Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/105

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

             Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Пүрэвжав,

             Уëñûí ÿëëàã÷ Ц.Нэргүй,

             Ø¿¿ãäýã÷ Х.А нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð

 

            Өвөрхангай аймгийн Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З овгийн Х-ийн А-д холбогдох 2326001000116 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ......... аймгийн ......... суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, регистрийн дугаар ......, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газарт жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр гурван хүүхдийн хамт ....... аймгийн ................. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, З овгийн Х-ийн А.

 

           Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч Х.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

           Шүүгдэгч Х.А нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 17-нд шилжих шөнө Ө аймгийн ............ тоотод байрлах иргэн Н-ын гэрт “хаалга тайлж өгсөнгүй” гэх шалтгаанаар хохирогч А.М-ыг нэг удаа өшиглөж, баруун гарыг нь мушгиж унагаан дарсны улмаас эрүүл мэндэд нь “баруун шуу ясны зөрөөтэй хугарал, шарх” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/,

 

            Хохирогч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 16-ны шөнө 12 цагийн үед манай хаалгыг танихгүй хүн нүдээд байхаар нь би унтаж байсан болохоор хаалгаа онгойлгохгүй байсан чинь гэр дээр гараад тооноор ороод ирсэн. Тэгэхээр нь лаа асаагаад харсан чинь нэг танихгүй хүн байсан, хэн бэ? гэсэн чинь хэнээр нь яах гээд байгаа юм гэсэн. Яагаад айлын тооноор орж ирж байгаа юм бэ гэсэн чинь Н-ын гэрт орж ирж байна, чамд ямар хамаатай юм гэсэн. Тэгээд намайг барьж аваад миний баруун гарыг мушгиад газар унагаад өшиглөсөн. Тэгээд би босоод ирсэн чинь миний баруун гарын тохойны урд хэсгээр санжганасан байсан. Тэгээд манай эхнэр Б цагдаа дуудаж, удалгүй цагдаа ирсэн. Миний баруун гар тохойны урд хэсгээр хугарсан. Өөр гэмтэл гараагүй. Би тэр залууг танихгүй, огт харж байгаагүй. Би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 хуудас/,

           Гэрч Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....2023 оны 02 дугаар сарын 17-ны шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 48 дугаар гудамжны 14 тоотод гэртээ амарч байхад гэрийн хаалгыг нүдсэн. Тэгээд дууг нь сонсоход А байсан болохоор нь онгойлгож өгөөгүй. Тэгтэл тооноор ороод ирсэн. Алтайхүү халамцуу орж ирээд Мөнхбаатарыг хаалга тайлж өгөхгүй байна гээд өшиглөөд авсан. Тэгэхээр нь би гэрэл асаасан. Гэрэл асаахад А М-ын гарыг мушгиад газар унагаагаад дарчихсан байсан. Тэгээд салгах гэхэд гарыг нь мушгиад дарчихсан. Би тэр хоёрыг салгахад М орилоод босоод ирсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №199 дугаартай “...1. А.М-ын биед баруун шуу ясны зөрөөтэй хугарал, шарх гэмтлүүд тогтоогдлоо.

 

          2. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалт эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

 

          3. Дээрх баруун шуу ясны хугарал гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

         

          4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-22 хуудас/,

 

          Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн №1582 дугаартай өвчний түүх /хх-ийн 23-65 хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

          Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

           Шүүгдэгч Х.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Х.А нь хохирогч А.М-т хохиролд 1,200,000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч Х.А-ийн шүүх хуралдаанд өгсөн “М-т 03 дугаар сард 120,000 төгрөг, 04 дүгээр сард 80,000 төгрөг өгсөн. 05 дугаар сарын сүүлээр  1,000,000 төгрөгийг өгсөн” гэсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан хохирогч А.М-ын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

       

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

         Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах тухай  санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Иймд шүүгдэгч З овгийн Х-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

 Шүүгдэгч Х.А-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

         Шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.М-т 1,200,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

 

Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Алтайхүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овгийн Хуягсүхийн Алтайхүүг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З овгийн Х-ийн А-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.М-т 1,200,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8  дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ЦЭЦЭГЭЭ