Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/103

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

            Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Пүрэвжав,

            Уëñûí ÿëëàã÷ М.Мөнхтайван,

            Ø¿¿ãäýã÷ Д.Г, Ц.Б, Н.Б, Ц.Ц нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй хèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð

 

            Өвөрхангай аймгийн Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Д-ийн Г, У овгийн Ц-ийн Б, У овгийн Ц-гийн Ц, У овгийн Н-ийн Б нарт холбогдох 2326001070097 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ....... аймгийн ...... суманд төрсөн, 50 настай, регистрийн дугаар ............, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ........... аймгийн ............ тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, У овгийн Н-ийн Б.

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ...... аймгийн ......... суманд төрсөн, 28 настай, регистрийн дугаар .............., эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, Төв аймгийн Заамар суманд уурхайд усан бууч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ........ аймгийн ................ тоотод оршин суух хаягтай, урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б овгийн Д-ийн Г.

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр ........ аймгийн ......... суманд төрсөн, 34 настай, регистрийн дугаар ..............., эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Заамар суманд уурхайд усан бууч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ........... аймгийн ................ тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, У. овгийн Ц-ийн Б.

 

           Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ......... аймгийн ........... суманд төрсөн, 30 настай, регистрийн дугаар ............, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 2, төрсөн эхийн хамт .......... аймгийн ................. тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1/121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 1  жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, У овгийн Ц-гийн Ц.

          Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч Н. Б, Д.Г, Ц.Б, Ц.Ц нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

            Гэм буруугийн талаар:

 

           Шүүгдэгч Н.Б, Д.Г. Ц.Б, Ц.Ц нар нь  бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ....... аймгийн ............ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Бөөрөлжүүт” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэл хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдан тайл, олс, 220 вт цахилгаан үүсгүүр, молдок зэргийг ашиглан 1 метр урттай, 0.6 метр өргөнтэй, доошоо 11 метрийн гүнтэй нүх ухаж байгаль орчинд 190,893 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-26 хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй, 2023 оны 01 дүгээр сард хэдэн хүмүүс хууль бусаар алт олборлосон гэж хүмүүсээс сонсож байсан. Тухайн газар нь ямар нэгэн лицензгүй талбай, би хэргийн газарт очиж үзээгүй.Тухайн хүмүүс хууль бус үйлдэл хийсэн эсэх нь тогтоогдвол зохих хариуцлагыг тооцохыг хүсэж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 хуудас/,

 

Гэрч Т.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн цагдаагийн газраас харьяаллын дагуу иргэн Н.Б, Д.Г, Ц.Ц, Ц.Б нарыг газрын хэвлийд халдсан талаарх гомдол мэдээллийг хүлээн аваад, зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр экологи эдийн засгийн үнэлгээг “Нуман алтай” ХХК-иар тогтоолгоход 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1/21 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нийт 190,893 төгрөгийн хохирол гарсан. Ашиглалтын болон хайгуулын зөвшөөрөлтэй талбайд ямар нэгэн байдлаар давхцалгүй. Дээрх иргэд нь гараараа 1 метрийн урттай, 0.6 метрийн өргөнтэй, доошоо 11 метрийн гүнтэй шрупп буюу цооног ухаж шороог гарган нүхний гадна талд овоолго үүсгэсэн байсан. Би анх хэргийн газар дээр очоогүй.Сүүлд экологи эдийн засгийн үнэлгээ гаргах гэж очиход тухайн ойр орчим гар аргаар ашигт малтмал олборлосон шинж байдалгүй байсан. Би тухайн иргэдээс асуухад алт гарах судалдаа хүрэх болоогүй байсан гэж тайлбар өгч байсан” гэсэн мэдүүлэг /хх-55 хуудас/,

 

“Нуман алтай” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1/21 дугаартай “               1. Тухайн газар нь урд өмнө нь эвдрэлтэй газар байсан байна.

2. Тухайн эвдэгдсэн газар нь ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй ямар нэг талбайд хамаарахгүй байна.

3. Тухайн эвдэгдсэн талбайгаас байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ нь 190,893 төгрөг болж байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-75 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 4/30 дугаартай “1 ширхэг гар аргаар хийгдсэн эргүүлдэг тайл, 1 ширхэг олс 10-15 метр урт, 1 ширхэг 220 вт ажилладаг молдок, 1 ширхэг СВ3600 маркийн цахилгаан үүсгүүр, нийт 350,000  төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 84-87 хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

            Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

            Шүүгдэгч Н.Б, Д.Г, Ц.Б, Ц.Ц нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Энэ хэргийн улмаас байгаль орчинд учруулсан 190,893 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нар нь төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Н.Б, Д.Г, Ц.Б, Ц.Ц нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Прокурорын санал болгож, шүүгдэгч Н.Б, Д.Г, Ц.Б, Ц.Ц нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Иймд шүүгдэгч У овгийн Н Б, Б овгийн Д Г, У овгийн Ц Б, У овгийн Ц Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд шүүгдэгч Н.Б, Д.Г, Ц.Б, Ц.Ц нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулëагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгч Д.Г нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр багийн 7 дугаар гудамжны 15 тоотод, шүүгдэгч Н.Б Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн 33 дугаар гудамжны 6 тоотод, шүүгдэгч Ц.Б Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн 30 дугаар гудамжны 20 тоотод, шүүгдэгч Ц.Ц Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн 27 дугаар гудамжны 405 тоотод тус тус оршин суудаг болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг,  эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 144-157 хуудас/ зэргээр нотлогдож байх шүүгдэгч Д.Г тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст,  шүүгдэгч Н.Б, Ц.Б, Ц.Ц нарын тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

 

Ш¿¿ãäýã÷ Н.Б, Д.Г, Ц.Б, Ц.Ц нар íü тэнссэн хугацаанд хүлээлгэñýí үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Б, Д.Г, Ц.Б, Ц.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”,

 

            2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 220 вт-аар ажилладаг хуучин молдок,  СВ3600 маркийн 220 кв цахилгаан хуучин үүсгүүр зэргийг өөрийн эзэмшлийн эд зүйл биш гэж мэдүүлж байгаа боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

          Иймд шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 220 вт-аар ажилладаг хуучин молдок 1 ширхэг, СВ3600 маркийн 220 кв цахилгаан хуучин үүсгүүр 1 ширхэг зэргийг улсын орлогод оруулж, 10 метр олс, гар аргаар хийгдсэн эргүүлдэг тайл 1 ширхэг зэргийг улсын орлогод шилжүүлж,

 

 Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, Д.Г, Ц.Б, Ц.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

 Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

 

Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Батбаатар, Д.Гүнтөмөр, Ц.Болдбаатар, Ц.Цэдэнболд нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                 ТОГТООХ нь:

 

            1. Ø¿¿ãäýã÷ У овгийн Н-ийн Б, Б овгийн Д-ийн Г, У овгийн Ц-ийн Б, У овгийн Ц-ийн Ц нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.     

 

2. Шүүгдэгч У овгийн Н-ийн Б, Б овгийн Д-ийн Г, У овгийн Ц-ийн Б, У овгийн Ц-ийн Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Б, Д.Г, Ц.Б, Ц.Ц нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулëагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Д.Г-ийн тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст, шүүгдэгч Н.Б, Ц.Б, Ц.Ц нарын  тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд õÿíàëò òàâèõûã Өвөрхангай аймаг дахь Øүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

5. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 7.1 ä¿ãýýð ç¿éëèéí 4, 5 äàõü õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ Н.Б, Д.Г, Ц.Б, Ц.Ц нар íü тэнссэн хугацаанд хүлээлгэñýí үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

6. Ø¿¿ãäýã÷ Н.Б, Д.Г, Ц.Б, Ц.Ц нар íü öàãäàí õîðèãäñîí õîíîãã¿é, хохиролд 190,893 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, õîõèðîã÷ийн хууль ёсны төлөөлөгч С ãîìäîë ñàíàëгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг òóñ òóñ äóðäñóãàé.

7. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñãèéí 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар øèéòãýõ òîãòîîë хуулийн õ¿÷èí òºãºëäºð áîëмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10 метр олс, гар аргаар хийгдсэн эргүүлдэг тайл 1 ширхэг зэргийг устгаж, 220 вт-аар ажилладаг хуучин молдок 1 ширхэг, СВ3600 маркийн 220 кв цахилгаан хуучин үүсгүүр 1 ширхэг зэргийг улсын орлогод шилжүүлсүгэй.  

          8. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñãèéí 1.5-ä зааснаар øèéòãýõ òîãòîîë хуулийн õ¿÷èí òºãºëäºð áîëтол ø¿¿ãäýã÷ Н.Б, Д.Г, Ц.Б, Ц.Ц нарт àâñàí õóâèéí áàòàëãàà ãàðãàõ òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýã õýâýýð ¿ðãýëæë¿¿ëñ¿ãýé.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.

 

  7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, Д.Г, Ц.Б, Ц.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ