| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2023/0048/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/54 |
| Огноо | 2023-03-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Бавуудорж |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,
Улсын яллагч Б.Бавуудорж,
Шүүгдэгч С.М, Ж.С, тэдгээрийн өмгөөлөгч М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овгийн ..................., ..............овгийн ...................... нарт холбогдох 2226004560023 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 199. оны 05 дугаар сарын 27-ны өдөр ........ аймгийн ......... суманд төрсөн, 27 настай, регистрийн дугаар ........., эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, “............” ХХК-нд экскеваторын оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ....... аймгийн ........... сумын 2 дугаар багт оршин суудаг, одоо ............ аймгийн .................... тоотод оршин суух хаягтай, урьд нь Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ...... овгийн ............
Монгол Улсын иргэн, 19.. оны 05 дугаар сарын 14-ны өдөр ........ аймгийн ........... суманд төрсөн, 32 настай, регистрийн дугаар ............, эрэгтэй, бага боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .......... аймгийн .............. оршин суудаг, одоо ....... аймгийн ............ оршин суух хаягтай урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .......... овгийн ..............
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.С, С.М нар нь бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цагийн үед Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн “Хүрэмт” гэх газар үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд буюу хохирогч Р.А-ийн эзэмшлийн “Баян-Арвайн тал” гэх шатахуун түгээх станцын хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтрэн орж АИ-92 маркийн 27 литр шатахууныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 66,690 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна.” гэв.
Шүүгдэгч С.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна.” гэв.
Хохирогч Р.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө түгээгч рүүгээ залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд колонкийн камерыг үзсэн чинь манай түгээгч Ч нь 2 хүнд шатахуун өгч байгаа нь харагдсан. Тэгээд манай түгээгч архи уусан байхаар нь цагдаад хэлээд өгөөд явуулсан. Манай колонк түгээгчгүй үлдсэн. Тэгээд өдөр камераар харж байгаад орой 18 цагийн үед Ө гэх хүнээр шалгуулахад шатахуун түгээх станц зүгээр байсан. Тэрнээс хойш 19 цагийн үед Д манай утас руу залгаад танай колонкийн хаалга чинь онгорхой байна гэхээр нь утасны камерыг шүүхэд хаалганы цоожийг эвдэн орж хяналтын камерыг унтраагаад ороод гарсан байхаар нь цагдаад хэлсэн. Тухайн өдөр манай түгээгч архи уусан байхаар нь цагдаад хэлээд ажиллуулаагүй юм. Тухайн оройны камерыг шүүж үзэхэд 2 залуу орж байсан. Нэг нь цагаан өнгийн куртиктэй, нөгөөх нь хар өнгийн куртиктэй байсан. Тухайн үед царай нь сайн харагдахгүй байсан болохоор би таниагүй юм. Өглөө 2 хүн аваад ирэхээр харсан чинь нэг нь манай нутгийн залуу байна лээ, нөгөөх нь танихгүй юм байна лээ. Манай колонкоос 27 литр бензин алдсан байна. Тухайн өдөр А92 бензин зарагдаагүй. Манай колонк ажиллаагүй. Энэ 2 залуугийн бензин авсан түгээгүүрийн заалт нь 4395,62, дараагийн заалт 84501,17 болсон байсан. Манай гар утсан дээрх хяналтын камерын бичлэг байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,
Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 24-ний орой би хөдөө яваад сумын төв рүү орж явсан чинь манай эгч Дл “колонкоо нэг очоод үзээдэх” гээд надад хэлэхээр нь би колонк дээр очоод гадна талыг нь хараад, колонкийн байрны хаалгыг очоод үзсэн чинь хаалга нь хаалттай, цоож нь газар хэвтэж байсан. Тэгэхээр нь би утсаар холбогдоод “цоож нь газар байна, онгорхой байна” гээд хэлээд гэр лүүгээ явсан. Намайг колонк дээр очиж үзэхэд хаалга нь хаалттай, цоож нь газар байсан. Би орой 19 цаг өнгөрч байхад очсон байх. Намайг колонк дээр очих үед машин тэрэг явж байгаагүй, хөл хөдөлгөөн бага байсан. Гадна талын гэрэл асаалттай байсан. Би дотор нь орж үзээгүй. Гадна талыг хараад утсаар хэлээд явсан. Намайг үзэхэд цоожийг нь юмаар цохисон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,
Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Тэгээд орой 19 цагийн үед манай түгээгчийн эхнэр Дониддэмбэрэл над руу залгахаар нь би дүү Д-ийг “колонк үзээдэх” гэж хэлсэн чинь “колонкийн хаалга нь онгорхой байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би М гэдэг залууг манай колонк дээр очоод хараад өгөөч гэж хэлсэн. Тэгээд хэдэн минутын дараа М “би очлоо, танай колонкийн цаана 2 хүн явж байна” гэхээр нь цагдаад хэлсэн. Тэгээд гар утсан дээрээ камераа шүүж үзсэн чинь 19:02 цагт хаалга юмаар цохиод 2 залуу орж байсан. Тэгээд тэр хоёр залуу хоорондоо “хяналтын камерыг унтраая” гэж ярьж байсан. Тэгээд маргааш нь би колонк дээрээ яваад очсон чинь манай А92 бензинээс 27 литрийг аваад явсан байсан. Манай колонкоос авсан 27 литр бензиний хохиролд 70,200 төгрөгөө төлсөн. Манай хохирлыг барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №131 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн цоож болон харьцуулах шинжилгээнд ирүүлсэн дугуйн дорцов нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн цоожны дээд тавцан дээр 8 ширхэг хадаасны толгой байх бөгөөд нүүрэн хэсэгт байрлах хадаасны 1, 2, 3 дугаар хадаасны дээд тав хэсэгт үүссэн мөр, дөрийн нүх орох хэсгийн хажууд байх гадна зах ирмэгт үүссэн эвдлэгчийн мөрүүд нь 1-7 удаагийн үйлчлэлээр үүссэн мөр байна. Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн дорцовын богино үзүүрийн толгой хэсэгт 7 удаагийн үйлчлэлээр үүссэн тав тогтсон мөрүүд байна.
3. Цоожинд үүссэн гэмтэл нь 1-7 удаагийн үйлчлэлээр үүссэн байгаа нь харьцуулах загвараар ирсэн “Г” хэлбэрийн дорцовын богино үзүүрийн толгой хэсэгт байх 7 удаагийн үйлчлэлээр үүссэн мөртэй тоо агуулгаар тохирч байгаа нь уг цоожинд үүссэн гэмтлийг дугуйн дорцов ашиглан үүсгэсэн байх боломжтой.
4. Шинжилгээнд ирүүлсэн цоож нь түгжигдсэн байх бөгөөд бортголжин оньсыг тайлах түлхүүр ирүүлээгүй тул хэвийн ажиллагаатай эсэхийг тогтоох боломжгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 36-40 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №12/19 дугаартай “...А-92 маркийн 27 литр бензинийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 66,690 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 48-51 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд” /хх-ийн 56-58 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №280 дугаартай “Эд мөрийн баримт /эд зүйл, баримт бичиг/-ыг хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл /хх-ийн 13 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт” /хх-ийн 14-16 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2226004560023 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн хх-ийн 61-62, 69-70 хуудас/,
Шүүгдэгч Ж.С-ийн хувийн байдлыг тодорхойлсон Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2018/ШЦТ/208 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №56 дугаартай тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 81, 83-86, 100-104 хуудас/,
Шүүгдэгч С.М-ийн хувийн байдлыг тодорхойлсон Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ........ аймгийн ............ багийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 06/191 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 80, 84, 94-98 хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд
прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Ж.С, С.М нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Улсын яллагч Б.Бавуудорж шүүгдэгч нарын гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Ж.С, С.М нар нь бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цагийн үед Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн “Хүрэмт” гэх газар үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд буюу хохирогч Р.А-ийн эзэмшлийн “Баян-Арвайн тал” гэх шатахуун түгээх станцын хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтрэн орж АИ-92 маркийн 27 литр шатахууныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 66,690 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ж.С, С.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгч нарын гэм буруугийн талаар “...Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.С, С.М нарыг бүлэглэн дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдсэн гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хохирогч нь гомдол саналгүй гэсэн учраас шүүгдэгч Ж.С, С.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Ж.С, С.М нар нь бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цагийн үед Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн “Хүрэмт” гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Баян-Арвайн тал” шатахуун түгээх станцын хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтрэн орж, АИ-92 маркийн 27 литр шатахууныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, хохирогч Р.А-д 66,690 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Ж.С, С.М нар нь бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэрэгт авагдсан:
Хохирогч Р.А-ийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө түгээгч рүүгээ залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд колонкийн камерыг үзсэн чинь манай түгээгч Чулуунбаатар нь 2 хүнд шатахуун өгч байгаа нь харагдсан. Тэгээд манай түгээгч архи уусан байхаар нь цагдаад хэлээд өгөөд явуулсан. Тэгээд өдөр камераар харж байгаад орой 18 цагийн үед Өлзий гэх хүнээр шалгуулахад шатахуун түгээх станц зүгээр байсан. Тэрнээс хойш 19 цагийн үед Д манай утас руу залгаад танай колонкийн хаалга чинь онгорхой байна гэхээр нь утасны камерыг шүүхэд хаалганы цоожийг эвдэн орж хяналтын камерыг унтраагаад ороод гарсан байхаар нь цагдаад хэлсэн. Тухайн оройны камерыг шүүж үзэхэд 2 залуу орж байсан. Нэг нь цагаан өнгийн куртиктэй, нөгөөх нь хар өнгийн куртиктэй байсан. Тухайн үед царай нь сайн харагдахгүй байсан болохоор би таниагүй юм. Өглөө 2 хүн аваад ирэхээр харсан чинь нэг нь манай нутгийн залуу, нөгөөх нь танихгүй юм байна лээ. Манай колонкоос 27 литр бензин алдсан байна. Тухайн өдөр А92 бензин зарагдаагүй. Манай колонк ажиллаагүй. Манай гар утсан дээрх хяналтын камерын бичлэг байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,
Гэрч Б.Д-ийн “...2022 оны 11 дүгээр сарын 24-ний орой би хөдөө яваад сумын төв рүү орж явсан чинь манай эгч Д “колонкоо нэг очоод үзээдэх” гээд надад хэлэхээр нь би колонк дээр очоод гадна талыг нь хараад, колонкийн байрны хаалгыг очоод үзсэн чинь хаалга нь хаалттай, цоож нь газар хэвтэж байсан. Тэгэхээр нь би утсаар холбогдоод “цоож нь газар байна онгорхой байна” гээд хэлээд гэр лүүгээ явсан. Би орой 19 цаг өнгөрч байхад очсон байх. Намайг колонк дээр очих үед машин тэрэг явж байгаагүй, хөл хөдөлгөөн бага байсан. Гадна талын гэрэл асаалттай байсан. Би дотор нь орж үзээгүй. Гадна талыг хараад утсаар хэлээд явсан. Намайг үзэхэд цоожийг нь юмаар цохисон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,
Гэрч Б.Д-ын "...Тэгээд орой 19 цагийн үед манай түгээгчийн эхнэр Д над руу залгахаар нь би дүү Д-ийг “колонк үзээдэх” гэж хэлсэн чинь “колонкийн хаалга нь онгорхой байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би М гэдэг залууг манай колонк дээр очоод хараад өгөөч гэж хэлсэн. Тэгээд хэдэн минутын дараа М “би очлоо, танай колонкийн цаана 2 хүн явж байна” гэхээр нь цагдаад хэлсэн. Тэгээд гар утсан дээрээ камераа шүүж үзсэн чинь 19:02 цагт хаалга юмаар цохиод 2 залуу орж байсан. Тэгээд тэр хоёр залуу хоорондоо “хяналтын камерыг унтраая” гэж ярьж байсан. Тэгээд маргааш нь би колонк дээрээ яваад очсон чинь манай А92 бензинээс 27 литрийг аваад явсан байсан. Манай колонкоос авсан 27 литр бензиний хохиролд 70,200 төгрөгөө төлсөн. Манай хохирлыг барагдуулсан“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №131 дугаартай “... 1.Шинжилгээнд ирүүлсэн цоож болон харьцуулах шинжилгээнд ирүүлсэн дугуйн дорцов нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн цоожны дээд тавцан дээр 8 ширхэг хадаасны толгой байх бөгөөд нүүрэн хэсэгт байрлах хадаасны 1, 2, 3 дугаар хадаасны дээд тав хэсэгт үүссэн мөр, дөрийн нүх орох хэсгийн хажууд байх гадна зах ирмэгт үүссэн эвдлэгчийн мөрүүд нь 1-7 удаагийн үйлчлэлээр үүссэн мөр байна. Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн дорцовын богино үзүүрийн толгой хэсэгт 7 удаагийн үйлчлэлээр үүссэн тав тогтсон мөрүүд байна.
3. Цоожинд үүссэн гэмтэл нь 1-7 удаагийн үйлчлэлээр үүссэн байгаа нь харьцуулах загвараар ирсэн “Г” хэлбэрийн дорцовын богино үзүүрийн толгой хэсэгт байх 7 удаагийн үйлчлэлээр үүссэн мөртэй тоо агуулгаар тохирч байгаа нь уг цоожинд үүссэн гэмтлийг дугуйн дорцов ашиглан үүсгэсэн байх боломжтой.
4. Шинжилгээнд ирүүлсэн цоож нь түгжигдсэн байх бөгөөд бортголжин оньсыг тайлах түлхүүр ирүүлээгүй тул хэвийн ажиллагаатай эсэхийг тогтоох боломжгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 36-40 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №12/19 дугаартай “...А-92 маркийн 27 литр бензинийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 66,690 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 48-51 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд” /хх-ийн 56-58 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №280 дугаартай “Эд мөрийн баримтыг хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл /хх-ийн 13 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт” /хх-ийн 14-16 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2226004560023 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн хх-ийн 61-62, 69-70 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч
Ж.С, С.М нар нь бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч ..... овгийн ........, ...... овгийн ............. нарыг бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.С, С.М нар нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэдний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.
Шүүгдэгч Ж.С, С.Мнарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зохицуулжээ.
Шүүгдэгч Ж.С, С.М нар нь хохиролд 70,200 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болох нь гэрч Б.Д-ын мэдүүлэг, хохирогч Р.А-ийн шүүхэд ирүүлсэн “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй учир шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.С, С.М нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Улсын яллагч Б.Бавуудорж шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Ж.С, С. д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.С, С.М нарт тус бүр 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Дамбийням шүүх хуралдаанд шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Ж.С, С.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирогчид хохирол төлбөрийг нөхөн төлсөн. Хохирогч нь гомдол саналгүй гэсэн. Эдгээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгч Ж.С, С.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.С, С.М нарыг тус бүр нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, тэдэнд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.С, С.М нар нь хохирогчид 70,200 төгрөгийг төлсөн, хохирогч Р.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дугуйн дорцов 1 ширхэг, цоож 1 ширхэг зэргийг устгаж, “Баян-Арвайн тал” шатахуун түгээх станцын хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,
Шүүгдэгч Ж.С, С.М нарт хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүнийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.С, С.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ....... овгийн ................., ............ овгийн ............. нарыг бүлэглэн, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч .......... овгийн .............., ........ овгийн ............... нарыг тус бүр нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С, С.М нарт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ж.С, С.М нар нь хохирогчид 70,200 төгрөг төлсөн, хохирогч Р.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дугуйн дорцов 1 ширхэг, цоож 1 ширхэг зэргийг устгаж, хэрэгт хавсаргагдаж ирсэн “Баян-Арвайн тал” шатахуун түгээх станцын хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèйäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 дэх хэсгийн 1.5, 36.10 äóãààð ç¿éëèéí 4 дэх хэсэгт çààñíààð øèéòãýõ òîãòîîë нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд øèéòãýõ òîãòîîë хуулийн õ¿÷èí òºãºëäºð áîëòîë ø¿¿ãäýã÷ Ж.С, С.М нарт àâñàí хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýý авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.С, С.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ