлтийн хувьд ялгаатай ба  шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.*******ын өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Э.*******, М.******* нар бид бүгдээрээ тахиа ХХК-д ажиллаж байсан. Э.******* надаас машиныхаа түлхүүрийг түр өгч байгаач хальт юманд явчхаад ирье гэж хэлээд авсан. Би тэр хоёрыг үйлдвэрээс тахианы мах хулгайлж авч гарах гэж байгааг ерөөсөө мэдээгүй бас хараагүй...” гэх, шүүгдэгч Э.*******ын өгсөн “...Тэгээд тэр өдөр н.******* эгчийн машины түлхүүрийг дэлгүүр явах гээд гуйж авсан...” гэх мэдүүлгүүдээс шүүгдэгч Э.*******, М.******* нар нь  “...Б.*******ын Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг урьдчилан бэлтгэн...” гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ы *******, ******* овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж Э.*******, М. ******* нарыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Э.*******, М.*******  нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ХХК-д 45.5 килограмм тахианы мах буюу 768,640 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “...3 шуудай тахианы махыг машинд ачиж байхад нь барьж тахианы махыг бүрэн бүтнээр нь хүлээж авсан тул нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн учир шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзэв.

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, тайлбар:

Улсын яллагчийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцуулъя. Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч М.*******т 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус оногдуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Шүүгдэгч нарын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэж өгнө үү...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Улсын яллагч “шүүгдэгч Э.*******, М.******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзаад шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна.” гэх,

Улсын яллагчийн гаргасан “...нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналыг хүлээн авч, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан “...шүүгдэгч нарын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэж өгнө үү...” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Тухайлбал Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн ял тэнсэж өгнө үү гэх үндэслэл нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Э.*******, М.******* нэг гэр бүл, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа, өр зээлтэй байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Э.*******, М.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлаар

Шүүгдэгч Э.*******, М.******* нар нь энэ   хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ы *******, ******* овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж Э.*******, М. ******* нарыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар, М.*******ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар тус тус нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, М.******* нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Э.*******, М.******* нар нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******, М.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ