Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 11

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Б.Ренчиндорж,

Улсын яллагч: Н.Ундрах,

Хохирогч: В.Идэрсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Оюунгэрэл,

Шүүгдэгч: О.Гантөмөр,

Иргэдийн төлөөлөгч: Д.Тогосмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

         Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Говь түшээ овгийн Отгонбямбын Гантөмөрт холбогдох 201616000228 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 

Дундговь аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 07 сарын 20-ны өдрийн 05 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2000 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өршөөлийн хуульд хамрагдаж 1 жил 10 сар 18 хоногийн хугацаагаар хорих ял тэнсэн суллагдсан,

Сум дундын 16 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 

           Шүүгдэгч О.Гантөмөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутаг Дэнж хороололд 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хохирогч В.Идэрсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж бие эрх чөлөөнд нь халдан турбагаар толгойн тус газар нь цохиж зүүн чамархай ясны хугарал, зүүн тал бөмбөлгийн хатуу, бүрхүүлийн дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч О.Гантөмөр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ:

  2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би Цогт- Овоо сумын Дэнж гэдэг газар айлд архи уусан. Тэгээд үдээс хойш Амгаланбаатар, Идэрсайхан гэдэг хоёр хүн ирсэн. Хувийн таарамжгүй байдлаас болж хоорондоо муудалцсан. Тэр үед би өөрөө согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан учраас болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Тухайн үед санамсар болгоомжгүй байдлаас болж хохирогчид хүнд гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Хийсэн хэргийнхээ шийтгэлийг хүлээхэд бэлэн байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.        

Хохирогч В.Идэрсайхан шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ:

Би энэ хүнд зодуулаад толгойндоо гэмтэл авсан. Эмчилгээгээ би өөрөө явж хийлгүүлсэн. Эмчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулж авах шаардлагатай байна. 10 дугаар сараас хойш би ажилгүй байна. Дүүргийнхээ эмнэлэгт хяналтанд байдаг, нэг талын чих юм сонсохдоо муу, толгой өвддөг болсон. Шүүгдэгч болсон явдлыг үнэн ярьж байна. Эмчилгээний зардал өгвөл өөр ярих зүйл байхгүй гэв.

Хохирогч  В.Идэрсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ:

         Би Цогт-Овоо сумаас 12 километрт байдаг Мадимос групп ХХК-ны зам ангийн кемпэд хамгаалагч хийдэг байсан юм. Тэгээд тэр өдөр буюу 2016 оны 10-р сарын 01-ний өдөр нутгын иргэн Амгаатай хамт /би бүтэн нэрийг нь мэдэхүй байна/ сумын төв орж тамхи тариа авахаар явсан. Тэгээд суман дээр очоод нэг айлд очсон, тэр айлынхныг танихгүй. Тэр айлд 3 эрэгтэй хүн архи уугаад дуусаж байгаа бололтой байсан. Бас нэг эмэгтэй хүн байсан. Тэр нь гэрийн эзэгтэй нь байсан юм. Тэгээд ороод мэнд усаа мэдэлцээд байж байтал Гантөмөр нь чи бид хоёр үе юм байна. Чи залуу хүн байна гэх зүйл ярьсан. Тэгэхээр нь би тэр Гантөмөрт /би сүүлд нь нэрийг нь мэдсэн/  би чамаас ах би жаран хэдэн оны хүн гэж хэлсэн. Тиймэрхүү яриа гараад гэрээс гарсан. Амгаа Гантөмөртэй хоорондоо маргаад байх шиг байсан. Тэгээд Амгааг тэр Гантөмөр нь төмөр бариад хөөгөөд гараад явсан. Хаанаас төмөр авсаныг би бол хараагүй. Тэгээд би тэнд байсан Олзвой гэх хүнтэй хамт хашаанаас гараад алхаад явж байсан санагдаж байна. Гантөмөр эргэж ирэхээр нь би Амгааг яачихсан юм гэх зүйл асууж байсан. Тэгээд мэдэхгүй араас цохиод унагаачихсан. Нэг сэрсэн эмнэлэгт хэвтэж байсан гэжээ.  /хх-20/

Гэрч Ч.Олзвой мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ:

    2016 оны 10-р сарын 01-ний өдөр Цогт-Овоо сумын төв дээр гэртээ байж байтал Гантөмөр гэж манай сумын гаралтай танил залуу манайд ирсэн. Манай сумын нэг залуу нүүрс буулгаад өгөөч 20000 төгрөг өгье гэж олсэн чинь Гантөмөр хоёулаа очиод буулгачихая гэж хэлсэн. Тэгээд бид хоёр нүүрсийг нь буулгахаар очсон чинь нүүрсээ буулгуулна гэсэн хүн нь байхгүй байсан. Тэгээд бид хоёр буцаад явж байтал Танхай гэж хөдөөний залуу тааралдсан. Тэр хүнтэй Гантөмөр уулзаж байгаад намайг Баясаагийнд очоод байж бай гэж хэлээд үлдсэн. Би Баясаагийнд түрүүлээд очсон чинь Баясаа эхнэр  хүүхэдтэйгээ байж байсан. Тэгтэл араас удаагүй Гантөмөр Танхай гэх хүнтэй хамт 1 шил 0,5 литрийн архи аваад ирсэн. Тэрийг нь задлаад тойруулаад уусан. Танхай нэг амсчихаад та гурав наадахаа уучих би ажилтай гэж     хэлээд             яваад өгсөн.Тэгээд тэр архийг Баясаа, Гантөмөр бид гурав хувааж уусан.  Архи ууж дууссан хойно Гантөмөр гар утсаа зарчихдаг юм билүү гэж ярьж байгаад намайг хоёулаа нэг айлынд очоод ирье гэж хэлээд гагнуурчин Болдоогийнд хамт явж очсон. Гантөмөр Болдоотой ярьж байгаад гар утсаа 30000 төгрөгөөр зарсан. Тэгээд Болдоогийнхоос гараад Норовдалай дэлгүүрээс 1 шил 0,5 литрийн архи аваад Баясаагийнд очиж гуравуулаа хувааж уусан. Тэр архийг уугаад дуусаж байтал Амгаланбаатар нэг кемпэд ажилладаг гээд 50 орчим насны хүнтэй хамт ирсэн. Тэр хоёрыг орж ирэхэд би гэрийн баруун хойд талд газар сууж байсан. Миний баруун урд талд Гантөмөр газар сууж байсан. Баясаа гэрийн зүүн хойд талд мөн газар сууж байсан. Баясаагийн эхнэр нь гэрийнхээ бас зүүн талд нөхрийнхөө хажууд байж байсан. Амгаланбаатар, нөгөө танихгүй хүнтэй орж ирээд бид нартай мэндэлсэн. Тэгээд бид нар бас мэндэлээд  Амгаланбаатар, Гантөмөр хоёр хоорондоо маргалдаад хоёулаа цуваад гараад явсан. Би тухайн үед согтуу байсан учраас юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Ямар ч байсан хоорондоо маргалдаад гараад яваад өгсөн. Баясаа бид хоёр үлдсэн архийг нь хувааж уусан. Архи уучихаад би гэрээс гарсан чинь хашааны үүдээр Гантөмөр Амгаланбаатарыг хөөгөөд хоёулаа гүйгээд хашаанаас баруун тийшээ явж байгаа харагдсан. Харин нөгөө Амгаланбаатартай хамт ирсэн хүн гэрийн үүдэнд ганцаараа зогсож байсан. Тэгсэн тэр хүн намайг тэр хоёрын араас нь явъя гэж хэлээд бид хоёр хамт хашаанаас гараад хашааны буланг тойртол араас Гантөмөр турба бариад гүйгээд ирсэн. Надруу нэг далайсан тэгэхээр нь би чи яаж байна гэж хэлсэн чинь намайг орхиод миний хажууд зогсож байсан тэр Амгаланбаатартай ирсэн хүнийг нөгөө барьж явсан турбагаараа зүүн чихнийх нь ар хавьруу ганц цохиод унагаасан. Нөгөө хүн нь тэр дороо газарт унасан. Тэгтэл Гантөмөр турбагаа хаячихаад гүйгээд яваад өгсөн. Тэгээд дараа нь Амгаланбаатар ирээд манай найзыг алчихлаа гээд уйлаад байсан. Тэр хүний зүүн чих болон хамар амнаас нь цус гарч байсан. Тэгээд би эмнэлэг цагдаа дууд гэж хэлсэн. Удаагүй эмч цагдаа нар ирсэн гэжээ. /хх-22-23/,

Гэрч Ц.Амгаланбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ:

           Би 2016 оны 09-р сарын сүүлээр хөдөө мотоцикльтойгоо явж байгаад насосоо гээчихсэн юм. Тэгээд 2016 оны 10-р сарын 01-ны өдөр түүнийгээ хайхаар явж байгаад Цогт-Овоо сумын төвөөс баруун тийшээ байдаг зам ангийн кемп дээр 10-11 цагийн үед яваад очсон. Тэгсэн кемпийн манаач Идэрсайхан Ганбаа гэж хүнтэй архи задалчихсан уугаад сууж байсан. Ганбаа нь би архи уухгүй байгаа гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд Идэрсайхан бид хоёр тэр 0,75 литрийн архийг хувааж ууж дуусгаад байж байтал Идэрсайхан хоёулаа сумын төв орж тамхи тариа аваад ирье гэж гуйгаад байхаар нь 11 цаг өнгөрч байсан байх би цагийг нь сайн санахгүй байна. Идэрсайханыг сундлаад мотоцикльтой сумын төв орсон. Тэгээд дэлгүүр ороод тамхи ундаа аваад Амарбаясгалангийнхаар ороод гаръя гэж хэлээд гэрт нь яваад очсон. Тэгээд ороод очтол Гантөмөр, Амарбаясгалан, Олзвой, Гантөмөр гурав нэг 0,5 литрийн архи уугаад дуусаж байгаа бололтой сууцгааж байсан. Гэрт нь мөн Амарбаясгалангийн эхнэр нь байж байсан. Тэгээд би ороод мэндлээд Амарбаясгангаас авсан акумлятор муу акумлятор байсан шүү гээд яриад сууж байтал Гантөмөр Идэрсайханы насыг асуугаад надаас дүү л байлгүй гэж хэлсэн чинь Идэрсайхан би чинь 60 хэдэн оных гэж хэлж байсан. Тэгээд би за явъя гэж хэлсэн чинь Идэрсайхан гарсан. Идэрсайхантай хамт Гантөмөр мөн гадагшаа гарсан. Тэгээд би нэг тамхи ороочихоод араас нь гараад очсон чинь Гантөмөр, Идэрсайхан хоёр нөгөө насаа яриад маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би Гантөмөрт боль чи энэ настай хүнийг яах гээд байгаа юм гэж би бас ууртайгаар хэлсэн чинь Гантөмөр чи яагаад байгаа юм гэж надруу дайрахаар нь би чи харин яах гээд байгаа юм гэж ам муруйсан тэгсэн чинь Гантөмөр шууд цаашаагаа гэрийн баруун талруу гүйгээд явсан тэгсэн хаанаас авсан юм мэдэхгүй нэг урт бүдүүн турба бариад ирэхээр нь би хашааны хаалгаар гараад баруун тийшээ зугтаачихсан. Араас Гантөмөр хашаанаас гараад 50 орчим метр хөөж гүйсэн. Тэгээд буцаад яваад өгсөн. Тэгэхээр нь би 7-8 минут гадаа гудамжны баруун үзүүрт зогсож байгаад эргээд яваад очсон чинь Олзвой өөдөөс гарч ирээд чамтай хамт явсан хүнийг чинь Гантөмөр цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд харсан чинь хашааны зүүн талын үзүүрт Идэрсайхан доошоо түрүүлгээ хараад хэвтчихсэн зүүн талын чихнээс нь болон хамарнаас нь цус гарчихсан ухаангүй хэвтэж байсан. Хажууд нөгөө Гантөмөрийн бариад явж байсан турба нь хэвтэж байсан. Тэгэхээр нь миний найзыг алчихлаа утастай хүн байвал цагдаа эмнэлэг дуудаачээ хашгирсан. Тэгээд удаагүй цагдаа ирсэн. Дараа нь эмнэлэг ирсэн. Тэгээд эмч аваад явсан гэжээ. /хх-25-26/,

Гэрч Х.Амарбаясгалан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ:

        2016 оны 10-р сарын 01-ний өглөө 10 цагийн үед манай эхнэр хүүхэд аваад төв орохоор явсан хойгуур Гантөмөр ганцаараа орж ирээд явсан. Гантөмөр нь ер нь байж байгаад манайд нэг гүйгээд ирдэг юм. Тэгээд ойр зуур юм ярьж байгаад буцаад яваад өгсөн. Тэгсэн өдөр эхнэр хүүхэд хоёрыг ирчихсэн хойно гаднаас Олзвой орж ирсэн. Араас нь удаагүй Танхай, Гантөмөр хоёр 1 шил архи барьчихсан орж ирсэн. Тэгээд Танхай нь тэр архинаас амсчихаад би ажилтай гээд буцаад гараад яваад өгсөн. Гантөмөр, Олзвой бид гурав тэр архийг нь хувааж уусан. Тэрийг ууж дуусгаад Олзвой, Гантөмөр хоёр явж Гантөмөрийн гар утасыг зарж дахиад 1 шил 0,5 литрийн архи авч ирсэн. Түүнийг хувааж ууж байгаад би согтсон. Түүнээс цааш юу болсон талаар сайн санахгүй байгаа юм. Согтоод унтаад өгсөн байсан. Тэгээд өглөө хүн татахаар нь сэрсэн чинь цагдаа ирчихсэн намайг дуудсан. Тэгээд танай гадаа юу болсон талаар мэдэж байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би мэдээгүй гэдгээ хэлсэн. Тэгсэн цагдаа танай гадаа Гантөмөр нь кемпийн хүнийг зодсон асуудал гарсан. Юм тодруулж магадгүй шүү байж байгаарай гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд эхнэрээсээ асуусан чинь Амгаа кемпийн хүнтэй ирсэн. Тэгээд тэд нар маргалдаж байгаад кемпийн хүнийг Гантөмөр манай хашаанд байсан турбагаар цохиод унагаачихсан байсан гэж ярьж байсан. Би тэр талаар огт мэдээгүй согтоод унаад өгсөн байсан гэжээ. /хх-27/,

Гэрч Ш.Орхонтуул мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ:

     “ 2016 оны 10-р сарын 01-ний өглөө 11 цагийн үед бага хүүхдээ /1 ой гарантай/ салхилуулаад сумын төвөөр явж байгаад 13 цагийн үед ирсэн. Том хүүхэд тухайн үед эзгүй хөдөө явчихсан байсан юм. Тэгээд гэртээ нөхөр  хүүхэдтэйгээ байж байтал гаднаас Олзвой орж ирсэн. Араас нь удаагүй Танхай, Гантөмөр хоёр 1 шил архи барьчихсан орж ирсэн. Тэгээд Танхай нь тэр архинаас амсчихаад би ажилтай гээд буцаад гараад яваад өгсөн. Тэгээд тэр архийг нь Гантөмөр, Олзвой, манай нөхөр Амарбаясгалан нар хувааж уусан. Би тэр үед айлаас очиж хонины гэдэс авчраад гэдэс чанаж хоол цай хийж байсан. Тэгсэн нөгөө гурав 1 шил архиа ууж дуусгаад Олзвой, Гантөмөр хоёр сундлаад яваад өгсөн. Би яваад өгч байгаа юм байна гэж бодоод байж байтал Олзвой, Гантөмөр хоёр дахиад 1 шил архи аваад хүрээд ирсэн. Тэгээд тэр архиа уугаад дуусаж байтал мотоцикльтой хоёр хүн манайд ирсэн. Тэр хоёр хүнийг нь би танихгүй. Би Цогт-Овоо сумаас нээх хүн таньдаггүй юм. Тэр хоёр хүн орж ирээд мэндлээд Амгаа гээд байдаг нь гэрийн баруун урд талд газар суусан. Нөгөө сундалж ирсэн хүн нь гэрийн зүүн урд мөн газар суусан. Гантөмөр гэрийн баруун урд Амгаагийн хойн сууж байсан. Манайх жижиг отрын гэрт байдаг юм. Тэгээд Амгаа Гантөмөр хоёр бие биенийгээ тоглоом шоглоомоор өдөөд байх шиг байсан. Гэтэл нөгөө сундалж ирсэн хүн нь Амгаад ийм хүмүүстэй юу ярьдаг юм. Би ийм хүмүүстэй харьцдаггүй гэх зүйл ярьсан. Гэтэл Гантөмөр тэр хүнийг юу гэсэн юм мэдэхгүй байна. Нөгөө хүн нь би чамаас ах хүн шүү чи ах хүнтэй ингэж харьцаж болохгүй шүү гэсэн чинь Гантөмөр чиний ах гэж юу байдаг юм бараг надтай чацуу л хүн байна гээд байсан. Тэгээд гаръя гээд муудалцаад Гантөмөр, Амгаа нөгөө сундалж ирсэн хүн гурав гараад явсан. Гадаа юу болсныг мэдэхгүй байна. Олзвой мөн араас нь гарсан. Манай нөхөр гэрт тасраад унаад өгсөн байсан. Гэрийн гадаа маргалдаад байгаа бололтой муухай муухай дугаралдаад байсан. Тэгээд би гэрээс гарсан чинь хашаанд хүн байгаагүй. Хашааны гаднаас Гантөмөр би хүн алчихлаа гэж хэлж орж ирээд гадаа нэг цамц, малгай хоёр байснаа аваад яваад өгсөн. Хаашаа явсныг нь мэдээгүй. Тэгтэл мөн хашааруу Амгаа хүн алчихлаа гээд гар нь цус болчихсон орж ирсэн. Тэгээд би ус авч өгөөд гарыг угаалгасан. Тэгж байтал цагдаа нар ирсэн. Цагдаа нарыг ирсэн дараа харсан чинь нөгөө Амгаагийн араар сундлаад хамт ирсэн хүн нь манай хашааны гадаа зүүн талын буланд доошоо хараад ертөнцийн зүгээр толгой нь зүүн урагшаа байрлалтай чихнээс нь цус гарсан байдалтай ухаангүй хэвтэж байсан гэсэн мэдүүлэг /хх-28-29/,

Гэрч О.Цэцэгмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ:

           О.Гантөмөр нь ганц бие манай ам бүл дээр бүртгэлтэй, бид нартай хамт амьдардаг боловч бид хоёр дээр тогтохгүй байнга Цогт-Овоо сумруу явчихдаг тэнд манай бас нэг хүү байдаг. Тэднийд л ихэвчлэн байдаг юм. О.Гантөмөр нь 1979 оны 02-р сарын 13-нд Цогт-Овоо суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр буюу Дундговь аймгийн Хулд суманд гэрээр хүмүүжсэн. 1987 онд Цогт-Овоо суманд сургуульд орж байсан. Тэгээд хоёрдугаар ангиасаа Дундговь аймгийн Хулд сумын сургуульд шилжин очиж тэндээ 8-р анги төгссөн. Тэгээд хөдөө мал дээр байж байгаад 1 жил цэрэгт явчихаад ирсэн. Би яг хэзээ цэрэгт явсан талаар санахгүй байна. Дорноговь аймгийн Сулин хээрийн заставт алба хаасан. Тэгээд цэргээс ирээд хөдөө мал дээр ажилгүй байж байгаад сая хэрэгт орсон. Зан аашийн хувьд их цагаахан маш түргэн ууртай. Гэхдээ уур нь их хурдан гардаг. Хүнд хар буруу санаад байдаггүй хүн байгаа юм. Архи уугаад байдаг, архи уухаараа мэдрэл нь их сонин болчихдог, нэг юм чулуудаж, цохиж байж уур нь гардаг. Сайн тал гэвэл их л цагаахан хүнд тусархуу, хүнд муу санадаггүй. Мөнгө төгрөг байвал хэнд хамаагүй тараачихдаг” гэжээ. /хх-30/,

          Гэрч П.Мөнхтөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ:

            2016 оны 10-р сарын 01-ний өдрийн 11 цагийн үед гэрээсээ гараад сумын төвд байх халуун усанд орохоор мотоцикльтойгоо халуун усны газарт очоод зогсож байтал араас Гантөмөр, Олзвой хоёр мотоцикльтой яваад ирсэн. Тэгээд бид нар ойр зуурын юм ярьж байтал Гантөмөр ахад мөнгө байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би мөнгө байхгүй мөнгөөр яах гэж байгаа юм гэж асуусан чинь ганц шил архиний хэрэг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийм хэрэгтэй юм бол гэрт ганц шил архи байгаа тэрийг авахгүй юу гэж хэлээд гэрлүүгээ Гантөмөрийг сундлаад явсан. Олзвой нь намайг дагаж явж байгаад манай хашааны урдуур гараад баруун дэнжрүү яваад өгсөн. Тэгээд би гэрт орж ирээд Гантөмөрт тавагтай чихэр авч өгөөд сервантанд байсан 1 шил 0,5 литрийн Ерөөл нэртэй архи байсныг мөн авч өгсөн. Тэгсэн Гантөмөр намайг та Амарбаясгалангийнд хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэнд нь хүргэж өгөөд Амарбаясгалангийнд Гантөмөртэй хамт орсон чинь Амарбаясгалан, Олзвой, Амарбаясгалангийн эхнэр нар байсан. Тэгээд Гантөмөр нь миний авсан архийг Амарбаясгаланд өгсөн. Тэрийг нь Амарбаясгалан задлаад хамгийн эхлээд надад аягалж өгсөн. Тэгэхээр нь би аваад сэржим өргөж ёсолчихоод би одоо ажилтай усанд орчихоод хөдөө явах гэж байгаа гэж хэлчихээд тэднийхээс гарч яваад халуун усандаа орчихоод хөдөө гэрлүүгээ явсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй гэжээ. /хх-31/,     

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 15817 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: В.Идэрсайханы биед чамархай ясны хугарал, зүүн талын бөмбөлгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, хуухны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид нэгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэжээ. /хх-37/,

Яллагдагчаар  О.Гантөмөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ:

2016 оны 10-р сарын 01-ний өдөр Олзвой, Баясаа бид гурвыг Баясаагийнд архи уугаад байж байхад Амгаланбаатар, Идэрсайхан нар ирсэн. Би Идэрсайхан гэдгийг нь сүүлд мэддэг болсон. Бусдаар тухайн үед бол тэр Идэрсайханыг огт таньдаггүй байсан. Тэгсэн Амгаланбаатар надаас архи нэхэж эхэлсэн. Тэгээд Амгаланбаатартай муудалцаад би чамд архи авч өгөх өглөг байхгүй гэж хэлээд бид хоёр заамдалцаад тэр айлаас гарсан. Тэгээд гадаа гараад Амгаланбаатарын заамдсан гарыг нь тавиулаад эргээд хартал ард газар нэг турба \төмөр\ хэвтэж байсан. Тэгэхээр нь би Амгаланбаатарыг айлгах санаатай тэр төмрийг аваад Амгаланбаатарлуу ойртсон чинь Амгаланбаатар зугтаагаад явсан. Тэгэхээр араас нь нилээн хөөж хол явуулчихаад буцаад ирсэн чинь тэр Идэрсайхан Баясаагийн хашааны гадаа зүүн үзүүр дээр Олзвойтой хамт зогсож байсан. Олзвой нь нилээн согтчихсон огиж бариад зогсож байсан. Тэгээд би тэр хашаа орох гэсэн чинь Идэрсайхан чи манай найзыг алчихаад ирэв үу одоо намайг алах гэж ирсэн үү гээд сонин сонин зүйл яриад хэл амаар намайг доромжилсон. Тэгээд харсан чинь Идэрсайхан зүүн гартаа шар иштэй хутга барьчихсан \төө гаруй урттай\ зогсож байсан. Тэгээд Идэрсайхан миний өөдөөс явахаар нь би байсан төмрөөр шууд ард дагз хавьруу нь цохичихсон. Би уг нь мөрлүү нь цохих санаатай байсан юм. Тэгсэн Идэрсайхан тонгойгоод толгойруугаа цохиулчихсон. Тэгээд би шууд төмрөө тэр дор нь хаячихаад Идэрсайханы гарт нь байсан хутгыг аваад Баясаагийн хашааны урд талд байх хашааных нь ар гадна талд шидчихээд яваад өгсөн. Өөр зүйл болоогүй гэжээ. /хх-50/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-9/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10/,

Гэрэл зураг /хх-11/,

Хураан авах тогтоол /хх-12/,

Эд баримтаар тооцож хэрэг хавсаргах тогтоол /хх-13/,

Хохирогчоор тогтоох тогтоол /хх-17/,

Цогт-Овоо сумын эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт /хх-32-33/,

Шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоол /хх-34/,

Цогт-Овоо сумын эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт /хх-35/,

Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хх-36/,

Сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-38/,

Сэжигтнээр цагдан хорих захирамж /хх-39-41/,

Яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-42/,

Яллагдагчаар цагдан хорих санал /хх-43/,

Яллагдагчаар цагдан хорих захирамж /хх-44/,

Сэжигтнээр тооцох тогтоол /хх-46/,

Яллагдагчаар татах тогтоол /хх-49/,

Банкуудын тодорхойлолт /хх-52-59/,

Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-61-62/,

КТГ-н оношилгоо /хх-63-65/,

Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-66-67/,

Хөдөлмөрийн гэрээ /хх-69-70/,

Мадимос ХХК-ны тодорхойлолт /хх-71/,

Хохирлын талаарх баримт /хх-72-79/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-80/,

Сум дундын 16-р шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны 82 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-84-86/ зэрэг болно.

 Шүүгдэгч О.Гантөмөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутаг Дэнж хороололд 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хохирогч В.Идэрсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж бие эрх чөлөөнд нь халдан турбагаар толгойн тус газар нь цохиж зүүн чамархай ясны хугарал, зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч  В.Идэрсайханы “...айлд 3 эрэгтэй хүн архи уугаад дуусаж байгаа бололтой байсан. Бас нэг эмэгтэй хүн байсан. Тэр нь гэрийн эзэгтэй нь байсан юм. Тэгээд ороод мэнд усаа мэдэлцээд байж байтал Гантөмөр нь чи бид хоёр үе юм байна. Чи залуу хүн байна гэх зүйл ярьсан. Тэгэхээр нь би тэр Гантөмөрт “ би чамаас ах би жаран хэдэн оны хүн гэж хэлсэн” тиймэрхүү яриа гараад гэрээс гарсан. Амгаа Гантөмөртэй хоорондоо маргаад байх шиг байсан. Тэгээд Амгаагийн араас Гантөмөр нь төмөр бариад хөөгөөд гараад явсан. Хаанаас төмөр авсныг би бол хараагүй. Тэгээд би тэнд байсан Олзвой гэх хүнтэй хамт хашаанаас гараад алхаад явж байсан санагдаж байна. Гантөмөр эргэж ирэхээр нь би Амгааг яачихсан юм гэх зүйл асууж байсан. Тэгээд мэдэхгүй намайг араас цохиод унагаачихсан. Нэг сэрсэн эмнэлэгт хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-20/, гэрч Ч.Олзвойн “... 2016 оны 10-р сарын 01-ний өдөр Цогт-Овоо сумын төв дээр гэртээ байж байтал Гантөмөр гэж манай сумын гаралтай танил залуу манайд ирсэн. Манай сумын нэг залуу нүүрс буулгаад өгөөч 20000 төгрөг өгье гэж олсэн чинь Гантөмөр хоёулаа очиод буулгачихая гэж хэлсэн. Тэгээд бид хоёр нүүрсийг нь буулгахаар очсон чинь нүүрсээ буулгуулна гэсэн хүн нь байхгүй байсан. Тэгээд бид хоёр буцаад явж байтал Танхай гэж хөдөөний залуу тааралдсан. Тэр хүнтэй Гантөмөр уулзаж байгаад намайг Баясаагийнд очоод байж бай гэж хэлээд үлдсэн. Би Баясаагийнд түрүүлээд очсон чинь Баясаа эхнэр  хүүхэдтэйгээ байж байсан. Тэгтэл араас удаагүй Гантөмөр Танхай гэх хүнтэй хамт 1 шил 0,5 литрийн архи аваад ирсэн. Тэрийг нь задлаад тойруулаад уусан. Танхай нэг амсчихаад та гурав наадахаа уучих би ажилтай гэж    хэлээд яваад өгсөн...Тэр архийг уугаад дуусаж байтал Амгаланбаатар нэг кемпэд ажилладаг гээд 50 орчим насны хүнтэй хамт ирсэн. Тэр хоёрыг орж ирэхэд би гэрийн баруун хойд талд газар сууж байсан. Миний баруун урд талд Гантөмөр газар сууж байсан. Баясаа гэрийн зүүн хойд талд мөн газар сууж байсан. Баясаагийн эхнэр нь гэрийнхээ бас зүүн талд нөхрийнхөө хажууд байж байсан. Амгаланбаатар, нөгөө танихгүй хүнтэй орж ирээд бид нартай мэндэлсэн. Тэгээд бид нар бас мэндлээд  Амгаланбаатар, Гантөмөр хоёр хоорондоо маргалдаад хоёулаа цуваад гараад явсан…Архи уучихаад би гэрээс гарсан чинь хашааны үүдээр Гантөмөр Амгаланбаатарыг хөөгөөд хоёулаа гүйгээд хашаанаас баруун тийшээ явж байгаа харагдсан. Харин нөгөө Амгаланбаатартай хамт ирсэн хүн гэрийн үүдэнд ганцаараа зогсож байсан. Тэгсэн тэр хүн намайг тэр хоёрын араас нь явъя гэж хэлээд бид хоёр хамт хашаанаас гараад хашааны буланг тойртол араас Гантөмөр турба бариад гүйгээд ирсэн. Надруу нэг далайсан тэгэхээр нь би чи яаж байна гэж хэлсэн чинь намайг орхиод миний хажууд зогсож байсан тэр Амгаланбаатартай ирсэн хүнийг нөгөө барьж явсан турбагаараа зүүн чихнийх нь ар хавьруу ганц цохиод унагаасан. Нөгөө хүн нь тэр дороо газарт унасан. Тэгтэл Гантөмөр турбагаа хаячихаад гүйгээд яваад өгсөн. Тэгээд дараа нь Амгаланбаатар ирээд манай найзыг алчихлаа гээд уйлаад байсан. Тэр хүний зүүн чих болон хамар амнаас нь цус гарч байсан. Тэгээд би эмнэлэг цагдаа дууд гэж хэлсэн. Удаагүй эмч цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-22-23/, Гэрч Ц.Амгаланбаатарын “...2016 оны 10-р сарын 01-ны өдөр түүнийгээ хайхаар явж байгаад Цогт-Овоо сумын төвөөс баруун тийшээ байдаг зам ангийн кемп дээр 10-11 цагийн үед яваад очсон…Идэрсайхан хоёулаа сумын төв орж тамхи тариа аваад ирье гэж гуйгаад байхаар нь 11 цаг өнгөрч байсан байх би цагийг нь сайн санахгүй байна. Идэрсайханыг сундлаад мотоцикльтой сумын төв орсон. Тэгээд дэлгүүр ороод тамхи ундаа аваад Амарбаясгалангийнхаар ороод гаръя гэж хэлээд гэрт нь яваад очсон. Тэгээд ороод очтол Гантөмөр, Амарбаясгалан, Олзвой, Гантөмөр гурав нэг 0,5 литрийн архи уугаад дуусаж байгаа бололтой сууцгааж байсан. Гэрт нь мөн Амарбаясгалангийн эхнэр нь байж байсан. Тэгээд би ороод мэндлээд Амарбаясгангаас авсан акумлятор муу акумлятор байсан шүү гээд яриад сууж байтал Гантөмөр Идэрсайханы насыг асуугаад надаас дүү л байлгүй гэж хэлсэн чинь Идэрсайхан би чинь 60 хэдэн оных гэж хэлж байсан. Тэгээд би за явъя гэж хэлсэн чинь Идэрсайхан гарсан. Идэрсайхантай хамт Гантөмөр мөн гадагшаа гарсан. Тэгээд би нэг тамхи ороочихоод араас нь гараад очсон чинь Гантөмөр, Идэрсайхан хоёр нөгөө насаа яриад маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би Гантөмөрт боль чи энэ настай хүнийг яах гээд байгаа юм гэж би бас ууртайгаар хэлсэн чинь Гантөмөр чи яагаад байгаа юм гэж надруу дайрахаар нь би чи харин яах гээд байгаа юм гэж ам муруйсан тэгсэн чинь Гантөмөр шууд цаашаагаа гэрийн баруун талруу гүйгээд явсан тэгсэн хаанаас авсан юм мэдэхгүй нэг урт бүдүүн турба бариад ирэхээр нь би хашааны хаалгаар гараад баруун тийшээ зугтаачихсан. Араас Гантөмөр хашаанаас гараад 50 орчим метр хөөж гүйсэн. Тэгээд буцаад яваад өгсөн. Тэгэхээр нь би 7-8 минут гадаа гудамжны баруун үзүүрт зогсож байгаад эргээд яваад очсон чинь Олзвой өөдөөс гарч ирээд чамтай хамт явсан хүнийг чинь Гантөмөр цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд харсан чинь хашааны зүүн талын үзүүрт Идэрсайхан доошоо түрүүлгээ хараад хэвтчихсэн зүүн талын чихнээс нь болон хамарнаас нь цус гарчихсан ухаангүй хэвтэж байсан. Хажууд нөгөө Гантөмөрийн бариад явж байсан турба нь хэвтэж байсан. Тэгэхээр нь миний найзыг алчихлаа утастай хүн байвал цагдаа эмнэлэг дуудаачээ хашгирсан. Тэгээд удаагүй цагдаа ирсэн. Дараа нь эмнэлэг ирсэн. Тэгээд эмч аваад явсан...” гэсэн мэдүүлэг  /хх-25-26/, Гэрч Х.Амарбаясгалангийн “...Согтоод унтаад өгсөн байсан. Тэгээд өглөө хүн татахаар нь сэрсэн чинь цагдаа ирчихсэн намайг дуудсан. Тэгээд танай гадаа юу болсон талаар мэдэж байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би мэдээгүй гэдгээ хэлсэн. Тэгсэн цагдаа танай гадаа Гантөмөр нь кемпийн хүнийг зодсон асуудал гарсан. Юм тодруулж магадгүй шүү байж байгаарай гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд эхнэрээсээ асуусан чинь Амгаа кемпийн хүнтэй ирсэн. Тэгээд тэд нар маргалдаж байгаад кемпийн хүнийг Гантөмөр манай хашаанд байсан турбагаар цохиод унагаачихсан байсан гэж ярьж байсан. Би тэр талаар огт мэдээгүй согтоод унаад өгсөн байсан…” гэсэн мэдүүлэг /хх-27/, Гэрч Ш.Орхонтуулын “... 2016 оны 10-р сарын 01-ний өглөө 11 цагийн үед бага хүүхдээ /1 ой гарантай/ салхилуулаад сумын төвөөр явж байгаад 13 цагийн үед ирсэн. Том хүүхэд тухайн үед эзгүй хөдөө явчихсан байсан юм. Тэгээд гэртээ нөхөр  хүүхэдтэйгээ байж байтал гаднаас Олзвой орж ирсэн. Араас нь удаагүй Танхай, Гантөмөр хоёр 1 шил архи барьчихсан орж ирсэн…Тэгээд тэр архиа уугаад дуусаж байтал мотоцикльтой хоёр хүн манайд ирсэн…Тэгээд Амгаа Гантөмөр хоёр бие биенийгээ тоглоом шоглоомоор өдөөд байх шиг байсан. Гэтэл нөгөө сундалж ирсэн хүн нь Амгаад ийм хүмүүстэй юу ярьдаг юм. Би ийм хүмүүстэй харьцдаггүй гэх зүйл ярьсан. Гэтэл Гантөмөр тэр хүнийг юу гэсэн юм мэдэхгүй байна. Нөгөө хүн нь би чамаас ах хүн шүү чи ах хүнтэй ингэж харьцаж болохгүй шүү гэсэн чинь Гантөмөр чиний ах гэж юу байдаг юм бараг надтай чацуу л хүн байна гээд байсан. Тэгээд гаръя гээд муудалцаад Гантөмөр, Амгаа нөгөө сундалж ирсэн хүн гурав гараад явсан. Гадаа юу болсныг мэдэхгүй байна. Олзвой мөн араас нь гарсан. Манай нөхөр гэрт тасраад унаад өгсөн байсан. Гэрийн гадаа маргалдаад байгаа бололтой муухай муухай дугаралдаад байсан…Хашааны гаднаас Гантөмөр би хүн алчихлаа гэж хэлж орж ирээд гадаа нэг цамц, малгай хоёр байснаа аваад яваад өгсөн. Хаашаа явсныг нь мэдээгүй. Тэгтэл мөн хашаа руу Амгаа хүн алчихлаа гээд гар нь цус болчихсон орж ирсэн. Тэгээд би ус авч өгөөд гарыг угаалгасан. Тэгж байтал цагдаа нар ирсэн. Цагдаа нарыг ирсэн дараа харсан чинь нөгөө Амгаагийн араар сундлаад хамт ирсэн хүн нь манай хашааны гадаа зүүн талын буланд доошоо хараад ертөнцийн зүгээр толгой нь зүүн урагшаа байрлалтай чихнээс нь цус гарсан байдалтай ухаангүй хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг  /хх-28-29/, гэрч П.Мөнхтөрийн “…2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн үед гэрээсээ гараад сумын төвд байх халуун усанд орохоор мотоцикльтойгоо халуун усны газарт очоод зогсож байтал араас Гантөмөр, Олзвой хоёр мотоцикльтой яваад ирсэн…Тэгээд би гэрт орж ирээд Гантөмөрт тавагтай чихэр авч өгөөд сервантанд байсан 1 шил 0,5 литрийн Ерөөл нэртэй архи байсныг мөн авч өгсөн. Тэгсэн Гантөмөр намайг та Амарбаясгалангийнд хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэнд нь хүргэж өгөөд Амарбаясгалангийнд Гантөмөртэй хамт орсон чинь Амарбаясгалан, Олзвой, Амарбаясгалангийн эхнэр нар байсан…” гэсэн мэдүүлэг /хх-31/, яллагдагч  О.Гантөмөрийн “...Тэгээд гадаа гараад Амгаланбаатарын заамдсан гарыг нь тавиулаад эргээд хартал ард газар нэг турба \төмөр\ хэвтэж байсан. Тэгэхээр нь би Амгаланбаатарыг айлгах санаатай тэр төмрийг аваад Амгаланбаатар руу ойртсон чинь Амгаланбаатар зугтаагаад явсан. Тэгэхээр араас нь нилээн хөөж хол явуулчихаад буцаад ирсэн чинь тэр Идэрсайхан Баясаагийн хашааны гадаа зүүн үзүүр дээр Олзвойтой хамт зогсож байсан. Олзвой нь нилээн согтчихсон огиж бариад зогсож байсан. Тэгээд би тэр хашаа руу орох гэсэн чинь Идэрсайхан чи манай найзыг алчихаад ирэв үу одоо намайг алах гэж ирсэн үү гээд сонин сонин зүйл яриад хэл амаар намайг доромжилсон...Идэрсайхан миний өөдөөс явахаар нь би барьж байсан төмрөөр шууд ард дагз хавь руу нь цохичихсон...” гэсэн мэдүүлэг /хх-50/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-9/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч О.Гантөмөр нь хохирогч В.Идэрсайханы бие махбодид амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 15817 дугаар шинжээчийн “ В.Идэрсайханы биед чамархай ясны хугарал, зүүн талын бөмбөлгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, хуухны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид нэгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-37/ болон Цогт-Овоо сумын эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт /хх-35/, Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хх-36/, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн компьютер томографийн дүгнэлт /хх-65/ зэргээр тогтоогдож байна. 

       Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч О.Гантөмөр нь хохирогч В.Идэрсайхантай би чамаас ах, дүү гэсэн үл ялих зүйлийн улмаас маргалдаж, улмаар Амгаланбаатарыг турбагаар цохих гэж араас нь хөөж байгаад хохирогч В.Идэрсайханыг  Х.Амарбаясгалангийн хашааны гадаа байхад нь турба төмрөөр толгойн тус газар нь нь цохивол бусдад хүнд хор уршиг учирч болзошгүйг ухамсарлах боломжтой байсан ба хохирогчид хүнд гэмтэл учруулна гэж хүсээгүй боловч О.Гантөмөр нь турба барьсан идэвхтэй үйлдлийнхээ улмаас хохирогчид шууд бус санаатайгаар хүнд гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

            Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч О.Гантөмөрийн үйлдэлд тохирсон байна.

            Иймд шүүгдэгч О.Гантөмөрийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

          Шүүгдэгч О.Гантөмөр нь 1999 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-80/, Сум дундын 16 дугаар шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-84-86/ зэргээр нотлогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болохоор хуульчилсан тул шүүгдэгч О.Гантөмөрийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. 

            Шүүгдэгч О.Гантөмөр нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж чин санаанаасаа гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд харин гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь гэрч Ч.Олзвойгийн “...Тэгээд тэр архийг Баясаа, Гантөмөр бид гурав хувааж уусан. Архи ууж дууссан хойно Гантөмөр гар утсаа зарчихдаг юм билүү гэж ярьж байгаад намайг хоёулаа нэг айлынд очоод ирье гэж хэлээд гагнуурчин Болдоогийнд хамт явж очсон. Гантөмөр Болдоотой ярьж байгаад гар утсаа 30000 төгрөгөөр зарсан. Тэгээд Болдоогийнхоос гараад Норовдалай дэлгүүрээс 1 шил 0,5 литрийн архи аваад Баясаагийнд очиж гуравуулаа хувааж уусан…” гэсэн мэдүүлэг /хх-22-23/, гэрч Ц.Амгаланбаатарын “...Тэгээд ороод очтол Гантөмөр, Амарбаясгалан, Олзвой, Гантөмөр гурав нэг 0,5 литрийн архи уугаад дуусаж байгаа бололтой сууцгааж байсан…” гэсэн мэдүүлэг /хх-25-26/, шүүгдэгч О.Гантөмөрийн мэдүүлэг зэргээр  тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

        Шүүх  шүүгдэгч О.Гантөмөрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчид эмчилгээний зардал нөхөн төлөөгүй зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж хорих ял болон хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжгүй байна гэж үзлээ.

          Хохирол төлбөрийн талаар:

          Хохирогч В.Идэрсайхан нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 2.000.000 төгрөг нэхэмжилдэг ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан уг гэмт хэрэгт хамаарал бүхий хохирлыг шүүгдэгч О.Гантөмөрөөс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Үүнд: 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Петростар ХХК-иас шатахуун худалдан авсан 75.612 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр МТ Хан-Уул ХХК-иас шатахуун худалдан авсан 80.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Даланзадгадаас Улаанбаатар зорчсон 22.900 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Цогт-Овоо сум Аврахговь ОНӨААТҮГ-ээс авсан эм тарианы 34.800 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ГССҮ-д эход харуулсан 20.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ГССҮ-д  Эрүүл мэндийн даатгалд төлсөн 40.863 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр компьютер томографид харуулсан 70.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 06, 07, 11-ны өдөр эмийн сангаас эм, тариа авсан 31.400 төгрөг, 20.000 төгрөг, 28.400 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эмийн сангаас авсан өвчин намдаах наалт 4.500 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 12-ний өдөр эмийн сангаас авсан 28.400 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эмийн сангаас авсан эм тарианы 20.900 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 15-ны эмийн сангаас авсан эм тариа 41.800 төгрөг,  2.800 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ГССҮ-д  КТГ харуулсан 80.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр толгойд тавих зүүний 4.800 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатраас Даланзадгад зорчсон 22.900 төгрөг, нийт 636.075 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч В.Идэрсайханд  олгож шийдвэрлэсэн болно.

Хохирогч В.Идэрсайхан нь Мадимос групп ХХК-ийн асфальт заводын гэрээт харуулаар ажиллаж байсан гэх ба ажилгүй байсан хугацааны цалин 1.000.000 төгрөг, гар утасны үнэ 30.000 төгрөг тус тус нэхэмжилж байгаа боловч хохирогч нь сард хэдэн төгрөгийн цалин авдаг, мөн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсан эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, мөн гар утас нь хэдэн төгрөгийн үнэтэй ямар маркийн гар утас нь тодорхой биш байх тул хохирогч нь үлдэх 1.363.925 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

  Шүүгдэгч О.Гантөмөрийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.5 метрийн урттай төмөр турбаг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасны дагуу  устгахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Гантөмөр нь 2016 оны 10 сарын 21-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл нийт 89 хоног цагдан хоригдсон байх тул уг хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Гантөмөрийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр тооцож тогтоол /хх-46/ үйлдсэн атлаа 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сэжигтнээр байцаасан байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.